| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0185/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/202 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Бхолбогдох эрүүгийн 2115000000204 дугаартай 163/2021/0185/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус шийтгүүлж байсан, Б... овогт .... Б.... /РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Хайлантай гэх газарт Д.Өын хэвлийн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бөгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
-Хохирогч Д.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн “...2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Булан аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг Хайлантай гэх газарт очихоор өөрийн найз болох ******* түүний эхнэр Сайнаа, ******* түүний нөхөр Дангаа, болон манай эхнэр *******аа нарын хамтаар салхинд гарсан. ...Дангаа бид хоёр юм яриад сууж байсан энэ үед ******* нь бил хоёрыг хэрүүл хийж байна гэж бодсон юм шиг байгаа юм миний хажуугаар зөрж гарах үедээ хэвлий хэсэг лүү нэг удаа хөлөөрөө өшиглөж авсан, яг энэ үед Дангаа чи яаж байгаа юм гэж хэлээд *******г аваад машинд нь суулгасан харин би босох гэсэн чинь босож чадахгүй нэлээн байж байгаад боссон ингээд машиндаа суугаад гэр гэртээ харьсан гэтэл маргааш өглөө нь 07-08 цагийн үед хэвлий хэсгээр хатгаж өвдөөд болохгүй болохоор нь шууд Орхон аймаг явж байсан чинь замдаа өвдөөд болохгүй болохоор нь Хангалын эмнэлэг орж тариа хийлгэж байгаад энэ сумын эмнэлгийн машинаар Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хүргүүлсэн ингээд бөөр задарсан, дэлүүний арьс язарсан гэх оноштойгоор хагалгаанд орсон. Уг мэс заслаар миний зүүн талын бөөр задарсан хоёр хуваагдсан байсныг нийлүүлэн оёсон, мөн дэлүүний арьс бас задарсан байна гэж яваад очсон чинь энэ хоёр хоорондоо байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-р хуудас/
-Гэрч С.*******ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... бид хэд дотроос ******* л бага зэрэг согтуу байсан байх бусад нь гайгүй л байсан. Ингээд Дангаа, *******, ******* гурав үлдээд бусад нь авч очсон эд зүйлээ машин дотроо ачих гээд бүгд юм зөөж байсан чинь машин дотор сууж байснаа бууж ирээд цаад гурав чинь орилоод байна гэж хэлээд тэр гурав дээр яваад очсон чинь Дангаа нь *******ын ар нуруу луу ******* нь сууж байх үед нь өшиглөчихлөө гэж хэлсэн ингээд бид хэд тэр хэдийг машиндаа суулгаад гэр гэртээ харьсан, гэтэл маргааш өглөө нь манай нөхөр *******ын бие нь муудаад *******д хэлээд энэ хоёр Орхон аймаг явсан маргааш өглөө нь бөөр нь задарсан, дэлүү нь язарсан гэх оноштойгоор мэс засалд орсон. Үүнээс хойш ямар нэгэн хүнд хүчир ажил хийх боломжгүй, гам сайн барих хэрэгтэй гэсэн эмч нар зөвлөгөө өгсөн, мөн зүгээр байж байгаа одоо үедээ ч гэсэн гэдэс нь байнга дүүрч өвдөнө, мөн бөөр нь шөнө болгон өвддөг болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
-Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...“******* түүний эхнэр *******аа, ******* түүний эхнэр , *******, , ******* нарын хамтаар Сэлэнгэ сумын 3-р баг Хайлантай гэх газарт очиж нэг ямаа шарж идсэн, тэнд 2 шил 0.75 гр архи, 0.5 гр 8ш пиво авч явж дундаа уусан, ингээд явахаар болоод юм хумаа хураагаад *******, ******* бид гурав сууж байсан газартаа байж байтал *******, ******* хоёр чи намайг барах уу энэ тэр гэж маргалдаж эхэлсэн улмаар ******* нь *******ын гэдсэн хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөж авах үед ******* ардаа байсан ширээ лүү налаад унасан, энэ үед би энэ хоёрыг салгаад нөгөө хэдийг дуудаад гэр гэртээ харьсан, энэ шөнө 03 цагийн үед *******ын эхнэр *******аа нь манай эхнэрийн утас луу залгаад *******ын бие нь муудаад байна гэж хэлсэн ингээд өглөө ******* нь *******ыг Орхон аймаг луу дагуулан авч явж мэс засалд орсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
-Гэрч Ш.*******н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... машинаасаа гарч ирээд тэр хэд хоорондоо маргалдаад байх шиг байна гэхээр нь бид нар тэр хэд лүү явж байсан чинь ******* нь *******г бид хэд лүү чирээд авч ирж байхтай нь замд таарсан, юу болсон бэ гэж асуухад манай нөхөр *******, ******* хоёр хоорондоо зодоон хийгээд байна тэхээр нь салгаад авч явж байна гэж хэлсэн, хэрхэн хэн нь хэнийгээ яаж цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй, энэ хэдийн яриагаар бол ******* нь *******ыг цохиж аваад ширээ лүү хамт унасан л гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
-Гэрч Л.*******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...*******, ******* хоёр нь хоорондоо маргалдаад бие биенийхээ нүүр лүү цохиж аваад байж байсан дундуур нь ******* ороод салгах гэж оролдоод дийлэхгүй зогсож байсан, тэгэхээр нь энэ хоёрыг салгаж аваад *******г дагуулан машинд нь суулгаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
-Гэрч С.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...******* түүний эхнэр *******аа, , *******, *******, *******, ******* нарын хамтаар Сэлэнгэ сумын 3-р баг Хайлантай гэх газарт очиж нэг ямаа шарж идсэн, тэнд 2 шил 0.75л архи, 0.5 литрийн 8ш пиво авч явж дундаа уусан, үүнээс өмнө *******, ******* хоёр архи уучихсан согтуу байсан болохоор бид нараас илүү согтолттой байсан, ингээд авч очсон хоол хүнсээ идчихээд *******, *******, ******* гурав сууж байсан газартаа үлдээд бусад нь машин луугаа юм аа зөөгөөд явж байх хойгуур *******, ******* нар нь хоорондоо маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь бид хэд яваад очсон чинь энэ хоёр хэрэлдээд л байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
-Гэрч М.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...*******, ******* нар нь хоорондоо маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь бид хэд яваад очсон чинь энэ хоёр хоорондоо хэрэлдээд, маргалдаад байж байсан юу болсон тухай асуухад *******, ******* хоёр хоорондоо бие биенийхээ ээжийг доромжилсон тэгээд энэ хоёр хоорондоо маргалдсан гэж хэлсэн, *******г ******* сугадаад ******* өөрөө ганцаараа алхаад явж байсан. Үүнээс өөр мэдсэн харсан үйл байхгүй. Харин маргааш нь манай дүү *******г ******* нь дуудаад Орхон аймаг орж мэс засалд орсон гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний албаны эмч Б.Буянхишигийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 214 дугаартай ...Магадлуулагчийн биед зүүн бөөрний няцрал, хэвлийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 хуудас/,
-Шүүгдэгч М.Бяллагдагчаар мэдүүлсэн “...2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ... бид нар салхинд суунгаа ямаа боож идээд 2-3 шил Хараа гэсэн бичигтэй 0.75 л, 7-8 ширхэг лаазтай Сэнгүр гэсэн пиво ууцгаасан... Тэгтэл манай найз “чи өчигдөр *******тай зодолдсон юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь *******ын гэрт явж очтол ******* нь “чи намайг өчигдөр өшиглөөд ийм болгочих юмаа” гэж хэлэхээр нь би *******ыг аваад Орхон аймаг руу явж байтал бие нь жаахан өвдөөд байхаар нь Хангал сумын Эрүүл мэндийн төв рүү орж өвчин намдаах тариа хийлгүүлсэн. Тэгтэл Хангалын эмч нь Эрдэнэт рүү түргэний тэргээр хүргээд өгье гэж хэлээд хүргүүлсэн. Тэгээд ******* нь Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
-Гэмт хэргийн талаарх хохирогч Д.Өын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 3-4-р хуудас/,
-Хохирогч Д.Өын Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Хайлантай” гэх газарт Д.Өын хэвлийн тус газарт өшиглөж зүүн бөөрний няцрал, хэвлийн цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулсан байна.
Дээрх үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн асуулт, хариулт зэрэг баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 214 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч М.Ббусдын биед халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж, үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Бнь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутагт Хайлантай гэх газарт Д.Өын хэвлийн тус газарт өшиглөсний улмаас зүүн бөөрний няцрал, хэвлийн цус алдалт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогчийн эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч М.Бнь хохирогч Д.Өын биед зүүн бөөрний няцрал, хэвлийн цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан ба хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1 000 000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Яллах талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийг яллах байр сууринаас оролцож М.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Хайлантай” гэх газарт Д.Өын хэвлийн тус газарт өшиглөж зүүн бөөрний няцрал, хэвлийн цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацааг хасаж ялаас өршөөн хасаж шийдвэрлүүлэх санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч М.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид 1.000.000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч урьд нь 2 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-54-58, 63-67/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Шүүгдэгч М.Бүйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа ба энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Бнь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4/84 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, М.Бүйлдсэн дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэх нь хуулийн зорилтод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч М.Бгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн улсын яллагчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж зааснаар шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэснээр шүүгдэгч М.Бнь биечлэн эдлэх хорих ялгүй болж өршөөгдөж байгаа болно.
Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Боногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг өршөөн хассугай.
5. Шүүгдэгч М.Бнь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Өт 1 000 000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бурьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ