Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 81

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Галшар  суманд 1960 оны 07 сарын 03-ны өдөр төрсөн, яс үндэс халх, дээд боловсролтой, монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант 5-р багт оршин суух, РД:СИ60070309, Боржигон овогт Махранзын Наранцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа  оролцов.

     Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие М.Наранцэцэг нь 1980 оны 08 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд 2015 оны 7 дугаар сар хүртэл багшаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 03-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. 1988 оны 07 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотын УБДСургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэж ирээд 1995 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд ажиллаж байсан жилүүд тэтгэвэр тогтоолгоход ороогүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ      

                                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх хүсэлт гаргагчийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь 1988 оны 07 дугаар сарын 05-наас 1995 оны 8 сарыг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 07 дугаар сарын 05-наас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 1988 оны 7 сарын 5-ны өдрийн 107 дугаартай Хэнтий аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал, 1992 оны 1, 2,  1993 оны 3-6, 8, 9, 11, 12 сар, 1994 оны 1 сарын цалингийн тооцооны хуудас, 1994 оны 01 сарын 12-ны өдрийн 02, 1993 оны 8 сарын 14-ны өдрийн 20 дугаартай Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын тушаал, Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт, Ж.Учралбаяр, Ж.Угтахбаяр нарын төрсөний гэрчилгээний хуулбар, гэрч Л.Оюунжаргал, Н.Таня нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин 1995 оны 01 сарын 01 нээс эхлэн Монгол улсад нийгмийн даатгалын хууль хэрэгжиж нийгмийн даатгалын дэвтэртэй болсон, хүсэлт гаргагч М.Наранцэцэг нь 1995 оны 08 сарыг хүртэл ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлтийнхээ 1995 оны 08 сарыг хүртэл гэх 8 сарын хугацааны ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлтээсээ татгалзсан тул хасаж шийдвэрлэсэн болно.

Иймд хүсэлт гаргагч М.Наранцэцэгийн 1988 оны 07 дугаар сарын 05-наас эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116; 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Наранцэцэгийн Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 07 дугаар сарын 05-наас  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл багшаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд М.Наранцэцэгийн урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                ШҮҮГЧ                                  С.БАЙГАЛЬМАА