| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/202 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.*******,
Шүүгдэгч Л.Днарыг оролцуулан Булган аймгийн ‘рокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Дд холбогдох эрүүгийн 2115000000194 дугаартай, 163/2021/0187/Э хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ... оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш... овогт Л... Д.../Регистрийн дугаар: ***/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Булган аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Днь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөрөө рамын баруун урд талын шороон зам дээр Булган аймгийн ******* сумаас ******* аймгийн чиглэлд ***улсын дугаартай цагаан өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас өөдөөс ирж яваа жолооч Б.Хын жолоодож явсан ***улсын дугаартай “Ниссан санни” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас жолооч Б.Хын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Х.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутгаас ******* аймаг руу зорчиж явсан. Гэтэл өөдөөс саарал өнгийн машин ойртоод ирсэн. Би дүрмийн дагуу жолоогоо дарах гэсэн боловч тэр талд машин ойрхон байсан тул халз мөргөлдөх аюул учрах байсан. Тэгээд би дүрмийн бус буюу нөгөө тийш нь дарсан. Тухайн үед надад сандрал байгаагүй. Би дүрмийн бус дарсандаа харамсахгүй байна. Хэрвээ би дүрмийн дагуу дарсан бол илүү аюул учрах байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би машинаасаа буугаад нөгөө машин дээр очсон. Тухайн үед нөгөө машинд зорчиж явсан хүүхдийн баруун гар өвдөж байна гэсэн. Тэгээд би тэр хүмүүст машины эвдрэл, гэмтэл яах вэ би та нарыг хохиролгүй болгож өгнө. Хүүхдийг эмнэлэгт хүргэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд ******* аймгаас машин дуудаж, хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн. Мөн Улаанбаатар хот руу явуулж эмчилгээ хийлгэсэн. Мөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан. Хохирогч нартай ямар нэгэн маргаан үүсээгүй. Хохирогч нар гомдол саналгүй гэсэн. Тиймээс миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2115000000194 дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/,
2. Насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-8 р хуудас/
3. Шүүгдэгч Л.Д, иргэний нэхэмжлэгч Б.Х нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/
4. Насанд хүрээгүй хохирогч Х.Чын өгсөн: “..:Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөг өглөө 10 цагийн үед ******* аймгаас Булган аймгийн ******* сум руу өвөө эмээ лүүгээ аав Хүрэлбаатарын хамт машинтайгаа явж байхад машинууд хажуугаар өнгөрөөд явж байсан. Тэгээд нэг цагаан өнгийн машин ирээд аавын машиныг мөргөсөн... би гараа хөдөлгөсөн чинь миний гар унжаад байсан, тэгээд намайг эмнэлэг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
5. Иргэний нэхэмжлэгч Б.Хын өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг 40 минутын үед ******* аймгаас ******* сум руу хүү Х.Чын хамт ******* сумын 1 дүгээр баг Хөрөө рамны урд талын шороон зам дээр явж байтал 2 машинтай зөрөөд шороон замаар өөрийн эзэмшлийн 12-75 ОРБ улсын дугаартай машинтайгаа явж байтал миний өмнөөс цагаан өнгийн “Приус-41” маркийн 20-26 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд талаас ойртоод ирэхээр нь баруун гар тал руугаа рүлээ мушгихад тухайн 20-26 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл уруудаж ирж байсан байж баруун гар тал руу гараад явахгүй зүүн тал руу гарах гэж зүүн дарсан учир мөргөлдсөн...Тэгээд мөргөлдсөний дараа машинаас буугаад хүү дээрээ очтол хүүгийн маань баруун гар хугарсан байсан... гэх мэдүүлэг /хх-19 тал/,
6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 204 дугаартай:
- Магадлуулагчийн биед баруун атгаал ясны хугарал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
- Цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,
7. “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 294 дугаартай: “Nissan Sunny” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 2.055.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-43-47 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Д 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөрөө рамын баруун урд талын шороон зам дээр Булган аймгийн ******* сумаас ******* аймгийн чиглэлд ***улсын дугаартай цагаан өнгийн “”Приус-41 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас өөдөөс ирж яваа жолооч Б.Хын жолоодож явсан ***улсын дугаартай “Ниссан санни” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас жолооч Б.Хын тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Х.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:
2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөрөө рамын баруун урд талын шороон зам дээр Булган аймгийн ******* сумаас ******* аймгийн чиглэлд ***улсын дугаартай цагаан өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас өөдөөс ирж яваа жолооч Б.Хын жолоодож явсан ***улсын дугаартай “Ниссан санни” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол болсон байна.
Уг зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндийн хохирол хүлээсэн болох нь хэрэгт авагдсан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 204 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Д2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөрөө рамын баруун урд талын шороон зам дээр Булган аймгийн ******* сумаас ******* аймгийн чиглэлд ***улсын дугаартай цагаан өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас өөдөөс ирж яваа жолооч Б.Хын жолоодож явсан ***улсын дугаартай “Ниссан санни” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Б.Хын тээврийн хэрэгсэлд зорчигч Х.Чын биед баруун атгаал ясны хугарал, нүүрэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Х.Чын биед баруун атгаал ясны хугарал, нүүрэнд зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Л.Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Улсын яллагч шүүх хуралдаанд, яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Л.Днь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хөрөө рамын баруун урд талын шороон зам дээр Булган аймгийн ******* сумаас ******* аймгийн чиглэлд ***улсын дугаартай цагаан өнгийн “Приус-41” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас өөдөөс ирж яваа жолооч Б.Хын жолоодож явсан ***улсын дугаартай “Ниссан санни” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Б.Хын тээврийн хэрэгсэлд зорчигч Х.Чын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэлтэй байна гэж үзэж, оногдуулах ялын саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа.
Иймд Л.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэсэн санал, дүгнэлт гаргажээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр барагдуулсан тул гомдол, саналгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний төлбөр болон тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.055.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Дхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан эрүүл мэндийн эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ