| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00360/и |
| Дугаар | 138/ШШ2017/00475 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00475
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 20-*******3 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******д холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 4*******2870 төгрөг гаргуулах тухай “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 20 дугаар байрны подвальд байрлах /РД903131*******/ “Таван-Өргөө” СӨХолбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны харъяа 20-*******3 тоотод оршин суух иргэн Ч.******* нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний сангийн хөлс 2017 оны 03 сар дуусталх 4*******2870 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байсан боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу иргэнийхээ үүргийг биелүүлээгүй тул төлөгдөөгүй байгаа 4*******2780 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа, хариуцагч Ч.******* нар нь эвлэрлийн гэрээндээ: ******* сумын ******* дугаар багийн харъяа 20 дугаар байрны *******3 тоотод оршин суух Ч.******* бид шүүхээр нэхэмжилсэн 4*******2870 төгрөгөөс урьд айлын өр болох 209440 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үлдэгдэл 253430 төгрөгийг төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.*******д холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 4*******2870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа, хариуцагч Ч.******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ “нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжилсэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 4*******2870 төгрөгөөс урьд айлын өр болох 209440 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 253430 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөх” талаар тусгажээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Долгормаа, хариуцагч Ч.******* нарын “нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжилсэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хураамж 4*******2870 төгрөгөөс урьд айлын өр болох 209440 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 253430 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөх” тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1453******* төгрөгөөс 72*******8 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 72*******8 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 412*******.5 төгрөг /253430 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8253 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван-Өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН