| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-10-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
2021 оны 10 дугаар сарын 15 өдөр Дугаар 2021/ШЦТ/117 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Э.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ариунболд /онлайнаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Буяндаваа /онлайнаар/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн 2029001150044 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Акума Эрин ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх даа аккумлятор, цавуу, товуд, мотор бэхжүүлэгч дугуй, моторын тос гэх мэт 37 нэр төрлийн бараа дутааж, эд хөрөнгө завшин “Акума Эрин” ХХК-д 29.838.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн 2029001150044 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 28,263,055 төгрөгийн төлбөрөөс миний “Акума эрин” ХХК-д ажиллаж байхдаа урамшуулал цалин гэж борлуулалтын 1 хувь өгдөг байсан. Тэгээд 600 гаруй сая төгрөгийн борлуулалт хийснээс би 6 сая гаруй төгрөгийг урамшуулал гэж авах ёстой байсан. Тэгээд тэр 6 сая гаруй төгрөгийг би өөрөө авахгүйгээр өр төлбөртөө суутгуулаад үлдсэн 22,291,038 төгрөг дээр гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаараа 2021 оны 09 сарын төлбөр 1,857,000 төгрөгөө төлөөд үлдэгдэл 20,433,451,5 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээнд заасан хугацаандаа сар бүр төлөөд дуусгана гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Буяндаваагийн өгсөн “...манай компаний зүгээс үлдэгдэл хохирол төлбөрийг 2021 оны 09 сараас 2022 оны 8 сар хүртэл хугацаанд төлж барагдуулахаар Уранбилэгтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар сая 09 сард 1,857,586 төгрөгийг төлөөд одоо үлдэгдэл 20,433,451 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй гэв.
Гэрч Э.У-ийн өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн Миний өөрийн тооцоогоор 31,000,000 төгрөгийн бараа дутсан Би тэр бараануудыг таньдаг хүмүүстээ зээлээр өгсөн, мөн өөрийнхөө нөхрийн түрээсээр жолооддог нүүрс тээврийн машинд 21 ширхэг дугуй 20 литр тосол 6 ширхэг аккумлятор 2 ширхэг гэх зэрэг зүйлийг тавьсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ин 42-рт/
Гэрч Ю.Эрдэнэбатын мэдүүлэг “... 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “... Би өөрийн жолоодож байсан нүүрс тээврийн Нордбенз машиндаа 21 ширхэг дугуй аккумлятор авч тавьсан...” гэх мэдүүлэг /хх-н 52-рт/,
Гэрч Э.Эрдэнэжаргалын өгсөн мэдүүлэг “...Бараа дутаагүй бүрэн хүлээлгэж өгсөн Компаниас санхүүгийн программаас хэвлэж ирсэн тооллогын хуудасны дагуу тооллого хийж Батбаяр, Уранбилэг бид 3 гарын үсэг зурсан. “...гэх мэдүүлэг /хх-н 37-рт,
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ны шинжээч Б.Батзаяагийн 2021 оны 03 дугаар сарын 04-ий өдрийн 01/11 дугаартай дүгнэлт” /хх-ийн 37-рт /
Шүүгдэгч Э.Уранбилэгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.У-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 16-р хуудас / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Акума Эрин ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх даа аккумлятор, цавуу, товуд, мотор бэхжүүлэгч дугуй, моторын тос гэх мэт 37 нэр төрлийн бараа дутаж, эд хөрөнгө завшин “Акума Эрин” ХХК-д 29.838.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Акума Эрин ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх даа аккумлятор, цавуу, товуд, мотор бэхжүүлэгч дугуй, моторын тос гэх мэт 37 нэр төрлийн бараа дутаж, эд хөрөнгө завшин “Акума Эрин” ХХК-д 29.838.055 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.У нь өөрийн гаргаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч “Акума Эрин” ХХК-ны эд хөрөнгөд 29.838.055 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ны шинжээч Б.Батзаяагийн 2021 оны 03 дугаар сарын 04-ий өдрийн 01/11 дугаартай дүгнэлт,
Шүүгдэгч Э.У нь “Акума Эрин” ХХК-д учруулсан 22.291.038 төгрөгөө төлөхөө илэхийлж Акума Эрин ХХК-ны ерөнхий менежир Б.Уранчимэгтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу 9 дүгээр сарын төлбөр болох 1.858.000 төгрөгийг төлсөн.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.У нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Акума Эрин” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байх даа аккумлятор, цавуу, товуд, мотор бэхжүүлэгч дугуй, моторын тос гэх мэт 37 нэр төрлийн бараа дутаж, эд хөрөнгө завшин “Акума Эрин” ХХК-д 33,682,053 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийт учруулсан хохирлоос 13,249,015 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 20,433,038 төгрөгийн хохирлыг 2021 оны 09 сараас 2022 оны 08 сар хүртэл хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Эын Уранбилэгийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ут хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Э.Унь 13,249,015 төгрөгийн хохирлын төлж барагдуулсан, үлдэгдэл 20.433.038 төгрөгийн хохирлыг 2021 оны 09 сараас 2022 оны 08 сар хүртэл хугацаанд төлж барагдуулахаар гэрээ байгуулсан болохыг дурьдсугай.
4.Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА