Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00477

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ийн /РД:*******/ “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

          Нэхэмжлэгч Ж.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг *******ын ******* гэдэг. Тэтгэвэрт гарах нас минь хүрч тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг *******ын Мөнхцэцэг гэж зөрүүтэй бичсэн байна. Бусад бичиг баримт маань бүгд ******* нэрээр гарсан байгаа. Миний бие 1980 оны 7 сард 8 дугаар ангиа төгсөөд Хэрлэнгийн Сангийн аж ахуйд илгээлтээр очиж тус сангийн аж ахуй 1991 онд татан буугдах хүртэл ажилласан. Сангийн аж ахуй татан буугдсаны дараа Ургац хоршоо болоход нь үргэлжлүүлэн 1997 он хүртэл тасралтгүй ажилласан. Иймд миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох шаардлагатай байгаа тул шүүхээс хүсэхэд Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйгаас 1981 оны 01 сарын 20-ны өдөр Ж.Мөнхцэцэг нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ж.******* миний бие мөн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сангийн аж ахуйгаас 1981 оны 01 сарын 20-ны өдөр Ж.Мөнхцэцэг нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болох нэхэмжлэгч Ж.*******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, уг регситрийн дугаар бүхий Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн №00/000388 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Б01149601 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Хэрлэн Сангийн аж ахуйгаас 1981 оны 01 сарын 20-ны өдөр *******ын Мөнхцэцэг нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичигдсэн тус сангийн аж ахуйн даргын 1980 оны 8 сарын 08-ны өдрийн №256 тоот тушаал түүний хавсралт, “Ж.*******” нэрээр гарсан 1981 оны 4 сарын 26-ны өдрийн №123 тоот тушаал зэрэг баримтуудын Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан хуулбарууд, мөн дэвтрийн “хөдөлмөрийн дэвтрийг хааж 213735 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэсэн бичилт бүхий 12-13 дугаар хуудсанд бичигдсэн “*******ын *******” нэрээр олгогдсон 1995 оны 5 сарын 05-ны өдрийн №213735 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажсан хуулбар, гэрч Я.Чимэдцэрэн, Ж.Энхтуяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзвэл нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сангийн аж ахуйгаас 1981 оны 01 сарын 20-ны өдөр “*******ын Мөнхцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овгийн *******ын *******/РД:*******/ нь Дорнод аймгийн Хэрлэн сангийн аж ахуйгаас 1981 оны 01 сарын 20-ны өдөр “*******ын Мөнхцэцэг” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН