Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 84

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А”танхимд хийсэн хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1962 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн, 55 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг Нийтийн байрны 2-11 тоотод оршин суух, РД:СЩ62031400, Хатагин овогт Намсрайн Жавзандуламын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Жавзандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:   

 

Хүсэлт гаргагч Н.Жавзандулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Н.Жавзандулам нь 1988 оны 1 дүгээр сард Хэрлэн хорооны бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрээр ороод одоог хүртэл сургуульдаа ажиллаж байна. Сургуулийн архив усанд норж үгүй болсон. Миний бие нь хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн. Иймд 1989-1992 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна” гэжээ.

                                                                                          Ү Н Д Э С Л Э Х нь:

            Шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Жавзандулам нь 1989, 1990, 1991, 1992 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. 

Хүсэлт гаргагч Н.Жавзандулам нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрээр 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  ажиллаж байсан болох нь 1982 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн 488911 тоот үнэмлэх, Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт, гэрч С.Тэрбиш, Т.Хуягбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Жавзандуламын 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Жавзандуламын Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 1989-1992 он хүртэл жижүүрээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Н.Жавзандуламын урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                ШҮҮГЧ                                  С.БАЙГАЛЬМАА