| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/133 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.2.4., 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.******* даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.*******,
Иргэдийн төлөөлөгч Б.*******,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.******* /онлайнаар/, Р.*******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.*******, Т.,
Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хишигжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.******* нарт холбогдох эрүүгийн 1815002510122 дугаартай, 163/2020/0152/Э индекстэй хэргийг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Галданбошигт овогт Эрдэнэбилэгийн Хишигжаргал /РД: ..................../, 1996 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ................. аймгийн .............. суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ...................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, 3ангийнхан овогт Гантөмөрийн ******* /РД: ...................../, 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ............ аймгийн ............... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө ....................... ажилтай байсан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт ......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Зангийнхан овогт Гантөмөрийн ******* /РД: ....................../, 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ноос боловсруулагч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт ............................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Хишигжаргалыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.*******ийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.*******ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хишигжаргал өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 8 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед асрын баруун талд хүмүүс бужигнаад байхаар нь очиход ******* ахыг зодож байсан. Би салгах гэж байгаад өөрийн буруутай үйлдлийг хийсэн. Тэгээд намайг хүмүүс салгасан, үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй. Үнэхээр их харамсаж, ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна. Миний гэм буруутай үйлдлийн улмаас ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Бид нарын үйлдлийн улмаас хүний амь хохирсонд үнэхээр их харамсаж, ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* өгсөн мэдүүлэгтээ: Би төрсөн ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна. Миний ах сумын Тамгын газарт ажилладаг, архи уудаггүй, төлөв томоотой, нэр хүндтэй хүн байсан. Тэр үед авгай нь төрөөд 9 хонож байсан, ар гэрт нь 6 настай, 9 настай, 9 хоногтой 3 хүүхэд өнчирч үлдсэн. Эхнэр нь сургуульд багшилдаг, энэ гэр бүлийг амьдрал ахуй, сэтгэл санаагаар сүйрүүлээд байна. Шүүгдэгч нарын хувьд сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд 30000000 төгрөг өгнө гэж яриад байдаг ч өгсөн зүйл байхгүй. Одоогийн байдлаар 22100000 төгрөг өгсөн, энэ бол оршуулгын зардал. Талийгаачийн ард үлдсэн 3 өнчин хүүхдэд яаж дэмжлэг үзүүлэх гээд байна вэ?, ар гэрийн зүгээс маш их гомдолтой байгаа, ...шүүгдэгч Э.Хишигжаргалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Э.Хишигжаргалыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.*******ийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 5 жил, 2 сар, 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г.*******ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 3 жил, 2 сар, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Э.Хишигжаргалыг хүний амь насыг хохироосон нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, шүүгдэгч Г.******* нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Э.Хишигжаргал, Г.******* нарыг буруу зүйлд турхирч бүх хэргийн эхлэлийг тавьсан, Г.******* нь ахыгаа өмөөрч хүнийг бүлэглэн зодсон гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал, дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн 1815002510122 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
............. аймгийн ............ сумын ....... дүгээр багийн “..............” гэх газарт 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус сумын өндөр настан гэх хүний 80 насны найр болж хурдан морины уралдаан, бөхийн барилдаан явагдаж, орой 20 цагийн орчим нийтийн бүжиг, цэнгүүн болох үеэр Г.******* нь “гийн хүүг ална” гэж Л.ыг заамдан чирсэнээс Г.*******, Л. нарын хооронд маргаан үүсч дээр доороо орон ноцолдох үед “ахыг зодлоо” гэх шалтгаанаар Г.******* нь Л.ын нүүрэн тус газар нь цохиж, түүний биед баруун нүдний зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Э.Хишигжаргал нь Л.ын хэвлийн тус газарт 2 удаа өшиглөж түүний биед “нойр булчирхайн толгой хэсгийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл тус тус учруулж, Л. нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрчимт эмчилгээний болон хавсарсан гэмтлийн тасагт 5 хоног эмчлэгдэж байгаад нойр булчирхайн толгойн няцралын улмаас хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр хүндэрч нас барсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.*******гийн өгсөн: “Би төрсөн ахыгаа алдсан учраас маш их гомдолтой байна. Мөн ар гэрийн зүгээс ч гэсэн маш их гомдолтой байгаа. Одоо гарч байгаа бүх зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж авна. Цаашид гарах зардлыг тухай бүр нэхэмжилж авна...” гэх мэдүүлэг /хх1-58-61 тал/,
Амь хохирогч Л.ын гэрчээр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 13-ны орой Баяраа, Ууган, Цогоо нарын хамт хурдан морьтойгоо ....... сумын ....... дүгээр багийн “.........” гэх газарт очиж хоносон. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд их насны морьд уралдсан.Тэгээд 20 цагийн орчимд “морьдоо ачаад явъя” гэхэд хамт явсан хүмүүс маань бүжиг тарж байгаад явъя гэсэн. Тэгээд дахиад хамт явж байгаа хүнээ явъя гээд зүүн талын асар дээр очиход тэр асарын арын асараас ******* гэх хүн “ыг ална” гээд гараад ирсэн. Тэгээд шууд над руу ирж намайг бариад авсан. Тэгэхээр нь би “баяр сайхан болж байна уу” гээд гар барьсан. Тэгсэн чинь “чамайг ална” гээд миний өмсөж явсан дээлийг ураад намайг боогоод урд асарнаас урагш чирээд явсан.Тэгэхээр нь би тэр залуугийн хамар руу цохисон. Тэгтэл урд асараас барагцаагаар 4 залуу гарч ирээд Хишигжаргал гэдэг нь “миний ахыг цохилоо” гээд миний гэдэс, элэг хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд Эрээ жаалын бор гэх ах *******ийг тавиулаад би тэгээд зугтаасан. Ардаас ******* дахиж ирээд барьж аваад “ална” гэсэн. Тэгэхэд нь ******* гэх дүү нь хамт ирээд ******* намайг барьж байгаад ******* баруун нүдэн дээр гараараа хоёр удаа цохисон, Хишигжаргал ардаас нь ирээд хэвлий хэсэг рүү гүйж ирээд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх1-66-68 тал/,
Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ......... аймгийн .............. сумын ..... дүгээр багийн ......... гэх газарт гэх хүний 80 насны ойд найз Энхбатын хамтаар машинтай 11 цагийн орчимд очсон. ...орой 20 цагийн орчимд байх найр дуусах дөхөөд хүмүүс зарим нь явж эхэлсэн ба би асар дотор ороод сууж байхад асарын гадаа хүмүүс зодоон хийсэн. Би асараас гарч харсан чинь ахыг *******, *******, Хишигжаргал нар зодох гээд дайраад байсан, харин тэнд байсан хүмүүс зодолдуулахгүй гээд хориглоод байсан. ...Тэгэхэд би Хишигжаргалыг “хөөш чи яах гээд байгаа юм” гээд барьж аваад асараас хойш авч явсан. Тэр үед ах машин руугаа явангуут араас нь *******, ******* хоёр зодно гээд яваад байсан. ... ахын машин дээр яваад очсон, тэгтэл танай ангийн арзгар үстэй банди буюу Хишигжаргал намайг 2 удаа хэвлий, элэг хэсгийг дайруулаад нэг удаа өшиглөсөн, мөн давсаг руу нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх1-69-70 тал/,
Гэрч А.гийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ........... аймгийн .............. сумын ..... дүгээр багийн нутагт гэх хүний насны ойд очсон. ...Хүмүүс хоорондоо зодоон хийж байгаа хэрүүл маргааны чанга чимээ гарч байсан, би тийшээ очоогүй...” гэх мэдүүлэг /хх1-71 тал/,
Гэрч Д.гийн өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ......... аймгийн .............. сумын ..... дүгээр багийн нутагт болж байсан гэх хүний 80 насны найранд очсон. ...Ямар ч байсан нэлээд орой болсон байсан ба баруун талын асарын хажуугийн сандал дээр сууж байсан чинь Л. хэвлийгээ бариад доош жаахан тонгойсон байдалтай машин руугаа чиглээд явж байсан. Тэгэхээр нь би явж очоод “яасан” гэж асуусан чинь “өшиглүүлчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би Л.ыг машинд нь суулгасан. Тэгсэн чинь араас нь *******, ******* хоёр ирээд ...“буугаад ир, хоёулаа зодолдъё” гэж хэлсэн чинь Л. “би хөдөлж чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад ******* яваад ******* үлдээд машин дотор сууж байсан Л. руу машины тольноос барьж байгаад цонхоор хөлөөрөө өшиглөж гараараа цохиж байсан, ...машины цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг /хх1-72-73 тал/,
Гэрч Г.ы өгсөн: “...00 цаг 20 минутын үед талийгаач аавтайгаа машинтай мөн нэг жолоочийн хамтаар сумын эмнэлэгт ирсэн. Тэгээд би ыг эмчийн өрөөнд оруулж юу болсныг асуухад би Гантөмөр гэх хүний 2 хүүхэд, бас хуцны Эрдэнээ гэх хүний нэг хүүхдэд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд өөрөөс нь хэрхэн “яаж зодсон бэ” гэхэд эхлээд *******, ******* нартай маргаж муудалцаад зодолдоод дээр доороо ороод байж байсан чинь Эрдэнээгийн хүүхэд араас гүйж ирээд намайг 2 удаа гэдэс рүү өшиглөсөн талаар ярьсан. Одоо миний хэвлий хэсгээр өвдөөд байна. Дотор муухай оргиод огиудас хүрээд байна гээд манай өрөөнд бөөлжсөн. Би эмчийн анхан шатны шаардлагатай өвчин намдаах, хорлого тайлах арга хэмжээг авч, хэвлий хэсгийг ЭХО-д харсан. Эмчилгээ хийгээд өглөө 6 цаг болгосон, тэгсэн өвдөлт нь намдахгүй дахин өвдөж эхэлсэн тул Алтангэрэл эмчээр ЭХО-д дахин харуулж, ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хэвлийн тасгийн эмч М.Гантулгаас зөвлөгөө авч, ...тэгээд Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. ...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед гэрээс нь Улаанбаатар хот руу гараад 18 цагийн үед гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх1-75-77 тал/,
Гэрч А.ын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ......... аймгийн .............. сумын ..... дүгээр багийн нутагт гэх хүний 80 насны баярт найз Сандаг-Очирын хамтаар 13 цагийн орчимд очсон. Тухайн газарт очиход хүмүүс найрлаад байж байсан. Тэгээд найранд очоод байж байхад орой 20 цагийн орчимд байх намайг асар дотор сууж байсан чинь ******* ах асарын урдуур ахтай заамдалцаж барилцаад гарсан. Тэр хоёрыг асарын урдуур гарч явсаны дараа асараас гарч харсан чинь ахыг *******, ******* хоёр нийлээд зодох гээд хоёр талаас нь дайраад байсан.Тэр хоёр хоёулаа тэнд байсан хүмүүсийг тойрч ирээд өшиглөж цохиод байсан. ах тухайн үед *******, ******* хоёртой зууралдаж аваад хоорондоо цохилцож байхад ******* нэг удаа цээж хэсэгт нь өшиглөж харагдсан. Энэ үед тэр хавьд байсан , , Сөөм буюу , бас хэдэн хүн байсан тэрийг анзаараагүй. Эдгээр хүмүүс ирж салгаад байж байхад Хишигжаргал цаанаас гүйж ирээд ахын хэвлий хэсэгт нэг удаа өшиглөөд авсан. Тэгсэн чинь ахыг , нар салгаж аваад цаашаа машинд нь суулгасан. ...Тэгсэн ******* очоод цонхоор нь гар хөлөөрөө машины ачааны тольноос барьж байгаад нилээд хэдэн удаа өшиглөж цохиод байсан. ...******* “буугаад ир, удмаар чинь ална” гээд дайрч давшилж байгаад машины урд талын салхивчин шилийг хэд хэдэн удаа гараараа цохиод хагалсан. ...Ер нь бол найранд очсон хүмүүс бүгд л тодорхой хэмжээний архи ууж хэрэглэсэн байсан. Л. ах архи, тамхи огт хэрэглэдэггүй хүн байсан. Харин Г.*******, Г.*******, Э.Хишигжаргал нар бүгд тодорхой хэмжээний архи уучихсан, гэхдээ тэгж их согтоогүй гайгүй харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх1-79-80 тал/,
Гэрч Б.тийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ......... аймгийн .............. сумын ..... дүгээр багийн нутагт гэх хүний найранд 12 цаг болж байхад очсон. ...Гэнэт хүмүүс хоорондоо зодолдох чимээ гарсан. ...Ямарч байсан Г.******* тэр хавиар “ална, хядна” гээд чангаар орилоод байсан. Л. гэх хүн ямар нэгэн үг хэлээгүй, Г.*******ыг бол анзаараагүй. ...” гэх мэдүүлэг /хх1-81 тал/,
Гэрч Э.ын өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр .......... аймгийн ........... сумын нутагт гэх хүний 80 насны ойн баярт очсон. Тэгээд тэр хавиар найрлаж наадаад явж байгаад ын машины дэргэд яваад очсон чинь хүмүүс бөөгнөрсөн, зодоон хийсэн байдалтай байсан. Тэр үед ын хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “яасан, юу болсон бэ” гэж асуухад “Эрдэнээгийн сэгсгэр банди буюу Хишигжаргал ирээд өшиглөчихлөө” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх1-82 тал/,
Гэрч П.гийн өгсөн: “...Барагцаагаар 20 цаг өнгөрч байхад асарын хажуу талын сандал дээр сууж байгаад босоод явтал Г.******* “тавдаагийн хүүхдийг ална” гэж дуугарахаар нь харсан чинь ыг хувцаснаас нь заамдаад чирчихсэн явж байсан. Л. Г.*******ийн нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэгтэл хажуу талаас нь ******* гэх залуу орж ирээд ын нүүр хэсэг рүү нэг удаа цохиод, ар ташаа хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл гэнэт Хишигжаргал гүйж ирээд гэдэс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх1-85-86 тал/,
Гэрч Г.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр .......... аймгийн ........... сумын ............... багт болсон гэх хүний 80 насны ойн баярт очсон. Тэгээд тэр сандал дээр хэсэг суугаад байж байхад хажуу талын Алтантуяа “Оюунаа эгчээ цаана чинь хүмүүс зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад ийм зүйл болдог юм болоо” гэж бодсон. Тэгтэл Алтантуяа наадах чинь танайхантай холбоотой хүн юм шиг байна гэхээр нь би яваад очсон чинь ыг хүн зодсон бололтой гэдсээ бариад тонгойсон байдалтай машин дотроо сууж байсан. Тэгтэл ******* гэх залуу машины хамар дээр нь гарсан, машины шил хагас хаалттай хэсгийн завсраар хөлөөрөө өшиглөөд байж байхаар нь би “хөөе *******оо, миний хүү яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь ******* “би танай хүргэнийг заавал алнаа” гээд дайраад байсан. Тэгээд салахгүй дайраад байхаар нь “болиочээ, яагаад ингээд байгаа юм” гэсэн чинь болихгүй дайраад байсан. Мөн машины шилийг нь цохиж хагалсан. Тэгээд салахгүй байхаар нь би нөхөрлүүгээ гүйж очоод нөхөртөө “нөгөө ыг чинь зодсон байна ш дээ” гэж хэлээд дагуулаад очсон. Машины цонхоор өшиглөөд байхаар нь нөхөр араас нь татаж буулгасан. Тэгтэл нөхрийг араас нь ******* боож татсан. Тэгээд хэсэг байж байгаад салсан. Машины урд талын салхивч шилийг гараараа ******* хага цохисон. Тэгж байснаа ******* нь “би 25 жил шоронд суусан ч нас байна” гэж хэлсэн ба манай хүргэнийг “ална” гээд дайрч байсан. Тэгтэл хүргэн машины цонхоор “ээж минь элэг болохоо байчихлаа, өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгтэл наанаас нь ******* “чиний элэг ямар хамаатай юм бэ” гээд дахин зодох гээд дайраад л байсан. Тэгээд хүргэнээ гэр рүү авч явсан ба гэртээ дөнгөж очоод эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх1-87 тал/,
Гэрч Г.ы өгсөн: “Тэгээд би бүжиг цэнгээн үзэж байхад эхнэр гүйж ирээд ыг хүмүүс зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд машин дээр нь яваад очсон чинь ******* гэх залуу ын машины толиноос нэг гараараа зуурч, цонхоор нь хөлөөрөө өшиглөөд байж байхаар нь би араас нь очоод цамцнаас нь татаж унагаасан. Тэгтэл миний араас гэнэт хойноос нэг хүн боох шиг болохоор нь эргээд харахад дүү ******* байхаар нь “та нар яаж байна аа” гэж хэлээд “хөгшин толгойгоор залуу толгой солиход хамаа алга, намайг зод” гэж хэлсэн. Тэгтэл ******* “би таныг бол зодохгүй” гэж хэлэхээр нь “чи зодчих, та нар яаж байгаа юм” гэсэн чинь “өнөө шөнө цус үзэхгүй бол миний нойр хүрдэггүй юм” гээд байсан. Мөн “намайг Могод суманд битгий хэл Монголд миний өөдөөс гар сарваадаг хүн байдаггүй юм” гэж хэлээд үсэрч очоод машины урд талын цонхыг хага цохисон...” гэх мэдүүлэг /хх1-88 тал/,
Гэрч Х.Гончигдоржийн өгсөн: “Тэгээд намайг асар дотор сууж байхад гадаа хүмүүс хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би асараас гараад очсон. Тэгэхэд баахан хүмүүс тойроод зогссон ******* ах “ална шүү” гээд орилоод байсан ба хүмүүс тойрсон байсан болохоор яг юу болж байгаа нь харагдахгүй байсан. Тухайн үед бие биенийгээ зодсон үйл явдал нь маш хурдан болсон намайг майхнаас дөнгөж гарч ирэхэд зодолдоод дууссан. Хүмүүс салгаад байж байсан болохоор би хэн нь хэнийгээ цохиж зодсоныг мэдэх боломж гараагүй. Тэгтэл тухайн газарт ******* “ална, хядна” гээд орилоод байсан. Тэгээд байж байхад цагаан өнгийн машинд очоод суучихсан харагдсан. Тэгтэл ******* зодолдоно ална гэж дайрч байснаа цонхыг нь хагалж харагдсан...” гэх мэдүүлэг /хх1-89 тал/,
Гэрч Д.ы өгсөн: “...******* нь ыг “ална” гэж хэлээд зодох гээд дайрч байсан ба ойр хавьд нь байсан хүмүүс зодоон болгохгүй салгаад байж байсан. Тэгтэл машиндаа ороод суусан. ******* машиных нь шилнээс нь барьж хөлөөрөө өшиглөж, гараар цохисон. Мөн салхивчин шилний дээд талын хар хуванцарыг нь хуга өшиглөсөн. Тэтэл тэр хавьд байсан хүмүүс ирж салгасан ба эргэж очоод дахин зодох гэж дайраад урд талын салхивчин шилийг нь хага цохисон. Бас “чамайг ална, машинаас буугаад ир, чамайг машинаас чинь буулгаж байгаад алнаа” гээд орилж хашгираад байсан. Тэр үед машин дотроо эвхрээд суучихсан “миний бие болж өгөхгүй байна” гээд хөдлөхгүй байсан, ******* “би чамайг алаад 25 жил шоронд суусан ч яадаг юм, удахгүй би гараад ирнэ ш дээ” гээд заналхийлж дайрсан...” гэх мэдүүлэг /хх1-90 тал/,
Гэрч Д.ын өгсөн: “Намайг асар дотор хүмүүстэй сууж байхад ******* ганцаараа орж ирээд Ертөнц гээд залуу руу дээрэлхэж харьцаж байгаад Ертөнцийг юм дуугарахгүй болохоор асараас гараад явсан. Би ямар шалтгаанаар томорч дээрэнгүй хандаж яриад байгааг ойлгоогүй. Тэгээд удалгүй байж байтал асарын гадаа хүмүүс чангаар дуугарч зодолдох шиг болсон. Тэгэхээр нь би асараас гарч юу болж байгааг харахад руу *******, *******, Хишигжаргал гурав нийлээд зодох гээд дайрч байсан. Тэр гурав гурвуулаа янз бүрээр “ална, хядна” гээд дайраад байсан. Тэр үед ойрхон байсан хүмүүс зодооныг салгаад байсан. Тэгээд цаашаа яваад машиндаа суусан. Энэ үед Хишигжаргал байхгүй холдоод явсан байсан. Харин *******, ******* хоёр ална гээд учиргүй дайраад байсан. ******* машин дотор байсан ыг цонхоор нь өшиглөөд цохиод байсан. Мөн би хүн алмаар байна, найранд ирсэн байсан Даваа гэх хүнийг машинд суучих “та миний хүн алахыг харах уу” гэж хэлээд байсан. Тэгэхэд Даваа ах нээх их юм хэлээгүй. Тэр хавиар ******* “би хүн алмаар байна, ыг машинаар дайрч ална” гэж орилж хашгираад байсан. Тэгээд байж байхад би цагдаа эмнэлэг дуудлаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх1-85 тал/,
Гэрч Ц.цийн өгсөн: “*******ыг хэлж мэдэхгүй байна, *******той би орой 19 цагийн орчимд байх цаг яг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Асар майханы сандал дээр айраг уугаад сууж байсан чинь ******* ирээд намайг хажуу тийшээ суучих гэсэн. Тэгэхээр нь би хажуу тийшээ болоод суусан. Тэгтэл ******* надтай юм яриад байсан ба би ярьж байсан зүйлийг нь тоож сонсоогүй, чимээгүй суугаад байсан. ...*******той таарахад жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу гэмээр харагдсан ...би хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх1-122 тал/,
Гэрч Б.Лхагва-Очирын өгсөн: “Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ............ аймгийн .......... сумын .......... дүгээр багийн ............. гэх нэртэй газарт болсон Л. гэх хүний 80 насны ойн баярт ганцаараа мотоцикльтой очсон. ...оройн 20 цагийн орчимд байх бөх барилдааны тэр хавиар ганцаараа явж байхад асарын ойролцоо хүмүүс бужигнаад шуугилдаад байхаар нь яваад очиход талийгаач машиныхаа ойролцоо хэвлий хэсгээ барьсан, хүнд өшиглүүлчихлээ гээд сууж байсан. Хажууд нь Хишигдаваа, , *******, ******* гээд хүмүүс бас өөр олон хүмүүс байсан. Нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэр үед талийгаач руу ******* нь “зодолдъё хүрээд ир” гээд дайраад байсан, мөн ******* ч гэсэн хажуунаас нь “хүрээд ир зодолдъё” гээд дайраад байхаар нь би *******ийг “яах гээд байгаа юм” гээд аас холдуулсан. ...Ингээд байж байхад талийгаачийн хадмууд ирэхээр нь би тухайн газраас явсан. ...”гэх мэдүүлэг /хх1-125 тал/,
Гэрч Б.Сувданчимэгийн өгсөн: “...Тухайн баяр дээр хурдан морь уралдаж, бөх барилдсан. Тэгээд намайг асарт сууж байхад хүмүүс бужигнаад байсан ба тэр зүг харахад 2 хүн дээр доороо орчихсон, дээр нь байсан хүн нь доор байсан хүнээ цохиод байсан. Дээр нь байсан хүн нь дээлтэй, настай хүн, би харж байгаагүй, доор нь байсан хүн нь Могод сумын зүс таних ******* гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /хх1-127 тал/,
Гэрч О.Өлзийсайханы өгсөн: “...Миний сууж байсан асарын зүүн хойд талд хүмүүс бужигнаад шуугилдаад байсан ба тэр зүг харахад манай нутгийн ах *******, мөн манай нутгийн ах, би нэрийг нь мэдэхгүй байна, одоо нас барчихсан хүн хоёр дээр доороо орчихсон, тэр талийгаач ах дээр нь ******* ах доор нь орчихсон ноцолдоод байсан ...хүмүүс салгаад хоёр тийш нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх1-128 тал/,
Гэрч Х.Алтангэрэлийн өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 06-07 цагийн хооронд байх манай суманд зодуулаад ирсэн гээд гэх хүн эмнэлэгт хэвтэж байсан. Тэр хүнийг би ЭХО-д харсан. Тэгэхэд хэвлийн хэсэг дүүрэнг, нойр булчирхай хэсэгт жигд ихэссэн, их бие толгой хэсэг, зах ирмэг тодорхой бус, сүүл хэсэг харагдахгүй байсан. Элэгний хойд жигд ихэссэн гадаргуу жигд бус, цериозын жижиг зангилаа харагдаж байсан. ...Биеийн ерөнхий байдлыг эмч танилцуулсан. Тухайн хүний хамар нүдний доод хэсгээр улайсан, хамар мурийсан байдалтай байсан. Гадна биед үүссэн гэмтэл шарх сорви хөхрөлтийг бол үзээгүй...” гэх мэдүүлэг /хх1-74 тал/,
Гэрч М.Гантулгын өгсөн: “Л. нь бусдад зодуулсан байдалтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтэний гэмтэл гэсэн оношоор яаралтай журмаар мэс заслын эмчилгээ хийсэн. Мэс заслын тасагт мэс заслын явцад нойр булчирхайн толгой хэсэг няцарч задарсан нойр булчирхайн шүүрэл хэвлийн хөндийд асгарсан, орчны идээг түлж хайлуулсан шүүрлийн гаралтай хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлтэй байсан байна. Мөн тухайн өвчтөн нь тухайн үед элэгний хатууралтай, дасан зохицох байдалтай өөрийн бөөрний дутагдалтай, элэгний дутагшилаас үүссэн ходоодны судасны өргөсөл цус алдалтын байдалтай мэс заслын хагалгааг хийсэн. Мэс заслын үед хэвлийн хөндийг угааж цэвэршүүлсэн нойр булчирхайн задарлаас үүссэн шүүрлийг гадагшлуулах гуурс тавих хагалгаа хийсэн. Нойр булчирхайн гэмтэл нь үхэл өндөртэй тавилан муутай оношлогдох боломж муутай гэмтэл байдаг. Учир нь нойр булчирхайн ялгаруулж буй шүүрэл нь хоёр төрлийнх байдаг. Нэгдүгээрт хоол боловсруулах замын буюу бидний идэж уусан өөх тос, уураг, мах зэргийг задалдаг шүүрэл ялгаруулдаг. Хоёрдугаарт цусан дахь сахрыг задалсан шүүрэл ялгаруулдаг. Иймд хэвлийн хөндийд хоол боловсруулах замаас гадагш алдсан шүүрэл нь орчны эдийг түлж хайлуулж задалж илжрүүлдэг учир хүндрэл ихтэй байдаг. Иймд тухайн хагалгааг мэс заслын дараа шууд дүгнэх боломжгүй. Тодорхой хугацааны дараа мэдэгддэг. Нойр булчирхайн задрал няцралын шүүрлийн гаралтай хэвлийн гялтангийн түгээмэл өрөвслийн дотор эрхтэний эдийн хайлалт уусалт ходоодны арын ханын эдийн үхжилтийн улмаас хоёр дахь хагалгааг хийсэн” гэх мэдүүлэг /хх3-136-137 тал/,
Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Дээрх нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтлийг авсан хүнд эмчилгээ хийх боловч бүрэн эмчлэгдэх боломж багатай. Талийгаачид хийсэн эмчилгээ, сувилгаа нь зохих стандарт журмын дагуу явагдсан байсан. Гэмтэл согог судлалын эмч нь эмчилгээг зохих журмын дагуу явуулсан, ямар нэгэн буруутай үйлдэл тогтоогдоогүй. Амь нас аврах боломж багатай” гэх мэдүүлэг /хх1-1771-172 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1861 дугаартай: “Талийгаач Л.ын цогцост нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэлтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эрчимт эмчилгээний болон хавсарсан гэмтлийн тасагт тав хоног хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Талийгаач нь нойр булчирхайн толгойн няцралын улмаас хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр хүндэрч нас баржээ...” гэх дүгнэлт /хх1-159-162 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдхүүнтэй шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1126 дугаартай “Талийгаач Л.ын цогцост нойр булчирхайн толгой хэсгийн няцрал, баруун нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, талийгаач Л.ын цогцост нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин баруун нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Л.ын биед ГССҮТ-н эмч нар зөв оношилж, эмчилгээг стандартын дагуу зөв хийжээ. 2018.08.15-ны 17:44-н хэвлийн хэт авиан оношлогоонд: ...нойр булчирхайн хэмжээ хэт авиан ЭХО-д ойлт жигд, голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй, ...хэвлийд гэдэс парез ихтэй, хэвлийн хөндийд сул шингэнгүй... гэж бичигдсэн байх ба мэс заслаас өмнө хийгдсэн өөр хэвлийн хэт авиан шинжилгээний тэмдэглэл байхгүй байна. Уг гэмтлийг оношлоход дүрс оношлогооны эмч нь тухайн шинжилгээний үр дүнг дүгнэж бичдэг ба шууд оношлогооны эцсийн дүгнэлтийг хийхгүй. Мөн гэдэсний /парез/ саажилт байсан нь нойр булчирхайн эмгэгийг оношлоход нэн төвөгтэй байдаг. Өвчний түүхтэй танилцахад Монгол Улсын Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвийн “MNS 5665-2:2006 нойр булчирхайн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ”-ний стандартыг зөрчсөн зүйл үгүй байна. ГССҮТ-н эмчлэгч эмч, мэс засал хийсэн эмч, дүрс оношлогооны эмч нар албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
Мэс заслын болон эмийн эмчилгээг 24-72 цагийн хугацаанд үргэлжлүүлээд биеийн байдал дээрдэхгүй байх тохиолдолд биеийн байдлыг үнэлэн давтан мэс заслыг төлөвлөдөг. Нойр булчирхайн гэмтэл, үрэвслийн үед мэс засал хийсэн хэвлийн давтан угааж лаваж хийх эмчилгээний тактиктай байдаг. Нойр булчирхайн сүүл болон их бие гэмтэхэд ишемийн шинж давамгайлдаг, гэмтлийн үед үрэвсэл ихтэй нойр булчирхайн шүүс орчиндоо хурахаар өөх үхжих, эд хайлах, улмаар буглах зэрэг хүндрэлүүд гардаг. Амралтын өдрүүд буюу 2018 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд эмийн эмчилгээг зохих журмын дагуу үргэлжүүлэн хийсэн байна. Нойр булчирхайн гэмтэл нь хүндрэл болон үхэл өндөртэй эмгэг болно” гэх дүгнэлт /хх3-165-169 тал/,
Талийгаачийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үеийн “Өвчний түүх” /хх3-142-155 тал/,
аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 043 дугаартай: “Талийгаач Л.ын өмсөж явсан гэх дээлний захнаас доош дунд залгаас оёдол, дээрээс доош чиглэлтэй, 6 см урттай ханзарч урагдсан байна. Дээрх ханзарч урагдсан нь нэг удаагийн татах, чангаах үйлдлийн улмаас үүссэн байж болно. Дээрх урагдал нь шинээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх1-178-179 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн дээл, хар өнгийн түрийтэй хос гутал зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн амь хохирогчийн гэрчээр өгсөн “...арын асараас ******* гэх хүн “ыг ална” гээд гараад ирсэн. Тэгээд шууд над руу ирж намайг бариад авсан. Тэгэхээр нь би “баяр сайхан болж байна уу” гээд гар барьсан. Тэгсэн чинь “чамайг ална” гээд миний өмсөж явсан дээлийг ураад намайг боогоод урд асарнаас урагш чирээд явсан...” гэх мэдүүлэг нь гэрч Ц.ц, Д., А. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 043 дугаартай дүгнэлт зэргээр нотлогддог бөгөөд өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь согтуурхаж бусдыг өдөөн хоргоосон байдалтай явж байгаад Л. дээр очиж түүнтэй зүй бус харьцсанаар тэдний хооронд маргаан үүсч дээр доороо орж ноцолдох үеэр Г.******* “ахыг зодлоо” гэх шалтгаанаар үйлдлээрээ нэгдэн Л.ыг зодож, наадамд оролцогчдын амгалан тайван байдал алдагдаж нийтийн хэв журам зөрчигдсөнөөр тэднийг салгах гэж асрын өмнө бужигнаан үүссэн, энэ бужигнаан дунд Л. нь гэнэтийн байдлаар Э.Хишигжаргалд хэвлийн тус газраа өшиглүүлж биедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авснаар шүүгдэгч Г.******* нь Л.ыг амь насаа алдах нөхцөл байдалд хүргэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан гэрч нарын мэдүүлгийн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүрэгтэйгээ танилцан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж, тухайн өдөр болсон найр наадмын явц, асарын ойролцоо болж байгаа бужигнаан, шуугианаар очиж харсан тухайн цаг хугацааны үйл баримтыг гэрчлэн мэдүүлж байгаагаас дүгнэлт хийхэд гэрчүүдийн мэдүүлэг агуулгын хувьд зөрөөгүй, шүүгдэгч Г.*******, Г.*******, Э.Хишигжаргал нарын үйлдэл, оролцооны талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон нойр булчирхайн толгой хэсгийн няцрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.Хишигжаргалын хэвлийн тус газар өшиглөсөн үйлдэлтэй, харин баруун нүдний зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.*******, Г.******* нарын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т., М.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маргаагүй хэдий ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй зохих журам, стандартын дагуу үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй, 2018 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд эмчилгээ хийгдээгүй байгаа зэрэг нь талийгаач хэвлийн гялтангийн тархмал үрэвслээр нас барах шалтгаан болсон гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж байгаа боловч хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10072 дугаартай /хх1-149 тал/, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1861 дугаартай /хх1-159 тал/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1126 дугаартай /хх3-165 тал/ дүгнэлтүүдээр талийгаачид “нойр булчирхайн толгой хэсгийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, эмнэлэгт хүргэгдсэн үеэс эхлэн талийгаачид хийгдсэн эмчилгээ, үйлчилгээ Монгол Улсын Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвийн “MNS 5665-2:2006 нойр булчирхайн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ”-ний стандартыг зөрчөөгүй, эмч нар албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, талийгаачид учирсан нойр булчирхайн гэмтэл нь хүндрэл болон үхэл өндөртэй гэмтэл болохыг тогтоосон, мөн шинжээч эмч Ц.Бадралын “...нойр булчирхайн толгой хэсгийн няцрал гэмтлийг авсан хүнд эмчилгээ хийх боловч бүрэн эмчлэгдэх боломж багатай. Талийгаачид хийсэн эмчилгээ, сувилгаа нь зохих стандарт журмын дагуу явагдсан байсан. Гэмтэл согог судлалын эмч нь эмчилгээг зохих журмын дагуу явуулсан, ямар нэгэн буруутай үйлдэл тогтоогдоогүй. Амь нас аврах боломж багатай” гэх мэдүүлгээр /хх1-1771-172 тал/ тогтоогдсон байна.
Шинжээч нарт дүгнэлт гаргахын өмнө эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан баталгаа гаргуулж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргуулсан дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн ба энэ дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч нарын хүний амь бие, эрх чөлөөнд хууль бусаар халдсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах болон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсаны улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.******* талийгаачийн оршуулгын зардалд 17978836 /1000000₮, 677286₮, 15686430₮, 561620₮, 8000₮, 45500₮/ төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол түүний үнэлгээний зардалд 143000 /10500₮, 132500₮/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардалд 194000 /50000₮, 20000₮ 60000₮, 64000₮/ төгрөг, нийт 18315836 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нар нь шүүхийн шатанд нийт 22100000 төгрөгийг төлсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийн хүрээнд 30000000 /гучин сая/ төгрөгийн дүнгээр харилцан тохиролцож, амь хохирогчийн эхнэр Б.Долгоржавын ХААН банк дахь ************* дугаар дансанд 2021 оны 7 дугаар сарын 10-ны дотор шилжүүлэхээ илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:
Шүүгдэгч Э.Хишигжаргалыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******ийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.*******ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.*******, Г.******* нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж тус тус зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хоёр дугаар хавтаст хэргийн 34-48, 103-119 дүгээр талд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, ............. болон ............... дээд сургуулиас ирүүлсэн ажил, байдлын тодорхойлолт, дипломын хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Хишигжаргал Г.*******, Г.******* нарын хөрөнгө орлого болон хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хэзээ ч нөхөгдөшгүй гэм хор учирсан гэдгийг ухамсарлаж, 30000000 төгрөгийг амь хохирогчийн ар гэрт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж, цаашид тусалж дэмжихээ илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялын гуравны хоёроос багагүй буюу 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.*******д холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Г.*******ы гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдсэн хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Хишигжаргалын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоёр хоног, яллагдагчаар цагдан хоригдсон 82 хоног, нийт 84 хоногийг; шүүгдэгч Г.*******, Г.******* нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах болон аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах, тус аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт зорчих, хохирогч гэрчүүдтэй уулзах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.******* нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичлэг бүхий “CD”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн дээл, хар өнгийн түрийтэй хос гутал тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Галданбошигт овогт Эрдэнэбилэгийн Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч 3ангийнхан овогт Гантөмөрийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч 3ангийнхан овогт Гантөмөрийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч 3ангийнхан овогт Гантөмөрийн *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.*******, Г.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******, Г.******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хишигжаргалыг 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хишигжаргалд оногдуулсан 5 /тав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Хишигжаргалын цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоног, шүүгдэгч Г.*******ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.******* нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******д сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нарт авсан хувийн баталгаа гаргах болон ........... аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гарах, тус аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт зорчих, хохирогч гэрчүүдтэй уулзах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.******* нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нар нь төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч Э.Хишигжаргал, Г.*******, Г.******* нар нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцож гэм хорын хохиролд 30000000 /гучин сая/ төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөө илэрхийлж, нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдсугай.
10. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, бичлэг бүхий “CD”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн дээл, хар өнгийн түрийтэй хос гутал тус бүр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Э.ЭНЭРЭЛ