Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/518

 

 

 

 

 

 

 

 

                  

   2021             8           05                                          2021/ШЦТ/518                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч  Д.Батзаяа /томилолтоор/, 

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц   овогт О-ийн  М холбогдох эрүүгийн 2105000001005 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, ........ туслах, мэргэжилгүй, ам бүл-....., ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц   овогт О-ийн  М  /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О-ийн  М  нь “2021 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ю.Х-ыг   “бусдаас өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас “дух, хамар хэвлийд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч О-ийн  М  нь “2021 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 09 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ю.Х-ыг   “бусдаас өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, өшиглөсний улмаас “дух, хамар хэвлийд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.М  өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөргүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 45/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ю.Х-ын   өгсөн:

                 “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед ...3, 4 дүгээр хороололд ирж манай 10 жилийн найз А-той  уулзаж 3 том пиво уусан, ууж дуусаад ямар нэртэй гэдгийг нь санахгүй байна нэг буудалд ороод унтаж амрахаар болсон...М  манай найз А-ыг тоглоомоор цохиж нүдээд байсан. Би М хандаж битгий цохиж нүдээд бай гэсэн, ...буудлын ажилтан буудалд маргаан үүсгээд бай гээд хөөгөөд байхаар нь би Мөнхтулгыг аваад гарсан...хорооллын И-Мартын хажуугаар өгсөөд явж байхад М  чи миний талд орсонгүй Ариунболдын талд орлоо гэх шалтгаанаар нүүр лүү цохиж эхэлсэн, хүмүүс бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5666 дугаартай “...Ю.Х-ын   биед дух, хамар хэвлийд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 7-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-н 25-26/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ю.Х-ын   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Хохирогч Ю.Х нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

- үл хөдлөх хөрөнгийн жагсаалт лавлагаа /хх-н 45/ 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч О.М холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас О.М 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц   овогт О-ийн  Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.          

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ