| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/191 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 26.1.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.*******,
Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 2115000000190 дугаартай, 163/2021/0177/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ...оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, Ч...овогт Н... Д...., / РД: ****/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Днь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа урьд нь гэр бүлийн харилцаатай байсан Г.*******ын эзэмшлийн “******* Ган Баатар” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж фэйсбүүкийн нүүр /стори/ хэсэгт “энэ хүнээс болгоомжил, хүүхэд болон намайг орхиод араар тавьсан” гэсэн утга бүхий мэдээлэл байрлуулж Fасеbоок орчин дахь “******* Ган Баатар” хаягтай мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас иргэн Г.*******ын нэр төр, алдар хүндэд халдаж хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн өгсөн: Б.*******ыг өөр бусад охидтой уулзаж, тэднийг миний адил хохироохоос урьдчилсан сэргийлж тэгж бичсэн юм. Би түүнийг 2004 оны охинтой холбоотой болсныг мэдээд тэгж бичсэн. Б.******* нь миний болон миний охины ирээдүйгээр тоглосон хүн. Хамт амьдрах хугацаандаа охин бид хоёрыг тоохгүй, гадуур дотуур их явдаг байснаас болж хэрүүл маргаан үүсэж, 2020 оны 12 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаа. Би охиноо хүнд өргүүлснээс болж сэтгэл санааны хямралд орсон байхдаа тийм зүйл бичсэн. Тэр фэйсбүүк хаяг бол *******ын хаяг юм. Гэхдээ бид хамт байхдаа тэр хаягаар би байнга ордог байсан. Би нэвтрэх нэр нууц үгийг мэддэг байсан юм. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хаяг руу нэвтрэх эрхгүй байсан гэдгээ ойлгосон. *******тай ярьж уучлалт гуйсан гэх мэдүүлэг,
2115000000190 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Г.*******ын “Надад “******* Ган Баатар” гэх фэйсбүүк хаяг байдаг. Миний “******* Ган Баатар” фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр болон нууц үгийг ганцхан ******* мэддэг. Би өөрийн “******* Ган Баатар” хаягаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэвтэрч орж үзэхэд стори хэсэг дээр нь “энэ хүнээс болгоомжил, хүүхэд болон намайг орхиод араар тавьсан” гэсэн зүйл бичсэн байсан. Намайг фэйсбүүкээр доромжилсон. *******тай би фэйсбүүк дээр миний талаар бичсэн зүйлийг нь утсаар лавлаж асуухад намайг доромжилсон утгатай юм бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ******* миний охин болох Анужинг өөрийн төрөл садангийн хүнд өргүүлсэн. Хамтран амьдрахаа больсноос хойш хүүхэдтэй холбоотой асуудлаар утсаар холбогдож маргалддаг байсан... одоо надад гомдол санал байхгүй байна, ******* над руу утсаар яриад намайг уучлаарай, дахиж чиний тухай фэйсбүүк олон нийтийн сүлжээнд пост оруулахгүй гэж надад хэлсэн учраас би гомдолгүй” гэх мэдүүлэг, /хх-н 20-22, 25-р тал/
4. Яллагдагч Н.Дгийн “би хамтран амьдрагч *******ынхаа өмнө ашиглаж байсан фэйсбүүк хаягийн Ган Баатар ******* нэвтрэх нэр, кодыг нь би мэддэг байсан болохоор хааяа ордог байсан юм. Бас ******* нь Булган аймгийн Бугат сумын 2004 оны нэг охинтой харилцаад байгааг би хүнээс сонссон юм. Тэгээд би *******ын фэйсбүүк хаяг руу ороод түүх /стори/ хэсэг дээр “энэ хүнээс болгоомжил, хүүхэд болон намайг орхиод араар тавьсан” гэж бичсэн. ... устгахаас өмнө хэдэн хүн тэр сториг үзсэн эсэхийг харахад 5-6 хүн л үзсэн байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа манай эгч Дуламсүрэн рүү ******* нь залгаад “миний фэйсбүүк рүү битгий ороод бай гээд хэлээд өгөөч” гэж хэлүүлсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-н 44-45/
Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, Булган аймгийн Орхон сумын 1-р багийн Засаг даргын 83 дугаартай ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 48-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 51-р тал/, үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52-р тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Днь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа урьд нь гэр бүлийн харилцаатай байсан Г.*******ын эзэмшлийн “******* Ган Баатар” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж фэйсбүүкийн нүүр /стори/ хэсэгт “энэ хүнээс болгоомжил, хүүхэд болон намайг орхиод араар тавьсан” гэсэн утга бүхий мэдээлэл байрлуулж Fасеbоок орчин дахь “******* Ган Баатар” хаягтай мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас иргэн Г.*******ын нэр төр, алдар хүндэд халдаж хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан болохыг тогтоосон хохирогч Б.*******ын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Н.Дгийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.*******ас шүүгдэгч Н.Д нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын төв 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа урьд нь гэр бүлийн харилцаатай байсан Г.*******ын эзэмшлийн “******* Ган Баатар” гэх фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж фэйсбүүкийн нүүр /стори/ хэсэгт “энэ хүнээс болгоомжил, хүүхэд болон намайг орхиод араар тавьсан” гэсэн утга бүхий мэдээлэл байрлуулж Fасеbоок орчин дахь “******* Ган Баатар” хаягтай мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас иргэн Г.*******ын нэр төр, алдар хүндэд халдаж хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Г.Бнь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/70 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдаж, улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Дгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч... овогт Н...ийн Д....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Дд сануулсугай
5. Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ