| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0118/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч С.Г, Ц.Ц,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 2115000000121 дугаартай, 163/2021/0118/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 05-ны өдөр *******хангай аймгийн Баянгол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Х овогт С Г, .
Монгол Улсын иргэн, 1981 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Ж овогт Цын Ц,.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц, С.Г нар нь бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134 250 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу дахин ийм зөрчил гаргахгүй гэв.
2115000000121 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Иргэний нэхэмжлэгч Б.Мын өгсөн: “...Уг газарт ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл, лиценз олгогдоогүй. Орон нутгийн тусгай хэрэгцээний газар юм. Ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл олгогдоогүй учир эрүүл тэгш газар байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/,
Гэрч А.Ргийн өгсөн: “...Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тусгай хэрэгцээний газар байгаа юм. Урьд өмнө ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байгаагүй эрүүл газар байгаа...”, “...сумаас тухайн өдөр оготно устгал хийх талбай үзэхээр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэдэг газраас сумын Засаг дарга Луттөмөр хэсгийн төлөөлөгч Э.Э, жолооч Г нарын хамтаар явж байсан. Хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Э Цагаанчулуут гэдэг газарт гар аргаар хүмүүс алт олборлох гэж ирсэн байна. Аймгаас цагдаа нар ирж байгаа барьж авья гэсэн. Цагаанчулуут гэх газраас цагаан өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл алт гаргаад байгаа газраас аймгийн цагдаагийн газраас ирж байгаа бүрэлдэхүүний машиныг хараад зугтаагаад бид нарын өөдөөс хүрээд ирсэн. Тэгэхээр нь машинтай хашиж зогсоож шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32,42-43-р тал/,
Гэрч Ч.Мийн өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэдэг газарт хүмүүс хууль бусаар гар аргаар алт олборлож байна гэж мэдээлэл ирээд сумаас хэсгийн төлөөлөгч цагдаагийн хошууч Э.Э газрын даамал Р, Засаг дарга Луттөмөр нарын хамтаар уг газар дээр явж очсон. Очиход цагаан өнгийн “Приус-20” машинтай 2 эрэгтэй хүн алт гарч байсан газраас зугтаасан тэгэхээр нь Дашинчилэн сумаас бид нар машинтай шахаж зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,
Яллагдагчаар Ц.Ц мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Туулын гүүрнээс *******хангай аймаг руу гэртээ харихаар буцаж явсан. Булган аймгийн Дашинчилэн суманд алт гарч байна гэж сонсоод алт гарч байгаа газарт очсон. Тухайн газар дээр очоод Гийн хамтаар газарт нүх ухаад байж байхад цагдаа ирээд баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Яллагдагчаар С.Гийн мэдүүлэхдээ: “...Би *******хангай аймгийн Арвайхээр суманд оршин суудаг. Төв аймгийн Заамар сумын Соовын Туулын гүүрэн дээр сарын өмнө алт ухах гэж ирсэн. Өнөөдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Соовын Туулын гүүрнээс *******хангай аймаг руу гэр лүүгээ харих замдаа Цгийн хамтаар Булган аймгийн Дашинчилэн суманд алт гараад хоосонгүй байна гэж сонсоод хөдөө хээр жалганы хажууд газарт нүх ухаж цооног гаргасан. Гэр лүүгээ буцаж явсан учир машины багажинд 220 вольт гаргадаг цахилгаан үүсгүүр, металл хайгч, молток, хүрз, осков, шороо гаргадаг хувин олс зэрэг явж байсан юм. Газарт нүхээ ухаад алттай шороо аваагүй байхад цагдаа хүрч ирээд шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Байгаль орчны зөвлөх ***-ний шинжээч А.Ц-ийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №1/33 дугаартай
1. Уг газарт явагдсан үйл ажиллагаа нь хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явагдсан байна.
2. Энэ үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн нийт талбайн хэмжээ нь 0,6 м2 буюу 0,00006 га байна.
З. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 134 250 төгрөг болж байна.
4. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 363 655 төгрөг болж байна.
5. Уг эвдэгдсэн талбай нь Байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт газрын зориулалттай К5РТ-01747 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээний газрын В хэсэгт хамаарч байна.
6. Уг эвдэгдсэн газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэгдээгүй, эрүүл газар байсан байна... гэх дүгнэлт /хх-ийн 53-80-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал /, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн ТХҮ 421/1168 дугаартай дүгнэлт, 30-09 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, С.Гийн 1314319 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх /хх-ийн 128-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130-131-р тал/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хх-ийн 129, 132-р тал, Хаан банкны --- дугаарын дансны хуулга, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-136-р тал/, Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 145-146-р тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц, С.Г нар нь бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134 250 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх иргэний нэхэмжлэгч Б.М, гэрч А.Р, Ч.М нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Байгаль орчны зөвлөх ...-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №1/33 дугаартай дүгнэлт дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч П.Шижиртуяа дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Ц, С.Г нар нь бүлэглэж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт баг Цагаанчулуут гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134 250 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн мэдүүлэг зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Ц, С.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2., 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Ц.Ц, С.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц, С.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль экологид хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэний нэхэмжлэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 134.250*2=268500, нөхөн сэргээлт хийн ажлын зардал 363655 төгрөг нийт 632.155 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Ц, С.Г нар нь Булган аймгийн Дашинчилэн сумын Байгаль хамгаалах сангийн ..... тоот дансанд 632 155 төгрөгийн хохирол, хор уршгийг арилгах нөхөн төлбөр төлсөн учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Ц, С.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/109 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ц, С.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Ц, С.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Г, Ц.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн нөхөн төлбөр төлөхөд зарцуулна” гэж заасан боловч шүүгдэгч нар нь уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, гэмт хэрэг үйлдэж олсон үр шимийг тээвэрлээгүй гэж үзэж хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Гийн эзэмшлийн *** улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч шүүгдэгч С.Гт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн улбар шар өнгийн төмөр хүрээтэй хар өнгийн “LUTIAN” загварын 220 вольт гаргадаг цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хар өнгийн цахилгааны утастай молток, цохилттой цахилгааны дрейл 2 ширхэг, хар өнгийн “Gold monster 1000” загварын металл хайгч 1 ширхэг зэргийг хэрэг үйлдэх үед ашиглаагүй, газар гэсчихсэн учир багаж хэрэглэх шаардлага байгаагүй, металл хайгчийг газрын 5-6 метрийн гүнд ухсаны дараа ашигладаг, тухайн үед 2 м 40 см гүнтэй ухсан байсан нь шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх багажуудыг эзэмшигч шүүгдэгч Ц.Цд тус тус буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модон иштэй хүрз 1 ширхэг, осков төмөр 2 ширхэг, эрээн өнгийн оосор бариул хийсэн хөх өнгийн хуванцар хувин 2 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хр овогт С-ийн Г, Ж овогт Цын Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2., 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Г, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч С.Г, Ц.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосон шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Г, Ц.Ц нарт сануулсугай
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Г, Ц.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгийн үнэлгээ бүхий *** улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг чөлөөлж эзэмшигч шүүгдэгч С.Гт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 750 000 төгрөгийн үнэлгээ бүхий улбар шар өнгийн төмөр хүрээтэй хар өнгийн “LUTIAN” загварын 220 вольт гаргадаг цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 360 000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн цахилгааны утастай молток 2 ширхэг /цохилттой цахилгааны дрейл/, 1 440 000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн “Gold monster 1000” загварын металл хайгч 1 ширхэг зэргийг эзэмшигч шүүгдэгч Ц.Цд тус тус буцаан олгож, модон иштэй хүрз 1 ширхэг, осков төмөр 2 ширхэг, эрээн өнгийн оосор бариул хийсэн хөх өнгийн хуванцар хувин 2 ширхэгийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ