Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/531

 

 

   2021             8           11                                          2021/ШЦТ/531                       

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, 

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э Б-д  холбогдох эрүүгийн 2105012151033 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ........дугаар сарын ......-ны өдөр Төв аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл ........... хамт Төв аймаг, ........... сум............ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Э Б  /РД:......................./.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Б  нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хотол нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд цагдаад өгсөн гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Б  нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу шилбэнд цус хуралт, баруун бугалаганд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Э.Б  нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хотол нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд цагдаад өгсөн гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Б  нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу шилбэнд цус хуралт, баруун бугалаганд цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Б-ын  өгсөн:

 

“...2021 оны 06 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад байж байсан чинь манай байгууллагаас цалингийн урьдчилгаа 1.000.000 төгрөг миний данс руу орсон. Цалингаа аваад бид хоёр ломбарданд тавьсан байсан зүйлээ аваад Батбуян гэртээ хоол хүнс мөнгө хүүхдүүддээ өгөөд бид хоёр ярилцаж байгаад дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээ бүхий архи, хиам, талх аваад 21 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хотол нэртэй зочид буудлын 204 тоот өрөөнд ороод архиа хувааж уусан. ...Намайг хэл амаараа доромжлоод байхаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэгт гараараа цохиод буудпаас гараад явсан. Би Батбуянаас уучлалт гуйсан. Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,      

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн:

 

“...Би Б  гэх хүнтэй 2018 оны дундуур найзаараа дамжуулан танилцаад 2019 оны эхээр бид хоёр нэг гэрт орж амьдрах болсон. Амьдрах хугацаандаа миний охин Мишээл, Галмандах нартай таарамжгүй харилцаатай байдаг байсан учир бид хоёр тэр жилдээ тус тус даа байх болсон. ...Э.Б-тайби нэг барилгын компани дээр ажилладаг. 2021 оны 06 дугаар сарын 26-ны орой ажлын урьдчилгаа цалин буусан. Бид хоёр ломбарданд тавьсан эд зүйлээ аваад үлдсэн мөнгөөр нь гэртээ хүнс авч тавьсан. Тэгээд 21 цагийн үед Э.Б  бид хоёр Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байх Хотол нэртэй зочид буудалд орохдоо 0.75 литрийн хэмжээ бүхий архи аваад буудалд хувааж уугаад сууж байсан чинь Б  надад хандаж чи намайг цагдаад өгсөн балиар авгай, янхан гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, хоолойг боож, гарын баруун шуу, баруун бугалга дээрээс хазаад миний хөл рүү өшиглөсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/, 

 

2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5903 тоот дүгнэлт:  

“...Д.Б-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, шилбэнд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-н 18-19/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б нь “...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.    

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Э.Б-ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх...” санал гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон хэдий ч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө илчилж мэдүүлж байгаа зэргийг харгалзан шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.  

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б овогт Э Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ