Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00149

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Гурван булаг сум, 6 дугаар баг, Хулст өгөөмөр 4 дүгээр гудамж, 42б тоотод оршин суух, Бэрх овогт Лувсандоржийн Дүүрэнжаргал /РД:ГГ67022300/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, UB town хотхон, 81 дүгээр байрны 2 дугаар орц, 44 тоотод оршин суух, Сутай овогт Лхагвасүрэнгийн Тогтох /РД:ПЮ81012560/-д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Дүүрэнжаргал, хариуцагч Л.Тогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

          Хариуцагч Л.Тогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрэхээр болж  байна гэв.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Л.Тогтох миний бие Л.Дүүрэнжаргалд өгөх 10 000 000 төгрөгийг 2017 оны 6 сараар дуусгавар болгоно. 1 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2 дугаар сард 1 000 000 төгрөг, 3 дугаар сард 1 000 000 төгрөг, 4 дүгээр сард 2 000 000 төгрөг, 5 дугаар сард 2 000 000 төгрөг, 6 дугаар сард 3 000 000 төгрөгөөр хуваан төлнө. Нэхэмжилсэн дүнг дээрх хуваариар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Дүүрэнжаргал нь зээлийн гэрээний үүрэг 10 000 000 төгрөгийг хариуцагч Л.Тогтохоос гаргуулахыг хүсчээ. 

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж,                                   нэхэмжлэгч Л.Дүүрэнжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийг 2017 оны  1 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2 дугаар сард 1 000 000 төгрөг, 3 дугаар сард 1 000 000 төгрөг, 4 дүгээр сард 2 000 000 төгрөг, 5 дугаар сард 2 000 000 төгрөг, 6 дугаар сард 3 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаарнэхэмжлэгч Л.Дүүрэнжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сард 1 000 000 төгрөг, 2 дугаар сард 1 000 000 төгрөг, 3 дугаар сард 1 000 000 төгрөг, 4 дүгээр сард 2 000 000 төгрөг, 5 дугаар сард 2 000 000 төгрөг, 6 дугаар сард 3 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.Тогтохоос 87 475 төгрөгийг гаргуулж Л.Дүүрэнжаргалд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ