Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2017/00017/И |
Дугаар | 85 |
Огноо | 2017-05-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 85
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Л.Гансүхэд холбогдох 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Ариунзулын гуйлтаар сарын 0.15 хувийн хүүтэй 800.000 төгрөгийг Лувсан овогтой Гансүхийн 5939061777 тоот дансанд 2016 оны 07 сарын 01-нд ХААН банкаар дамжуулан хийсэн. Мөнгө өгснөөс хойш одоог хүртэл аваагүй тул үндсэн мөнгө 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр баг Цацын 2-1 тоотод оршин суух СГ70052712 регистрийн дугаартай, Тайван овогт Лувсангийн Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 07 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь хариуцагч Л.Гансүхээс 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Гансүх нь нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгээс 800.000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, ХААН банкны орлогын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч Л.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Л.Гансүх нь нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Гансүх нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийн тавин хувь 11.875 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 11.875 төгрөгийг хариуцагч Л.Гансүхээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Гансүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР