| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00259/И |
| Дугаар | 103/ШШ2017/00266 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2017/00266
| 201 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 3/ШШ201/00266 | Улаанбаатар хот |
201 06 21 3/ШШ201/00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, *******, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт дүүрэг 1 дүгээр хороо, дугаар байрны 0 тоотод оршин суух, дүүргийн ажилтай овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 199 онд аймагт төрсөн, эрэгтэй, ******* боловсролтой, хянагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод түр оршин суух, Хорих 02 дугаар ангид хянагч ажилтай, овогт /РД: 903012 / холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, *******ын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 201 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: той 2013 онд гэр бүл болж 2016 оны 02 сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний *******аас хүү 2016 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн. нь 3 жилийн өмнөөс хавар болохоор л гэрээсээ хэл сураггүй явчихдаг. 2-3 сарын дараа эргээд уучлалт гуйгаад хүрээд ирэхээр нь би уучлаад эвлэрдэг байсан. Явах тоолондоо өөр *******тэй холбогдож, түүнтэйгээ 2-3 сар хамт амьдарч байгаад буцаад ирдэг. Хамт амьдарч байсан ******* нь над руу утсаар ярьж харааж загнаж байсан. Надтай болон хүүхэдтэйгээ маш харгис хэрцгий харьцаж, уурлахаараа өшиглөх, цохих, шанаадах зэргээр зоддог. Намайг жирэмсэн байхад гудмаар үсдэж чирээд гэдэс рүү маань өшиглөж байсан. Ер нь намайг маш олон удаа, уурлах болгондоо зоддог. Өшиглөөд хөлийг маань гэмтээсэн. Нялх хүүгээ уйлахаар нь ядаргаатай пизда, наадхыгаа чимээгүй болго гэх зэргээр загнаад, хүүхдээ янз бүрээр харааж муухай хашгираад алгаддаг. 201 оны 02 сарын эхээр намайг хүүхэдтэй маань хөөхөөр нь би гэртээ харьж түүнээс хойш аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. 201.02.09-ний өдөр би гэртээ нөхөртэйгээ уулзахаар очтол гэрт гэдэг ******* байсан. Тэр ******* манайд хөнжлөө авч ирсэн байсан. Дараа нь 3 дугаар сард очиход мөн л гэрт байсан. Манай нөхөртэй бэлгийн харьцаанд орж байсан. Нөхөр маань намайг очсонд уурлаад намайг зодохоор нь би цагдаа дуудсан. Цагдаагаас шалгаад 30 хоног баривчиллаа гэхээр нь би гуйгаад гомдолгүй гэж хэлээд .000 төгрөгөөр торгуулаад салсан. Би миний нөхөр, хүүгийн минь эцэг гээд цагдаад тэр бүр өгдөггүй, ээж аавдаа ч хэлдэггүй, зодуулаад л уучлаад эргээд амьдарья гэж гуйгаад явдаг байсан. Үүнээс хойш 201.0.0-ний өдөр манай нөхрийн машиныг бариад явж байсан. тай уулзахад би танай нөхөртэй сууж байгаа, энэ машиныг надад өгсөн гэж хэлсэн. Одоогоор нөхөр маань тай амьдарч байгаа. нь намайг байнга өргөдлөө өг, надаас хурдан салаад өг, чамаас салаад жаргамаар байна, ална шүү чи шороонд орж би шоронд орно гэдэг. Өөрийгөө болон хүүхдээ эсэн мэнд, амар жимэр байлгахын тулд гэрлэлтээ даруй цуцлуулах шаардлагатай байна, энэ хүнээс маш их айж байна, би хүүгээ бодоод 201 оны 2 сард салснаасаа хойг 3- удаа хоёулаа эвлэрье, эргээд амьдарья гэж гуйсан, тэгэхэд хүн дургүй байхад ямар ядаргаатай пизда вэ хурдан салаад өг гэсэн. Одоо би гуйхгүй, сална, энэ хүнд дээрэлхүүлж зодуулж, дарамтлуулж амьдарч чадахгүй, хүүхдийнхээ царайг бараг мэдэхгүй дээ, хүний урманд эцэг хүнийхээ хувьд хүүхэддээ хандаж байсан удаа нэг ч байхгүй. Архи их уудаг, хүүхэн эргүүлдэг, хайр халамжгүй, хүйтэн хөндий, дээрэлхүү, зоддог хүнтэй эргэж амьдрахгүй. Анх надтай суухдаа солих ч оймсгүй ирчихээд одоо би хоолондоо хүрсэн чи яв гэж хэлдэг. Иймд бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй цуцалж өгнө үү. Хүү би өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг гаргуулна. 2016.02 сард гэр бүл болсноосоо хойш нөхрөөрөө цалингийн зээл 5.000.000 төгрөг авахуулж 99.000 төгрөгөөр хөргөгч, 399.000 төгрөгөөр зурагт, 16.000 төгрөгөөр угаалгын машин, 220.000 төгрөгөөр хивс, 50.000 төгрөгөөр хувцасны шүүгээ, .000 төгрөгөөр модон ширээ сандал, *******.000 төгрөгөөр гал тогооны тавиур, 5.000 төгрөгөөр халуун тогоо, 55.000 төгрөгөөр плитка, 5.000 төгрөгөөр индүү, 50.000 төгрөгөөр аяга халбага, шанага зэрэг гал тогооны хэрэгсэл, 500.000 төгрөгөөр нь хүүхдийнхээ нэр дээр охин бяруу авсан, 1 сая гаран төгрөгийг нь түрээслэж байсан байрныхаа хөлсөнд өгсөн, хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, үлдсэнээр нь гурван биедээ хувцас хунар хоол хүнс аваад дууссан, энэ хүн өөрөө мэдэж байгаа. Гэрийн эд хогшлоос хөргөгч , угаалгын машин , зурагтыг хүү болон өөрийн өмчлөлд үлдээх хүсэлтэй байгаа боловч өөрийн гэсэн орон гэргүй учир эд хогшлоо зах зээлийн үнээр мөнгөн дүнгээр тооцож авмаар байна, бусад эд хөрөнгөө нөхөртөө үлдээнэ гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие эхнэр 3 жил хамт амьдарсан, хамт амьдрах хугацаандаа бид хоёрын *******аас хүү гарсан. Өөрийн хүү өөрөө авч өсгөмөөр байна. Эхнэр өөрийн төсөөлөн бодлоороо намайг хардаж бүх юмаа аваад явсан. Надад гэрийн эд хогшил гэх юм байхгүй, нэхээд байгаа эд хогшлуудыг нь зараад байр хөлсөлж сууж байгаа. Тэр эд хогшлуудыг миний мөнгөөр авсан. гэдэг *******тэй хайр сэтгэлийн холбоо байхгүй, өөрөө л хардаад, надад их дээрэнгүй ханддаг. Жирэмсэн байхад зодсон, хүүхдээ зоддог гэдэг худлаа арай дэндүү худлаа ярьж байна. Надад энэ хүнд өгөх юм байхгүй. Энэ хүнэээр тэжээлгэснээ мэдэхгүй юм байна. Надад зодуулдаг гэдгээ нотлох хэрэгтэй. Манай эхнэр хүн хажууд нь байж суухын аргагүй ааш араншинтай, байнга хүүхнүүдтэй харддаг. Надаас сална гэж шийдсэн бол хүүхдээ өгөхгүй. Би өөрөө хүүхдээ аваад ээжээрээ өсгүүлнэ гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, *******ын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2013 онд гэр бүл болж 2016 оны 02 сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү Н. төрүүлсэн болох нь *******000029 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******000231 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гэр бүл үр хүүхдээ гэх сэтгэлгүй, өөр *******тэй эр эмийн харьцаа тогтоосон, гэрээсээ хөөдөг, зоддог байсан учраас нэхэмжлэгч нь 201.02 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хариуцагчид захиргааны арга хэмжээ авахуулж байсан, тухайн цаг мөчөөс тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Хариуцагч нь гэр бүлийн гишүүддээ хүчирхийлэл, дарамт үзүүлдэггүй, нэхэмжлэгч худал ярьж байна гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн миний дүү байгаа юм. Энэ хоёртой би нэг гэрт 2 жил хамт амьдарсан. эхнэр хүүхэддээ хайр халамжгүй, хатуу ширүүн харьцдаг, би та хоёрыг тэжээж байна гэдэг, хүүхдээ өвдөж зовоход нь анхаарал тавьдаггүй, хүүхэд байхгүй бол чөлөөтэй явах юмсан, хэцүү байна, хүүхдээ битгий уйлуулаад бай, би унтаж амармаар байна, дуугүй болго гэдэг. энэ хоёр ноднин манай ахынд хотод нэг хэсэг амьдарсан. Нэг орой манай дүү намайг зодчихлоо гэж уйлаад утасдсан. Би ахын хүүхдээс юу болсон талаар асуухад Аниагийн куртик нил шороо болчихсон уйлаад орж ирсэн, ах орж ирээгүй гэж надад хэлсэн. Манай дүү жирэмсэн байсан. Ингэж зодсоноос хойш би дүүгээ ажигладаг болсон. Хааяа бие нь энд тэндээ хөхөрсөн явдаг байсан. Өвөл 12 сард шиг санаж байна. Хөл нь хавдсан, хөх няц болсон ыг сандлаар цохисон гээд ирсэн. Энэ хүн эхнэр хүүхдээ гэх сэтгэлгүй хайр халамжгүй, миний дүү зодуур цохиур их амссан, аав ээжид битгий хэлээрэй гээд надад л хэлдэг байсан. Манай гэр бүлийнхэн энэ хоёрыг салсан нь дээр гэж бодож байгаа. Ийм амьдралаар амьдарснаас салсан нь дээр. Миний хажууд нэг удаа утсаар чи шороонд би шоронд орно чамайг ална шүү гэж хэлж байхыг би 2 чихээрээ сонссон. 201.02 сард саллаа гээд гэртээ ирснээс хойш Насаа хүүхэдтэй гээ уулзая, хүүхэд маань яаж байна гэж нэг ч удаа ирээгүй, асуугаагүй гэсэн мэдүүлэг, 201.02 сард Эрэнэбилэгээс Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдлыг шалгасан талаарх тодорхойлолт зэргээр үгүйсгэгдэж байна.
Хариуцагчийн эхнэртээ болон хүүхэддээ үзүүлдэг хүчирхийлэл дарамт нь гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй, нэхэмжлэгч нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахаас татгалзсан, эргэж амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 3 сар хүртэл хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхгүй гэж үзэн зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхэд 1 нас гарантай, хүүхдийн эрүүл, тайван, ямар нэгэн дарамт, айдас түгшүүр, хүчирхийлэлгүй, хэрүүл маргаангүй орчинд өсөж торних эрх, үр хүүхдээ гэх эхийн хайр халамж , эцгийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлддэг зэргийг нь харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг оос тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч нь анхаарвал зохино.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх *******ын өмч мөн гэж зааснаар 2016.02.26 ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсноос хойш худалдаж авсан гэх эд хөрөнгүүд нь тэдний хамтран өмчлөх *******ын хөрөнгө байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заажээ.
Гэр бүлийн нэг гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар орлого олох бололцоогүй байлаа ч *******ын хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй. Гэр ахуйн ажил, хүүхэд асрах, хүмүүжүүлэх болон бусад адилтгах хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлийн гишүүн нь ажил хийж орлого олж байгаа гэр бүлийн гишүүний адил гэр бүлийн амьжиргаанд хувь нэмрээ оруулж байгаа юм. Тиймээс нэхэмжлэгч ийг хүүхэд төрүүлээд хүүхдээ асарч, хүмүүжүүлсэн, гэр ахуйн ажил хийж орлого олоогүй гэсэн үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх *******ын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ оногдох хэсгээ шаардах эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Гэрлэгчдийн хамтран өмчлөх *******ын эд хөрөнгө нь мөнгөн дүнгээр 1.638.000 төгрөг болж байгаа бөгөөд тухайн үнийн дүнд талууд маргаагүй, харилцан зөвшөөрсөн, гэр бүлийн нэг гишүүнд 56.000 төгрөгийн эд хөрөнгө, эхнэр хүүхэд хоёрт 1.092.000 төгрөгийн эд хөрөнгө ногдож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эд хөрөнгө 1.0.000 төгрөгөөр үнэлэгдсэн, хариуцагчид 56.000 төгрөгийн эд хөрөнгө үлдсэн байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.-д зааснаар овогт , овогт
нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар 2016.05.06-ны өдөр төрсөн эх Б. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38.3, 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2-т заасныг журамлан ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх *******ын эд хөрөнгөөс хөргөгч буюу 99.000 төгрөг, зурагт буюу 399.000 төгрөг, угаалгын машин буюу 16.000 төгрөгийг хариуцагч оос гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос 201.959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9., *******9. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ