| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00253/И |
| Дугаар | 103/ШШ2017/00263 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2017/00263
| *******017 оны 06 сарын *******0 өдөр | Дугаар 103/ШШ*******017/00*******63 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгжсөн 748.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С., хариуцагч Э., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******016 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдөр Хэрлэнбаянд ямаа самнаж явж байхад Хэнтий аймгийн Цагдаагийн газраас цагдаа нар ирж намайг Хэнтий аймаг авч яваад байцаалт аваад буцаана гээд гэдэг айлд хонож байхад *******3 цагийн үед ирээд аваад явсан юм. Тэгэхэд миний машины түлхүүрийг гэдэг залууд орхиод намайг авч явсан юм. Би 7-8 хоноод ирсэн чинь хөдөө айлаас машиныг унаж яваад Хэрлэнбаян-Улааны төвд байгаа гэдэг айлд машины бөгсийг эвдээд дотор байсан юмнуудыг болон дээр нь байсан түлш бусад зүйлийг хулгайлж аваад явсан байсан. Иймд түлхүүрнүүд, дорцовууд, ямааны сав, машины бөгсний үнэ нийт 748.500 төгрөгийг Э.аас гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хэрлэнбаян Улаанд ахтай ямаа самнаж байсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хулгайн хэрэгт сэжиглэгдсэн гээд ахыг цагдаа бариад аваад явсан. Тэгэж явахдаа өгөөрэй гээд машиныхаа түлхүүрийг надад өгсөн. машиныг бариад Баян-Улааны сум руу бид хоёр цуг явж байхад машиных нь бөгс нь эвдэрсэн улмаар гэж хүнийг гуйгаад машиныг чирүүлж айлын хашаанд тавьсан. Тэгэхэд Хэнтий аймгаас цагдаа нар ирээд машиныг битүүмжилж битгий хүрээрэй гээд явсан. Машинд нь гар хүрээгүй бид хоёр яваад өгсөн. Машины эд зүйлийг би мэдэхгүй надад түлхүүрээ өгөөд явсандаа машины эд зүйлийг алга боллоо гээд надад тулгаж байгаад зөвшөөрөхгүй. Гутлаа болохоор өгсөн. Утсыг нь гээд залуу аваад явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С., хариуцагч Э.аас үндэслэлгүйгээр хөрөнгжсөн 748.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э. хэдий надад машины түлхүүрийг орхисон боловч машиныг барьж яваад машины бөгсийг эвдэлсэн, улмаар айлын хашаанд чирч машиныг аваачихад цагдаа нар ирээд битүүмжилсэн, машинаас авсан зүйл огт байхгүй надад тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт баригдаад явахдаа өөрийн машиныхаа түлхүүрийг хариуцагч Э. орхиод явсан бөгөөд миний машиныг хариуцаж үлдсэн Э. машины бөгсийг эвдэлсэн, мөн дээр нь байсан түлхүүрнүүдийн үнэ 34.500 төгрөг, дорцовны үнэ 58.000 төгрөг, ямааны самны үнэ 5.000 төгрөг, машины бөгсний үнэ 130.000 төгрөг нийт **************7.500 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч 748.500 төгрөг нэхэмжилсэн нь тухайн нэхэмжилж буй үнийн дүнг хэрхэн гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, С. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн **************.514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн
*******5.*******.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:щкз,. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгжсөн 748.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************.514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО