Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/543

 

 

 

 

 

 

 

   2021             8           19                                          2021/ШЦТ/543

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өнөрцэцэг,   

улсын яллагч Г.Билгүүжин,    

шүүгдэгч М.М , Л.М ,        

хохирогч Б.У ,  

иргэний нэхэмжлэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар Б   овогт М-ийн  М , Б   овогт Л-ийн М   нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105005780685 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......настай эрэгтэй, ам бүл .......... хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Every green” нийтийн байрны .... давхарт ....тоот оршин суух, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд 2011-06-09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2013-01-16-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, 2018-12-07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тyc шийтүүлж байсан гэх, Б   овогт М-ийн  М  /РД: .................../.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ......... оны .......... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай эрэгтэй, ам бүл ............... хамт Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо .............. тоот хаягт оршин суух, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, урьд 2013-02-15-ны өдөр 2018-09-12-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх, Б   овогт Л-ийн М   /РД: ................/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.М  нь Л.М тай бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлаас иргэн Б.У гийн айфоне 1 про макс, хуавэй пи 40 загварын 2 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гар утсыг хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.М  нь М.М тэй бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлаас иргэн Б.У гийн айфоне 1 про макс, хуавэй пи 40 загварын 2 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гар утсыг хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч М.М  нь Л.М тай бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлаас иргэн Б.У гийн айфоне 1 про макс, хуавэй пи 40 загварын 2 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гар утсыг хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.М  нь М.М тэй бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” зочид буудлаас иргэн Б.У гийн айфоне 1 про макс, хуавэй пи 40 загварын 2 ширхэг гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гар утсыг хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У  мэдүүлэхдээ:

 

“...Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.А мэдүүлэхдээ:

 

“...Шүүгдэгч нараас хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.У гийн өгсөн:

 

“...2021 оны 03 дугаар сарын 21нээс 22-нд шилжих шөнө М   гэх найзтайгаа уулзаад Барс захын хойд талын төрийн банктай “Панаромма” нийтийн байрны 5 давхарт М  гэх найзынд нь орсон. Тэгээд бид 3 дуудлагаар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад хувааж уусан. Ууж дуусаад дахин 0.75 литрийн Соёрхол нэртэй архи худалдаж аваад ууж байгаад би унтаад өгсөн байна лээ. Тэгээд би өглөө нь сэртэл миний эзэмшлийн айфоне 12 про макс болон Хуваей пи-40 маркийн гар утаснууд алга болсон байсан. М   болон М  миний гар утаснуудыг аваад хулгайлаад аваад явсан байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад хандсан. ...М  тай бид 7 жилийн өмнө танилцаж үерхэж нөхөрлөж байсан. Харин М тэй тухайн өдөр анх удаагаа танилцсан. ...Би Хуваей пи-40 маркийн гар утсаа Мобиком худалдааны төвөөс сарын өмнө 950.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин айфоне 12 про маркийн гар утсаа хэд хоногийн өмнө Америкаас 3.500.000 төгрөгөөр захиулж авчирч байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 26-29/, 

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.А өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Драгон төвийн лангуун дээрээ сууж байхад миний танил дүү М  нь нэг үл таних залуутай ирээд та айфоне 12 про макс загварын гар утас авах уу гээд байсан. Би асуудалгүй гар утас юм уу хэний гар утас юм бэ гээд асуухад асуудалгүй ээ манай эхнэрийн гар утас байгаа юм. Би эхнэртээ худалдаж авч өгсөн юм мөнгөний хэрэг болчхоод зарах гээд байна ах гээд гуйгаад бас гар утасныхаа код энэ тэрийг нь мэдээд гаргаад өгөхөөр нь нэлээн ярилцаад зогсож байгаад авахаар болоод би бэлэн мөнгөний машинаас 2.200.000 төгрөг бэлэн аваад өгсөн юм. Тэгээд тухайн гар утсыг өөрөө барьж хэрэглэхээр болсон юм. Тэгэхэд цагдаагаас ирээд 2021 оны 03 дугаар сарын 24 ний өдөр гар утастайгаа яваад ирээрэй гээд дуудахаар нь очиж мэдүүлэг тайлбараа өгсөн юм. Би ирээд тухайн гар утсыг хулгайн замаар алдагдсан гар утас байхыг мэдээд өгсөн юм. ...М  нь хааяа даа манай найзын гар утас засварын газарт ирж гар утас засуулдаг. Тэгээд бид 2 гайгүй танилууд болсон юм. Тухайн үед тэр 2 ирээд мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байхаар нь худалдаж авсан юм...Надад 2.200.000 төгрөгийн хохирол учраад байна. Би дүүгээсээ гар утас худалдаж авах гээд мөнгө зээлсэн байсан, тэрийгээ өгөхгүй бол болохгүй байгаа юм...Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 34-36/,     

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.А өгсөн:

 

“...Би 2021 оны 03 дугаар сарын 22 ний өдөр “Хүндэт” нэртэй барьцаалан зээлдүүлэх төвд ажиллаж байхад М  гэх миний танил залуу өөрийн найз болох М  тайгаа орж ирээд Хуваей пи- 40 маркийн гар утас тавихаар болсон юм. Тэгээд би тухайн гар утсыг үзээд 350.000 төгрөгөөр аваад хүүтэйгээ 380.000 төгрөг болохоор болоод барьцаалан зээлсэн. Тэгээд байж байтал тухайн гар утсыг хулгайн замаар алдагдсан rap yтac байна гээд Минжээтэй хамт цагдаа ороод ирсэн юм. Тийм учраас би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч иргэний нэхэмжлэгч гаргахаар ирээд байгаа юм. ...М  нь манай зээлдүүлэх газарт хааяа даа гар утас тавиад аваад байдаг юм. Тийм учраас би зүс таних төдий болсон байсан юм. ...Надад 380.000 төгрөгийн хохирол учраад байна. ...Би хулгайн замаар алдагдсан гар утас гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 37-40/,  

           

            “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд iphone 12 pro max загварын гар утсыг 3.600.000 төгрөг, Huawei P40  Lite загварын гар утсыг 900.000 төгрөгөөр буюу алдагдсан эд зүйлсийг нийт 4.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-43-45/,

           

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-49-50/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-51/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.М гийн өгсөн:

 

“...тэр архийг М , У  бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дууссан чинь У  бид 2 орон дээр, М  газар унтсан. Тэгээд 7 өнгөрөөгөөд М  намайг сэрээсэн, тэгээд гаръя гэсэн. Тэгээд М  бид 2 гарсан чинь М  У гийн 2 гар утсыг авчихсан байсан. Тэгээд бид 2 ломбард ороод нэг утсыг нь 350,000 төгрөгөнд тавьсан. Тэгээд тэндээсээ гараад хоол унданд ороод тэгээд Драгон худалдааны төв орсон. Тэгээд Драгон худалдааны төвд М  нэг таньдаг хүндээ У гийн нөгөө утас болох айфоне 12 про макс гар утсыг 2,200,000 төгрөгөнд зарсан. ...Хулгайлж авсан асуудал байгаа. Өглөө М  намайг сэрээгээд гаръя гэхээр нь дагаад гарсан чинь У гийн 2 утсыг авчихсан байсан. У  М гийн гэрт унтаад үлдсэн байсан. ...Би мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 92-94/,  

 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.М гийн өгсөн:

 

“...М   намайг сэрээгээд гаръя гэсэн. Тэгээд гарах гэсэн чинь У гийн 2 ширхэг гар утсыг нь авчихсан байсан. Тэгээд гараад М   надаас таньдаг хүн байна уу, гэхээр нь би байна гэсэн чинь чи танилтай юм чинь энэ 2 утсыг тавиад өгчих, тэгээд архи ууя гэсэн. ...Тэгээд би зүс таних дүүгийн ломбарданд М  гийн тавиад өг гэсэн. Хуавэй пи 40 маркийн гар утсыг 350,000 төгрөгөөр зарсан. Тэгээд нөгөө утас нь айфоне 12 про макс байсан. Тэр утас нь ID түгжээтэй байсан учир М   надад таньдаг засварчин ах чинь байгаа биз дээ тийшээ чинь явъя гэсэн. ...тэгээд таньдаг ах дээр Драгоны 2 давхарт очоод би таньдаг ахтайгаа уулзсан. Тэгээд тэр ахтай М   өөрөө уулзаад үнээ тохироод айфоне 12 про макс утсаа зарсан. Тэгээд нөгөө ахтай доод талын АТМ ороод М   утсаа зарсан мөнгөө авсан хэдэн төгрөг авсныг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 110-111/,   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар Б   овогт М-ийн  М , Б   овогт Л-ийн М   нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.М , Л.М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

Хохирогч Б.У д нэхэмжлэх зүйл байхгүй ба иргэний нэхэмжлэгч Б.А 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.А  380.000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Б.А  500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн ба шүүгдэгч М.М , Л.М  нар нь үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдъя.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М гаас 600.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 1.100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А , шүүгдэгч Л.М гаас 190.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 190.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А  тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96, 113/,

-оршин суух хаягийн тодорхойлолт /хх-н 97, 115/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 80, 81/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар

            шүүгдэгч Б   овогт М-ийн  М г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

            шүүгдэгч Б   овогт Л-ийн М  г 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт Л-ийн М  д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 791 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 348 /гурван зуун дөчин найм/ хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногоор тогтоож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт М-ийн  М д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт Л-ийн М  д оногдуулсан 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь үндэслэлтэй. 

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М гаас 600.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 1.100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А , шүүгдэгч Л.М гаас 190.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 190.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А  тус тус гаргуулж олгож шийдвэрлэв.      

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.       

 

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.М , Л.М  нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг М.М , Л.М  нарт сануулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

 

            1. Б   овогт М-ийн  М , Б   овогт Л-ийн М   нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар

            шүүгдэгч Б   овогт М-ийн  М г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

            шүүгдэгч Б   овогт Л-ийн М  г 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

           

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт Л-ийн М  д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 791 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 348 /гурван зуун дөчин найм/ хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногоор тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт М-ийн  М д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б   овогт Л-ийн М  д оногдуулсан 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жил 348 /гурван зуун дөчин найм/ хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус дүйцүүлэн сольсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М гаас 600.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 1.100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А , шүүгдэгч Л.М гаас 190.000 төгрөг, шүүгдэгч М.М гээс 190.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.А  тус тус гаргуулж олгосугай.     

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.      

 

 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.М , Л.М  нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг М.М , Л.М  нарт сануулсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.М , Л.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ