Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00259

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2017/00255

******* хот

 

 

 

 

 

 

 

2017 06 19 103/ШШ2017/00259

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 17 дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* гудамж ******* байрны *******01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн 5 дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 17 настай байхдаа С.тай танилцаж үерхэж байгаад 2001 онд гэр бүл болсон. 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эхний охиноо, 2002 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр хоёр дахь охиноо, 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүүгээ тус тус төрүүлсэн. Анх гэр бүл болохдоо ийг архи тамхи хэрэглэдэггүй хөдөө өссөн ажилласаг даруухан хүн байна гэж бодож гэрлэсэн. Гэтэл манай нөхөр миний дүгнэснээс өөр харьцаа муутай, хэрцгий, их хартай хүн байсан. Намайг ажил хийлгэхгүй ялих ялихгүй зүйлээр шалтаглаж байнга зодож дээрэлхэж ирсэн. Анх намайг жирэмсэн байхад гадуур тэнэлээ гэр орны ажилд оролцсонгүй гэж хэлсний төлөө хэвтэрт ортол зодож, би эмнэлэгт хүндрэлтэй хагалгаа хийлгэж төрсөн. Улмаар төрөөд аавындаа очоод байж байтал дахиж зодохгүй миний буруу гэж гуйгаад аваад явсан. 2006 оны ******* дүгээр сард банкинд зээл тавьсан чинь уурлаж, миний баруун хөлний шилбэ рүү бакалаараа өшиглөж хөлийг минь хугалсан. Улмаар дахин араас ирж миний буруу ахиж зодохгүй хоёр хүүхэд хэцүүдлээ гэж гуйж ам өгч байгаад аваад явсан. Би гурван хүүхдийг нь хагалгаа хийлгэж төрүүлсэн гэтэл намайг огт хайрладаггүй, байнга зодож, дээрэлхэж байдагт маш их гомдож сэтгэл хөрсөн. 2013 оны цагаан сарын шинийн 2-ны өдөр өглөө гэрээсээ гараад ирэхдээ ажлынхаа -, түүний эхнэр, өөр нэг залуугийн хамт ирсэн. Золголт хийгээд хоол идээд архи задлаад ярилцаад сууж байтал гэнэт намайг той ярилцлаа гэж хий хардан хэрүүл маргаан өдөж намайг алгадаж, идээ будаагаа өшиглөж нураагаад ирсэн зочидоо хөөж явуулсан. Би уурлаж чамд ингэж зодуулахгүй явлаа гээд машиндаа суутал гарч ирж машины цонх хагалж намайг үснээс чирч гэрт оруулж 3 хүүхдийн минь дэргэд хөх няц болтол зодсон. Улмаар хөдөө явсан хойгуур нь ах эгч дээрээ очиж 2 сар гаран байтал бас араас ирээд үнэн худал хэлж байгаад аваад явсан. Ингээд чамайг ахин ахин гэрлүүгээ гүйгээд байвал алаад хаячихана шүү, чамайг алчихад би хэргээс мултарч чадна гэж айлган сүрдүүлдэг. гэдэг хүүхэнтэй холбоотой мөнгө төгрөг өгсөн байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаж байсан. 201******* оны 7 дугаар сарын -ны өдөр ийн ажлын газрын зугаалгад бага хүүтэйгээ цуг явсан. Маргааш шөнийн 12 цагийн үед зугаалга тарах үед халамцуу мөрдөн тасгийн дарга та хоёр ямар учиртай юм бэ чамайг өмөөрөөд байна гээд нүд рүү хүчтэй цохиж хөхрүүлсэн. 201******* оны 8 дугаар сарын 1*******-ний өдөр миний ажил дээр ирээд үсээ засуулах үед нь миний таньдаг хүн залгатал хэнтэй ярьсан гээд цохиод авсан. Улмаар ер нь чи намайг байнга зоддог ална тална гэдэг ингэж амьдархаар үхсэн минь дээр алаад аль, зод зод гэсэн чинь би чамайг зодохгүй чи ер нь явдаг замаараа яв, чам шиг ийм нүүр царайтай эрэмдэг амьтныг хэн тоодог юм. Би явуулаад өгье гээд намайг цүнхтэй хэдэн хувцастай минь шууданд суулгаж өгсөн. Ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Үүнээс хойш т очилгүй 3 жил тусдаа амьдарч байна. Мөн С. надад байнга бэлгийн дарамт үзүүлж сарын тэмдэг ирсэн ч хамаагүй бэлгийн харьцаанд орно. Дургүйлгэхээр хувцас урна тасдана, хазна чимхэнэ, хүүхдүүдээс санаа зовдоггүй. Байнгын дарамтад байдаг болохоор заримдаа амиа хорлоно гэж боддог байлаа. Энэ бүгдийг ах дүү аав ээждээ хэлээд яахав гэсээр амьдарлынхаа 15 жилийг утгагүй өнгөрөөлөө. Ингээд ах эгчийхээрээ амьдарч байгаад гадагшаа гарч хоёр жил болоод ирээд байна. Одоо тай цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Б., Б., хүү Б. нарыг эцэг С.ийн асрамжид үлдээж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан зүйл үнэн бөгөөд хариуцагч зарим зүйлийг худлаа хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү, гэжээ.

Хариуцагч С. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад гурван жил болж байгаа. Гэр бүлийн хоёрын нэг нь дангаараа буруутай гэж бодохгүй байна. Түүнд ч гэсэн зохих буруу байгаа байхаа. Гэргий байсан эмэгтэйн бичсэнчлэн би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хэрэв тийм байсан бол надад хүүхдүүдээ итгэж үлдээхгүй байсан болов уу гэж бодож байна. Архичин аавд хэн ч хүүхдийн хувь тавиланг даатгаж үлдээхгүй шүү дээ. С.ыг явснаас хойш би 3 хүүхдээ ганцаараа өсгөж явна. С. тэр битгий хэл хүүхдүүдэд сар бүр олгодог 20.000 төгрөгийг хүүхдүүддээ өгч үзээгүй өөртөө л зарцуулдаг хүн шүү дээ. Гэрлэт цуцлуулж 3 хүүхдээ өөрийн асрамжиндаа үлдээнэ, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч С., хариуцагч С. холбогдуулан гэрлэлт цуцлан, хүүхдүүдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С. дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С., хариуцагч С. нар 2001 оны ******* дүгээр сарын 15ы өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн хамтран амьдрах хугацаанд 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин овогт ийн , 2002 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр охин овогт ийн , 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү овогт ийн нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид 2002 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин овогт ийн , 2002 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр охин овогт ийн , 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү овогт ийн нарыг эцэг С.ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 1*******0.*******00 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1*******0.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1*******0.*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин овогт ийн , 2002 оны 7 дугаар сарын 0*******-ний өдөр охин овогт ийн , 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү овогт ийн нарыг эцэг С.ийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

*******.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

5.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар С., С.ыг эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Төв аймгийн Архуст сумын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Түмэнжаргалд даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1*******0.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1*******0.*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО