Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/535

   2021             8           12                                        2021/ШЦТ/535

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Билгүүжин,     

шүүгдэгч/хохирогч Г.Д , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, 

шүүгдэгч/хохирогч А.Ц , түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031530604 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, ........... оны ....... дүгээр сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .........., ам бүл ............ хамт Баянгол дүүргийн ..........дугаар хороо, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Г Д  /РД:........................./

Монгол Улсын иргэн, .......... оны......... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........................................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Баянгол дүүргийн .......дугаар хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ө овогт А-ийн   Ц   /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч А.Ц ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод хохирогч Г.Д тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод хохирогч Г.Д тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д ий мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц ийн мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ц ийн мэдүүлэхдээ:

“...Би угаалгын өрөөнд байсан чинь араас Г.Д  орж ирсэн. Тэгээд би гар гэсэн чинь гарахгүй намайг ширтээд суугаад байсан. Эмэгтэй хүн бие засч байна гээд гараач гэж би хэлсэн. Тэгээд Г.Д  гараад явсан. Араас нь би бие засчихаад гарсан. Тэгээд би сандарсандаа гартаа тааралдсан юмаа аваад Г.Д ийг цохисон. Г.Д  намайг түлхэж унагасан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д ий мэдүүлэхдээ:

“...Би А.Ц-ийн  хэлсэн шиг 00-ын өрөөнд араас нь ороод ширтээд байсан юм байхгүй. 00-ын өрөө орох гэсэн чинь хаалга нь онгорхой А.Ц бие засч байсан. Тэгэхээр нь би хаалга түгжихгүй яасан юм бэ гэж хэлээд эргээд явсан. Тэгээд би буйдан дээр сууж байсан чинь 00-ын өрөөнөөс гарч ирсэн хайч бариад явж байсан, найз нь болиулах гээд гараас нь татаж байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэсэн чинь миний мөр болон цээж хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би түлхэж унагасан. Зүүн мөр, цээж хоёрт гэмтэл байгаа, одоо ч гэсэн сорвитой байгаа. Гэхдээ гомдол, санал байхгүй. Миний гомдлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Ц ийн өгсөн:

“... 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ ээж О хамт байсан бөгөөд 18 цагийн үед би өөрийн найз болох Бадамха Жаргалмаа нарыг гэрт дуудсан. Б нь манай ах Ц ийн найз охин байгаа юм. Ж нь харин Б ын найз нь байгаа юм. Тэгээд би угаалгын өрөөнд бие засаж байхад А хамт ирсэн үл таних залуу намайг дагаад угаалгын өрөөнд ороод ирсэн. Би түүнд эмэгтэй хүн бие засаж байна гараач ээ гэхэд тэр залуу гарахгүй байсан бөгөөд би 3, 4 удаа хэлэхэд тэр залуу эргэж хараад зогссон. Би сандраа хурдхан бие засчихаад өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд орсон. Тэгэхэд тэр залуу миний араас өрөөнд ороод ирсэн бөгөөд би түүнд хандаж өрөөнөөс гарахыг шаардсан боловч тэр залуу намайг түлхээд гарнаас барьчихаад дараад байсан. Тэр залуу ямар нэгэн зүйл надад огт хэлээгүй. Тэгээд би өрөөнөөс гараад А, Ц хоёр болкон дээр зогсож байхаар нь би тэр хоёр дээр очиж ямар учиртай залуу гэрт дагуулаад ирсэн юм бэ гэж хэлж байхад нөгөө залуу миний араас хүрч ирээд миний урдаас хоолой боож түлхээд түлхсэн эрчээрээ би болконы цонхыг ар дагзны хэсгээр мөргөж хагарсан. Тэгэхэд зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл үүссэн. Тэгээд хажуу талаас ах Ц, А, Б нар түүний надаас холдуулсан       ...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,      

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №10428 дугаартай:

-А.Ц ийн биед зүүн чихний дэлбээнд шарх, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгч зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-40-41/,

Шинжээч эмч О.Б: “...зүүн чихний дэлбээний шарх нь дангаараа хөнгөн гэмтэл, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43-74 тоотод Азбаяр, Д  2 нь манай гэрт ирээд Азбаярын төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Азаа, Ц   хоёр хоорондоо Азаагийн найз охиноос болж маргалдаад байсан бөгөөд тухайн үед хэн нь ч оролцоогүй. Тэгээд Ц   бид хоёрыг ариун цэврийн өрөөнд байхад араас орж ирсэн бөгөөд би гар гэж хэлэхэд “Та хоёр хаалгаа түгжихгүй яасан юм” гээд олон удаа шаардуулж байж гарсан. Тэгээд Ц   гараад явахаар нь би ариун цэврийн өрөөнд үлдсэн юм. Тэгээд намайг ариун цэврийн өрөөнөөс гарах үед Ц  , Д  хоёр Ц  ийн өрөөний гадна байсан бөгөөд Ц   цаашаа том өрөөгөөр дамжаад балкон руу гараад балкон дээр Цэвээндорж, Азбаяр, Ц   3 байсан бөгөөд Д  араас нь очоод багалзуурдаад цонх мөргүүлснээр Ц  ийн толгой болон чих нь зүсэгдэж, сэтэрсэн би гараад очиход А, Ц нар Д ийг барьчихсан, тэгээд би Ц  ийг өргөөд, том өрөөнд оруулж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 92-94/, 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д ий өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод балкон дээр 00-ын өрөөнөөс гараад том өрөө рүү явж байхад коридорт А.Ц  нь А хэрэлдсэн уурандаа намайг хараад “Ер нь энэ ч гэсэн" гэж хэлээд барьсан шар иштэй хайчаараа миний зүүн мөрний орчимд 1 удаа дүрж, гэмтэл учруулсан..,2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод 00-ын өрөөнөөс гараад том өрөө рүү явж байхад коридорт А.Ц  нь А хэрэлдсэн уурандаа намайг хараад “Ер нь энэ ч гэсэн" гэж хэлээд барьсан шар иштэй хайчаараа миний цээжний хэсэг 1 удаа дүрсэн. Тухайн үед А.Ц  согтуу байсан...2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод балкон дээр Ц  ийг түлхсэний дараа Ц нь миний нүүр рүү 2 удаа цохисон үед миний нүдний шил хагарч, эвдэрсэн. Духны зүүн хэсэгт 1.0 см х-0.З см хэмжээтэй зулгаралт нь Ц цохиулснаас үүссэн...Хацарт 2.0 см х-0.З см, 1.5 см х-0.З см, 0.5 см х-0.5 см хэмжээтэй улаан өнгийн зулгаралтууд нь Ц  ийг түлхэхэд цаана байсан цонхоо мөргөсөн, тэгээд Ц намайг цохихоор нь би зугтаагаад цаад өрөө рүү ороход намайг Ц унагааж байгаад цохисон, би нүүрээ хамгаалах гэтэл миний зүүн гарыг татаж байгаад цохиод байсан тэр үед Ц   араас ирээд над рүү дайрахдаа миний нүүрийг самардаад байсан, тэр үед маажуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 72-74, 78-80/,     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №10592 дугаартай:

- Г.Д д зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, 2 шарх нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-98/,

Шинжээч эмч Ц.Г: “...дүгнэлтэд тусгагдсан баруун хөх орчимд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалага орчмын шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүхний зулгаралтууд гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг. /хх-101-103/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.А өгсөн:

“...Ц бид хоёр нээх тоохгүй тамхи татаад зогсож байтал удалгүй Ц   араас гарч ирээд над руу ус цацаад намайг зайл гээд хөөхөөр нь би чамтай ерөөсөө юу ч яримааргүй байна гээд зогсож байтал хажууд цонх хагарах чимэээ гарсан. Тэр үед Ц Д  рүү дайраад уурлаад Ц Д ийг барьж аваад буйдан дээр цохиж байхад би Ц салгаад гал тогооны өрөөнд оруулаад тайвшруулаад би эргэж гарч ирээд Д ийг чи одоо яв гэхэд Ц   үүдэн дээр суучихаад би та нарыг гаргахгүй цагдаа дуудна гээд байсан...Д ий зодож цохьсон асуудал байхгүй. Д  хэнд цохиулж гэмтэл авсанаа мэдэж байсан байх...Д  Ц  ийг оролдох асуудао байхгүй, тийм зүйл болоогүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 136-143/, 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Ц , Г.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.Ц , Г.Д  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. 

 Хохирогч А.Ц , Г.Д  нар нь бие биенээсээ нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Ц , Г.Д  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 112, 149/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 113, 148/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 161, 162/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Ц , Г.Д  нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д , А.Ц  нарыг 600.000 төгрөгөөр торгох...” санал гаргасан ба шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанарт тохирно гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч А.Ц , Г.Д  нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч А.Ц , Г.Д  нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д , А.Ц  нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д , А.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

   2021             8           12                                        2021/ШЦТ/535

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Билгүүжин,     

шүүгдэгч/хохирогч Г.Д , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, 

шүүгдэгч/хохирогч А.Ц , түүний өмгөөлөгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

Баянгол прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Г Д , Ө овогт А-ийн   Ц   нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031530604 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, ........... оны ....... дүгээр сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .........., ам бүл ............ хамт Баянгол дүүргийн ..........дугаар хороо, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Г Д  /РД:........................./

Монгол Улсын иргэн, .......... оны......... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........................................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт Баянгол дүүргийн .......дугаар хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ө овогт А-ийн   Ц   /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч А.Ц ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод хохирогч Г.Д тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Д  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч А.Ц ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ц  нь 2020 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 73 тоотод хохирогч Г.Д тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж эрүүл мэндэд нь “зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д ий мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц ийн мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ц ийн мэдүүлэхдээ:

“...Би угаалгын өрөөнд байсан чинь араас Г.Д  орж ирсэн. Тэгээд би гар гэсэн чинь гарахгүй намайг ширтээд суугаад байсан. Эмэгтэй хүн бие засч байна гээд гараач гэж би хэлсэн. Тэгээд Г.Д  гараад явсан. Араас нь би бие засчихаад гарсан. Тэгээд би сандарсандаа гартаа тааралдсан юмаа аваад Г.Д ийг цохисон. Г.Д  намайг түлхэж унагасан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д ий мэдүүлэхдээ:

“...Би А.Ц-ийн  хэлсэн шиг 00-ын өрөөнд араас нь ороод ширтээд байсан юм байхгүй. 00-ын өрөө орох гэсэн чинь хаалга нь онгорхой А.Ц бие засч байсан. Тэгэхээр нь би хаалга түгжихгүй яасан юм бэ гэж хэлээд эргээд явсан. Тэгээд би буйдан дээр сууж байсан чинь 00-ын өрөөнөөс гарч ирсэн хайч бариад явж байсан, найз нь болиулах гээд гараас нь татаж байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэсэн чинь миний мөр болон цээж хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би түлхэж унагасан. Зүүн мөр, цээж хоёрт гэмтэл байгаа, одоо ч гэсэн сорвитой байгаа. Гэхдээ гомдол, санал байхгүй. Миний гомдлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Ц ийн өгсөн:

“... 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ ээж О хамт байсан бөгөөд 18 цагийн үед би өөрийн найз бо Б Ж нарыг гэрт дуудсан. Б нь манай ах Ц найз охиайгаа юм. Ж нь харин Б найз нь байгаа юм. Тэгээд би угаалгын өрөөнд бие засаж байхад А хамт ирсэн үл таних залуу намайг дагаад угаалгын өрөөнд ороод ирсэн. Би түүнд эмэгтэй хүн бие засаж байна гараач ээ гэхэд тэр залуу гарахгүй байсан бөгөөд би 3, 4 удаа хэлэхэд тэр залуу эргэж хараад зогссон. Би сандраа хурдхан бие засчихаад өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд орсон. Тэгэхэд тэр залуу миний араас өрөөнд ороод ирсэн бөгөөд би түүнд хандаж өрөөнөөс гарахыг шаардсан боловч тэр залуу намайг түлхээд гарнаас барьчихаад дараад байсан. Тэр залуу ямар нэгэн зүйл надад огт хэлээгүй. Тэгээд би өрөөнөөс гараад А, Ц хоёр болкон дээр зогсож байхаар нь би тэр хоёр дээр очиж ямар учиртай залуу гэрт дагуулаад ирсэн юм бэ гэж хэлж байхад нөгөө залуу миний араас хүрч ирээд миний урдаас хоолой боож түлхээд түлхсэн эрчээрээ би болконы цонхыг ар дагзны хэсгээр мөргөж хагарсан. Тэгэхэд зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл үүссэн. Тэгээд хажуу талаас ах Ц, А, Б нар түүний надаас холдуулсан       ...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,      

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №10428 дугаартай:

-А.Ц ийн биед зүүн чихний дэлбээнд шарх, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгч зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-40-41/,

Шинжээч эмч О.Б: “...зүүн чихний дэлбээний шарх нь дангаараа хөнгөн гэмтэл, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43-74 тоотод А, Д  2 нь манай гэрт ирээд Азбаярын төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Азаа, Ц   хоёр хоорондоо А найз охиноос болж маргалдаад байсан бөгөөд тухайн үед хэн нь ч оролцоогүй. Тэгээд Ц   бид хоёрыг ариун цэврийн өрөөнд байхад араас орж ирсэн бөгөөд би гар гэж хэлэхэд “Та хоёр хаалгаа түгжихгүй яасан юм” гээд олон удаа шаардуулж байж гарсан. Тэгээд Ц   гараад явахаар нь би ариун цэврийн өрөөнд үлдсэн юм. Тэгээд намайг ариун цэврийн өрөөнөөс гарах үед Ц  , Д  хоёр Ц  ийн өрөөний гадна байсан бөгөөд Ц   цаашаа том өрөөгөөр дамжаад балкон руу гараад балкон дээр Цэвээндорж, Азбаяр, Ц   3 байсан бөгөөд Д  араас нь очоод багалзуурдаад цонх мөргүүлснээр Ц  ийн толгой болон чих нь зүсэгдэж, сэтэрсэн би гараад очиход Азбаяр, Цэвээндорж нар Д ийг барьчихсан, тэгээд би Ц  ийг өргөөд, том өрөөнд оруулж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 92-94/, 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д ий өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод балкон дээр 00-ын өрөөнөөс гараад том өрөө рүү явж байхад коридорт А.Ц  нь Азбаяртай хэрэлдсэн уурандаа намайг хараад “Ер нь энэ ч гэсэн" гэж хэлээд барьсан шар иштэй хайчаараа миний зүүн мөрний орчимд 1 удаа дүрж, гэмтэл учруулсан..,2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод 00-ын өрөөнөөс гараад том өрөө рүү явж байхад коридорт А.Ц  нь Азбаяртай хэрэлдсэн уурандаа намайг хараад “Ер нь энэ ч гэсэн" гэж хэлээд барьсан шар иштэй хайчаараа миний цээжний хэсэг 1 удаа дүрсэн. Тухайн үед А.Ц  согтуу байсан...2020 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дүгээр хороо, 43-74 тоотод балкон дээр Ц  ийг түлхсэний дараа Цэвээндорж нь миний нүүр рүү 2 удаа цохисон үед миний нүдний шил хагарч, эвдэрсэн. Духны зүүн хэсэгт 1.0 см х-0.З см хэмжээтэй зулгаралт нь Цэвээндоржид цохиулснаас үүссэн...Хацарт 2.0 см х-0.З см, 1.5 см х-0.З см, 0.5 см х-0.5 см хэмжээтэй улаан өнгийн зулгаралтууд нь Ц  ийг түлхэхэд цаана байсан цонхоо мөргөсөн, тэгээд Цэвээнээ намайг цохихоор нь би зугтаагаад цаад өрөө рүү ороход намайг Цэвээндорж унагааж байгаад цохисон, би нүүрээ хамгаалах гэтэл миний зүүн гарыг татаж байгаад цохиод байсан тэр үед Ц   араас ирээд над рүү дайрахдаа миний нүүрийг самардаад байсан, тэр үед маажуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 72-74, 78-80/,     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №10592 дугаартай:

- Г.Д д зүүн бугалага, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, 2 шарх нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-98/,

Шинжээч эмч Ц.Г: “...дүгнэлтэд тусгагдсан баруун хөх орчимд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалага орчмын шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүхний зулгаралтууд гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг. /хх-101-103/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.А өгсөн:

“...Цэвээндорж бид хоёр нээх тоохгүй тамхи татаад зогсож байтал удалгүй Ц   араас гарч ирээд над руу ус цацаад намайг зайл гээд хөөхөөр нь би чамтай ерөөсөө юу ч яримааргүй байна гээд зогсож байтал хажууд цонх хагарах чимэээ гарсан. Тэр үед Цэвээндорж Д  рүү дайраад уурлаад Цэвээндорж Д ийг барьж аваад буйдан дээр цохиж байхад би Цэвээндоржийг салгаад гал тогооны өрөөнд оруулаад тайвшруулаад би эргэж гарч ирээд Д ийг чи одоо яв гэхэд Ц   үүдэн дээр суучихаад би та нарыг гаргахгүй цагдаа дуудна гээд байсан...Д ий зодож цохьсон асуудал байхгүй. Д  хэнд цохиулж гэмтэл авсанаа мэдэж байсан байх...Д  Ц  ийг оролдох асуудао байхгүй, тийм зүйл болоогүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 136-143/, 