| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0145/э |
| Дугаар | 2018/ДШМ/52 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ДШМ/52
2018 08 22 2018/ДШМ/52
Х.Г, Х.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай онлайн төхөөрөмжөөр холбогдон хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Н.Амаржаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Т.Урангоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Х, Х.Г нарт холбогдох, эрүүгийн 1820000760059 дугаартай, 1 хавтас, 172 хуудас бүхий хэргийг прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ..... гудамж, .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баахшил овогт Х-ийн Г /РД:ЖВ91032701/-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эмэгтэй, 25 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цагаан давааны ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баахшил овогт Х-ийн Х /РД:ЖВ92093006/-нд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Х.Г нь Х.Хтай бүлэглэн өөрийн зурагтай Х.Хы нэр, биеийн байцаалт бүхий Е2055319 дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард
Улсад нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
шүүгдэгч Х.Х нь Х.Гтой бүлэглэн Х.Гт өөрийн биеийн байцаалт бүхий, Х.Хы зурагтай Е2055319 дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, Х.Г нь уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард
Улсад нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Баахшил овогт Хийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Баахшил овогт Хийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарын орлого олох боломжийг харгалзан 500000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр,
шүүгдэгч Х.Г, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжилж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.Х гэх нэртэй Х.Гийн Е-2055319 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г, Х.Х нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Тулгаагийн бичсэн эсэргүүцэлд болон прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг зөрчжээ. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “Шүүгдэгч Баахшил овогт Хийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Баахшил овогт Хийг Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шүүгдэгч Х.Х, Х.Г нарыг хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 6 сар хугацааг хорих ял оногдуулахгүй тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дах заалт хамаарахгүй” гэж заасныг шүүх зөрчиж шүүгдэгч Г.Х, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгүүдэд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Энхтуяа эсэргүүцэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд дурьдсанаар анхан шатны шүүхийн тогтоолын тогтох хэсгийн 1 дэх заалтанд “Шүүгдэгч Баахшил овогт Хийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зрүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Баахшил овогт Хийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 23.2 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн тогтоолын 2-т Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэнтэй санал нэг байна. Хэдийгээр шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн ч шүүхэд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хоёулаа бага насны хүүхэдтэй, шүүгдэгч Гийн хувьд жирэмсэн, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээ, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оноож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, нийгмээс тусгаарлахгүйгээр ЭХЕА-ийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломж олгосон байтал шүүх хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Г, Х нар нь хоёулаа бага насны хүүхэдтэй, Гийн хувьд жирэмсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд шүүхээс оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж болно гэсэн хуулийн заалтын дагуу ялыг хойшлуулах саналтай байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд энэ хэрэгт шүүгдэгч Х.Г, Х.Х нар бүлэглэж, Х.Гийн зурагтай, Х.Хы нэр, биеийн байцаалт бүхий баримтыг бүрдүүлж, Е2055319 дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авч, Х.Г уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад улсад нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
шүүгдэгч Х.Х өөрийн биеийн байцаалт бүхий баримтыг, шүүгдэгч Гийн зурагтай өгч, Е2055319 дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан, шүүгдэгч Х.Г уг паспортыг ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард
Улсад нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр буцан орж ирж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхэд дэмжлэг үзүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Тодруулбал шүүгдэгч Х.Г, Х.Х нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”, мөн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Хавтаст хэрэгт дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан, оролцогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлажээ.
Харин шүүх нь, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэснийг анхааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг зөрчсөн, шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал буюу шүүгдэгч Х.Г жирэмсэн /хх-91, 149/, шүүгдэгч Х.Г, Х.Х нар хоёр хүртэлх насны хүүхэдтэй /хх-94, 100/, зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь буруу байна.
Тиймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулах” гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарт оногдуулсан 1 жил хорих ялыг хойшлуулах” гэж нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч Х.Гийн зурагтай, гадаад паспорт гэж бичихийг, яллагдагч Х.Хы зурагтай Е2055319 дугаартай хуурамч гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан” гэж буруу бичсэн байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарыг тус бүр 1 жил хорих ” гэж өөрчилж,
5 дахь заалт болгон “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж,
6 дахь заалт болгон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Х.Х нарт оногдуулсан 1 жил хорих ялыг хойшлуулсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж нэмж,
5, 6, 7, 8, 9 дэх заалтыг 7, 8, 9, 10, 11 болгон дугаарлалтыг өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА