Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00260

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00260

******* хот

 

 

 

 

 

 

 

2017 06 20 103/ШШ2017/00260

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* , овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.362.460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Б., С. нартай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Худалдааны хамтын ажиллагааны зээлийн гэрээ хийж 7.372.750 төгрөгийн бараа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцон хүлээлгэн өгсөн билээ. Түүн дээр нэмэгдэж 210.650 төгрөгийн бараа мөн урьдын үлдэгдэл 80.800 төгрөг нэмэгдээд 7.664.200 төгрөгийн бараа болсон. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дансаар 1.000.000 төгрөг өгсөн. Нийт үлдэгдэл 6.664.200 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд зээлээ төлөхийг шаардах болгонд янз бүрийн хугацаа зааж утасны дугаараа солих, миний дуудлагыг авахгүй байх зэргээр хандаж байсан болно. Ийм учир үндсэн мөнгө болох 6.664.200 төгрөг мөн зээлийн гэрээнд заасны дагуу өдрийн 0.3 хувийн алданги 4.698.260 төгрөг, нийт *******.362.460 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна, гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б., С. бид нар ******* ХХК-иас 2016 оны 8 дугаар сард хичээлийн хэрэгслийн материал 6.664.200 төгрөгийн бараа материал зээлээр худалдан авсан. 2017 оны 5 дугаар сар хүртэл төлж барагдуулаагүй учир тус компани барааны үнэ 6.664.200 төгрөг, алданги 4.698.260 төгрөг, нийт *******.362.460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч бид нар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэрвээ дээрх хугацаанд 7.000.000 төгрөгөө төлж барагдуулахгүй тохиолдолд *******.362.460 төгрөгийг төлнө хэмээн бид нар харилцан тохиролцож байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б., С. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.362.460 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.362.460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг, хариуцагч Б., С. нар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын 7.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, дээрх хугацаанд 7.000.000 төгрөгөө төлж барагдуулахгүй тохиолдолд *******.362.460 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.    ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* Дарьсүрэн, овогт Бямбасүрэнгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.362.460 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт *******.362.460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг, хариуцагч Б., С.Дарьсүрэн нар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын 7.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, дээрх хугацаанд 7.000.000 төгрөгөө төлж барагдуулахгүй тохиолдолд, *******.362.460 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196.749 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 98.374,50 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 98.374,50 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО