Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

             

                                           

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч П.******* /онлайн/,

Шүүгдэгч З.Бнарыг оролцуулан Булган аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Бхолбогдох эрүүгийн 2115000000199 дугаартай, 163/2021/0192/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, асран хамгаалагч, эгч, дүү нарын хамт .... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х... овогт З...гийн Б... /РД: ***/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Бнь Булган аймгийн ******* сумын * дүгээр багийн нутаг “******* залуугийн гүүр” гэх газарт буюу ******* аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим *** улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуугийн түмбэ шонг мөргөсний улмаас зорчигч Д.Мийн биед хүндэвтэр хохирол, Ж.Хы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2115000000199 дугаартай хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/

2. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн -9-13/,

4. Шүүгдэгч З.Бсогтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-105 тал/

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгаас Улаанбаатар хот орох гэж хөдөлсөн. Улаанбаатар хот орохдоо Булган аймгаар дайрч явахаар гарцгаасан. Би жолооч *******, *******, *******, ******* нарын хамт 1 машинд суусан. Ингээд ******* аймгаас гараад би унтсан. Би арын суудлын голд сууж явсан юм. Явж байтал жолоочийн ар талын дугуй пасс хийх чимээ гарсан. Уг чимээнээр би цочиж сэрсэн, сэрэхэд машин өнхөрч байгаа нь надад мэдэгдсэн.Тэгээд нэг мэдэхэд би машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би машинаас бүгдээрээ буугаарай гэж чанга орилсон. Тэгэхэд миний найз *******аа машины цонхоор хамгийн түрүүнд гарсан. Тэгээд цаанаас 2 танихгүй эрэгтэй хүн гүйж ирээд намайг машинаас татаж буулгаад газар хэвтүүлсэн. Баруун хөлийн шилбэ хугарсан байна гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Хы өгсөн: “...Бид нар найзуудын хамтаар “Лексус-470” загварын тээврийн хэрэгсэлд 5-уулаа буюу *******, *******, *******, ******* бид нар сууж явсан. Тухайн үед жолоо ******* барьж явсан. ...Би тухайн үед гар утсаараа оролдоод доошоо харчихсан явж байсан гэтэл Оросын булаг орчимд машин гэнэт эсрэг урсгал руу орж тээврийн хэрэгслийн ар талын дугуй хэсэг буудах шиг чимээ гарсан. Тэгээд хэсэгхэн зуурт уг тээврийн хэрэгсэл Хөвсгөл явах зам руу буюу өөрсдийн явж байсан зүг рүү өнхрөөд замын хажуу руу уначихсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл 2,3 удаа бүтэн өнхөрч унасан. Тэгээд зогсохдоо 4 дугуйн дээрээ эргээд зогсчихсон юм. Тухайн үед *******, ******* хоёрын эгч нь манай тээврийн хэрэгслийн 2, 3 тээврийн хэрэгслийн ард явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 28-33-р хуудас/

7. Гэрч Л.*******гийн өгсөн: “...Булган руу явах замд яг хаана ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй байна. Нэг газар явж байгаад *******ын барьж явсан “Лексус- 470” загварын тээврийн хэрэгслийн ар хэсэгт пасс гэж дугараад уг тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдаад хоёр тийшээ дайвалзаад байсан. Тэгээд өөрийнхөө урсгалд явж байгаад гэнэт л осолдоод замын хажуу руу өнхөрчихсөн. Тээврийн хэрэгслийн ард нэг пасс гэсэн чимээ гараад тэгээд урд байсан замын саад буюу цагаан улаантай хаалтыг яг урд хэсгээрээ чигээрээ очоод мөргөчихсөн. Тэгээд л осолдоод тээврийн хэрэгсэл 2, 3 удаа эргээд 4-н дугуйн дээрээ зогссон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 48-р хуудас/,

8. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №460 дугаартай: Д.Мийн биед баруун хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ....” гэх дүгнэлт /хх-н 52-53-р хуудас/,

9. ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №457 дугаартай: Ж.Хы биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...” гэх дүгнэлт /хх-н 60-61-р хуудас/

10. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч С.Намхайжанцангийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “...Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Жолооч З.Бнь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 93-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Б Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* залуугийн гүүр” гэх газарт буюу ******* аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим *** улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуугийн түмбэ шонг мөргөсний улмаас зорчигч Д.Мийн биед хүндэвтэр хохирол, Ж.Хы биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

            Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* залуугийн гүүр” гэх газарт буюу ******* аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед зам тээврийн осол болсон байна.

            Уг зам тээврийн ослын улмаас хохирогч нар эрүүл мэндийн хохирол хүлээсэн нь хэрэгт авагдсан ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 457, 460 дугаартай дүгнэлтүүдээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Б нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* залуугийн гүүр” гэх газарт буюу ******* аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим *** улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуугийн түмбэ шонг мөргөсний улмаас, зорчигч Д.Мийн биед баруун хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол, Ж.Хы биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Д.Мийн биед учирсан баруун хөлийн шилбэний шаант ба тахилзуур ясны далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” Ж.Хы биед учирсан тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, бугалганд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэж тус тус дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу З.Бхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагч шүүх хуралдаанд, яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч З.ББулган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* залуугийн гүүр” гэх газарт буюу ******* аймгаас Булган аймгийн чиглэлийн төв асфальтан замд 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим *** улсын дугаартай “****” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж улмаар замын хажуугийн түмбэ шонг мөргөсний улмаас зорчигч Д.Мийн биед хүндэвтэр хохирол, Ж.Хы биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Иймд З.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэсэн санал, дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Хохирол төлбөрийн тухайд:.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М, Ж.Х нар нь гэм хорын хохирол төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч З.Ббусдад төлөх төлбөргүйд тооцов.   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч З.Бхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Бхэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг болон түүний хувийн байдал, хөрөнгө орлого зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгуулийн ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлого болон торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч З.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ