Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2017/00268

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/0026*******

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2017 06 21 10*******/ШШ2017/0026*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 19******* оны 0******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух, ******* овогт Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч 1************** дугаар цэцэрлэгийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн манаач миний бие 2016 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдөр ажилд орсон. Ажил олгогч солигдож эрхлэгч нь 2016 оны 12 сарын 26-наас ажил үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Эрхлэгч нь 2017 оны 0******* сарын 27-ны өдөр зөвлөлийн хурал хийж ажлаас хална гэж загнасан. Албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан намайг түр тушаалтай учир халж байгаа гэж худлаа ярьсан. Би 2016 оны ******* сарын 0*******-ны өдрийн Б/************** тоот тушаалаар үндсэн орон тоон дээр томилогдон гэрээ байгуулсан. Ажлаас халагдсан тушаалыг өгөхгүй өөрийн хүсэлтээр халагдаж байгаа гэсэн өргөдлөө бичиж өг гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. Миний бие 2017 оны 05 сарын 16-ны өдөр уулзахаар очиход тушаалыг маань гардуулж өгсөн. Тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Тушаалд үндэслэл болгосон хуулийн заалт нь баримт нотолгоогүй, хүндэтгэн үзэх шалтгаан нь үндэслэлгүй, ажилтантай тохиролцоогүй өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардаж өнөөдрийг болтол ажлыг минь хийлгээгүй, ажлаас чөлөөлөх шийдвэр нь хууль бус учир би өргөдлөө бичиж өгөөгүй байхад иргэн намайг хохироосон нь үндэслэлгүй шийдвэр юм. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн *******9.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасан. Ажил олгогч солигдох нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах заалтууд тушаалын үндэслэлд ороогүй байна. 2017.0*******.27-ны өдрөөс хойш 2017.05.*******-ны өдрийг болтол ажил үүргийг минь хийлгээгүй байж байгаад шийдвэрээ өгч байгаа нь хууль бус шийдвэр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн 2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан гэж үзэж байна. МУХТХ-ийн **************.2-т заасны дагуу ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөх ёстой байхад өнөөдрийг болтол өгөөгүй байна. нь ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн хуулийн нэр томъёонд байхгүй томилгоотой хэрнээ хууль бус шийдвэр гаргаж ажлаас халсан тул хуулийн дагуу буцааж ажил албан тушаалд нь томилуулан ажиллуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 1************** дугаар цэцэрлэгт манаачийн ажил албан тушаалд байнгын орон тоон дээр ажиллаж байсан. 1************** дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажлаас халах тушаал гаргахдаа ажилтан өргөдлөө өгөөгүй хүсэлт гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийг баримтлан халсан. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн аль тохирох заалтыг баримтлан халах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрөө хууль зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул ийг урд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ийн нэхэмжлэл дээр бичсэн зүйлүүд нь огт үндэслэлгүй худал зүйл бичигдсэн байна. нь 2016 оны ******* сарын 0*******-ны өдрийн эрхлэгчийн Б/************** тоот тушаалаар 1************** дугаар цэцэрлэгт манаачаар ажилд орсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин ажиллуулсан. нь эрхлэгчээр ажиллаж байсан гийн төрсөн ахынх нь хүүхэд байсан нь Ашиг сонирхолын тухай хуулийг илт зөрчсөн байна. нь аймгийн сумын харъяат боловч Иргэний үнэмлэх дээрээ хасалт хийгдэж шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байсан хүнээр бүхэл бүтэн төрийн өмчийг хамгаалах манаачаар ажиллуулж хуулийг ноцтой зөрчсөн. нь ажиллаж байх хугацаандаа эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй эсэргүүцэн хэл амаар доромжилж, хууль зүйн алдаа гаргадаг нэгэн байсан. Энэ байдал нь удаа дараа давтагдаж байсныг манай ажилчид гэрчилнэ. 2017 оны 0******* сарын 2*******-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг *******5 минутад ажил үүргээ гүйцэтгэж байсан манаач ажил дээр согтуу ирж, утсаа авсангүй гэж хананд хавсран нүүр, нүд, толгой, цээж хэсэг рүү удаа дараа цохиж хамраас нь цус гаргаж баруун нүдний хөмсөг, уруулыг нь язартал цохиж танхайрсан. ыг зодож байхдаа чамайг би зодож байгаа талаар утасныхаа камерыг асааж бичлэг хийнэ гэж үргэлжлүүлэн зодсон. Энэ тухай Ц.Бүүвэйбаатар надад хэлэхэд нь цагдаа дуудаж өг гэж хэлснээр цагдаа ирж торгуулийн арга хэмжээ авсан. Ажлын байранд ирж танхайрсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.******* дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ийг удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн цаашид манай байгууллагад ажиллах боломжгүй гэж үзэн ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн эрхлэгч нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгт 2016 оны ******* дүгээр сарын 0*******-ны өдрөөс 2017 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан болох нь 2016 оны ******* сарын 0*******-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017.05.0******* ний өдрийн *******2 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж зааснаар ажилтныг анх ажилд ороход нь ажил олгогч 2016 оны ******* сарын 0*******-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан нь хуульд нийцжээ.

******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч ийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой 2 тушаал гаргасан байх бөгөөд 2017.05.0*******-ний өдрийн *******2 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь заалтыг үндэслэн 2017.05.01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан, гэрээний 2 дахь заалтад ажлаас чөлөөлөгдсөн холбогдох тооцоо хийхийг нягтлан бодогч үүрэг болгож 2 хүний тушаалыг хольж гаргасан, мөн өдрөө Б/*******2 дугаартай тушаал гаргаж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.*******, **************.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын *******.1.6.12, *******.2.9, хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 2017.0*******.26 ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг үндэслэн ийг ажлын байранд архи уун ирж бусдыг зодож танхайрсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.

2017.05.0******* ний өдөр гаргасан *******2 дугаартай тушаалаа ажилтанд 2017.05.16 ны өдөр гардуулан өгсөн, Б/*******2 дугаартай тушаалаа гардуулан өгөөгүй, шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн нь тушаалыг нөхөн гаргасан гэж үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******-д Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд ажил олгогч нь Б/*******2 дугаартай тушаалыг ажилтанд гардуулаагүй учраас ажилтанг 2017.05.0*******-ний өдрийн *******2 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байна гэж шүүх дүгнэв.

******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-д Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн *******9.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасан заалтыг баримтлан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дээрх хуулийн заалтаар хүндэтгэн үзэх шалтгаантай, ажилтан өөрөө хүсэлтээ гаргасан, ажлаас чөлөөлөх хугацаагаа ажил олгогчтой зөвшилсөн байхыг шаарддаг бөгөөд хуульд заасан эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт, өргөдлөө гаргаагүй, энэ талаарх баримт байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн гаргасан *******2 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, баримталсан хуулийн заалт нь ажилтан ийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирохгүй байх тул ийг ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа 2017.05.16-ны өдөр гардан авч тухайн өдрөө шүүхэд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, *******6, ************** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* дүүргийн 1************** дугаар цэцэрлэгийн манаачийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба *******9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.