Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/494

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч А.Э, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ч.А.Э-, Д.Д.О- нарт холбогдох эрүүгийн ........дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн ... настай эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..ажилтай, ..... тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.А.Э- /РД:......../,

 

2. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ... хамт .......тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Д.О- /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 03- ны 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лавай авто зогсоол дээр иргэн Х.Б орон нутгийн автобуснаас буусан хүмүүс авах асуудлаас шалтгаалан маргалдаж улмаар түүний толгой нүүр, баруун гуя хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Яллагдагчаар А.Э-ын “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Лавай захын авто зогсоол дээр хүн авах гээд зогсож байтал миний авах гэж байсан. Хүнийг өөр жолооч авч байсан тэр хүн нь хохирогч Баярмагнай байгаа юм. Тухайн үед бий машиныхаа арын багажийг нээчихсэн хүний ачаа ачих гэж байсан юм. Тэгээд Баярмагнай бид 2, миний машины ард маргалдсан бөгөөд маргалдаж байгаад би Баярмагнайг мөрлөсөн чинь намайг шууд нэг удаа мөргөчихсөн. Тэгээд намайг заамдаад авахаар нь би тэрний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон... Д.О- Баярмагнайг боль гэж хэлтэл намайг нөгөө гараараа Д.О- бас заамдаж авангуутаа гараа тавиад Д.О-гийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Д.О- Баярмагнайг гараажийн хаалт дээр дээш нь харуулж дараад гараараа нүүр лүү нь нэгээс 2 удаа цохисон бас нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130-131 хуудас/,

 

Яллагдагчаар Д.О-гийн “...Х.Б эхлээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд нүүр хумсаараа маажсан болохоор би Баярмагнайн цээж рүү нь гараараа цохисон бөгөөд бичлэг дээр бол би Баярмагнайн толгой руу зүйл харагдаж байна. Тухайн үед би цээж рүү нь цохисон гэж бодоод байсан юм.” гэх мэдүүлгүүд / хх-ийн 193-194 хуудас /

 

Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 03-ны 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Лавай төвийн хажуу талд автобуснаас хүн авах гээд очтол тэнд зогсдог жолооч нарын нэг ирээд миний авах гэж байсан хүнийг өөрийн машинд суулгах гэж оролдоход нөгөө хүн над руу заагаад энэ хүнтэй явж байгаа километрээр явна гэж хэлэхэд тэр цэнхэр цамцтай жолооч хаанаас гарч явсан новш вэ, хүний хоол булаагаад явдаг новш вэ гэхээр нь тоохгүй явж байхад миний араас ирж хөл рүү өшиглөөд нуруу руу цохихоор нь би иргэж хараад энэ хүн хэнтэй явахаа өөрөө мэднэ гэж хэлэхэд миний нүүр уруул руу нэлээн хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14, 117-р тал/,

 

Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгэхэд 17 цагийн Өмнөговь аймгийн автобус ирэхээр нь хүн авч явах гээд байж байтал зүс таних А.Э- нь нэг танихгүй залуутай барьцалдаад зууралдаад байснаа цааш бетонон ханын хажуу талд очоод салахгүй зууралдаад байхад нь Д.О- очиж салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 4224 дүгээр дүгнэлт “...Х.Бн биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, 1 шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цээж, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалгын цус хуралт, баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал ба цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, баруун гуяны хатгагдсан шарх ба цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, баруун гуяны хатгагдсан шарх ба цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” бусад зулгаралт цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/,

 

          Шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-54-58, 164-167/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лавай авто зогсоол дээр иргэн Х.Б орон нутгийн автобуснаас буусан хүмүүс авах асуудлаас шалтгаалан маргалдаж улмаар түүний толгой нүүр, баруун гуя хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Х.Бн эрүүл мэндэд учирсан “...биед нь тархи доргилт, дух, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дээд хэсгийн шарх, 1 шүдний сулрал, хүзүүний зулгаралт, цээж, зүүн мөр, бугалга, шуу, баруун бугалгын цус хуралт, баруун гуяны хатгагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нарын түүний түүний толгой нүүр, баруун гуя хэсэгт нь цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын, хохирогч Х.Бн эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтай хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э-, Д.О- нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э-, Д.О- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нарыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.А.Э-, Д.Д.О- нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         

          1. Шүүгдэгч Ч.А.Э-,

          - шүүгдэгч Д.Д.О- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.А.Э-, Д.Д.О- нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ