Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00264

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00264

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 06 20 103/ШШ2017/00264

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.204.700 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. тус банкны ******* салбараас 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр №ЗГ/50 дугаартай зээлийн гэрээ байгуулан 27.296.582,85 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого болон гэрийн эд хогшил, ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоот 38 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 5.499.100 төгрөг, зээлийн хүү 0 төгрөг, нийт 5.499.100 төгрөгийг төлсөн. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаад дараа хугацаа хэтрүүлж 2016 оны 11 дүгээр сараас хойш огт төлөлт хийлгүй 433 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй болж цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болсон. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.204.700 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 27.204.700 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.204.700 төгрөг гаргуулж, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27.204.700 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293.973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 293.973 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 146.986,50 төгрөгийг улсын орлогоос буцаан, 146.986,50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 27.204.700 төгрөг гаргуулах, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 146.986,50 төгрөгийг улсын орлогоос буцаан, 146.986,50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО