| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/195 |
| Огноо | 2021-09-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/195
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаажаа овогт Ням-*******ын *******д холбогдох эрүүгийн 2115000000171 дугаартай 163/2021/0180/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж...овогт Н...ын Б.... /РД: ****/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Б2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4-р багийн нутаг “Антиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 30 ширхэг нойтон шинэс төрлийн 25.697 м.куб мод бэлтгэж, байгаль экологид 23 559 758 төгрөгийн шууд хохирол, /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 дахин өсгөн тооцоход 70 779 274 төгрөг/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Бзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бмэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
6. Гэрч Б.*******ийн өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутагт Дулааны арын “Антиг” гэх газарт хяналт шалгалтын ажлаар мэргэжилтэн Отгонжаргал, жолооч Хишигбаяр нарын хамт явж байтал уг газарт хуучин унагаасан байдалтай шинэс модыг огтолж унагаасан байсан ба нийт 30 гаруй тооны модыг огтолж унагаасан байдалтай, тухайн модны өргөн диаметр 30-35 см-тэй, урт нь 12-17 метрийн урттай моднууд байсан. Тухайн модыг тоолж зургийг нь дарж аваад холбогдох газарт нь өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-84-86-р тал/,
7. Гэрч Т.*******гийн өгсөн: “Манай нутгийн хүн болох Н.Бнь 2021 оны өвөл хэдэн сард гэдгийг сайн мэдэхгүй байна. Цагаан сарын өмнө 1 дүгээр сарын үед хөдөө манай гэрт ирээд би сум орон нутгаас мод бэлтгэх зөвшөөрөл авчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-87-89-р тал/,
8. Гэрч Б.*******гийн өгсөн: “2021 оны 5 дугаар сард Булган аймгийн ойн ангийн удирдах хүмүүс ойн үржүүлгийн ажилтай танилцах гэж манай сумаар явсан юм. Тэгэхдээ хууль бусаар мод унагаасан байхыг харсан юм байна лээ. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэсэн. Би хууль бус мод бэлтгэсэн гэх газарт Булган аймгийн Бүрэгхангай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Оюунгэрэл гэх хүний хамт 2021 оны 6 дугаар сарын сүүлээр очиж үзсэн. Тус газар нь Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн Антигийн адаг гэх газарт байсан...” гэх мэдүүлэг /хх-93-95-р тал/,
9. “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №21/101 дугаартай: улбар шар өнгийн “****” загварын мотоцикл 1.210.000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин моторт хөрөө 73.500 төгрөг, нийт өнөөгийн үнэ цэнэ 1.283.500 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 104-107-р тал/
10. Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №15 дугаартай “шинэс /хэрэглээ нойтон/ 13.529 шоо метр, шинэс /түлээ нойтон/ 12.168 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, нийт ойн санд учруулсан хохирол 23 599 758 төгрөгөөр тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-115-116 тал/,
11. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын хохирлын үнэлгээ тооцох тухай “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу 3 дахин өсгөн тооцоход 70 799 274 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-120 тал/,
12. Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1679 дугаартай тогтоол, тэмдэглэл /хх-70-75 тал/,
13. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4/73 дугаар тогтоол, /хх-77 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-69 тал/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, Булган аймгийн Могод сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11/04/197 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал болон эд хөрөнгийг тодорхойлсон нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх, мөн түүнчлэн эрхийн бичигт тусгасан модны төрөл, хэмжээний дотор мод бэлтгэхийг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Н.Бнь дээрх хуулийг зөрчиж, Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Антиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 25.697 м.куб ургаа нойтон шинэс модыг тайрч бэлтгэсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх үйлдлийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан А.Тгийн “2021 оны 5 дугаар сарын эхээр Могод сумын Антиг гэх ууланд “Шинэс” төрлийн нойтон босоо модыг хөрөөдөж унагасан байхыг харсан. ...нойтон мод бэлтгэснээр ой мод устаж, байгаль экологид хохирол учирч байна.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.*******ийн “...уг газарт хуучин унагасан байдалтай шинэс модыг огтолж унагаасан байсан ба нийт 30 гаран тооны мод байсан. Тухайн модны өргөн диаметр нь 30-35 см, урт нь 12-17 метрийн урттай моднууд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******гийн “...Манай нутгийн хүн болох Н.Бнь 2021 оны өвөл цагаан сарын өмнө 1 сарын үед хөдөө манай гэрт хүрч ирээд би сум орон нутгаас мод бэлтгэх зөвшөөрөл авчихсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.*******гийн “...Тус газар нь Булган аймгийн Могод сумын 4-р багийн нутагт Антигийн адаг гэх газарт байсан. Уг мод бэлтгэсэн газарт би өмнө нь хавар хяналтаар явж байхдаа очоогүй юм.” гэсэн мэдүүлгүүд, Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 7 сарын 09-ны өдрийн №15 дугаартай дүгнэлт, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1679 дугаар тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Бнь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг “Антиг” гэх нэртэй уулнаас зөвшөөрөлгүйгээр ойд 25.697 м.куб мод бэлтгэж, байгаль экологид 23 599 758 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 70 779 274 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч М.******* дүгнэлтдээ: “Н.Бнь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн “Антиг” гэх нэртэй уулнаас хууль бусаар мод бэлтгэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна. Шүүгдэгч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг бодитойгоор төлж барагдуулаагүй боловч орон нутгийн захиргааны байгууллагатай болон иргэний нэхэмжлэгчтэй хохирол төлөх хэлбэрийг тохиролцож, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирол барагдуулах гэрээ байгуулсан байгааг тогтоолд дурдаж болох ч шинжээчийн дүгнэлтээр бодит хохирол 23 599 758 төгрөг, үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, төлүүлэхээр заасан байгаа. Иймд 70 779 274 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй. Байгаль орчин уур амьсгалын санд орсны дараа Тусгай сангийн тухай хуульд зааснаар орон нутагтаа ойн нөхөн сэргээлт хийлгэх, сургалт сурталчилгааны зардлыг гаргуулах боломжтой байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, үнийг хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шинэс төрлийн нойтон 30 ширхэг модыг улсын орлого болгуулах саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаангүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, сум орон нутгийн байгууллагын удирдлага, төлөөлөгчтэй уулзаж шууд хохирлыг төлж, шууд бус хохирол 47 199 516 төгрөгийг 3 жилийн хугацаанд орон нутагтаа ойн нөхөн сэргээлт хийх, сургалт сурталчилгааны зардал гаргах зэргээр төлөхөөр тохиролцож, хохирол барагдуулах гэрээ хийж ирсэн байгаа. Иймд шууд хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, нөхөн төлбөр болох 47 199 516 төгрөгийг бодит ажлаар 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар болсныг тогтоолд тусгаж өгнө үү. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, мотоциклийг хурааж, хохиролд тооцуулах, 30 ширхэг шинэс төрлийн модыг улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй байдлын улмаас, буруугаар төсөөлж төөрөгдөлд орж гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байхгүй, тайрсан модны чанар байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгийн байдлыг харгалзан хуульд заасан торгуулийн ялыг сонгож, хамгийн бага хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү. Малчин хүний хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь учир дутагдалтай. Учир нь малчин хүн адуу малаа хайгаад өөр сум орон нутаг руу явах асуудал гарахад төхөөрөмж нь Юнителийн сүлжээгүй газар барьдаггүй, дуугараад байдаг асуудал гардаг гэдгийг өмнө нь энэ төрлийн ял шийтгүүлсэн хүмүүс ярьдаг. Иймд энэ бүхнийг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Бнь мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа 5 орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Н.Бнь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б2021 оны 1 дүгээр сард Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багийн нутаг “Антиг” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 25.697 м.куб шинэс /нойтон/ төрлийн мод бэлтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас байгаль экологид 23 599 758 төгрөгийн төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 70 779 274 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Н.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатарын “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасан нөхөн төлбөрийн үнэлгээний дүнгээр орон нутагтаа ойн нөхөн сэргээлт, сургалт сурталчилгааны зардал гаргуулах зэрэг ажил хийлгэх саналтай байгааг хүлээн авна уу” гэсэн албан бичгийг иргэний нэхэмжлэгч А.Т, Н.Бнарын хооронд хийгдсэн “Хохирол барагдуулах гэрээ”-ний хамт шүүхэд гарган өгчээ.
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Т нь Н.Б“Бодит хохирол 23 599 758 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэх, Тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар сумын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг жилд 2 удаа зохион байгуулах зардалд нэг жилд 7 760 000 төгрөгөөр тооцон 3 жилд нийт нөхөн төлбөрийн 47 199 516 төгрөгийг гаргуулахаар хохирол барагдуулах гэрээ хийсэн байгаа боловч шүүгдэгчийг хохирол нөхөн төлөх үүргээс багасгах, хохирлыг бусад хэлбэрээр тодорхой хугацаанд төлөхийг тогтоосон нь үндэслэлгүй юм. Учир нь, хэрвээ А.Т нь өөрт учирсан хохирлын хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд хохирлыг багасгаж нэхэмжлэх, хохирлыг барагдуулах хэлбэр, хугацааг тогтоож байгаа бол түүний хүсэлтийг шүүх хүлээн авахад хуульд харшлах зүйлгүй. Гэвч тэрээр, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэгчээр оролцохоор албаны ажил үүргийн хувиар томилогдсон тул, тэрээр хохирлын үнийн дүнг багасгах, хохирлыг нөхөн төлөх хэлбэр хугацааг тогтоох эрхгүй, хэрвээ дээрх хүсэлтийг гаргаж байгаа бол түүнийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах боломжгүй юм.
Хэдийгээр Булган аймгийн Могод сумын Засаг дарга Б.Мөнхбаатарын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1/212 дугаартай албан бичгийг шүүгдэгч шүүхэд гаргаж өгсөн боловч байгаль орчны салбарын хууль тогтоомжийг судлан үзэхэд, байгаль орчинд учруулсан хохирлыг бууруулж, нөхөн төлбөрийн хугацааг тогтоох, Байгаль орчин уур амьсгалын санд хохирлыг тушаахгүйгээр, шууд сум орон нутагтаа тухайн нөхөн төлбөрийн мөнгөөр сургалт сурталчилгааны ажил хийлгэх зэрэг эрхийг иргэний нэхэмжлэгч А.Тд олгосон зохицуулалт байхгүй байна.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэх заалт нь заавал хэрэгжих учиртай императив хэм хэмжээ юм.
Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн журмын зорилго нь зөвхөн тухайн хэсгийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг төлүүлэхээр хязгаарлагдахгүй, цаашид байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилгыг давхар агуулдаг. Иймд шүүгдэгч Н.Б70 779 274 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон тул тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэснийг эрүүгийг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Н.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан өршөөн хэлтрүүлэх хэрэг биш тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг хэрэглэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй 1 210 000 төгрөгийн үнэлгээ бүхий “****” загварын тээврийн хэрэгсэл, 73 500 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөө зэргийг хурааж хохиролд тооцохыг, гэмт хэрэг үйлдэж олсон 30 ширхэг буюу 25.697 м.куб хэмжээтэй нойтон шинэс төрлийн модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг тус тус Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Прокурор яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад яллагдагчийн нэрийг Ө.Тайванбаатар гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бзөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дах хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дах хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ббайгаль экологид учруулсан хохирол 70 799 274 /далан сая долоон зуун ерэн есөн мянга хоёр зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1679 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн улбар шар өнгийн улсын дугааргүй “****” загварын 1 210 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлийг хурааж, хохиролд тооцохыг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 30 ширхэг шинэс төрлийн модыг хурааж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 73 500 /далан гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий нэг ширхэг цагаан өнгөтэй, зүүн талдаа улбар шар өнгийн маниултай, баруун талдаа цагаан өнгийн бензиний банктай нэг ширхэг моторт хөрөөг хурааж хохиролд тооцож улсын төсөвт оруулсугай.
8. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ