Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0374/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........овогт Б.Т-д холбогдох эрүүгийн ...............  дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны   дугаар ...-ны өдөр ....................төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “..................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..........................тоотод оршин суух, /РД:................/, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, .............. дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэгдүгээр хэлтсийн *** тоотод гэрчээр, 221 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ................................ гэрээс нь “***” маркийн суурин компьютерыг *** хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т-н Цагдаагийн хэлтэст гаргасан “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ................................................... тоотоос компьютер алдагдсан...” гэх өргөдөл /хх-ийн 2 тал/,

2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т-г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг хууль сануулсан баталгаа /хх-ийн 4, 5-6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ..................................... тоот гэртээ ирэхэд манай гэрийн ай 7-той *** брэндийн суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Гэрт байсан охин Э асуухад Т.Э ах аваад гараад явахыг харсан гэсэн. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж хоноод эхнэр бид хоёрыг ажилдаа явсны дараа суурин компьютер аваад явсныг мэдээд ах Э руу залгаад “манай гэрээс компьютер аваад явсан байна шүү гэж хэлэхэд “одоо яах вэ дээ, цагдаад өгөхгүй юу” гэсэн. ...2020 оны 11 дүгээр сард ах болох Н 1.000.000 төгрөгөөр таньдаг учраас хямд худалдаж авч байсан ба одоо зах зээлийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар гаргуулахад 1.900.000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Уг суурин компьютерыг марк Intel pc gen-6, дэлгэцийн хэмжээ 32 инч, cpu core i7 6700, ram 16gb, hdd 256 gb, itm ram, HDD 1060ам, кeyboard mouse нь intel mouse 2 зэрэг үзүүлэлттэй байсан. ...2 жилийн өмнө Т.Э надаас 2.000.000 төгрөг бэлнээр зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр манай ах Н нь өөрийн үзүүлэлт сайтай суурин компьютероо зарна гэсний дагуу 1.000.000 төгрөгөөр би Т.Э хамт мөнгө нийлүүлж худалдаж авсан. Улмаар би 2 жилийн өмнө зээлүүлж байсан 2.000.000 төгрөгөө авъя гэж хэлэхэд саяны 900.000 төгрөг гаргаж авсан компьютерыг та ав хоёулаа өрөө тэглэе гэж тохироод уг суурин компьютерыг  өөрийн эзэмшилдээ авсан. ...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Т.Э ах Э хамт манай гэрт ирээд гэрээс авч явсан суурин компьютерыг би танайхаас авч яваад фэйсбүүкээр зар тавиад зарж борлуулсан тул би 1.500.000 төгрөгийг бэлнээр өгье гэхээр нь би өөртөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б.Т-д гэрчийн эрх, үүрэг, тайлбарласан хууль сануулсан баталгаа /хх-ийн 9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т-н 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед би өөрийн ........................ хорооны нутаг дэвсгэрт байрлах .............................................. гэртээ ирэхэд манай үеэл дүү Т.Э гэрт ирчихсэн байсан. Манай гэрт хоносон. ...Гэрт үеэл дүү болон манай хүүхэд хоёр унтаад үлдсэн. 13 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн суурин компьютер байхгүй байсан. Манай 10 настай том охин Т.Э-г гэрээс компьютер аваад явсан гэж хэлсэн. Би Т.Э рүү залгахад утсаа салгаад авахгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Т.Э нь интернэтээр мөрийтэй тоглоом тоглодог. Тэрнээсээ болоод мөнгө олох зорилгоор миний компьютерыг авсан байх гэж бодож байна. ...Миний хувьд тухайн компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. Ойролцоогоор 4-5 сая төгрөг болж байсан. 2016 онд авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 48-50 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т гаргасан: “...Т.Э ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 81 тал/,

............ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын Б.Т шүүх хуралдааны тов мэдэгдсэн “...Хохирогч Б.Т 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй ...” гэх тэмдэглэл /хх-ийн 97 тал/,

Эрүүгийн 2105003750248 дугаартай Т.Э холбогдох хэрэгт ........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б.Т-н хохирогчоор оролцсон шүүх хуралдааны “...Т.Э манайд компьютероо авч ирээд амьдардаг байсан ба би өрөндөө суутгаж авъя гэхэд бид хоёр тохиролцож чадаагүй, тухайн өдөр  Т.Э компьютероо аваад манайхаас явсан байсан ба тэр үед тохиролцож чадаагүй байсан болохоор компьютероо алдсан гэж цагдаад дуудлага өгсөн...” гэх тэмдэглэл /хх-ийн 103-106 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ах Т.Э гэрчээр өгсөн “...Манай дүү Т.Э хаяадаа Б.Тгэрт очиж хонодог. ...Б.Т хаяадаа хоол унд хэрэглээний мөнгө зээлдэг байсан гэж Б.Т надад хэлсэн. ...2021 он гараад Б.Т над руу залгаад Т.Э манайд амьдарч байгаа, хэрэглээний мөнгө надаас зээлсэн. Уг өрнийхөө оронд Н авсан ай-7 маркийн суурин компьютерыг өгнө гэж хэлсэн. Тухайн үед миний төрсөн дүү Э нь Б.Т гэрт байсан болохоор хоорондоо тохиролцсон юм байлгүй гэж бодоод өнгөрч байсан. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Б.Т над руу залгаад Э манайд байсан компьютероо надад хэлэлгүйгээр аваад явсан байна. Цагдаагийн байгууллагад хэлэх үү гэхээр нь мэдэхгүй та 2 өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тухайн үед энэ хэргийг хаалгая гэж Б.Т ярилцаад Т.Э өгөх ёстой өр буюу 830.000 төгрөг дээр би зээлсэн байсан мөнгөө нэмээд нийт 1.500.000 төгрөг өгье гэж тохиролцсон гэж ярьсан болохоос бэлнээр өгсөн гэж мэдүүлэг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 128-129 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Э гэрчээр өгсөн “...Манай нөхөр хүнд тусархуу их даруу төлөв хүн. Гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Манайх түрээсийн байранд байдаг. Нөхрийн маань үеэл дүү Т.Э манайд ирж хоноод явдаг. Тэр 2-ын дунд нэг компьютер байдаг ба яг хэний эзэмшилд байдаг талаар мэдэхгүй. Т.Э нь манай нөхрөөс хэрэглээний мөнгө гэж 900.000 төгрөг зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй. Тэгээд манай нөхөр тэр мөнгөндөө энэ компьютерыг авлаа гэх мэтээр тохиролцож байсан. Тухайн хэрэг гардаг өдөр би ажил хөөцөлдөхөөр, манай нөхөр ажилдаа явсан үеэр Т.Э гэрт байсан компьютерыг аваад явсан байсан, цагдаад өгчихлөө гэж байсан. Хэрэг хаалгах гэж 1.500.000 төгрөг бүх өрөө нийлүүлж тооцоод өгье гэж тохиролцсон гэхдээ надад мөнгө өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/,

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай “...зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай...” прокурорын тогтоол /хх-ийн 147-149 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг хаагдах байх гэж бодоод Т.Э надад 1.500.000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн. Т.Э надад 1.500.000 төгрөг өгсөн гэж хэлээрэй гэсэн. Яагаад гэвэл хохирол төлөгдсөн бол уг хэргийг хаагдах байх гэж итгэсэн. Т.Э 900.000 төгрөгийг гарган ах Э руу шилжүүлж 100.000 төгрөгийг ах Э өөрөөсөө гаргаад 1.000.000 төгрөг Н данс руу шилжүүлсэн. Тухайн үед би ах Э дараа нь 100.000 төгрөг өгье гэж бодож байсан гэхдээ буцааж өгөөгүй. Ер нь бол анхнаасаа уг суурин компьютерыг би Т.Э худалдан авна шүү гэж хэлж байсан. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Т.Э манай гэрт ирж хоносон тэр үед чи надад өртэй биз дээ өрөндөө компьютероо өгчих гэсэн чинь үгүй би мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Гэхдээ миний мөнгийг өгөх ямар ч боломжгүй үе байсан болохоор зээлүүлсэн 830.000 төгрөгтөө уг суурин компьютерыг авна гээд бодчихсон байсан. Иймд 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр надад хэлэлгүйгээр гэрээс аваад гараад явчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Т.Э зээлүүлсэн 830.000 төгрөгийг авах гэж алдагдсан суурин компьютер миний эзэмшлийнх гэж хэлсэн юм. Энэ асуудал миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Тус компьютер минийх гэж ойлгож байсан. Анхны шүүх хуралдааны үед 1.500.000 төгрөг өгсөн. Хурал дээр Т.Э өмгөөлөгч тэгж хэлээрэй гэсэн болохоор би хэлснээр хийсэн. ...би бага насны 2 хүүхэдтэй” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

............ дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэргийн тухайд ямар ч гэмт хэрэг гараагүй байхад гарсан гэж, түүнийг тодорхой хэн нэгэн этгээд үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, эсхүл зориуд худал гүтгэсэн шууд санаатай үйлдэл байдаг.

Мөн хууль, шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлэгдсэн, гүтгэгдсэн хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөөнд халддагаараа нийгэмд аюултай, хор уршигтай тул хууль тогтоогч хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт тооцохоор хуульчилжээ. 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Т нь Т.Э-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчоор тогтоогдож, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан баримттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн гарын үсгээ зурсан боловч 2021 оны 2 дугаар сарын 25, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ........................... хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд мэдүүлэг өгөхдөө “......................................... тоот гэртээ ирэхэд манай гэрийн ай 7-той интел брэндийн суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Манай 10 настай том охин Т.Э гэрээс компьютер аваад явсан гэж хэлсэн. Т.Э нь интернэтээр мөрийтэй тоглоом тоглодог байдаг. Тэрнээсээ болоод мөнгө олох зорилгоор миний компьютерыг авсан байх гэж бодож байна. ...Миний хувьд тухайн компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. Ойролцоогоор 4-5 сая төгрөг болж байсан. 2016 онд авч байсан.....” гэж бусдыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн, үүний үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Б.Т гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогч, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т.Э эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Т гаргасан: “...Т.Э ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт,

Т.Э холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцсэн ............ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны “...хохирогч: ...тухайн үед Т.Э манайд компьютероо авчраад амьдардаг байсан. Анх компьютер Т.Э өөрийнх нь байсан ба би өрөндөө суутгаж авъя гэхэд бид хоёр тохиролцож чадаагүй, тухайн өдөр Т.Э компьютероо аваад манайхаас явсан байсан ба тэр үед тохиролцож чадаагүй байсан болохоор компьютероо алдсан гэж цагдаад дуудлага өгсөн. ...манай гэрээс алдагдсан компьютер Э компьютер. Өргөдлөө буцааж авахын тулд 1.500.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн...” гэх тэмдэглэл,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ах Т.Э гэрчээр өгсөн “...Манай дүү Т.Э хаяадаа Б.Т гэрт очиж хонодог. ...Б.Т хаяадаа хоол унд хэрэглээний мөнгө зээлдэг байсан гэж Б.Т надад хэлсэн. ...2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Б.Т над руу залгаад Т.Э манайд байсан компьютероо надад хэлэлгүйгээр аваад явсан байна. Цагдаагийн байгууллагад хэлэх үү гэхээр нь мэдэхгүй та 2 өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тухайн үед энэ хэргийг хаалгая гэж Б.Т ярилцаад Т.Э өгөх ёстой өр буюу 830.000 төгрөг дээр би зээлсэн байсан мөнгөө нэмээд нийт 1.500.000 төгрөг өгье гэж тохиролцсон гэж ярьсан болохоос бэлнээр өгсөн гэж мэдүүлэг өгөөгүй. Тухайн өдөр миний данс руу шилжүүлсэн 900.000 төгрөг дээр би өөрийн дансанд байсан 100.000 төгрөгийг нэмээд шилжүүлсэн. Надад дараа нь 100.000 төгрөгийг буцаан өгөөгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Э гэрчээр өгсөн “...Манай нөхөр хүнд тусархуу их даруу төлөв хүн. Гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Манайх түрээсийн байранд байдаг. Нөхрийн маань үеэл дүү Т.Э манайд үе үе ирж байдаг байсан. 2021 оны 2 сард байх Т.Э ай-7 маркийн суурин компьютер худалдан авсан гээд манай гэрт авч ирсэн. Ер нь 2 ч удаа авч явсан байх.  Т.Э нь манай нөхрөөс хэрэглээний мөнгө гэж 900.000 төгрөг зээлсэн тэгээд энэ хоёр хоорондоо өрөө тэглээд энэ компьютерыг чинь авна өгнө гэж ярьдаг байсан. Яг хэний эзэмшлийнх гэдэг нь тодорхойгүй байсан. 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Э манай гэрт ирж хоносон бөгөөд маргааш нь би ажил хөөцөлдөхөөр гараад явсан. Харин нөхөр ажилдаа явсан байсан. Тэгээд 12 цагийн үед манай гэрт байсан компьютер байхгүй, Э явчихсан байна гэж Т надад хэлсэн. Тухайн үед энэ асуудлыг хаалгая гэж Т ярилцаад өрнүүдээ нийлүүлээд 1.500.000 төгрөг өгье гэж тохиролцсон гэж ярьсан. Гэхдээ надад мөнгө өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй нотлох баримтуудаар нотлогдов.

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлэх, эсхүл зориуд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мөрдөгч урьдчилан тайлбарлаж, тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцогддог.

Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд бусдын эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл буюу хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэснээр “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг хангадаг тул шүүгдэгч Б.Т үйлдэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт үйлдэл мөн.

Шүүгдэгч Б.Т нь Т.Э 830.000 төгрөгийн өр зээлээ авахын тулд өөрийн эзэмшлийн бус компьютерыг өөрийнх мэтээр “...манай гэрийн компьютер алга болсон. Э аваад гараад явсан. Миний хувьд тухайн компьютерыг янз бүрийн компьютерын хэрэгслээр босгож байсан. Ойролцоогоор 4-5 сая төгрөг болж байсан. 2016 онд авч байсан...” гэж мэдүүлж, хууль бус арга замаар урьдын өр төлбөрийг авах зорилгоос үүдэлтэйгээр энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т-аас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 134 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 136 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 137 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 138 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 139 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,

Шүүгдэгч Б.Т-н  өмгөөлөгч Б.Буянжаргалаас: “...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус санал гаргасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, талуудын гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзаж, шүүгдэгч Б.Т\ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.Т бага насны 2 хүүхэдтэй, орлого олох боломж, хувийн байдалд шүүх дүгнэлт хийж, оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд зориуд худал мэдээлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-г 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***-д сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.                                   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА