Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 83

 

    

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Галшар сумын Буянбулаг 6 дугаар багт  оршин суух, РД:СИ56111707 регистрийн дугаартай Боржигон овогт Найдансүрэнгийн Танягийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Н.Таня нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Н.Таня нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1976 оны 08 дугаар сарын 30-наас 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн сургуульд математикийн багш, 1979 оны 08 дугаар сарын 25-наас 1980 оны 08 дугаар сарын 14 хүртэл Өндөрхаан хотын 1 дүгээр 8-н жилийн сургуульд математикийн багш, 1980 оны 08 дугаар сарын 14-нөөс 1983 оны 08 дугаар сарын 25 хүртэл Цэнхэрмандал сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Таня шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна” гэв.                                               

Ү Н Д Э С Л Э Х нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Н.Таня нь 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн ХЗЭ хороонд бичээчээр, 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн намын хороонд бичээчээр, 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Урагшаа” сонины газар бичээчээр, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн сургуульд математикийн багш, 1979 оны 08 дугаар сарын 25-наас 1980 оны 08 дугаар сарын 14 хүртэл Өндөрхаан хотын 1 дүгээр 8-н жилийн сургуульд математикийн багш, 1980 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Цэнхэрмандал сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 111 дугаартай тушаал /хх-ийн 17-18 хуу/, 1977 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Хэнтий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 108 дугаартай тушаал /хх-ийн 19-20 хуу/, 1979 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын тушаал /хх-ийн 21-22 хуу/, 1980 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн  156 дугаартай Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал /хх-ийн 23-24 хуу/, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 166 дугаартай Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын тушаал /хх-ийн 25 хуу/, Хэнтий аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1974 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 34, 1975 оны 05 дугаар сарын 12-ны 28 дугаартай тогтоолууд /хх-29-30 хуу/, Хэнтий аймгийн намын Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Отгондуламын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хх-ийн 8 хуу/, Цэнхэрмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн ойн номын зурагт хуудас, дурсамж яриа /хх-ийн 10-11 хуу/, гэрч Д.Цэцгээ, М.Наранцэцэг нарын мэдүүлэг болон шүүхэд өгсөн тодорхойлолт /хх-н 32-33, 41-42 хуу/, Фикик, математикийн багшийн дипломын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Н.Танягийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж түүнийг 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн ХЗЭ хороонд бичээчээр, 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн намын хороонд бичээчээр, 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Урагшаа” сонины газар бичээчээр, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн сургуульд математикийн багш, 1979 оны 08 дугаар сарын 25-наас 1980 оны 08 дугаар сарын 14 хүртэл Өндөрхаан хотын 1 дүгээр 8-н жилийн сургуульд математикийн багш, 1980 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Цэнхэрмандал сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

  Т О Г ТО О Х нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Найдансүрэнгийн Таняг 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн ХЗЭ хороонд бичээчээр, 1974 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн намын хороонд бичээчээр, 1975 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Урагшаа” сонины газар бичээчээр, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10-н жилийн сургуульд математикийн багш, 1979 оны 08 дугаар сарын 25-наас 1980 оны 08 дугаар сарын 14 хүртэл Өндөрхаан хотын 1 дүгээр 8-н жилийн сургуульд математикийн багш, 1980 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Дэлгэрхаан сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Цэнхэрмандал сумын 8-н жилийн сургуульд математикийн багшаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Танягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР