Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2017/00212

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух, РД:БД, С овогт Х ын Ш ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Х Ш гэж нэрийг нь засварлаж бичсэн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, мөн Х Д гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт болон уг ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл 2005 оны Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч БД********* регистрийн дугаартай С овогт Х Ш мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Ш миний бие тэтгэвэр тогтоолгох зорилгоор материал бүрдүүлэхэд нийгмийн даатгалын 2 дэвтэрт миний нэрийг олны нэрлэж заншсанаар Д хэмээн бичсэн, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэр засвартай боловч төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар зэрэг нь таарч байгаа бөгөөд бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нийгмийн даатгалын 295037, 0017288 дугаартай дэвтэр болон 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Холбооны газраас олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч Х.Ш мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: С овогт Х ын Ш 1959 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрснөөр бичиг баримт нь бүртгэгдсэн. Х.Ш нь 1981 оноос эхлэн Булган сумын Холбооны салбарт монтёроор буюу мэргэжлээрээ ажиллаж байгаад 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Өөрөөр хэлбэл хүнд нөхцөлд ажилласан гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гаргасан. Гэтэл Х.Ш ийн тэтгэврийг Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоолгохыг шалгах аяны хүрээнд шалгаад 1. Х.Ш ийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Ш гэх нэр засвартай, 2. 1995 оноос эхэлж олгосон нийгмийн даатгалын 2 дэвтэрт Х ын Д гэж бичигдсэн байна. Тийм учраас Х.Ш ийн өндөр насны тэтгэврийг зогсоогоод дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг шүүхээр тогтоолгохыг Нийгмийн даатгалын хэлтсээс зөвлөсөн байна. Х ын Ш нь олны дунд Д гэдэг нэрээр явдаг. Бид хоёр ах дүүгийн хүмүүс. Би 1982 онд Булган сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очиж байхад Ш гэх нэртэй болохыг мэддэггүй байсан. Очиход Д гэдэг нэртэй явсан бөгөөд тэр чигтээ түүний жинхэнэ нэр нь Д гэж бодож явсан. Гэтэл бичиг баримтад Ш гэж явсан юм байна. Нийгмийн даатгалын дэвтэрт нь олны дунд нэрлэгдсэн Д гэх нэрээр бичсэн байна. Хөдөлмөрийн дэвтрийг яагаад баллаж бичсэн бэ гэвэл олны дунд нэрлэгдсэн Д гэж бичсэнийг Ш өөрөө баллаад Ш гэж засаж бичсэн байна. Ажилласан байдал, бусад бичиг баримтууд дээр тулгалт хийж үзэхэд, наасан зураг зэргийг харахад хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нь Ш ийн дэвтэр гэдэг нь нотлогдож байгаа. Тийм учраас хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х ын Ш мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд энэ хүсэлтийг дэмжиж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ш ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

1.Хавтаст хэрэгт авагдсан 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэрт Х Ш гэж нэрийг нь засварлаж бичсэн, төрсөн огноо нь хүсэлт гаргагч Х.Ш ийн 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон, БД********* дугаартай Монгол Улсын Иргэний үнэмлэх, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Ш ийн ХААТР-1, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21 маягтуудад бичсэн төрсөн онтой мөн Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичсэн бичилт нь:

-хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны монтёрыг өөрчлөн ажиллуулах тухай 87 дугаартай тушаалын нэг дэх заалтаар Булган сумын Холбооны салбарт радио телефон шугамын монтёроор ажиллаж байсан Д ийг 11 дүгээр сарын 15-наас эхлэн Улаагчинд барьцааны гол шугамын монтёроор, энэ барьцааны монтёр байсан н.Болорцоожыг Д ийн оронд төвийн монтёроор ... тус тус томилсон байдал,

-Баян-Өлгий аймгийн холбооны газрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаартай ажилд томилох тухай тушаалын нэг дэх заалтаар ...09 дүгээр сарын 01-нээс эхлэн сум салбарын радио монтёрт Хузиярын Д ыг .... тус тус томилж, уг тушаалын 2 дахь заалтаар энэ тушаал гарсантай холбогдуулан даргын 8 дугаар сарын 25-ны 79 дүгээр тушаалын Д той холбогдох хэсгийг хүчингүй болгож байсан байдалтай тус тус тохирч байна.

2.2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 108 дугаартай албан бичгээр ирүүлсэн овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-13 дугаар маягтад: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаартай захирамжаар өөрчлөхийн өмнөх эцгийн нэр Х , нэр Д , Байнга оршин суугаа хаяг Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 7 дугаарт нэрээ өөрчлөх, БД********* регистрийн дугаартай шинэ эцгийн нэр Х , шинэ нэр Ш , төрсний бүртгэсэн Баян-Өлгий аймгийн Булган сум, 1959 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, өргөдөл гаргагч Ш гэж бичсэн байх ба үүнээс дүгнэхэд хүсэлт гаргагч 2009 онд Х ын Ш гэж овог нэрээ өөрчлөхөөс өмнө эцгийн нэр Х , нэр Д байсан болох нь нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Холбооны газраас олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн барьцааны монтёрыг өөрчлөн ажиллуулах тухай 87 дугаартай тушаал, мөн даргын 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл 2005 оны Нийгмийн даатгалын дэвтрүүд зэрэг нотлох баримтуудад хүсэлт гаргагчийн 2009 онд Х ын Ш гэж овог нэр өөрчлөхөөс өмнөх овог нэр нь болох Х Д оор бичигдсэн, мөн хүсэлт гаргагчийн Иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаартай тохирч байгаа тул дээрх Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч С овогт Х ын Ш мөн болох нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Х Ш гэж нэрийг нь засварлаж бичсэн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 00959875 дугаартай Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Холбооны газрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 82 дугаартай тушаал зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн эцгийн нэрийг Хузияр, Х , Х гэж дуудлагаар янз бүрээр бичигдсэнийг хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэнээр түүний эцгийн нэрийг Х гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Иймд Х Ш гэж нэрийг нь засварлаж бичсэн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, мөн Х Д гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт болон уг ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл, 2005 оны Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч БД********* регистрийн дугаартай С овогт Х Ш мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Х Ш гэж нэрийг нь засварлаж бичсэн 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, мөн Х Д гэж бичигдсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт болон уг ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл 2005 оны Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч БД********* регистрийн дугаартай С овогт Х Ш мөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Ш ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ