Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 334

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Х.С  ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Ж******* овогт Х.С ,

*******уцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай дахин зөвшилцөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө , гуравдагч этгээд Б.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.С******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нэхэмжлэгч Х.С   би “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Х.С   намайг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр томилохыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа:

“Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян- Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож” гэснээ хэвээр үлдээж, “Х.С   намайг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр томилохыг даалгах” гэснээ “Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар дахин зөвшилцөхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах” гэж өөрчилж байна.

Одоо нэхэмжлэлийн шаардлага маань “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар дахин зөвшилцөхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах” гэж болж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э.  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/752 дугаар захирамжаар төрөлжсөн мэргэжлийн эмч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах захирамж гарсан. Энэ захирамж нь сайдын тушаалтай нийцэхгүй байна. Уг комиссыг 5  гишүүнтэй томилсон.  Гэтэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм буюу Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт орон нутгийн салбар комисс нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж заасан. Гэтэл 5 гишүүнтэй томилсон. Мөн  үзүүлэлт бүр дээр дүн тавих ёстой. Гэтэл сонгон шалгаруулалтын дүн дээр М.А ийг Орос, Англи, Турк гэсэн 3 хэлтэй гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй. Түүнxлэн ял шийтгүүлж байгаагүй гэх боловч мөн нотлох баримт байхгүй. Мэргэжлийн алдаа ёс зүйн зөрчил гаргаагүй, багаар ажиллах чадвартай, нийтийн эрх ашгийг дээдэлдэг байх гэсэн үзүүлэлтүүд дээр дүн тавигдах ёстой боловч энэ үзүүлэлтүүд дээр дүн тавиагүй. Мөн мэргэжлийн цол хэргэм, боловсрол дагнасан мэргэжил гэсэн шалгуур байгаа. Үүнд клиникийн болон анагаах ухааны профессор гэсэн байна. Гэтэл анагаах ухааны хүрээлэнгээс М.А  нь профессор мөн эсэх талаар лавлагаа авахад тийм мэдээлэл байхгүй гэсэн. Эдгээр үндэслэлээр сонгон шалгаруулалт Засгийн газрын тогтоолыг зөрчсөн.  Х.С   нь энэ сонгон шалгаруулалтад оролцож 23,5 хувь буюу 4,7 оноо авсан.  Б.А  нь 17 хувь буюу 3,4 оноо авсан. Шалгаруулалтад 6 хүн орсноос Б.А  6-д орсон. Гэтэл хамгийн муу оноо авсан хүнийг хүнийг сонгон шалгаруулж авсан нь хууль зөрчиж байна. Засгийн газрын тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-д заасан дүнг хүргүүлнэ гэж заасан. Гэтэл дүн тавиагүй зүйл хүргүүлсэн. Иргэд профессор хүнд үзүүлж байна гэж итгэж үзүүлнэ. Гэтэл профессорын дипломгүй хүн байна. Клиникийн болон анагаах ухааны профессор гэсэн баримт хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан. *******н анагаах ухааны хүрээлэнгээс ирүүлсэн Б.А ийн процессор цолны холбогдох мэдээллийг архиваас шүүхэд нотлох баримт илрээгүй болно гэсэн баримт хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан. Гуравдагч этгээд Б.А ийн нөхөр М.А******* нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн даргаар ажилладаг. Үүнийг нотлох баримт хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан. Ажлын байрны тодорхойлолтын зорилго нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай ажил үйлчилгээ явуулна гэж заасан. Гэтэл эхнэр нь өвчний тэтгэвэр тогтоодог. Энэ утгаараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5 дахь заалтыг зөрчиж байна. 

 Энэ хуулийн 3.1.3 дахь хэсэгт “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэж заасан. 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж заасан. Энэ хуулийг зөрчиж байна. Эхнэр нь өвчний групп тогтоож, нөхөр нь тэтгэмж олгоно. Б.А  шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичиг үсгийн 12 алдаа гаргасан. Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай  хуулийн 22.1.4 дэх хэсэгт заасан Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх гэсэн шаардлагыг хангахгүй байна. Төрөлжсөн мэргэжлийн эмчээр орохдоо бичсэн өргөдөл нь өөр хүнээр бичүүлсэн байсан. Тэгэхээр хуурамч бичиг баримт бүрдүүлээд байгаа нь тодорхой байна. Энэ нь тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл болно. 

Шүүх 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 288 дугаар захирамж гаргаж хавтаст хэргийн 156, 157, 160 162 хуудаснуудад авагдсан нотлох баримтуудыг хасуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь захиргааны байгууллага өөрөө зөвшөөрсөн гэж нотлох баримтаас хасаагүй. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа гадаад хэл дээрх баримтыг захиргааны байгууллага ашигласан. Захиргааны ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэлийг заасан. 23 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Монгол хэлээр хөтлөн явуулна. 23.2 дахь хэсэгт  оролцогч захиргааны байгууллагад гадаад хэлээр хандсан тохиолдолд орчуулгыг хавсаргасан байх бөгөөд орчуулгын зөрүүтэй байдлаас үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна гэж заасан.  Гэтэл сонгон шалгаруулалт нь гадаад хэл дээрх баримтыг үндэслэж захиргааны үйл ажиллагаа явуулсан. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/214 дугаар тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б.А ийг томилсон хэсгийг хүчингүй болгоход дээрх баримтууд үндэслэл болно” гэв.

 

*******уцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З*******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/55 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд “Сонгон шалгаруулалтад тэнцсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч нартай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн томилж, дүрмийн 2 дахь хэсгийн 2.6-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана” хэмээн заасан байна.

Х.С   энэ журмын заалтын талаар маргаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Ажилд томилох үндэслэл нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Засаг даргатай заавал зөвшилцсөн байхыг шаардаж байгаа шийдвэр хууль зүйн хувьд алдаагүй гарсан байна” гэжээ.

*******уцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид холбогдох бүх хуулийг баримталж баримт бичгийг хүлээж авч, өгсөн баримт бичгийн хүрээнд сонгон шалгаруулалт хийсэн. Ажиллагааны хэл гэдэг нь процесс ажиллагаа ямар хэлээр явагдах вэ гэдгийг хэлж байгаа болохоос баримт бичиг бүрдүүлж өгөх асуудал нь арай өөр ойлголт. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон шалгаруулалт оролцсон бусад хүмүүс бүгт гадаад хэл дээрх баримтууд өгсөн. Б.А ийг бичиг үсгийн алдаа гаргасан байна гэж байна. Тайлбарыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч өгсөн байх. Б.А  өөрөө бичээгүй байх гэж бодож байна. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй гэж бодож байна. Б.А ийг нөхрийн талаар ярьж байна. Нөхөр нь төсвийн шууд захиран зарцуулагч тиймээс нөхөр нь төсөв гаргадаг эхнэр нь шийдвэр гаргадаг гэж тайлбарлаж байна. Хууль дүрэм журамд ийм зүйл байхгүй. Үйлчилгээний тасгийн даргын чин үүрэг өөр. Зөвхөн аж ахуй хариуцдаг. Б.А  нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд байдаг. Дангаараа шийдвэр гаргадаггүй. Бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргаж иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд шийдвэрлэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд харшлах зүйл байхгүй. Явцуу ойлголт, эрх ашгийн хүрээнд тайлбарлаж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхэд халдах боломжгүй гэж үзэж байна. Дүнгүй материал хүргэгдсэн гэж байна. Сонгон шалгаруулалтын материалууд бүгд дүнтэй байгаа. Шалгалтын материалууд хэрэгт авагдсан. Тэмдэглэлүүд дээрээ бүгд нарийн тусгагдсан байгаа. 

Б.А  6 дугаарт орсон зүйл байхгүй. Сонгон шалгаруулалтад орсон дотрын эмч нараас хоёрт орсон. Энэ талаар илт худал хэлж болохгүй. Материалд хавсаргаж өгсөн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Профессорын асуудлыг өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан. Би хариу тайлбар бичихдээ буруу бичсэн. Буруу бичсэн талаараа тайлбарлаад байхад дахин ярьж байгаа нь зохимжгүй байна. Б.А ийг Турк хэлтэй гэж байна. Материалаас үзэхэд олон газар сургалтад хамрагдаж байсан байдаг. Манайхаас сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтад 6 хүн материал бүрдүүлж өгсөн.  Материал бүрдүүлж өгөхдөө Х.С   нь байгууллагаас өгдөг ажил байдлын тодорхойлолтоо өгөөгүй. Өөрөө өөрийгөө магтаж бичсэн тодорхойлолт өөрөө бичиж өгсөн. Төрийн албан хаагч болох гэж байгаа хүн хариуцлагатай хандах ёстой. Баримт бичиг хуурамчаар үйлдэж болохгүй. Бид материалыг нь үзэхэд ажил байдлын тодорхойлолт ирээгүй байсан. Б.А ийн материалд ажлын газраас нь тодорхойлолт хийж өгсөн байсан. Тухайн үед материалаа бүрэн бүрдүүлж өгөөгүй байж өнөөдөр маргаан үүсгэж байна. Материалаа бүрдүүлж өгөх нь өөрийнх нь үүрэг бай

сан. *******уцлагагүй хандаж өөрөө хуурамч баримт бүрдүүлж өгч байгаа нь төрийн албанд ажиллах боломжтой эсэх талаар асуудал яригдана. Аймгийн Засаг дарга,  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, комиссын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас Х.С  ийг томилох боломжгүй байна гэсэн тодорхойлолт гаргаж иргэдийн төлөөлөгч нар нь гарын үсэг зуруулж ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Сонгон шалгаруулалтаас 1 дүгээрт жагссан хүнийг томилно гэсэн зүйл байхгүй. Бусад зүйлийг харгалзаж үзээд эр бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж байгаа. Манай гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй. Бүх баримт материалд үндэслэж шийдвэр гаргасан. Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас томилогдож чадаагүй байж одоо хэн нэгний буруутай үйл ажиллагаа болгож тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Баян-Өлгийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 348 дугаар албан бичгээр Баян-Өлгийн аймгийн Засаг даргад сонгон шалгаруулалтын бүх материалыг хүргүүлсэн байна. Эдгээрийг үндэслэж бид шийдвэр гаргасан тул өөрийнх нь хариуцлагагүй байдал байсан” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад "Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар дахин зөвшилцөхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах" гэж өөрчилсөн байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь энэхүү хэргийн хариуцагч биш учраас гүүний эсрэг даалгах шийдвэр гаргах боломжгүй юм. Б.А ийг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Б.А ийг зохих сонгон шалгаруулалтаар комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргатай 1өвшилцөж Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилсон юм Сонгон шалгаруулах комиссоос нэр дэвшүүлсэн хүнийг аймгийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцөх тухай ойлголт байдаг болохоос биш сонгон шалгаруулах комиссоос нэр дэвшүүлээгүй Х.С  ийн талаар зөвшилцөх ойлголт огт байхгүй.

Нөгөөтээгүүр сонгон шалгаруулах комисс нь өндөр насны тэтгэвэрт байгаа Х.С  ийг магадлах комиссын эмчээр томилуулахаар нэр дэвшүүлэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ахмад настай хүн хөдөлмөрлөх эрхтэй боловч мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т заасны дагуу ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд харшлахгүй 1 жилд ажиллуулах тухай ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэрт байгаа ахмад эмч Х.С   нь Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн ажлыг хийхэд насны хувьд зохимжгүй гэж онгон шалгаруулах комиссын хувьд дүгнэж байгаа. Баян-Өлгий аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд нь олон цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай гэсэн шаардлага ч байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

... Клиникийн профессор гэж хуурамч материал бүрдүүлсэн эсэх талаар гуравдагч этгээдээс өөрөөс нь тодруулахад тийм зүйл байхгүй гэсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хангалттай тайлбарлалаа. Х.С   нь өөрөө өндөр насны тэтгэвэрт гарсан тул энэ хүнд эргээд хариуцлага тооцоход хүндрэл учирч болзошгүй гэх үүднээс Б.А ийн нэрийг дэвшүүлсэн гэх тайлбарыг аймгийн Засаг дарга гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Х.С  ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Х.С   намайг Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр томилохыг даалгах” тухай нэхэмжлэл анх гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “.. даалгах” тухай шаардлагаа “Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс/цаашид ЭХМК гэх/-ын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай дахин зөвшилцөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах”  гэж өөрчилсөн.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Х.С  ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/214 дүгээр тушаалаар “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг 17 дугаар хавсралтаар баталж”  тус ЭХМК-ийн бүрэлдэхүүнд дотрын эмчээр Б.А ийг томилсныг эс зөвшөөрч 

- Аймгийн Засаг даргаас ЭХМК-ийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтын комиссыг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нийцээгүй,

- Сонгон шалгаруулалтын үзүүлэлт бүрээр оноо өгөөгүй, 

- Хамгийн муу оноо авсан хүнийг томилсон,

- Б.А  нь сонгон шалгаруулалтад хуурамч материал бүрдүүлсэн байхад анхаараагүй,

- Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилсон

- Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т заасан шаардлагыг хангахгүй хүнийг томилсон

- Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичгийг бүрдүүлж авсан, гэж

*******уцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс

- Б.А  нь дотрын төрөлжсөн эмчийн сонгон шалгаруулалтад 2-т жагссан бөгөөд жагсаалтын эхэнд байгаа хүнийг тус ЭХМК-ийн бүрэлдэхүүнд заавал оруулах зохицуулалт байхгүй, түүнчлэн үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны чиг үүрэг нь байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцдаг тул ашиг сонирхлыг зөрчил үүсэхгүй бөгөөд тус комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргатай зөвшилцсөн тул маргаан бүхий тушаал хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус маргажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх”-ээр, 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллах”-аар заасны дээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн “Хоёр” зүйлийн 3-т “Орон нутгийн комисс 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх”-аар, мөн зүйлийн 4-т “Орон нутгийн комиссын бүрэлдэхүүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга энэ дүрмийн 3.3-т заасан сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн аймгийн Засаг даргатай зөвшилцөн томилох”-оор журамлажээ.  

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/752 дугаар захирамжаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан   байх ба тус ажлын хэсгээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК-ын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж явуулсан дүнг үндэслэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/1601 тоот албан бичгээр ЭХМК-ыг дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй томилуулах тухай саналыг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлжээ .

Дээрхээс үзвэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг “Т.Ө, Т.С, З.А, Н.С*******, Б.А , Х.*******, М.А*******, Б.С  хан, О.Е******* нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт нь хууль тогтоомжийн дээрх зохицуулалтад нийцсэн байна. 

Учир нь маргаан бүхий акт нь хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтны бичгээр ирүүлсэн санал дээр үндэслэгдэж гарсан байх тул зөвшилцөөгүй гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаар татагдсан захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭХМК-ын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг тус аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлсэн, улмаар Баян-Өлгийн аймгийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж ЭХМК-ийн бүрэлдэхүүнийг батлах эрх бүхий этгээдэд санал болгосон зэрэг нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн бие даасан захиргааны шийдвэрүүд байх нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг байгуулсан захиргааны актыг хүлээн зөвшөөрч уг сонгон шалгаруулалтад оролцсон, улмаар тус аймгийн ЭХМК-ын бүрэлдэхүүнийг санал болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1-01/1601 тоот албан бичгийн үр дагавартай маргаагүй, эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй атлаа “Баян-Өлгийн аймгийн Засаг даргыг хариуцагчаар татъя гэсэн хүсэлтийг би гаргасан боловч шүүх тус аймгийн шүүхэд ханд гэж шийдсэн” хэмээн тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу нэхэмжлэлийг тухайн захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргах эрх зүйн зохицуулалттайн дээр Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “сонгон шалгаруулалтын комиссыг хууль бус бүрэлдэхүүнтэй байгуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан, үзүүлэлт тус бүрээр оноо өгөөгүй, оролцогчдын ял шийтгэлгүй тухай лавлагаа байхгүй, гадаад хэл дээр бичигдсэн баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан, сонгон шалгаруулалтад хамгийн муу оноо авсан, монгол хэлний бичгийн чадваргүй хүнийг томилсон нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/752 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ЭМХК-ийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсэг/сонгон шалгаруулалтын комисс/-ийн шийдвэр үйл ажиллагаатай, ЭХМК-ын бүрэлдэхүүнд Б.А ийг томилуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад санал болгосон нь тус аймгийн Засаг даргын үйл ажиллагаатай тус тус холбоотой байх тул энэхүү тайлбарт шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй байна. 

*******н Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д ЭХМК нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ. 

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/55 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчийг сонгон шалгаруулах журам” -ын “Хоёр” зүйлийн 2.3-т магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмч нь эмчлэх эрхийн лицензтэй, эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй, анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй, багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй байх шаардлагыг хангасан байхын зэрэгцээ “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан байх” гэсэн тусгай шаардлагыг мөн хангасан байх шаардлагатай байна. 

Б.А ийн эмчлэх эрхийн лиценз, магистрын зэргийн болон мэргэшил дээшлүүлсэн талаарх баримтууд, мөн  багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, ёс зүйн зөрчилгүй талаарх байгууллагын тодорхойлолт нь сонгон шалгаруулалтын материалд авагдсан байх ба хариуцагчаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх материалыг дутуу бүрдүүлж авсан эсэхийг шалгаагүй дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан буруу байна. 

Гэвч нэхэмжлэгч Х.С   нь мөн гуравдагч этгээдийн нэгэн адил материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцсон байх тул материалын бүрдэл дутуу нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ. 

*******н маргаан бүхий актаар Баян-Өлгий аймгийн ЭХМК-ийн бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон Б.А ийн гэр бүлийн хүн болох Б.А*******гийн эрхэлж буй тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалын ажлын байрны үндсэн зорилтыг хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах гэснээс гадна “Тэтгэвэр тэтгэмж тогтоох, олгох ажиллагааг зохион байгуулах, хянах” гэж заасан байх ба энэхүү зорилтын хүрээнд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааг “тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн үндэслэл болон олголтонд хяналт тавьж...” гэсэн байгаа нь үгийн шууд агуулгын хувьд ашиг сонирхлыг зөрчил үүсэж болзошгүй  гэж дүгнэх үндэслэлтэй. 

Гэвч энэхүү үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч Х.С   нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Б.А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Х.С   намайг томилохыг даалгах” гэсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ “Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай дахин зөвшилцөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” гэж өөрчилсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян- Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй юм. 

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд захиргааны хууль бус шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байх учиртай тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн “Баян-Өлгий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Х.С   намайг томилохыг даалгах” шаардлагаа дэмжээгүй тохиолдолд түүний хувьд шүүхийн шийдвэрээр сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэгч Х.С  ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ““Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян- Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай дахин зөвшилцөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах”” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.С  ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Аймаг, дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай А/214 тоот тушаалын 17 дугаар хавсралтын Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчээр Б******* А ийг томилсон хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дотрын эмчийн сонгон шалгаруулалтын талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай дахин зөвшилцөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.МӨНХЗУЛ