Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Өлзийтийн 4-р гудамжны 13 тоотод оршин суух Баньдын Чулуунболдын “нас тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Чулуунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                           Т О Д О Р Х О Й Л О Х нь:

             Хүсэлт гаргагч Б.Чулуунболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баньдын Чулуунболд нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн. Миний төрсөн эцгийн Раашийн Баньд, төрсөн эхийг Нямын Цагаан гэдэг. Эцэг Р.Баньд 1933 онд, эх Н.Цагаан 1940 онд төрсөн. Эцэг Р.Баньд 2007 онд нас барсан. Эх Н.Цагаан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р багт оршин сууж байгаа. Би 1978 онд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 023-р ангид цэргийн албыг 3 жил хаасан. 1981 оны 08 сард цэргээс халагдсан. Миний бие төрсөн эцэг Раашийн Баньд, төрсөн эх Нямын Цагаан нарын ууган хүү болж төрсөн.   Би эцэг эхээс 4-үүл, 3 дүүтэй, дүү Баньдын Нэргүй 1965 онд, дүү Баньдын Болдбаатар 1972 онд, дүү Баньдын Хүдэрболд 1981 онд төрсөн. Б.Нэргүй Улаанбаатар хотод, Б.Болдбаатар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-р багт хөдөө малчин, Б.Хүдэрболд Дорноговь аймгийн Алтанширээ суманд оршин сууж байгаа. Би шүүхэд төрсөн он тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Би 1985 онд улаан паспорт авсан. 1995 онд манай гэр галд шатаж миний бүх бичиг баримт шатсан. Түүнээс хойш иргэний үнэмлэх, цахим үнэмлэх аваагүй. Регистрийн дугаар зөрчилтэй гээд аваагүй. Шоронд 3 удаа явсан. Эхнэр Ц.Наранжаргалтай 1985 онд гэрлэсэн. 1987 онд охин Ч.Ууганцэцэг, 1988 онд хүү Ч.Уламбаяр нар төрсөн. Бид 2004 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2 хүүхэд ээжтэйгээ Хөвсгөл аймагт амьдарч байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс миний төрөлт бүртгэсэн лавлагаа байхгүй, гарахгүй байгаа. Би овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистр солиулж байгаагүй. Би 1995 оноос хойш ямар ч бичиг баримтгүй өнөөдрийг хүрсэн. Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл өгч байсан боловч шүүхийн шийдвэрийн дагуу регистр олгоно, таны бүртгэл байхгүй гэсэн хариуг өгдөг байсан. Тэгээд шүүхээр төрсөн он тогтоолго гэсэн. Иймд намайг 1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад          

Ү Н Д Э С Л Э Х нь:

            Хүсэлт гаргагч Баньдын Чулуунболд нь “1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Чулуунболд нь “нас тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй байна.

            Хүсэлт гаргагч Баньдын Чулуунболдыг 1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болохыг нотолсон баримт Үндэсний төв архив, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хэнтий болон Сүхбаатар аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 00/000381 тоот лавлагаагаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүхийн журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан дараахь бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹5345 тоот “Баньд овогтой Чулуунболд нь 57 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт, /хх-ийн 19/

            -Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 00/000381 тоот “Баньдын Чулуунболдын 1960-1961 онуудын төрөлт бүртгэлгүй” тухай лавлагаа, /хх-ийн 27/

            - Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 00/000378 тоот “Балдангийн Болдбаатар нь 1972 оны 05 сарын 24-нд төрсөн төрсний бүртгэлийн” тухай лавлагаа, /хх-ийн 28/

-Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 сарын 20-ны өдрийн 00/000380 тоот “Баньдын Нэргүйгийн 1963-1974 онуудын төрөлт бүртгэлгүй” тухай лавлагаа, /хх-ийн 28/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 02 сарын 27-ны өдрийн 00/000556 тоот “Баньдын Хүрэлбаатарын 1981 оны 12 сарын 20-нд төрсөн төрсний бүртгэлийн” тухай лавлагаа, /хх-ийн 26/

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 02 сарын 10-ны өдрийн 10/883 тоот “Банди овогтой Чулуунболд /СЩ60120514/-ын төрсний бүртгэл иргэний улсын бүртгэл болон иргэний баримтын архивын сангаас гараагүй болно” гэх албан бичиг, /хх-ийн 29/

-1980 оны 03 сарын 01-ний өдөр Нямын Цагаанд олгосон СБ¹349925 дугаартай паспортын хуулбар, /хх-ийн 30-31/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 12 сарын 23-ны өдрийн 00/480145450/5283 тоот “Баньдын Чулуунболдын 1960-1970 онуудын төрөлт бүртгэлгүй” тухай лавлагаа, /хх-ийн 32/

         - Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2012 оны 05 сарын 18-ны өдрийн 1476 тоот “Баньдын Чулуунболдын 1960-1965 онуудын төрөлт бүртгэлгүй” тухай лавлагаа, /хх-ийн 33/

            -Баньдын Чулуунболдын БНМАУ-н Хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, /хх-ийн 34-36/           

            -Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 2/256 тоот “Баньдын Чулуунболдын төрсний бүртгэл иргэний улсын бүртгэл болон иргэний баримтын архивын сангаас гараагүй болно” гэсэн албан бичиг, /хх-ийн 37/

- Раашийн Бандь, Нямын Цагаан нарын БНМАУ-н Хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, /хх-ийн 38-39/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 101/000296 тоот СЩ60120514 регистрийн дугаартайгаар олгогдсон Баньдын Чулуунболдын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 40/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 04 сарын 22-ны өдрийн регистрийн дугаар авсан хүн амын бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн хуулбар, /хх-ийн 42-43/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 04 сарын 22-ны өдрийн хаягийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн хуулбар, /хх-ийн 44-47/

-Үндэсний төв архивын 2014 оны 04 сарын 30-ны өдрийн 02/172 тоот “1960-1990 оны хооронд хүн ам, орон сууцны улсын тооллогын бүртгэл явагдаж байгаагүй тул Баньдын Чулуунболдод холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэсэн албан бичиг, /хх-ийн 49/

-Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 04 сарын 30-ны өдрийн 3972 тоот “Баньдын Чулуунболд хугацаат цэргийн алба хаасан тухайд Сүхбаатар аймгаас 1978 онд цэргийн албанд татагдан ирсэн болон мөн аймгаар 1981 онд Ардын армийн 126 дугаар нэгтгэлийн ангиудаас хугацаа дуусган халагдсан дайчдын нэрийн бүртгэлийг шүүн үзэхэд холбогдох баримт гарахгүй байна” гэсэн албан бичиг, /хх-ийн 48/

-Хэнтий аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн 1991 оны 03 сарын 27-ны өдрийн ¹1/3 тоот таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /хх-ийн 50-52/

-Гэрч Н.Цагааны “Б.Чулуунболд нь миний төрсөн хүү мөн. Раашийн Баньд миний нөхөр байсан. Бид 4 хүүхэдтэй. Анхны хүүхэд Б.Чулуунболд, дүү Б.Нэргүй, Б.Болдбаатар, Б.Хүдэрболд нар төрсөн. Б.Чулуунболд 1960 оны өвөл 12 сард төрсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 56/

            -Гэрч Б.Болдбаатарын “Баньдын Чулуунболд миний том ах. Бид эхээс 4-үүл, Б.Чулуунболд Сүхбаатар аймагт төрсөн. Б.Чулуунболдыг хэдэн онд төрсөн гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Б.Чулуунболд нь 1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болох нь:

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹5345 тоот “Баньд овогтой Чулуунболд нь 57 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт, /хх-ийн 19/

-Баньдын Чулуунболдын БНМАУ-н Хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, /хх-ийн 34-36/           

- Раашийн Бандь, Нямын Цагаан нарын БНМАУ-н Хүн амын регистрийн карт ХААТР-1 маягт, /хх-ийн 38-39/

-Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн 101/000296 тоот СЩ60120514 регистрийн дугаартайгаар олгогдсон Баньдын Чулуунболдын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 40/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 04 сарын 22-ны өдрийн регистрийн дугаар авсан хүн амын бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн хуулбар, /хх-ийн 42-43/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 04 сарын 22-ны өдрийн хаягийн бүртгэлийн лавлагаа, бүртгэлийн хуулбар, /хх-ийн 44-47/

-Хэнтий аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн 1991 оны 03 сарын 27-ны өдрийн ¹1/3 тоот таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, /хх-ийн 50-52/

-Гэрч Н.Цагааны “Б.Чулуунболд нь миний төрсөн хүү мөн. Раашийн Баньд миний нөхөр байсан. Бид 4 хүүхэдтэй. Анхны хүүхэд Б.Чулуунболд, дүү Б.Нэргүй, Б.Болдбаатар, Б.Хүдэрболд нар төрсөн. Б.Чулуунболд 1960 оны өвөл 12 сард төрсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 56/

-Гэрч Б.Болдбаатарын “Баньдын Чулуунболд миний том ах. Бид эхээс 4-үүл, Б.Чулуунболд Сүхбаатар аймагт төрсөн. Б.Чулуунболдыг хэдэн онд төрсөн гэдгийг мэдэхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 58/, Б.Чулуунболдын гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Чулуунболдын “1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болохыг буюу нас тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Баньдын Чулуунболдыг 1960 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Чулуунболд нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ