Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00060/И |
Дугаар | 87 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 87
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дархан сумын 1-р багт оршин суух, ЗЕ56051201 регистрийн дугаартай Тавин овогт Дангаасүрэнгийн Тунгалагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын 4-р баг Цээлийн 06-03 тоотод оршин суух СК75010408 регистрийн дугаартай Боржигин овогт Жигмэдийн Сайнбилэг холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 3593000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч Д.Тунгалаг, хариуцагч Ж.Сайнбилэг нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Сайнбилэг нь 2015 оны 05 сарын 14-нд ХААН банкнаас малчны зээл 8500000 төгрөг авахуулаад 5193319 төгрөгийг төлөөд үлдсэн мөнгийг 2016 оны 04 сараас хойш 3490000 төгрөгийг өгөлгүй мөнгөний боломжгүй байна гэсээр намайг хохироосоор байна. Иймд Ж.Сайнбилэгээс 3490000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30000 төгрөг, хотоос ирж очсон зардал 60000 төгрөг, сумаас ирж очсон зардал 13000 төгрөг нийт 103000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 05 сарын 14-ний өдөр ХААН банкнаас малчны зээл аваад Ж.Сайнбилэгт 8500000 төгрөг өгсөн. Ж.Сайнбилэг нь 5193319 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3490000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Би банкнаас зээл аваад тэр зээлийг хугацаа хэтрүүлж буцааж төлсөн. Иймд Ж.Сайнбилэгээс банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 3490000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, Улаанбаатар хотоос Бор-Өндөр суманд ирсэн замын зардал 60000 төгрөг, Дархан сумаас Бор-Өндөр суманд ирсэн замын зардал 13000 төгрөг нийт 3593000 төгрөгийг гаргуулна. Энэ мөнгөнөөс 1 сая төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрийн дотор, 2593000 төгрөгийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн дотор Ж.Сайнбилэг нь төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Ж.Сайнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие банкны зээлийн үлдэгдэл 3490000 төгрөгийг Д.Тунгалагт төлөх нь үнэн. Уг нь энэ мөнгийг би өөр хүнээр дансаар шилжүүлсэн байсан. Тэр хүн маань баримтыг нь гаргаж өгч амжаагүй. Би банкны зээлийн төлбөр 3490000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн замын зардал 60000 төгрөг, Дархан сумаас ирсэн замын зардал 13000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандсан улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг нийт 3593000 төгрөгийг төлж барагдуулна. 2017 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 1 сая төгрөгийг, 2017 оны 06 сарын 05-ны өдрийн дотор 2593000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах зүйл байхгүй” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч Ж.Сайнбилэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3593000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч Ж.Сайнбилэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 3490000 төгрөгийг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар 103000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Тунгалагт нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3593000 төгрөгөөс 1000000 төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрийн дотор, 2593000 төгрөгийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн дотор хариуцагч Ж.Сайнбилэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1
дэх хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Д.Тунгалагийн нэхэмжилсэн 3593000 төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг 2017 оны 05 сарын 25-ны өдрийн дотор, 2593000 /хоёр сая таван зуун ерэн гурван мянган/ төгрөгийг 2017 оны 06 сарын 05-ны өдрийн дотор хариуцагч Ж.Сайнбилэг нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72438 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ж.Сайнбилэгээс улсын тэмдэгтийн хураамж 72438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан 2902 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Тунгалагт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.Сайнбилэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ