| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 138/2017/00386/И |
| Дугаар | 103/ШШ2017/00255 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2017/00255
| 2017 оны 06 сарын 1******* өдөр | Дугаар 103/ШШ2017/002*******9 |
2017 06 1******* 103/ШШ2017/002**************
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 10 сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, халх, ******* аймгийн, ******* сумын ******* дугаар баг, ******* гэдэг газар нутаглах ******* овогт ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 оны 0******* сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, ам бүл 1, Ерөнхий газрын харъяа Хорих 427 дугаар ангид ял эдэлж буй овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 сарын 02-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие тай 2006 онд танилцаж 2008 оны сард гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 07 сарын 10-нд хүү , 20 оны 8 сарын 31-нд хүү нарыг тус тус төрүүлсэн. Бид 2012 оны дунд үе хүртэл хамт амьдарч байгаад үзэл бодол нийлэхгүй, таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. 2012 оны сүүлээр хамтран амьдрах боломжгүй болж өөрөө өөр гэр бүлтэй болж хоёр хүүхэдтэй болсон. нь 2016 оны сарын 0*******-нд хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож олон жилийн хорих ял авсан. Иймд нэгэнт тусдаа өөр амьдралтай болсон, олон жилийн ял авч хоригдох болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөө нэхэмжлэхгүй, ял эдэлж байгаа хүнээс юуг нь авах вэ гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: миний бие М. гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, олон жилийн хорих ялаар шийтгэгдсэн эвлэрэх, эргэж амьдрах боломжгүй, эхнэрээсээ 2012 онд салаад 2013 онд өөр хүнтэй сууж дундаасаа 2 хүүхэдтэй болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч З. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2008 оны сард гэр бүл болж, 20 оны сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн, гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө буюу 2007 оны 07 сарын 10-нд хүү , 20 оны 08 сарын 31-нд хүү ыг төрүүлэн хамтран амьдарч эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2012 онд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн, хариуцагч нь 2013 онд өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоон хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон, 2016 онд гэмт хэрэгт холбогдон 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялаар шийтгэгдэж одоо ШШГЕГазрын харъяа хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа, зохигчид нь 2012 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдэд хууль заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс 72.000 төгрөг төлсөн ба илүү төлсөн 1.800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох, нэхэмжлэгч нь хариуцагчаас 70.200 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******8 дугаар зүйлийн *******8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ