Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 159/2023/0009/З |
Дугаар | 221/МА2023/0528 |
Огноо | 2023-08-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2023/0528
“И ш” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-ийн төлөөлөгч Д.Болд
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “И ш” ХХК
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар "У к" ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо "И ш" ХХК-ийн эзэмшил газартай 11,37 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 159/2023/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Учир нь нэхэмжлэгч “У к” ХХК-д 2017 оны А/104 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Их хөндий” нэртэй газарт 215.63 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хариуцагчаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Ерөө сумын болон Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болохыг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр дүгнэсэн, иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин нотлох шаардлагагүй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т тодорхой заасан.
Гэтэл шүүхийн шийдвэрт хариуцагчийг шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэхдээ нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтын талаарх дахин дүгнэлт өгчээ.
Гэхдээ энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй, гагцхүү дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагчаас дахин захирамж гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдож буй энэ тохиолдолд одоогийн маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор сэргэх эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд үүнээс хойш гарсан хүчин төгөлдөр захирамжийн эрх зүйн үйлчлэлийг хэрхэн ойлгох, магадгүй тэрхүү захирамжтай дахин маргах нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй.
Иймд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлэхээс илүүтэй шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагчаас ямар захирамж гарсан болохыг, мөн үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодруулах нь хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шийдвэрлэхэд ач холбогдолтой.
2.Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 94 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт хийхээр анх товлосон, гэвч гуравдагч этгээдээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хангаж, 14 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулан 29-ний өдрийн 10.00 цагт хийхээр шийдвэрлэжээ.
Гэтэл мөн өдрийн хуралдааныг гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр явуулсан, хуралдаан эхлэхээс 5 минутын өмнө гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн туслах руу холбогдож өмгөөлөгч сонгосон тухайгаа хэлсэн болох нь утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д “анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэж үзнэ.
Түүнчлэн шүүхийн цахим хаяг засвартай байгаагаас шалтгаалж шүүгчийн туслахын хувийн [email protected] хаягаар хүсэлтээ явуулсан талаар давж заалдах гомдолд дурдсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН