Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/507

 

 

 

 

 

 

 

                  

   2021             7           29                                          2021/ШЦТ/507                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т  овгийн Т-ын   У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000905 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ........... оны ....... дугаар сарын .......-ний өдөр Орхон аймагт төрсөн, ........настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дугаар багийн ............ тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хотод байгаа боловч оршин суух тодорхой хаяггүй,

урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 64 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн ба уг ялын хугацаа дуусч 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан, Т  овгийн Т-ын   У  , ....................... регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т-ын   У   нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс" худалдааны төвийн хойд талын саадан дотор хохирогч Т.Мундууг өөрийн хамтран амьдрагч Б.Д хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар биед нь халдан хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд нь баруун тохой, шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Т-ын   У   нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс" худалдааны төвийн хойд талын саадан дотор хохирогч Т.Мундууг өөрийн хамтран амьдрагч Б.Д хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар биед нь халдан хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд нь баруун тохой, шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.У өгсөн:

 

“...Миний бие нь өмнө нь гэрчийн мэдүүлэг дээр болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа. Уг мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйлгүй бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...тухайн хөгшин эрэгтэйг айлгах гэж далайж байгаад түүний баруун хөлний хэсэгт 2 удаа, баруун гарны шууны хэсэгт 1 удаа зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,      

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.М өгсөн:

 

“...Миний бие нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээр үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа. Уг мэдүүлэг дээр нэмж хэлж, ярих зүйл байхгүй байна. Тухайн үл таних эрэгтэй нь намайг түүний эхнэртэй хамт явах гэлээ гэж уурласандаа миний баруун хөлний хэсэгт 2 удаа, баруун гарны тохой хэсэгт 1 удаа хутгаар зүсэж гэмтээсэн. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн эрэгтэйд дахин ийм үйлдэл гаргахгүй байх талаас нь арга хэмжээ тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 8/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Д өгсөн:

 

“...миний бие нөхөр Ууган-Эрдэнийн хамт Барс захын жимсний хогон дээрээс жимс олж ялгаж зардаг юм. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нөхөр У  , мөн үл таних халамцуу явж байсан 40 орчим насны Нэргүйн гэх эмэгтэй нь хамт Сэржим нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд манай нөхөр У   хүнтэй уулзах гээд Барс зах руу орсон байхад би нэг үл таних 60 орчим насны хөгшин эрэгтэй явж байхаар нь тамхи гуйж аваад татсан. Тэгэхэд тухайн эрэгтэй миний хүзүүн дээр гараа тавьчихаад “Цуг явъя, хоёулаа манай гэр лүү явъя" гэж хэлсэн. Энэ үед нөхөр У   гарч ирэхээр нь би юу болсон талаар хэлэхэд тухайн хүн нь “Би тэгж хэлээгүй” гэж хэлээд намайг явуулахгүй, гарнаас тавихгүй байсан. Уг шалтгаанаар нөхөр У   нь уурлаад тухайн эрэгтэй хүнтэй маргалдаад миний цүнхэн дотор байсан ногооны хутгаар тухайн хүний биеийг зүсэж гэмтээсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-н 13/,  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл “Иргэн Т.Мундуу бусдад хутгалуулсан...” гэсэн /хх-4/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-32/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-44-46/,

 

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4505 тоот дүгнэлт

“...1. Т.М биед баруун тохой, шилбэнд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-н 18-19/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Т.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мундуу “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Т.У нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.    

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 36/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүгдэгч Т.У урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан байх тул Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” байх хэсэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байх нь хуульд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Т.У 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх...” санал гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон хэдий ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө илчилж мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т  овгийн Т-ын   У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ