Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/549

 

 

 

 

 

                  

   2021             8           24                                          2021/ШЦТ/549

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Г.Онон,   

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Н  Ж-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001037 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, ..........оны ..... дугаар сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Моцерт Ресторанд тогооч ажилтай, ам бүл ....... нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ........дүгээр хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Н  Ж  /РД:............../. 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мөрөн” зочид буудлын 401 тоот өрөөнд байсан хохирогч Т.Б эзэмшлийн “Самсунг А-50” маркийн гар утас болон хохирогч Ю.З-ийн эзэмшлийн “Самсунг А-31” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Т.Б 435.000 төгрөгийн, хохирогч Ю.Зоригоод 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/       

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Н.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мөрөн” зочид буудлын 401 тоот өрөөнд байсан хохирогч Т.Б эзэмшлийн “Самсунг А-50” маркийн гар утас болон хохирогч Ю.З-ийн эзэмшлийн “Самсунг А-31” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Т.Б 435.000 төгрөгийн, хохирогч Ю.Зоригоод 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд: 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Ж-ийн өгсөн:

 

“...2021 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед Энхзаяа ах буцаж Мөрөн зочид буудалд ирсэн. Тэгээд үлдэгдэл 1 шил архийг Энхзаяа, Буянтбаян, Зоригоо бид дөрөв дахин хувааж уусан... Тэгээд би өрөөнөөс гарахдаа буудлын өрөөний 2 орны голд ширээн дээр байсан Самсунг А50, А31 загварын хоёр ширхэг гар утсыг аваад гарсан. Би Мөрөн зочид буудлаас гараад Хархорин зах руу автобусанд суугаад явсан. Замдаа Азжаргал гэх найзтайгаа фэйсбүүк чатаар холбогдож дуудсан. Бид хоёр Хархорин зах дээр уулзсан. Тэгээд би найз Азжаргалд өөрт байсан хоёр ширхэг rap утсыг үзүүлсэн бөгөөд энэ хоёр гар утас миний гар утас байгаа юм, хүнээс өрөндөө авсан rap утас зармаар байна гэж хэлсэн. Тэгээд Хархорин зах дээр А31 загварын гар утсыг нь 280.000 төгрөгөөр худалдсан. Азжаргал бид хоёр утсыг зарчихаад цэцэрлэгт хүрээлэнд очиж дугуй унаж юм авч идэж байгаад гэр гэртээ харьсан. ...Би надад архины болон буудлын мөнгө гэж өгсөн 65.000 төгрөгийг Буянгбаянгийн дансанд шилжүүлсэн. ...Азжаргал хулгайн гар утас зарж байгааг мэдээгүй. Би Азжаргалд хэлэхдээ гар утсыг өрөндөө авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 44-45/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Б  өгсөн:

 

“...Энхзаяа өөрийн хуурай дүү гэх Ж  гэх залууг дуудсан юм. Маргааш өглөө Энхзаяа 8-9 цагийн үед ирсэн байсан босоод үлдсэн архиа ууцгаасан юм. ...Өдөр буудал үргэлжлүүлэн сунгахаар өдрийн 14 цаг 45 минутын орчимд буудлын 45.000 төгрөг, 1 шил архи авах 20.000 төгрөг нийт 65.000 төгрөгийг 5334001419 Хаан банкны данснаасаа Жавхлантөгсийн Хаан банкны данс руу шилжүүлчихээд согтоод унтаад өгсөн. Тэгээд Зоригоо Энхзаяа бид нар их орой болоогүй нартай байхад сэрээд гар утсаа хайсан чинь байхгүй олдохгүй байсан. Миний “Самсунг А-50” маркийн цэнхэр өнгийн тагтай И май код нь №358583104873016, 2№358584104873014 гар утас алга болсон байсан. Гар утас маань хоёр орны дунд байсан ширээн дээр байсан юм. Миний бодлоор манай өрөөнөөс ганцхан Ж  гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Ю.З-ийн өгсөн:

 

“...алдсан гар утсыг маань олж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний А-31 маркийн гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан юм.Тухайн үед Мөрөн зочид буудлын 401 тоот өрөөнд Энхзаяа, Буянтбаян, Ж  бид дөрвөөс өөр хүн гаднаас орж ирээгүй юм ...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/, 

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.А-ын өгсөн:

 

“...Би 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад Ж  хаана байгаа юм гадуур гарах уу гэж чат бичсэн. Тэгээд бид хоёр уулзахаар болсон. Ж  бид хоёр 17 цагийн үед Хархорин худалдааны төв дээр уулзсан. Тухайн үед Ж  надад хоёр ширхэг гар утсаа үзүүлсэн, би Ж-д  юун их гар утастай болсон юм бэ хаанаас авсан талаар нь асуухад Ж  надад хоёр залуугаас мөнгө авах өртэй байсан юм аа, тэгээд оронд нь гар утас авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ийм олон утастай байж яадаг юм бэ гээд нэг гар утсыг нь зарчих гэж хэлсэн. Тэгсэн Ж  бид хоёр Хархорин зах дээр явж байхдаа танихгүй эрэгтэй хүнд Самсунг А31 загварын гар утсыг 280.000 төгрөгөөр зарсан. Тэгээд цаашаа бид хоёр цэцэрлэгт хүрээлэнд очсон. Цэцэрлэгт хүрээлэнд очиж дугуй унаж тоглож байгаад гэр гэртээ харьсан. Би Самсунг А31 маркийн гар утсыг зарсан мөнгөнөөс өөртөө аваагүй, би хулгайн утсыг зарж борлуулж байгаа гэдгийг тухайн үед мэдээгүй..” гэх мэдүүлэг /хх-н 24-26/,   

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг А-31” маркийн гар утсыг 420.000 төгрөгөөр, “Самсунг А-50” маркийн гар утсыг 435.000 төгрөгөөр, нийт 855.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /хх-н 29-30/, 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ж холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Жавлхантөгсийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

 

Хохирогч Ю.З нь хохирлыг хүлээн авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй /хх-62/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 47/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ж-д  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн санал гаргажээ. 

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Н  Ж-д  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Н  Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Н  Ж-д  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ж-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ