Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/541

   2021             8           16                                        2021/ШЦТ/537         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Батзаяа,  

шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Д  овогт М  Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105002171027 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, .......... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Өмнөговь аймгийн ........суманд төрсөн,.......... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, .........-нд уурхайн эмчээр ажилладаг, ам бүл ...... хамт Баянгол дүүрэг ...... дугаар хороо ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Д  овогт М  Д   регистрийн дугаар /........................../

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А , Б.Т , П.Б нарыг “нарийн мэргэжлийн эмчийн шалгалтад тэнцүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.А гаас 2.0 сая, Б.Т аас 3.5 сая, П.Б 2.5 сая төгрөгийг өөрийн хаан банкны 5037733542 дугаартай дансаар шилжүүлэн авч хохирогч нарт 8.0 сая төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А , Б.Т , П.Б нарыг “нарийн мэргэжлийн эмчийн шалгалтад тэнцүүлж өгнө” гэж хуурч, биелэгдэх боломжгүй зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.А гаас 2.0 сая, Б.Т аас 3.5 сая, П.Б 2.5 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5037733542 дугаартай дансаар шилжүүлэн авч хохирогч нарт 8.0 сая төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:  

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Д өгсөн:

“...Би 2021 оны 6 дугаар сарын 08-ний өдөр А , Т , Б  нарын мөнгийг данс руу нь шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-н 50/, 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.А гийн өгсөн:

“...2020 оны 09-р сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Содон хорооллын Хас банкнаас зээл аваад М.Д  ийн 5037753542 дугаарын дансанд 2.0 сая төгрөг шилжүүлээд утган дээрээ А гаас гээд өөрсдийнхөө нэрийг бичээд шилжүүлсэн. Д  ийн данснаас 2021 оны 05- р сарын 14-ний өдөр миний дансанд буцаж орж ирсэн...Би резидент эмчийн шалгалтад орох гээд бэлдэж байсан болохоор...Д   гэх хүнтэй холбогдоод 2-3 удаа ярьж байтал дахиад өөр шалгалтад орох хүүхэд байвал чи олоод өгөөч гэхээр нь би таньдаг Т , Б  хоёрыг хэлж өгсөн...Д   нь бидний хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 38-39/, 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Т ын өгсөн:

“...2020 оны 09 дүгээр сарын сүүлээр надтай хамт 103 төвд ажилладаг А  гэдэг эмч залуу надад манай ахын найз нь нарийн мэргэжил эзэмших шалгалтад оруулж тэнцүүлж өгч чадна гэж байна орох уу гэж надаас асуухаар нь би тэгье гэхэд энэ хүнтэй ярьчих гээд Д   гэх эмэгтэйтэй би утсаар холбогдсон чинь тэнцүүлж өгч болно... кредит нөхөлтийн сургалтын төлбөр 1.5 сая төгрөг, эмчийн шалгалтад тэнцэх төлбөр 2.0 сая төгрөг болно гэсэн тэгэхээр нь би тэгье гээд Д   гэх эмэгтэйгийн Хаан банкны 5037733542 дансанд 2020-09-24 нд 1.5 сая төгрөг, 2020-10-18 нд найз Б гийн мөнгө болох 2.5 сая төгрөг, өөрийн 2.0 төгрөг нийт 4.5 сая төгрөг шилжүүлсэн...нарийн мэргэжлийн эмчийн шалгалтандаа орох гэсэн боловч намайг шалгалтад уламжлалтаа европ эмчилгээ рүү шилжүүлсэн кредит сургалтад суугаагүй гэх шалтгаанаар оруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 44-45/, 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Б гийн өгсөн:

                 “...Надтай хамт 103 төвд ажилладаг Т  надад нарийн мэргэжлийн эмчийн шалгалтад тэнцүүлдэг хүн байна гэж надад хэлээд 99269697 гэдэг утасны дугаар харуулсан...Ингээд би Т ын Хаан банкны 5025571141 дугаарын дансанд 2.5 сая төгрөг шилжүүлсэн. Т  надад 2020 оны 09-р сарын 26-нд өөрийн 5025571141 дугаарын данснаас сургалтын төлбөр гэж бичээд чиний 2.5 сая төгрөгийг өөрийн 2.0 сая төгрөгтэй нийлүүлээд шилжүүлчихсэн гэж хэлээд дансны хуулганы зургаа харуулсан...Т ыг уламжлалын эмч байна нэмэлт кредитээ төлөөгүй байна гээд шалгалтад оруулаагүй тэгээд А  бид хоёр шалгалтад орсон боловч тэнцээгүй 100-с 49 авсан.... Д   гэх хүнд өгсөн 2,5 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 54-55/, 

        М.Д  , хохирогч Ж.А , Б.Т  нарын дансны хуулга, /хх-н 9-28/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Д  овогт М  Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Д  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Хохирлын талаар

            Шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 93/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 105/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас М.Д  ийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д  ийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч М.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д  овогт М  Д  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д  ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ