Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 88

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн үлдэгдэл 391450.41 /гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 230017.12 /хоёр зуун гучин мянга арван долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 44384.69 /дөчин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг жаран есөн мөнгө / төгрөг, нийт 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

 

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Д.Гантулга, Ц.Баттулга нар нь Хадгаламж банктай 2011 оны 09 сарын 19-ний өдөр цалингийн зээлийн гэрээг байгуулж 5 000 000 /таван сая/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Дархан сумын 5-р баг Бор-Өндөр 1-р хэсэг Холбоо 1-1 тоотод орших хөргөгч, зурагт 21 инч, 5-н ханатай гэр, гэрийн бусад эд хогшил болон цалингийн орлого бусад санхүүгийн эх үүсвэрээ бүхэлд нь барьцаалсан болно.

            Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 4608549.59 /дөрвөн сая зургаан зуун найман мянга таван зуун дөчин есөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 1863290.60 /нэг сая найман зуун жаран гурван мянга хоёр зуун ерэн төгрөг жаран мөнгө/ төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 74529.98 /далан дөрвөн мянга таван зуун хорин есөн төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг, нийт 6546470.17 /зургаан сая таван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун далан төгрөг арван долоон мөнгө/ төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Д.Гантулга, Ц.Баттулга нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2014 оны 09 сарын 19-ний өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй алга болж банкийг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

            Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

            Үндсэн зээлийн үлдэгдэл: 391450.41 /гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг,

            Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 230017.12 /хоёр зуун гучин мянга арван долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг,

            Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 44384.69 /дөчин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нараас зээлийн нийт төлбөрт 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоогийн 01-01 тоотод оршин суух ЛЮ84121970 регистрийн дугаартай Хатагин овогт Дашдондогийн Гантулга, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Бумбатын 03-06 тоотод оршин суух ЛН88101617 регистрийн дугаартай Өвөөл овогт Цэрэндашийн Баттулга нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлага болох 665852.22 төгрөгийг төлж барагдуулна. Би энэ мөнгийг 3 хувааж 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. 2017 оны 05 сарын 19-ний өдөр 200000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 465852.22 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэжээ.

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 391450.41 /гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 230017.12 /хоёр зуун гучин мянга арван долоон төгрөг 12 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44384.69 /дөчин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг 69 мөнгө/ төгрөг, нийт 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг 22 мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 391450.41 /гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүү 230017.12 /хоёр зуун гучин мянга арван долоон төгрөг 12 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44384.69 /дөчин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг 69 мөнгө/ төгрөг, нийт 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг 22 мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нар нь нэхэмжлэгч Хадгаламж банктай 2011 оны 09 сарын 19-ний өдөр 56 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж, 5 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгнөөс 2017 оны 05 сарын 19-ний өдөр 200000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн ба үлдэгдэл 465852.22/ дөрвөн зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 465852.22 /дөрвөн зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 391450.41 /гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 230017.12 /хоёр зуун гучин мянга арван долоон төгрөг 12 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44384.69 /дөчин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг 69 мөнгө/ төгрөг, нийт 665852.22 /зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг 22 мөнгө/ төгрөгнөөс 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг 2017 оны 05 сарын 19-ний өдөр төлж, үлдэгдэл

465852.22 /дөрвөн зуун жаран таван мянга найман зуун тавин хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 20530 төгрөгийг тал хувиар бууруулж улсын тэмдэгтийн хураамж 10265 төгрөгийг хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нараас гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Гантулга, Ц.Баттулга нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ