Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2017/00267

 

2017           06            21                                        103/ШШ2017/00267

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

          ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,     

          Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч Б., нарийн бичгийн дарга  Л.Отгончимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.той 2014 онд нэг гэрт орж хамтран амьдрах хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин У. төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ба хамт амьдрах хугацааны сүүлийн жилд ааш зан тохирохгүйгээс маш их маргалдаж хэрэлддэг болсон. 2015 оны 11 дүгээр сараас хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд охин У. надтай хамт амьдарч байна. Тусдаа амьдраад 1 жил 6 сар болж байгаа учраас цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Иймээс өөрийн охин У.д тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн нэг хувийн уншиж танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлнө гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч Г., хариуцагч Б. холбогдуулан охин У.д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  Учир нь:

Нэхэмжлэгч Г., хариуцагч Б. нар 2014 онд гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр охин У.г төрүүлсэн, охин У. одоо эрүүл саруул өсөн бойжиж байгаа бөгөөд хувийн таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.оос сар бүр тэтгэлэг гаргуулж охин У.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.*******3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.   

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин ын г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт оос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.д даалгасугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, ******* дугаар зүйлийн *******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.*******3  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 31.*******3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.д олгосугай.            

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО