Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/534

 

 

 

 

 

 

 

                  

                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,      

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,        

  шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е овогт Ц.У холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006023470209 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ..... оны  дүгээр...... сарын ...ний өдөр ....................... суманд төрсөн. ... настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл , ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороолол тоотод оршин суух хаягтай, Урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .. дугаар сарын ...ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар бариивчлах, мөн хуулийн тусгай ангийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар буюу биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоосон,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 -т зааснаар 2 cap баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 -т зааснаар 2 cap баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд багтааж эдлэх ялыг 2 жил хугацаагаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд багтаан, нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 3 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн / 2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийг 3 cap баривчлах ял эдлэхээс чөлөөлсөн, Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзий /РД:............../.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзий нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “ Тээгийн Өвөр” гэх газар Д.Халтарын гэрээс 1.470.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар, 470.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хөөрөг, 68.600 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1а хэсгийн 108 тоот Б.Жаргалангийн хашаанаас грейдерийн турбин 1 ширхэг, Экс эм жи индүүний ашиглаж байсан статер 1 ширхэг, Норт бэнзийн ашиглаж байсан статаер 1 ширхэг, Мт86 кабин өргөгч даралтын, ашиглаж байсан шланг 1 ширхэг зэрэг сэлбэгүүдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.460.000 / нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “ Цагаан -Хөтөл” гэх газар нутаглаж буй иргэн Б.Одонхүүгийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч 1.620.000 / нэг сая зургаан зуун хорин мянган төгрөг-ийн хохирол учруулсан,

  1. оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1а хэсгийн 108 тоотод иргэн Б.Ү-ийн HUAWEI маркийн гар утсыг эхнэртэйгээ нэг яриад өгье гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 200.000 / хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  2. оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Академи-2 хотхоны 36/1 дүгээр байрны 24 давхраас иргэн Г.Г эзэмшлийн Focus брэндийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
  3. оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 214 дүгээр байрны 17 давхраас иргэн Д.Д-ийн эзэмшлийн Trek-3700 брэндийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

            2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ковшийн жолоочоор ажилд орно гэж итгүүлэн урьдчилгаа цалин шилжүүлчихээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Голомт банкны 105400048306 тоот дансаар 500.000 төгрөг авч хохирогч С.Ц-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт тавьсан байсан иргэн Ц.А-н эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.А-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт тавьсан байсан иргэн Г.Борхүүгийн эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Борхүүд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 301 дүгээр байрны 8 давхарт байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад 2.463.308 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 404 дүгээр байрны 8 давхарт байсан Э.Э-н эзэмшлийн Конодел карбон 3 загварын унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад 8.766.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Е овогт Ц.У нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын .... дугаар багийн нутаг “ Тээгийн Өвөр” гэх газар Д.Х гэрээс 1.470.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар, 470.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хөөрөг, 68.600 төгрөгийн үнэ бүхий хөөрөгний даалин зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн ... хэсгийн ... тоот Б.Ж-ийн хашаанаас грейдерийн турбин 1 ширхэг, Экс эм жи индүүний ашиглаж байсан статер 1 ширхэг, Норт бэнзийн ашиглаж байсан статаер 1 ширхэг, Мт86 кабин өргөгч даралтын, ашиглаж байсан шланг 1 ширхэг зэрэг сэлбэгүүдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.460.000 / нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын .... дугаар багийн нутаг “ Цагаан -Хөтөл” гэх газар нутаглаж буй иргэн Б.О эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авч 1.620.000 / нэг сая зургаан зуун хорин мянган төгрөг-ийн хохирол учруулсан,

  1. оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн ... хэсгийн .. тоотод иргэн Б.Ү HUAWEI маркийн гар утсыг эхнэртэйгээ нэг яриад өгье гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 200.000 / хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  2. оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо...... дүгээр байрны 24 давхраас иргэн Г.Г эзэмшлийн Focus брэндийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 2.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
  3. оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны ... дүгээр байрны 17 давхраас иргэн Д.Д эзэмшлийн Trek-3700 брэндийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

            2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ковшийн жолоочоор ажилд орно гэж итгүүлэн урьдчилгаа цалин шилжүүлчихээч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Голомт банкны 105400048306 тоот дансаар 500.000 төгрөг авч хохирогч С.Ц 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт тавьсан байсан иргэн Ц.А эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.А-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

  2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт тавьсан байсан иргэн Г.Б эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Б-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 301 дүгээр байрны 8 давхарт байсан иргэн Б.Б эзэмшлийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад 2.463.308 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны 404 дүгээр байрны 8 давхарт байсан Э.Э эзэмшлийн Конодел карбон 3 загварын унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад 8.766.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ж өгсөн:

 

 “...Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Улаанхуарангийн ... хэсгийн .... тоот өөрийн өмчлөлийн газартаа хувиараа машин түрээсээр явуулдаг юм. 2020 оны 04 дүгээр cap гарч машин механизм дээрээ засвар үйлчилгээ хийлгэх гээд Ц.У гэдэг залуу 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зарын дагуу ирсэн юм. Тэгээд би 7 хоног хараад сайн ажиллах юм бол үндсэн ажилчнаар авъя гэж ярьсан юм. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагийн үед гэнэт явсан байсан. Явах үедээ манай ажлын Б.Ц гар утсаар нь яриад өгье гэж хэлээд аваад тэр чигээрээ явсан байсан. Тэр үед нь бид машин механизмын эд зүйл алдагдсаныг мэдээгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр машин янзлах гэж байгаад хайсан чинь байхгүй байхаар нь гайхаад камер шүүхэд Ц.У анх манайд ажилд орохдоо өмсөж ирсэн хувцастайгаа ажилд ороод 7 хоног ажиллаж байгаад явахдаа экс эм жи грейдерийн турбин 1 ширхэг 750.000 төгрөг, индүүний астатер 1 ширхэг 250.000 төгрөг, норд бензийн астатер 1 ширхэг 280.000 төгрөг, МТ86 кабин өргөгч даралтын шаланк 4 хос, нэг хос нь 70.000 төгрөг, HUAWEI гар утас 520.000 төгрөг зэрэг эд зүйл одоогийн байдлаар хулгайлаад явсан байна. Нүүрэндээ монгол бичгээр шивээс хийлгэсэн байсан. Манай хашаанаас хулгай хийж явснаас хойш утас нь холбогдохгүй байгаад байна... Мөн би алдагдсан эд зүйлийг шинээр нь захаас бага үнээр таньдаг хүнээсээ авсан юм. Зах зээл дээр арай өндөр үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/, 

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Ү өгсөн:

 

 “...Би энэ байгууллагад 7 жил ажиллаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.У нь надад “ ах би нэг ломбарданд HUAWEI маркийн гар утсаа 220.000 төгрөгөөр барьцаалсан байгаа гэж хэлээд та дээр нь 50.000 төгрөг нэмж өгөөд авчих гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2020 ионы 04 дүгээр сарын 18-ны өдөр гар утсыг нь авахаар болж захирал Б 370.000 төгрөг аваад хөдөө аж ахуйд байрлах ломбарднаас нь гар утсыг нь авахаар очоод өөрийнхөө хаан банкны картаа өгч явуулаад мөнгийг нь авхуулаад ломбарднаас гар утсыг нь авхуулсан юм. Тэгээд би гар утсыг нь авчхаад өөрийнхөө барьж байсан ай фоне-6 маркийн гар утсаа зүгээр өгсөн. Надаас миний гар утсыг авахдаа эхнэртэйгээ нэг яриад өгье гэж хэлээд ковшны цаагуур ороод алга болсон. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ж эгчийн хашаанд байдаг монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх хашааны завсраар гараад явсан байсан. Тэгээд тэр өдрийн 13:00 цагаас хойш хашаанд харагдахгүй алга байхаар нь эхнэр гэх эмэгтэйн утас руу залгаж асуухад уулзаагүй байна. 5 шард явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/, 

 

“Д” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тайлан /хх-24-26/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У өгсөн:

 

“...Хулгайлсан эд зүйлээ аваад Таван шарын Сутайн буянт авто техникийн захын ойролцоо байрлах авто сэлбэгийн газарт татер, турбин хоёрыг 80.000 төгрөгөөр худалдаж, гар утсыг найз охин Болороод өгсөн. Эд зүйл худалдан борлуулсан 80.000 төгрөгөөр замын зардал хийж төв Аймгийн Заамар сумын Баянгол гэх газарт байрлах М ХХК-ий “ хн” уурхайд ажиллахаар явж 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Хулгайлсан эд зүйлийн төлбөр болох 1.660.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 02 дугаар сарын эхэн үеэр бэлэн мөнгөөр нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Х өгсөн:

 

 “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би эхнэртэйгээ Эрдэнэт хот руу явсан. Тэгээд Эрдэнэт ороод байж байтал манай гэрийг хараад үлдсэн У рүү 21 цагийн үед залгаад юу хийж байна гэж асуухад морь аргамжаалах гэж байна, үхэр, тугал гэрт ойрхон байна гэхээр нь эртхэн тугалаа хашаа руугаа хийгээд амар гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө гар утсаа асаатал манай хөрш айлын хүн болох М нь ....... гэсэн дугаараас манайх руу залгасан байсан. Тэгээд буцаагаад 8 цагийн үед залгаж ярьсан чинь танай дүү болох У миний мотоциклыг унаад явсан байна гэртээ байхгүй байна гэсэн. Тэгээд манай эхнэр болон Н бид 2 Могод суманд амьдардаг Б руу залгахад 2019 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө ирээд хоносон ба өглөө хөөж явуулсан гэж хэлэхээр нь за за ирчих юм байна гэж бодоод тэр өдрөө үлдсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай ах болох У та манай авдар дотор хөөрөг, хазар байна уу үзээд өгөөч гэж асуухад байхгүй байна гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн хазаар алдагдсан юм. Мөнгөн хазаар нь шинэ жолоо, цулбуур байхгүй, мөнгөн хөөрөг нь дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний доод хэсэгт монгол бичгээр “ Эрдэм гоёл” гэсэн бичигтэй жаргалын 8 морьтой, толгой хэсэг нь жижиг том 2 барын дүрстэй даалингийн содон шинж тэмдэг нь шар өнгийн даалин зүү ороох оёдлоор оёсон...” гэх мэдүүлэг /хх-н 152-154/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.О өгсөн:

 

 “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манайх Хишиг-Өндөр сумын ....дугаар багийн нутаг “ Ц.х” гэх газарт байсан ба би сумын төв рүү орох ажилтай явсан. Манайд манай найз боло Д гэр хараад үлдсэн ба би сумын төв ороод орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь миний мотоцикл гэрийн гадаа байхгүй болохоор нь найзаасаа асуусан чинь Х дүү гэх үл таних залуу орж ирээд О ах сумын төв рүү мотоцикл унаад ороол ир гэсэн гэж хэлээд миний мотоциклийг унаад явсан байсан юм. Тухайн үед би машинтайгаа явсан болохоор мотоцикп унаад ороол ир гэж тухайн залууд хэлээгүй. Миний мотоциклийг худлаа хэлээд аваад явсан ба би Х-аас миний мотоцикл танайд байна уу гэж асуусан чинь байхгүй байна, манайд байсан манай дүү боло У нь манайхаас бас эд зүйл хулгай хийгээд зугтсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 156-157/,  

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Буяндэлгэрийн өгсөн:

 

 “...Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт байрлах Петровисын 2-р ШТС-д түгээгч ажилтай ба тухайн байгууллагад ажилд ороод 9 cap гаран болж байна. 2019 оны 09 дүгээр сарын 16- ны өдөр 11 цаг 40 минутын орчим ажил дээрээ байж байтал оранжин өнгөтэй “ Даюун” загварын мотоциколтой 20 гаран насны , зүүн талын нүдний орчим “ Монгол” гэсэн шивээстэй залуу ирээд надаас 1.100.000 төгрөг байна уу би аймаг орчихоод ирье барьцаанд нь унаж яваа унаа, өөрийнхөө эдэлж байгаа хөөрөг, хөөрөгний дайлингийн хамт үлдээе гэхээр нь би итгээд бэлэн 760.000 төгрөгийг орлогоосоо өгөөд явуулсан ба үлдээгээд явахдаа надад 3 утасны дугаар үлдээгээд явсан юм. Уг залуу нь 2 хоног болоод ирж авахгүй болохоор нь тухайн утаснууд руу нь залгасан чинь нэг утас нь холбогдож байсан ба тухайн гар утас авсан хүн нь манайхаас хулгайд алдсан зүйл байна гэсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-н 163-165/,    

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн:

 

 “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах “ Хасу” нийтийн худалдааны төвд зах дээр би худалдаа наймаа хийгээд сууж байтал 18 цагийн үед дээл өмссөн, архи уусан, байдалтай 25-26 насны эрэгтэй бор царайтай залуу мөнгөн хазаар зарна гээд явж байхаар нь сонирхоод үзэж байгаад уг залуутай хамт алт мөнгөний дархан дээр очоод шалгуулсан чинь мөнгөн хазаар мөн байна гэхээр нь 180.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-н 168-169/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.У өгсөн:

 

 “...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө над руу Н утасдаад та гудасны завсар авдарны түлхүүр байгаа аваад авдар дотор хазаар хөөрөг, аяга байна уу хараадах гэхээр нь би гэрт ирээд түлхүүрийг нь аваад хартал, хазаар, хөөрөг нь байхгүй байхаар нь байхгүй байна гэж хэлсэн юм. Мөн дотор нь Болор нэртэй архи 2 ширхэг, Соёрхол нэртэй архи 1 ширхэг байх ёстой гэсэн ба уг архинууд нь бас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 172-173/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Д өгсөн:

 

 “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний оройхон 19 цагийн үед байхаа Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт байрлах манай найз болох О гэрт очоод гэрийг нь хараад байж байтал 19 цагийн үед үл таних шар залуу орж ирээд би танай хойд талын айл болох Халтарын төрсөн дүү байна. Миний мотоциклийн дугуй эвдэрчихээд байна би сум руу ороод сэлбэг аваад ирье О мотоцикоийг өгчих гээд гуйгаад байхаар нь итгээд саахалт айл юугаа харамлах вэ гэж бодоод шар өнгийн Даюун нэртэй мотоциклийг өгеөд явуулсан ба өнөөдрийг хүртэл ирээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 177-178/,     

 

Эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-190- 195/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийгийн өгсөн:

 

 “...Даюун нэртэй мотоциклийг хөдөө орон нутагт зорчихоор мөнгөн хөөрөгийг хүнтэй хөөрөглөх зорилгоор, мөнгөн хазаарыг зарах зорилгоор хулгайлж авсан, гэхдээ би ах Халтарт эл зүйлээ зарж борлуулсанаа дараа нь утсаар холбогдож хаана, хэдэн төгрөгөөр зарсан талаараа хэлсэн ах өөрөө очиж эд зүйлээ бүгдийг нв авсан гэсэн. Ах Халтарын эзэмшилд манай бог, бод мал байдаг. Ах над руу утсаар холбогдож мөнгөн хөөрөг, мотоциклийн 700.000 төгрөг, мөнгөн хазаарын 180.000 төгрөгийн хохирлыг малаар тооцож авсан шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-н 30-31/,     

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ганцогтын өгсөн:

 

 “...2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд цахилгаан шат хүлээгээд зогсож байхдаа унадаг дугуй байгаа үгүйг шалгах гэтэл миний фокус брэндийн унадаг дугуй байхгүй байсан ... хар алаг өнгөтэй, зульний гол хэсэгт улбар шар өнгийн фокус гэсэн нэртэй унадаг дугуй байсан...” гэх мэдүүлэг,       

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У өгсөн:

 

 “...Би хэрэг үйлдэх үедээ ганцаараа явдаг бөгөөд хулгайлсан эд зүйлээ замын хүмүүст зардаг байсан юм. Одоо надаас дугуй худалдан авсан хүмүүсээ танихгүй байх утасны дугаар нэрийг нь авч байгаагүй бөгөөд мөнгө бэлнээр авч байсан...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-ийн өгсөн:

 

 “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 214 дүгээр байрны 17 давхарт орцны хаалтнаас Trek -3700 нэртэй унадаг дугуйгаа гинжээр цоожлоод суудлыг нь салгаж аваад орхисон. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 20- ны өглөө 08 цаг 20 минутад гарч ирээд дугуйгаа харахад байхгүй байсан .... хар хөх өнгийн рамтай, ямар нэгэн сэв, зураас байхгүй, урдаа 3 араатай, хойноо 8 араатай уулын дугуй байсан...” гэх мэдүүлэг,      

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У.өгсөн:

 

 “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байсан. Хулгай хийсэн дугуйгаа согтуу явж байгаад хаясан байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Ц-ын өгсөн:

 

 “...Нөгөө зарын дагуу ярьсан хүн над руу залгаад би ковшоо ачаад Хэнтий аймгийн Бэрх сум руу явж байна. Тэнд удах учраас ар гэртээ мөнгө үлдээх хэрэгтэй байна. Энэ манай аавын данс байгаа юм аав маань эмнэлэгт үзүүлэх гэж байгаа та урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих гээд надад 105400048306 дугаартай Д гэх хүний данс өгөхөөр нь би өөрийн 5026221152 гэсэн Хаан банкны данснаас интернет банк ашиглан шилжүүлсэн ... Маргааш өглөө нь Жоншны компаиас над руу залгаад танай явуулсан ковшны жолооч чинь алга болчихлоо, манай манаачийн банкны картыг аваад алга болчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг,        

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У-ийн өгсөн:

 

 “...Яллагдагчаар татсан хэргийн тогтоолтой танилцлаа. Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсээс татсан байгаа хэрэгтэй нэгтгэн шалгуулах саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.А-ын өгсөн:

 

 “...Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт өөрийн унадаг дугуйгаа байрлуулсан юм. Тэгээд 30 минутын дараа гэрээсээ гарч дэлгүүр орох гээд явж байтал миний унадаг дугуй байхгүй болчихсон байсан тул цаглаагийн байгууллагад хандсан ... хөх цэнхэр өнгийн волф брэндийн 27.5 размерийн унадаг дугуй. Одоо би унадаг дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг,

 

Эд зүйлд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У өгсөн:

 

 “...Гэм буруугаа ухаарч мэдэж байгаа. Хан-Уул дүүргийн прокурорын газар хэргүүдээ нэгтгэн шалтгуулж байгаа...” гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бо өгсөн:

 

 “...2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны 16 давхарт өөрийн эзэмшлийн хар өнгийн унадаг дугуйгаа паарнаас цоожлоод гэртээ орж амарсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө гэрээсээ гарч ирээд харсан чинь дугуй алга болсон байдалтай цоожийг тасдагчаар таслаад шатны хонгилд хаясан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ... би уг хар өнгийн сэвэн гэсэн бичигтэй хар өнгийн 26 хэмжээтэй унадаг дугуй байсан бөгөөд уг унадаг дугуйг 2018 оны сүүлээр БНСУ-д байхдаа Монгол мөнгөөр 720.000 төгрөгөөр худалдаж аваад Монголд авч ирж байсан. Би одоо унадаг дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд зүйлд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б өгсөн:

 

 “...Би алдагдсан унадаг дугуйгаа одоо 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан унадаг дугуйгаа олж авмаар байна, мөн манай орон сууцны СӨХ надад учирсан хохирлыг 100 хувь барагдуулна гэж хэлсэн учраас хохирлоо барагдуулчихвал гомдолгүй...” гэх мэдүүлэг,  

 

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эд зүйлд үнэлгээ хийсэн тухай тэмдэглэл,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У өгсөн:

 

 “...Би 2020 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Ревэр гарден хотхоны 404 дүгээр байрнаас шатны хэсэгт байсан унадаг дугуйг хулгайлж Нарантуул захын орчимд танихгүй хүнд зарсан байгаа...” гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Э өгсөн:

 

 “...Миний дугуй канондэл брэндийн хабид карбон 3 загварын унадаг дугуй байсан, хар ногоон өнгийн уулын дугуй байсан . Миний унадаг дугуй зах зээл дээр 3500 ам доллар гэж байгаа...” гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ий 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У өгсөн:

 

 “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ривэр гарден хотхоны 301 дүгээр байрны 8 давхраас улаан өнгийн унадаг дугуйг ганцаараа явж байгаад хулгайлсан байгаа...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц. холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

            Шүүгдэгч Ц.Ундрах-Өлзий нь хохирогч Д.Халтар, Б.Жаргалан, Б.Одонхүү, Б.Үүрийнцолмон, Г.Ганцогт нарын хохирлыг төлж барагдуулсан ба бусад хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийгөөс хохирогч С.Цэрэнсодномд  500.000 төгрөг, хохирогч Г.Борхүүд 500.000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнд 2.463.308 төгрөг, хохирогч Э.Энхбаярт 8.766.000 төгрөг, хохирогч Д.Даваад 500.000, иргэний нэхэмжлэгч С.Буяндэлгэрт 760.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд 180.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Батжаргалд 250.000 төгрөг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-н 153/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 74, 3хх-152/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийд оногдуулсан дээр хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгүүлэх саналтай байна...” гэсэн санал гаргажээ. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзийг 1 /нэг/ жилийн хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн  2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

            Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзийд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 113 хоногийг хасч 1 жил 252 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.      

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийгөөс хохирогч С.Цэрэнсодномд  500.000 төгрөг, хохирогч Г.Борхүүд 500.000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнд 2.463.308 төгрөг, хохирогч Э.Энхбаярт 8.766.000 төгрөг, хохирогч Д.Даваад 500.000, иргэний нэхэмжлэгч С.Буяндэлгэрт 760.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд 180.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Батжаргалд 250.000 төгрөг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сд-г 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, төмөр тасдагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдъя.    

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Ц.Ундрах-Өлзийд сануулъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзийг 1 /нэг/ жилийн хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

            4. Еншээбүү овогт Цэрэндашийн Ундрах-Өлзийд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас урьдчилан цагдан хоригдсон 113 хоногийг хасч 1 жил 252 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.       

           

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийгөөс хохирогч С.Цэрэнсодномд  500.000 төгрөг, хохирогч Г.Борхүүд 500.000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнд 2.463.308 төгрөг, хохирогч Э.Энхбаярт 8.766.000 төгрөг, хохирогч Д.Даваад 500.000, иргэний нэхэмжлэгч С.Буяндэлгэрт 760.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд 180.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Батжаргалд 250.000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.  

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сд-г 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, төмөр тасдагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.    

 

 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Ц.Ундрах-Өлзийд сануулсугай.

 

9. Шүүгдэгч Ц.Ундрах-Өлзийд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ундрах-Өлзийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ