Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 64

 

    
    

 

 

 

 

 


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
             Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугч овогт Баасандоржийн Эрдэнэбаатарт холбогдох 20103000485 тоот хэргийг хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Архангай аймгийн Жаргалант сумын засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан баг, 3 дугаар хороо 4 тоотод оршин суух, 2007 онд Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хүндэт жуух бичиг, 2005 онд Нийгмийн халамжийн тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, 2013 онд аймгийн тэргүүний сум, 2016 онд шилдэг сум цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Тугч овогт Баасандоржийн Эрдэнэбаатар /РД:АВ73011013/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Баасандоржийн Эрдэнэбаатар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 290 тоот тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.19 дэх хэсгийн зөрчин тус сумын Хоолт багийн нийтийн халуун усны барилгын зураг төсвийн ажлыг Гандирс-Од ХХК-ийн архитектор ажилтай Н.Энхсайханаар гүйцэтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5137033728 дугаарын дансаар 900.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдэнээр/
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

* Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Миний бие 2012 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн сумынхаа хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтнаар ажиллаж байгаад, засаг даргаар томилогдсон бөгөөд урьд нь удирдах албан тушаалд ажиллаж байгаагүй, мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд гавъяа шагналын талаар бичигдсэн байгаа учраас энэ талаар нэмж ярих шаардлагагүй байна. Би 2012 онд Жаргалант суманд тэр үеийн сангийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу 2012 оны 04 сарын 30-ны дотор багтаж, 2012 онд хийгдэх ажлын эрэмбэ хийгдэх, мөн намайг ажил авахаас өмнө 2013 оны 10 сард багтаж дараа онд хийгдэх ажлын эрэмбийг бүх багуудаас аваад, засаг даргад өргөн мэдүүлсэн байх хугацаа болсон байсан. Тэр үед иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон миний бие шинээр сонгогдсон байсан. Дээр хугацаанууд өнгөрсний дараа бүхий л бичиг баримтууд бүрдээгүй, эхнээсээ л бүх асуудал журам зөрчигдсөн байсан. Ийм нөхцөл дээр бид нар ажил хүлээж авсан. Тэр жилийн сонгууль маш их оройтож болсон бөгөөд орон нутгийн сонгууль 11 сард болоод томилгоо хийгдэх гэсээр байтал 12 сар болсон. Тэгээд бид нар ажлаа авангуутаа орон нутгийн хөгжлийн сангийн ажлуудыг эрэмбэлэх ажилдаа орсон бөгөөд хууль журамд заасан хугацаа нэгэнт өнгөрсөн байсан учраас суманд сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын саналыг авъя, харин он гаргаад 1 дүгээр сард багтаан багийн иргэдийн нийтийн хурлуудаа хуралдуулъя гэсэн саналыг гаргасан. Жишээ нь: Баянцагаан багийн хурал 01 сарын 18-ны өдөр болж байсан бөгөөд хамгийн сүүлийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 03 сард болж байсан. Тэр үеийн үйл ажиллагаануудыг эрэмбэлсэн, багцалсан хуулийн хугацаа нэгэнт хэтэрсэн байдаг. Хууль ёсны хамтын шийдвэр гараад тамга, тэмдэг дарагдсан хурлын тогтоолыг засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй учраас би хурлын шийдвэрийг хэрэгжүүлсэн. Хоолт багийн халуун усны барилгын асуудлыг 2013 оны 5 сарын эхээр миний бие Улаанбаатар хотод албан ажлаар 10 орчим хоног ажилласан. Би тэр хугацаандаа гэрчийн мэдүүлэг өгсөн суманд үлдсэн тамгын газрын дарга, санхүүгийн хүмүүстэй утсаар холбогдож байсан. Хоолт багийн халуун усны барилга багийн иргэдийн нийтийн хурлаас их дээгүүрт гарсан байсан бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрэмбээр 7 юм уу 8-д орж байсан. Энэ ажил нэгэнт хийгдэх ёстой ажил болох нь тодорхой болсон бөгөөд хийх нь зөв ажил болсон учраас энэ барилгын зураг төсвийг хөөцөлдөх эсэх талаар холбогдох хүмүүстэй зөвлөлдөхөд, та нэгэнт өөрөө явж байгаа учраас боломжийн үнэ санал болговол хийлгэчих гэсэн зүйлийг ярьж байсан бөгөөд 2014 оны 06 сарын эхээр зураг төсөв маань үндсэндээ бэлэн болсон байсан. Тухайн зураг төсөв маань хийгдэх явцад хөөцөлдөх асуудал их гарч байсан. Яагаад гэвэл Энхсайхан гэх хүний зураг төсвийг гарсны дараа манай аймгийн экспердици батлаагүй бөгөөд 3 сая төгрөгийн үнэтэй зургийг 2 удаа хот руу буцаасан байдаг. Тэр нь 06 сарын эхний 15 хоногт багтсан байдаг бөгөөд би өөрөө 5 дугаар сарын сүүлээр албан ажлаар явж байхдаа тэр үеийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Отгонжаргал болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байсан бөгөөд тухайн зураг төслийн батлав гэсэн хэсэг дээр нь тамга дарж баталгаажуулж байсан. Мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан зураг төсөв нь хүчин төгөлдөр зураг төсөв гэж ойлгогдоно. Миний бие тэр үед урьд нь удирдах албан тушаал хашиж байгаагүй учраас журам зөрчсөн байдаг. Шууд худалдан авах босго үнэнд багтаж байгаа, шууд худалдан авах ажлыг засаг дарга өөрөө санаачлаад хийх эрхтэй байдаг. Мөн 03 сарын 18-ны өдрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол дээр хүртэл зураг төсөв хийлгээд, хэрэгжүүлж ажиллахыг надад даалгасан байдаг. Миний бие хурлын тогтоолыг хэрэгжүүлсэн гэж ойлгож байгаа, гэхдээ хэрэгжүүлэхдээ нэг алдаа гаргасан нь бичгээр гэрээ байгуулаагүй, харин аман хэлбэрээр хэлцэл байгуулсан байдаг бөгөөд би энэ алдаагаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс ямар асуудал ярьж мэдүүлэг өгөх нь тэр хүмүүсийн эрх бөгөөд миний бие тухайн үед холбогдох албан тушаалтнуудтай зөвшилцөөд энэ асуудлаа шийдүүлж байсан боловч гэрчүүд энэ талаар дурдаагүй, эсрэгээр нь ярьсан зүйл байсан боловч цаг хугацаа өнгөрсөн байна. Мөн миний эрх хэмжээний асуудал биш учраас би тэр хүмүүсийг буруутгаж таарахгүй байх гэж бодож байна. Энэ зураг төсөл нь ерөнхий эксдердицээр батлагдаад хамгийн сүүлд аймгийн ерөнхий артетектор гарын үсэг зурдаг юм байна лээ. Хамгийн эхлээд засаг дарга миний бие дараа нь зургийн компаний захирал, дараа нь Энхсайхан гарын үсэг зураад, тэр зургийг баталгаажуулсан. Тэр зургийн ерөнхий хүрээ багадсан, бохирын асуудлыг шийдээгүй байна гээд 2 удаа өөрчлөгдөж, хот руу буцаагдаж байсан.  Манай Хоолт багийн хувьд суурьшил сайтай багийн албан өрөөтэй, мөн тэнд нилээн олон айлууд өвөлжиж, хаваржиж байдаг газар юм. Миний бие Энхсайханд 2 удаа хүнээр дамжуулан зургийг өгч явуулахад тэр хоёр маань өөрчлөлтөө хийгээд гарын үсгээ зураад ,над руу явуулдаг байсан бөгөөд ирэхээр  нь би гарын үсэг зураад, аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга, ерөнхий архетектор Дэлгэрдалай нар хамгийн сүүлд гарын үсэг зурдаг бөгөөд тэд нар маш өндөр шалгуур тавьж байсан. Ингээд зураг маань 06 сарын эхний 15 хоногт багтан гарч байсан. Зураг хийгдээд удаагүй байтал Энхсайхан, эхнэр, ач охинтойгоо хамт манай суманд ирж байсан. Тэгэхээр нь би та нар яах гэж явж байна гэхэд миний хийсэн зураг ажил болсон эсэхийг хармаар байна, бид нар зохиогчийн, төлөвлөгчийн хяналт хийдэг бөгөөд бид нар хийсэн ажлынхаа араас санаа тавьж хяналт хийх журамтай байдаг, мөн жишиг үнийн жагсаалт гэж байдаг бөгөөд танай сумын төсөв бол харьцангуй хямд үнэтэй хийгдсэн, бүхий л зүйлийг эхнээс нь төлөвлөсөн цоо шинээр хийгдсэн зураг учраас хямд үнэтэй хийгдсэн гэдэгт битгий эргэлзээрэй, бид нар хийсэн ажлынхаа араас санаа тавьж хянаж явна гэж ирсэн. Тэр үед нь би барилга баригдана, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20 сая төгрөг баталсан бөгөөд харин зургаар 31 сая төгрөгөөр хийгдэх учраас 11 сая төгрөг дутах гээд байгаа учраас оны эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хүлээж байна гэж хэлж байсан. Энхсайхан энэ талаар санах байх. Энхсайхан манай суманд ирээд, манай зарим газар нутгуудаар явж үзээд, бид хоёрын хувь хүмүүсийн хувьд ярьсан зүйлүүд байдаг. Энхсайханы хувьд ямар байдлаар мэдүүлгээ өгөх нь тэр хүний л асуудал шүү дээ. Харин миний тухайд болсон асуудлаа бодитоор нь ярьж байгаа. Ийм байдлаас болоод энэ барилга хийгдэж амжаагүй бөгөөд дараа оны эцэст төсвийг гүйцээгээд, 2013 оны 12 сард 8 сая төгрөг нэмсэн сумын хурлын тогтоол байдаг. Би буруу санаагүй бол 10 сарын хурлаар төсөвт тодотгол хийгээд 8 сая төгрөг баталсан байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх маш олон ажил байдаг учраас мөнгө төгрөг хүрэхгүй асуудал их байдаг. Тендерт шалгарсан компанитай яриад 2-3 сая төгрөгөө нааш цааш нь болгоод 28 сая төгрөгөөр халуун усны барилгаа бариулах боломжтой байх гэж бодоод, 8 сая төгрөг нэмж баталж байсныг би маш сайн санаж байна. Өнөөдрийн асуудлаас болж одоог хүртэл Хоолт багийн халуун усны барилга баригдаагүй байна. Зураг төсөв 4 хувь хийгдсэн бөгөөд нэг нь Энхсайханд, нэг нь хавтаст хэрэгт, хоёр нь миний өрөөнд байгаа. Энэ зургаар хийгдэх ажил одоог хүртэл хийгдээгүй байгаа бөгөөд зураг төсөв өнөөдрийг хүртэл хүчинтэй байна. Энэ асуудлаас болж 2013 оны 10 сарын 06-ны өдөр засаг даргыг огцруулах тухай сумын иргэдийн хурал болж байсан. 2014 онд сумын ой болох нилээн ажил байсан мөн  засаг дарга дээр хэрэг үүссэн байгаа учраас энэ ажил маань хийгдэж чадаагүй явсаар өнөөдрийн хүрч байна. Төсөвт тусгагдсан зардлууд одоо ч гэсэн бодитой байхаар байгаа. Ийм төрлийн зураг төсөв 6-7 сая төгрөгийн хооронд хийгдэх юм байна гэсэн Барилга хот байгуулалтын сайдын тушаал, нормачлал зэргээс харагддаг. Энэ зураг нь байх ёстой жишиг үнээс дээгүүр хийгдээгүй. Энэ барилга баригдаагүй явж байтал дараа оных нь эхний хагас жилд манай суманд Архангай аймгийн Аудитын газрын шалгалт очсон байдаг. Энэ шалгалтаар танай сумын халуун усны барилгын зураг төсөв хийлгүүлсэн асуудал, энэ ажлыг чинь түр түдгэлзүүлээд акт тавьмаар байна гэхээр нь миний хувьд зөвшөөрч, хэрэв акт тавигдвал төлбөрийг нь барагдуулж улсыг хохиролгүй болгоё гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тэр үед төрийн сангийн төлөөлөгч Нарангэрэл болон миний бие актыг зөвшөөрч гарын үсэг зураад, зураг төсөв хийсэн Энхсайхан, зураг төсвийг захиалсан миний бие хоёр нийлээд улсыг хохиролгүй болгоё, орон нутгийн хөгжлийн санд буцааж мөнгийг нь төлье гээд 2014 оны 07 сарын эхний 10 хоногт багтаан 3 сая төгрөг төрийн сангийн дансанд тушаасан байдаг. Ингээд улсын төсөв, хувь хүн, аж ахуй нэгжид хохирол учраагүй бөгөөд нэг хохирол нь гэвэл төлөвлөгдсөн ажил маань л өнөөдрийг хүртэл хийгдээгүй тасарсан байна. Тухайн үед дансаар орж ирсэн 900.000 төгрөг болон гэрээ байгуулаагүй асуудал нь миний буруу болсон байна. Би энэ асуудал дээр гэм буруугүй гэж та бүхэнтэй маргаан үүсгэхгүй. Харин энэ асуудалтай холбогдуулан хуулийн дагуу ямар байдлаар шийдэхийг хуулийн мэдлэгтэй та бүхэн маань мэдэж байгаа байх гэв.
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Мөнхнарангийн: “...Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний оруулж ирсэн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралаар батлагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамд заасны дагуу төслийг сонгон шалгаруулж дүгнэлт гаргаад засаг даргад уламжлах үүрэгтэй. Харин хяналтын орон тооны бус зөвлөл нь сангийн хөрөнгийн зарцуулалт зээлийн ашиглалт, эргэн төлөлт тайлагналтад хяналт тавих чиг үүрэгтэй. Төсөл сонгон шалгаруулалтанд ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй зэрэг ажил үүргийн хуваартай бөгөөд ялгаатайгаар тус тусын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сумын засаг дарга зөвхөн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шалгаруулсан төсөлд зээл олгох эрхтэй байдаг. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журамд зааснаао хяналт тавих орон тооны бус зөвлөлийн дарга нь хөрөнгийг олгохгүй байх чиг үүрэг өгөх эрхгүй.Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр уг асуудлыг бол оруулж ирж хэлэлцэгдээгүй, засаг дарга өөрөө 10.000.000 саяаас доош үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээ, худалдан авах эрхийн хүрээнд засаг дарга Б.Эрдэнэбаатар нь шууд худалдан авалт хийж Улаанбаатар хотын нэг зураг төсвийн компаниар хийлгэсэн. Уг нь бол зураг төсөв хийлгэх төсөв буюу зөвлөх үйлчилгээний төсвийг оруулж батлуулж өгөх ёстой. Тэгтэл зөвлөх үйлчилгээний төсвийг ИХ-аар батлуулаагүй байсан. Улаанбаатар хотын зургийн компанитай засаг дарга Б.Эрдэнэбаатар өөрөө очиж уулзаж ярьж тохироод 3.000.000 сая төгрөгөөр хийлгэсэн байсан. Жаргалант сумын Хоолт багийн нутаг дэвсгэрт халуун усны барилга барих барилгын төсөв болох 33.000.000 сая төгрөгөөс 3.000.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байсан. Тэгэхээр сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс шийдвэрлэсэн байгаа юм. Зураг төсөв хийлгэх зардлыг оны эхэнд зөвлөх үйлчилгээний зардал гэж тусд нь төлөвлөх ёстой байдаг. Тэгээгүй байсан. Нэгэнт төсөвлөгдөж батлагдаад орж ирсэн хөрөнгийг сумын засаг дарга захирамж гаргаж зарцуулах эрх түүнд байдаг. 2013 онд хийгдэх ажлуудын зөвлөх үйлчилгээний хөрөнгийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал тусад нь шийдвэрлээгүй тул засаг дарга Б.Эрдэнэбаатар 33.000.000 сая төгрөгөөс зураг төсөв хийлгэх 3.000.000 сая төгрөгийг гаргаж журам зөрчсөнөөс болоод тус барилга халуун усны барилгын ажил гэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тухайн ондоо баригдаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй. 2014 онд Хоолт багийн халуу ус төлөвлөгдсөн боловч санхүүжилт орж ирээгүй тул хийгдээгүй. 2015 онд тус ажил бүр хасагдсан байсан. “Гандирс-Од” ХХК-аар Хоолт багийн халуун усны барилгын зураг төсвийг хийлгэхдээ тус компанитай гэрээ хийгээгүй бөгөөд амаар тохиролцоод 3.000.000 төгрөг тус компаний архитектор Н.Энхсайхан гэж хүнд шилжүүлсэн байдаг. Архангай амгийн Аудитын газраас аудитын шалгалт орж журам зөрчиж санхүүжилт олгосон байна гэж үзэн засаг дарга Б.Эрдэнэбаатарыг 3.000.000 төгрөгийг буцаан аймгийн төсвийн орлогын дансанд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр худалдан авалт цуцлагдсан гэж буцаан тушаах шийдвэр гарч буцаан тушаасан байгаа. Материаллаг талаасаа гэвэл орон нутгийн хөгжлийн сангаас зураг төсөв хийлгэх гэж гаргуулсан 3.000.000 сая төгрөгийг засаг дарга Б.Эрдэнэбаатар буцаан тушаасан байсан. Материаллаг бус хохирол гэвэл 2013 онд төсөв мөнгө нь батлагдсан байхад засаг дарга Б.Эрдэнэбаатар журам зөрчиж зураг төслийн компанид санхүүжилт олгосон, ажлаа зөв зохион байгуулаагүйгээс болж Жаргалант сумын Хоолт багийн нутаг дэвсгэрт халуун усны газар баригдах боломжтой байсан энэ ажил одоо болтол хийгдээгүй сүүлдээ төсөв мөнгө хасагдсан зэрэг багийн нийт иргэд бухимдалтай байдаг зэрэг иргэдэд учирч байгаа хохирол гэж үзэж байна. Зураг төсөв хийхэд зарцуулсан 3.000.000 төгрөг буцаан тушаагдсан, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 59-62х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Энхсайханы: “...манай “Гандирс-Од” ХХК-д танилцуулга Барилга.м.н болон барилгын холбогдолтой бүх интернэтэд манай компанийн танилцуулга байдаг юм. Тэр утгаар Архангай аймгийн Жаргалант сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар нь 2013 оны хавар 04 дүгээр сард манай компани руу утасдаж сумынхаа Хоолт багийн халуун усны барилгын зураг, төслийг хийлгэх саналыг тавьсан. Саналыг нь хүлээн авсан. Тэгээд Эрдэнэбаатартай утсаар холбогдож халуун усны зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, газрын байршлын схем, хэдэн хүн нэг дор усанд орох ямар зориулалтын барилга болох, усаа, хаанаас татах, цахилгаанаар халаах эсэх, ямар материалаар хийх эсэхийг нь асууж шаардлагатай бичиг баримт шаардлагатай байгаа эсэхийг хэлсэн. Тэгээд тэр явдлаас хойш Б.Эрдэнэбаатар манай ажил дээр ирээд уулзахаар нь хуучин өмнө хийж байсан зураг төслүүдийг үзүүлэхэд хэмжээ нь том байна. Орон нутгийн багийн иргэдэд үйлчлэх бага хэмжээтэй халуун усны барилгын зураг төсөв шаардлагатай байгаа талаар хэлсэн. Б.Эрдэнэбаатар нь орон нутгийн халуун усны барилгын суурийг нь цутгаж хийгээд, орон нутгийн модоор барина. Цахилгаан байхгүй учир, цахилгааныг бага оврын үүсгүүрээр хангана. Цэвэр усаа зөөврийн усаар хангаж, бохир усаа цооногт хийнэ гэж байсан. Тэгээд аман хэлбэрээр нэг давхар, талбайн хэмбээ 18.4 м.кв, 43.8 м.куб эзэлхүүнтэй, хажуудаа, цэвэр усны сав нь 200 литр, бохир шингээх цооногийн хамт зургийг 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсний хэмжээг зураг төсвийн жишиг үнийн хэмжээгээр тооцож бодсон. Уг нь тооцож үзэхэд гурван сая төгрөгөөс өндөр гарахад Жаргалант сумын засаг дарга үнэлгээг нь доош нь буулгаж өгөөч төсвийн байгууллага орон нутгийн сумын санхүүжилтээр хийгдэж байгаа гээд гурван сая төгрөгөөр Хоолт багийн халуун усны зураг төсвийг хийж гүйцэтгэхээр тохирсон. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газрын зураг төсвийн гэрээг албан ёсоор байгуулаагүй шиг санагдаж байна. Б.Эрдэнэбаатарын өгсөн өгөгдлийн дагуу зураг төслийг нь 2013 оны 06 дугаар сард хийж гүйцэтгээд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар батлуулахаар шуудангаар явуулсан. Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газрын зураг төслийг нь баталсан байсныг Б.Эрдэнэбаатар түүгээрээ авсан байсан. Зураг төсөл батлагдсны дараагаар ажлын хөлсийг Б.Эрдэнэбаатарын тухайн үед өгч байсан гар утас руу нь залгаж нэхэмжилэхэд нэхэмжлэлээ явуулчих гэж байсан. Манай компанийн зураг төсөл дээр хамтран ажилласан инженер Ж.Хаянхярваа, Отгон нар урьдчилгаа авалгүйгээр ажил хийлээ гэж надад уурлаж байсан. Тухайн үед Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газрын зураг төслийг “Гандирс-Од” ХХК-иар хийсэн юм. Тухайн үед би “Ганхэмжүүр” ХХК-иас хувьдаа зуслангийн байшин барихдаа барилгын материалын зээл авсан байсан. Тэр зээлийн төлбөр нэхэгдээд байхаар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг дага Б.Эрдэнэбаатартай утсаар холбогдож зураг төслийн мөнгийн “Ганхэмжүүр” ХХК-ийн Голомт банкны данс руу шилжүүлээд өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би “Ганхэмжүүр” ХХК-ийн 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 35/13 дугаартай нэхэмжлэхийг авч Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар руу факсдах гэтэл факс болон интернэт байхгүй гээд байсан. Тэгээд суманд үйл ажиллагаа явуудаг Хаан банкны и-мэйл хаягаар явуулсан. Тэр явдлаас хойш нэлээн хэд хоногийн дараа Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Хоолт багийн халуун усны зураг төсвийн үнэ гэж “Ганхэмжүүр” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байсан. Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн баримтанд шалгалт орсон юм шиг байсан. Тэгээд Архангай аймгийн Жаргалант сумаас Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газын нэхэмжлэхээр ажлын хөлс болох 3 сая төгрөгийг ямар учраас шилжүүлэн авсан болох талаар тодруулга шаардсан юм шиг байсан. Тэгээд би захирал О.Цэрэнбаатарт учрыг нь хэлэхэд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №67 дугаартай албан бичгийг Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргад хүргүүлсэн байсан. 2013 оны 06 дугаар сард Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь манай ажил дээр ирээд надтай уулзаж халуун усны газрыг ямар материалаар хийлгэвэл сайн ба гээд хамт барилгын материалын 100 айлд орших дэлгүүр орсон. Б.Эрдэнэбаатарт өвлийн идэшинд идэх сарлаг захъя Монгол үхэр болохоор үнэтэй байна гэсэн. Дөрвөн настай өвөл идэх сарлаг авбал хэдэн төгрөгөөр авах вэ гэтэл 1.000.000 төгрөгөөр авч өгч болох юм гэсэн. Б.Эрдэнэбаатараас ХААН банкных нь дансны дугаарыг авч 2013 оны 06 дугаар сарын дунд үеэр 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Дансны гүйлгээний утган дээр нь ямар нэгэн зүйл бичээгүй. Дансны дугаарыг нь санахгүй байна. Уг 900.000 төгрөгийг өөрийнхөө дансанд байсан мөнгөнөөс шилжүүлсэн хуулгыг нь авч ирж болно. 2013 оны 07 дугаар сард наадмын дараахан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрт орших Мухар хужиртын рашаанд эхнэр Билэгсайхан, хоёр зээгийн хамт амарч яваад Жаргалант сум орж засаг дарга Б.Эрдэнэбаатартай уулзаж Хоолт багт баригдах халуун усны газар баригдаж байгаа юу, барилгыг чинь үзье гэхэд барилгын ажил эхлээгүй байгаа. Тендер нь зарлагдаагүй байгаа гэж байсан. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд орших Мухар Хужиртын рашаанаас Жаргалант сум 50 километрт оршдог гэхээр нь Жаргалант сум орсон. Б.Эрдэнэбаатартай уулзаж өвөл надад өгөх үхрийг чинь үзье гээд түүний хамтаар сумын төвөөс Мухар Хужирт руу явах замд байдаг 50 орчим насны айлд очсон. Тэгээд  4 настай сарлаг үзүүлсэн. Тэр сарлаг нь нэлээн туранхай бие жижигтэй болохоор нь таалагдахгүй, бие жижигтэй сарлаг байна гээд наймааг буцаахаар шийдсэн. Тэгээд Мухар Хужиртын рашаан дээр очоод байж байтал Б.Эрдэнэбаатар цайвар өнгийн УАЗ-469 машинтай ирээд надад үхрийн мөнгө гэж 900.000 төгрөгийг өгсөн. Монгол мөнгөн дэвсгэртээр 45 ширхэг 20.000-ын дэвсгэртийг надад өгсөн. 2013 онд Архангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтанд Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газрын барилга ороогүй байсан. Хэрэв тендер зарлагдаж барилгын ажил эхлэхэд зохиогчийн хяналтын гэрээ хийгдэх байсан. Тэр гэрээ өнөөдрийг хүртэл хийгдээгүй тул уг барилгын ажил өнөөдрийг хүртэл хугацаанд хийгдээгүй байна гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 147-148х/ 

    * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч  Б.Ганбатын: “...миний бие нь таны тайлбарлан өгсөн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй болохыг ойлгож мэдлээ. Миний бие нь мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. өнгөрсөн жил буюу 2013 онд би өөрийн төрсөн ах Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатараар дамжуулж, зуучлуулан бусдад Монгол болон сарлаг худалдан борлуулсан асуудал огт байхгүй. 2013 оны 07 байна уу 08 дугаар сард Б.Эрдэнэбаатар цагаан өнгийн портер машинтай 1 хүн дагуулж ирээд өөрийнхөө сарлаг, монгол үхрүүдийг үзүүлж байсан. Б.Эрдэнэбаатар ахын 10 гаран тооны Сарлаг Монгол нийлсэн үхрүүдийг би харж хариулж өгдөг. Ах маань өөрийнхөө уг үхрүүдээс зарна гэж үзүүлж байсан болохоос биш, би өөрийн сарлаг, монгол ухрээс хэн нэгэнд зараад өгөөч гэж зуучлуулсан асуудал байхгүй. Огт танихгүй хүмүүс дагуулж ирсэн. Нэг хүн машинаас бууж үхэр үзсэн. Би бодохдоо махны ченжүүд байна гэж ойлгосон. Би Нэргүй овогтой Энхсайхан, Нямсүрэнгийн Шинэбилэг гэх хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 180х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Нарангэрэлийн: “...Миний 2 дугаар гарын үсэг зураагүй шилжүүлсэн мөнгө нь 2013 оны 06 сарын 17-нд Ган хэмжүүр ХХК-д Хоолт багийн халуун усны зургийн мөнгө гэж 3 сая төгрөг шилжүүл гэхээр нь гэрээ хийгдээгүй ажлын мөнгө олгохгүй гэхэд 2013 оны 06 сарын 10-ны өдрийн нэхэмжлэх дээр нь шилжүүл гэсэн цохолт хийлгээд би гарын үсэг зурахгүйгээр шилжүүлсэн. Хоолт багт халуун усны барилга барих ажилд нийтдээ 20 сая төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын 8 дугаарт эрэмблэгдсэн байсан. Зураг төсөвт нь хөрөнгө тусдаа төсөвлөгдөөгүй. Харин “Барилга угсралтын жишиг үнийн норм, журам”-д зааснаар төсөвт өртөгийн 2-4 хувиас нь хэтрүүлэхгүйгээр үнийг  тооцож барилгын зураг төсвийг хийлгэхээр заасан байдаг. Гэтэл уг барилгын зураг төсвийг Гандирс-Од ХХК-иар хийлгэх талаар Засаг дарга нь надад хэлээгүй. Зураг төсвийн ажлын мөнгийг сумын Хаан банкны дотоод сүлжээгээр дамжуулж 2016 оны 06 сарын 10-ны үеэр ирсэн Ганхэмжүүр ХХК-ийн нэхэмжлэлээр гүйлгээг хийхийг Засаг дарга шаардсан. Уг нэхэмжлэлийг Засаг дарга Б.Эрдэнэбаатар өөрөө барьж орж ирээд 3 сая төгрөгийг шилжүүл гэхээр нь нэхэмжлэлийн эх хувь нь байхгүй, гэрээ хийгдээгүй ажил тул гүйлгээг хийх боломжгүй гээд 3 хонуулсан шиг санагдаж байна. Гэтэл Засаг дарга Б.Эрдэнэбаатар Санхүүд Хоолт багийн халуун усны барилгын зураг төсвийн үнийг Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлэхийг удаа дараа шаардаж батлагдсан зураг төсөв нь энэ байна гэж надад харуулсан. Мөн Засаг даргын Тамгын газрын ажилчдын хуралдаан дээр харуулаад миний хэлсэн болгон санхүү дээр очиж хад мөргөдөг гээд байхаар нь 2 дугаар гарын үсэг зурахгүйгээр нэхэмжлэл дээр Засаг даргаар цохолт хийлгэн шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 159х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Цэрэндагвын: “...Миний бие Засаг дарга Б.Эрдэнэбаатарын төсвийн тухай хууль зөрчсөн, ашиг сонирхолын тухай хууль зөрчсөн зөрчлүүдийг бүгдийг нь танай байгууллага шалгах байх гэж бодоод хүсэлт гаргасан. Миний бие урьд өмнө өгсөн мэдүүлгэн дээрээ нэмж ярих зүйл байна. Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь өөрийн албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд хэлж зөвшилцөхгүйгээр Хоолт багт баригдаж халуун усны зураг төсвийг дур мэдэн үнэлгээний хорооны шийдвэргүйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг компаниар 3 сая төгрөгөөр хийлгэж түүнээс 900.000 төгрөгийн хээл хахууль өөрийнх дансаараа дамжуулан авсан болохыг би мэдсэн юм. Барилгын тухай хууль болон барилгын үнэлгээ тогтоох журмаар нийт баригдах барилгын төсөвт өртөгийн 2-4 хүртэл хувиар тооцож барилгын зурга төсвийг хийлгэхээр заасан байдаг. Иймд батлагдсан төсөвт өртөг болон 20.000.000 төгрөгөөс 400.000-800.000 төгрөгөөр барилгын зураг төсвийг хийлгэх ёстой байсан. Миний бодлоор Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь үнэлгээний хорооны шийдвэргүйгээр зураг төсвийг хэт өндөр үнээр хийлгэж дундаас нь авилга, хээл хахууль авах санаа бодолтой байсан гэж үзэж байна. 2013 оны зун шиг санагдаж байна сар, өдрийг нь сайн санахгүй байна цагаан саарал өнгийн жип машинтай хүмүүс суман дээр ирээд Засаг дарга Б.Эрдэнэбаатартай уулзахаар ирсэн байсан. Энэ ямар хүмүүс болох талаар сураглахад Хоолт багт баригдсан халуун усны барилгыг хүлээлгэн өгөх хүмүүс байна гэж хүмүүс ярьж байсан. Ингээд баригдаагүй халуун усны барилгыг хэн барьсан юм бол гэтэл тэр хүмүүс яваад өгчихсөн байсан. Тэр хүмүүсийн машины дугаарыг харсан болон тэр хүмүүстэй уулзсан хүмүүс байдаггүй. Сум хөгжүүлэх сангаас Элэгтэй хайрхан ХХК-д дэд бүтэц хөгжүүлэх зээл олгох шаардлага байгаагүй. Учир нь тухайн үед 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянцагаан багт хоёр дэд станц барьж сумын төвийн иргэдийн эрчим хүчний хэрэглээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардагатай байсан ба багийн иргэдийн нийтийн хурлаас дэмжиж хөрөнгө оруулалтын ажил хийх эрэмбийн жагсаалтанд орж 1 дүгээрт эрэмблэгдсэн байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр уг ажил сумын төвийн хэмжээний бүх айл өрхөд хийгдаж байсан. Ийм учир Б.Эрдэнэбаатар нь сумын хөгжлийн сангаас зээл олгох шаардлага байхгүй байхад дур мэдэн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг хуралдуулж хяналтын зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулалгүйгээр зээл олгосон. Үүнийг мэдээд сум хөгжүүлэх санд хяналт тавих зөвлөлөөс Элэгтэй хайрхан ХХК-д дэд бүтэц хөгжүүлэх ажилд зээл олгохыг хориглосон шийдвэр гаргаж зөвлөмж хүргүүлсэн байсан. Ингэсээр байхад дур мэдэн зээл олгосноор одоо сум хөгжүүлэх санд 25 сая төгрөгийн хохирол учираад байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас, 172х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Цэдэнбаатарын: “...манай компанийн архитектороор 2000 оноос ажиллаж байна. Н.Энхсайхан 2013 оны 05 дугаар сард манай танил надаас Архангай аймгийн Жаргалант сумын багт халуун усны барилгын зураг төсөв хэрэгтэй байна танд бэлэн зураг байна уу гэж надаас гуйсан. Би 1977-1990 онуудад Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтад ажиллаж байсан ба тэр үед ашиглаж байсан цахилгаан эрчим хүчгүй сум болон багт баригдах халуун усны бэлэн зургууд надад байсан юм. Би өөрт хадгалагдаж байсан тэр зургуудаасаа архитектор Н.Энхсайханд өгөөд энэ зургийг орчин үеийн байдалд оруулж өөрчлөөд өгчих гэж хэлсэн. Миний өгсөн хуучин зургийг архитектор Н.Энхсайхан орчин үеийн байдалд оруулж намайг боловсруулсан гэж надаар болон өөрөө гарын үсэг зурж албажуулж компанийн тэмдэг дарсан. Миний хувьд хамт олон жил ажилласан архитектор Н.Энхсайхан ялихгүй бага барилгын зургийн мөнгийг авна гэхээс зовоод зургийн ажлын мөнгө авч гэрээ байгуулаагүй юм. Архитектор Н.Энхсайхан хуучин зургийг шинэчилж Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны барилгын зураг нь тэнхлэгээрээ 4.8 метрийг үржих нь 3.5 метрийн харьцаатай ба нийт 16.8 метр квадрат болж байсан. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 182 тоот тушаалын хавсралтаар Зураг төсвийн ажлын жишиг үнийг баталсан юм. Уг тушаалаар зураг төсвийн ажлын жишиг үнээр 50 метр квадрат хүртэл барилгын зураг төсвийг 29.000 /хорин есөн мянга/ төгрөгөөр тооцоход 487.200 /дөрвөн зуун наян долоог мянга хоёр зуун/ төгрөг болж байсан. Уг зургийг хийлгэх гэж Архангай аймгийн Жаргалант сумаас нэг 40 орчим насны залуу ирэн хийсэн зургийг нь үзэж танилцаж, хийгдэх зурагт саналаа өгч байсан. Одоо би тэр залууг харвал танихгүй. Тэр ямар албан тушаал хашдаг эсэхээ надад огт хэлээгүй, би тэр залуутай огт харьцаагүй. Архитектор Н.Энхсайхан тэр залуутай харьцаж байсан. Би бодохдоо тэр залуу Н.Энхсайхан хоёр бие биенээ таньдаг танилууд байна гэж бодсон. Миний хувьд Гандирс-Од компаниа төлөөлөн 2013 онд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай Хоолт багийн халуун усны барилгын зураг төсвийг хийж гүйцэтгэхээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн асуудал огт байхгүй. Уг зургийн ажлын хөлс аваагүй, гэрээ байгуулаагүй тул барилга баригдсан эсэхэд хяналт тавиагүй юм. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад №67 дугаар албан бичгээр тодруулга хүргүүлсэн асуудал огт байхгүй. Би 201303000485 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 107 дугаар хуудсан дахь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №67 дугаар бүхий миний гарын үсэгтэй албан бичигтэй танилцлаа. Уг албан бичгэн дээр би гарын үсэг зураагүй байна. Хэн нэг нь миний гарын үсгийг дууриалган зурахыг оролдож нэрийг маань хөх өнгийн балаар таталган бичсэн байна. Манай компанийн тамгыг бүдэг дарсан байна. Компанийн тамгыг скайнрдаж гарын үсэг дээр дарсан байхыг үгүйсгэхээргүй байна. Уг №67 дугаар бүхий албан бичгэн дээр дурьдсанаар Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргатай 2013 оны 03 сарын 20-ны өдөр Хоолт багт баригдах халуун усны барилгын зураг төсөл боловсруулах 2013/45 дугаар бүхий гэрээг байгуулсан асуудал огт байхгүй. Архангай аймгийн Жаргалант сумаас барилгын зураг төсвийн 3 сая төгрөг манай компанийн дансанд шилжиж орж ирсэн асуудал огт байхгүй. мөн би “Ган Хэмжүүр” ХХК-ийн удирдлагуудыг танихгүй бөгөөд уг компани нь манай компанийн охин компани биш юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 196-197х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Энхтуяагийн: “...миний төрсөн ах Нэргүйн Энхсайхан ах маань 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас “зураг төсвийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авах гэтэл дансгүй болчихлоо, өөрийн компанийнхаа дансаар нэхэмжлээд аваад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Төрсөн ах Н.Энхсайхан зураг төсвийн үйл ажиллагаа явуулдаг “Гандирс-Од” ХХК-д барилгын зургийн архитектороор ажилладаг. Ган хэмжүүр ХХК-ийг нөхөр Г.Батбаярын хамтаар 2008 онд автомашин засвар, гадаад дотоод худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан. Манай компани хүнд даацийн автомашины электрон жинг гадаадаас оруулж ирэх, суурилуулах, засварлах чиглэлээр 2008 оны сүүлээс эхлэн ажиллаж байгаа юм. Уг үйл ажиллагааг явуулахад жинг суурилуулах суурин болон харагдах байдлын зургийг ах Н.Энхсайханаар зуруулдаг юм. Ах Н.Энхсайханыг нэг удаа мөнгө нэхэмжлээд гаргаад өгөөч гээд гуйгаад ирэхээр нь түүний хүсэлтийн дагуу өөрийн компанийн нэхэмжлэх дээр №35/13 дугаар тавьж Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас “зураг төсвийн үнэн” болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэхийг өөрийн гараар бичиж түүнд өгсөн. Тэр явдлаас хойш нэг их удаагүй 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай компанийн Голомт банкны төгрөгийн 1901035038 дугаар бүхий дансанд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас “Хоолт багийн халуун усны зураг төсвийн үнэ” гэж 3.000.000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Тэр өдөр нь 2.700.000 төгрөгийг ах Н.Энхсайханы өгсөн арилжааны банкны данс руу шилжүүлсэн. Нийт шилжиж орж ирсэн мөнгөний үнийн дүнгийн 10 хувийг дансаар шилжүүлэн авсан болохоор татварт суутган үлдээсэн. Манай компани барилгын материал худалдан борлуулдаггүй. Харин үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд барилгын материал худалдан авч хэрэглэдэг юм. Тухайн үед Н.Энхсайхан ах манай компаниас барилгын материал худалдан авч байгаагүй. “Ганхэмжүүр” ХХК-ийг нөхөр Г.Батбаяр бид хоёр автомашин, ачаа тээвэрлэх, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, цахилгаан нэг ба гурван фазын механик болон электрон жин худалдах суурилуулах чиглэлээр үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Зураг төсөл, үйлдвэрлэл үйлчилгээний “Гандирс-Од” ХХК-ийн захирал О.Цэрэнбаатар гуайг ерөнхийд нь зүс мэднэ. О.Цэрэнбаатар гуай манай компанийн дүрмийн сангийн нэг ч хувийг эзэмшдэггүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 186-187х/  

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Н.Энхсайханы: “...би барилгын зураг төслийн “Гандирс-Од” ХХК-ийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш архитектороор ажиллаж байгаа. 2013 оны 06 дугаар сарын эхээр шиг сангдаж байна Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар гэх хүн манай ажил дээр надтай ирж уулзаж мэнд мэдэлцэж танилцсан юм. Ингээд сумынхаа Хоолт багт нэг зэрэг 2 хүн орж үйлчүүлэх зориулалт бүхий халуун усны газрын зураг, төсөв хийгэе гэсэн юм. Би энэ тухай захирал О.Цэрэнбаатарт танилцуулахад ажил ихтэй үед жижиг сажиг барилгын зураг төсөв хийх зав байхгүй, бэлэн зураг надад байна тэр зургийг үзүүлээд болно гэвэл засч янзалаад өгчихгүй юу гэсэн. Ингээд захирал О.Цэрэнбаатараас социализмын үед сумдад барьж байсан халуун усны барилгын бэлэн зургийг авч Б.Эрдэнэбаатарт үзүүлэхэд том хэмжээтэй байна. Манай сумын Хоолт багт баригдах халуун усны газар нь бага оврын хэмжээтэй байвал төсөвлөсөн төсөвт өртөгт нь багтана гэж хэлсэн. Би болон манай компани зав муутай байгаа таны хийлгэхээр санал болгож байгаа Хоолт багт баригдах халуун усны газрын зургийг хийх цаг зав байхгүй талаар түүнд хэлэхэд хийгээд өгөөч гээд гуйгаад байсан. Ингээд би өөрийн ажлын зав зайгаараа Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын хүсэлтээр тус сумын нутаг дэвсгэр болох Хоолт багт баригдах халуун усны барилгын зураг төсвийг нь хийж өгөхөөр тохирсон юм. Барилгын зураг, гаднах бохирын шингээх цооногын зураг тэдгээрийн төсвийг хийхэд нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн өртөгтэйгээр хийж өгч болох тооцоолол гарч байна. Энэ үнээр хийж өгч болох талаар түүнд хэлэхэд доош татаад 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр хийж өгөөч сумын төсөвт хөрөнгө бага суусан гэхээр нь зөвшөөрсөн юм. Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын надад ойгуулсанаар Хоолт баг Жаргалант сумаасаа хол зайд оршдог ба гэрэл цахилгаан очоогүй гэж байсан. Ингээд уг баригдах халуун усны газрыг цахилгаан үүсгүүрээр хангах ёстой иймд 100 айлын барилгын худалдааны төв орж цахилгаан үүсгүүр гаргагч моторын хүчин чадлыг судалсан. 100 айлын барилгын худалдааны төвүүдээр явж байх үед Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь надад хандан “та Хоолт багт баригдах халуун усны барилгын зураг төсөв”-ийг богино хугацаанд хийгээд өгчих ингээд зураг төсвийн үнэнд 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг над руу явуулчих зураг төсвийн мөнгийг нь нэхэмжлэхэд дурьдсан данс руу чинь шилжүүлчинхнэ. Харин надад 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нь миний хувийн харилцааны данс руу шилжүүлчихээрэй гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд ажлын зав зайгаараа хамт ажилладаг хүмүүсээс туслалцаа аваад Б.Эрдэнэбаатарын өгсөн өгөгдлийн дагуу 2013 оны 06 дугаар сард Архангай аймгийн Жаргалант сумын “Хоолт багт баригдах халуун усны барилгын зураг төсөл”-ийг хийж гүйцэтгээд захирал О.Цэрэнбаатараар батлуулж Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар батлуулахаар шуудангаар явуулсан. Миний хийсэн Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт баригдах халуун усны газрын зураг төсвийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар баталсан байсныг Б.Эрдэнэбаатар түүгээрээ авсан байсан. Зураг төсөл Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар батлагдсаны дараагаар ажлын хөлсийг Б.Эрдэнэбаатарын тухайн үед түүний барьж байсан гар утас руу нь залгаж нэхэмжлэхэд нэхэмжлэлээрээ явуулчих гэсэн. Тэгээд “Гандирс-Од” ХХК-иас зураг төсвийн үнийг нэхэмжлэхээр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар руу нэхэмжлэх явуулах гэтэл манай компаниар зураг хийгдээгүй би хувиараа хийсэн тул нэхэмжлэх явуулах боломжгүй байсан. Би өөрийн төрсөн дүү “Ган Хэмжүүр” ХХК-ийн захирал Н.Энтуяатай уулзаж Арханга аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар руу төсвийн ажлын хөлс болох 3.000.000 төгрөг нэхэмжлээд аваад өгөөч гэхэд зөвшөөрсөн. Тэр дариудаа Архангай аймгийн Жаргалант сумын засаг дарга Б.Эрдэнэбаатартай утсаар холбогдож зураг төслийн мөнгийг “Ган хэмжүүр” ХХК-ийн Голомт банкны данс руу шилжүүлээд өгөөч гэхэд зөвшөөрсөн. Төрсөн дүү “Ган хэмжүүр” ХХК-ийн захирал Н.Энхтуяагийн бичиж өгсөн 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 35/13 дугаартай нэхэмжлэлийг авч Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар руу факсдах гэтэл факс болон интернэт хаяг байхгүй гээд байсан. Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны и.мэйл хаягаар уг нэхэмжлэлийг цахимаар явуулсан. Тэр явдлаас хойш нилээн хэд хоногийн дараа Архангай аймгийн Жарганалт сумын Засаг даргын Тамгын газраас 3.000.000 төгрөгийг Хоолт багийн халуун усны зураг төсвийн үнэ гэж “Ган хэмжүүр” ХХК-ийн дансанд 2013 оны 06 сарын 21-ний өдөр шилжүүлсэн байсан. Тухайн үед дүү Н.Энхтуяа “Ган хэмжүүр” ХХК-ийн Голомт банкин дахь данснаасаа миний Голомт банкны 2209283261 дугаар бүхий картын данс руу шилжиж орж ирсэн мөнгөний үнийн дүн 10 хувийг нь суутган авч 2.700.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд би Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын гар утас руу залгаж холбогдоход нада өгөх 1.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5137033728 дугаарын данс руу шилжүүлчих гэхээр нь компанийн дансаар мөнгө шилжүүлэн авахад шилжүүлэн авсан мөнгөний үнийн дүнгийн 10 хувийг татварт шууд суутган авдаг юм байна. Чамд шилжүүлэх 1.000.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг нь суутган шилжүүлье гэхэд Б.Эрдэнэбаатар зөвшөөрсөн юм. Миний Голомт банкны 2209283261 дугаар бүхий данс нь АТМ-ын карт байсан ба картнаасаа цувуулан мөнгө авч байгаад Хаан банкны Ардын эрх сэлбараас 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын Хаан банкны 5137033728 дугаарын данс руу нь 900.000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 03 сарын сүүлчээр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар миний 99084678 дугаарын гар утас руу мобиком ХХК-ийн үл таних дугаараас залгаж яриад “би асуудалд орчихоод байна, чи над руу 900.000 төгрөг шилжүүлэхдээ ямар гүйлгээний утгаар шилжүүлсэн юм бэ” гэхээр нь би чиний данс руу өөрийн нэрээр л шилжүүлсэн шүү дээ гэхэд “Б.Эрдэнэбаатар хэн нэгэн хүн эрт орой хэзээ нэгэн цагт над руу 900.000 төгрөг шилжүүлсэн талаар асуувал Б.Эрдэнэбаатарт өвлийн идэшинд идэх сарлаг захиж 900.000 төгрөгийг түүний өгсөн данс руу шилжүүлсэн, тэгээд зун Жаргалант суманд очиж худалдан авах үхрээ үзээд жижиг биетэй байна, наймаа хийхээ болъё гээд мөнгөө буцаан авсан гэж хэлээрэй гээд гуйсан” юм. Тэгээд 04 дүгээр сарын 22-ны өдөр дуудаж гэрчээр байцаалт авахаар нь Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын гуйлт, хүсэлтийн дагуу түүний хэлснээр худал зүйлийг зохиож мэдүүлэг өгсөн. Өнгөрсөн оны 07 дугаар сард наадмын дараахан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрт орших Мухар хужиртын рашаанд эхнэр Билэгсайхан, хоёр зээгийн хамт рашаан ууж амрахаар очсон. Тэгээд очсон өдөр амралтын гэр байхгүй байсан тул Жаргалант сум орж Засаг дарга Б.Эрдэнэбаатартай уулзаж Хоолт багт баригдах халуун усны барилга баригдаж байгаа юу, барилгыг чинь үзье гэхэд барилгын ажил эхлээгүй байгаа. Тендер нь зарлагдаагүй байгаа гэж байсан. Тухайн үед Жаргалант сум яагаад орох болсон бэ гэвэл Мухар хужиртын рашаан дээр амрахаар очиход амралтын гэр дууссан 1 хоногийн дараа гэр гарна гэхээр нь Жаргалант сумыг очиж үзсэн юм. Харин гэрчийн мэдүүлэгт өгснөөр Б.Эрдэнэбаатарын хөдөө гэрт нь очиж үхэр мад худалдан авахаар үзэж харсан асуудал огт байхгүй ба Мухар хужиртын рашаан дээр очоод байж байтал Б.Эрдэнэбаатар цайвардуу өнгийн УАЗ-469 машинтай ирээд надад үхрийн мөнгө гэж Монгол мөнгөн дэвсгэртээр 45 ширхэг 20.000-ын дэвсгэртийг надад өгсөн асуудал огт байхгүй. Миний хувьд сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл: 
  Миний хувьд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарын хүсэлтийг биелүүлж хийсэн ажлын зураг төслийн үнэ болох 2.000.000 төгрөгөн дээрээ түүний хэлсэн 1.000.000 төгрөгийг нэхэмжлэн авч Б.Эрдэнэбаатарын Хаан банкны харилцах данс руу нь түүний хэлснээр шилжүүлсэн. Энэ үйлдэл нь Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар сумандаа хувиарлагдсан төсвийн хөрөнгийг өөрөө хувьдаа надаар дамжуулан авч ашигласан үйлдэл гэж бодож байна. 
Архангай аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр болох Хоолт багт баригдах миний хийсэн халуун усны иж бүрэн барилгын зураг төсвийг хийхэд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182 тоот тушаалаар батлагдсан зураг төслийн ажлын жишиг үнэ тогтоох  БД 81-16-12 дүрмээр тооцож бодоход 2.800.000 орчим төгрөгөөр хийж гүйцэтгэхэр тооцоолол гарч байсан. Энэ үүднээс би хийсэн ажлынхаа хөлсийг зохих журмын дагуу тооцож авсан ба улсад хохирол учруулаагүй. Мөн миний хийсэн зургийг зохих байгууллага нь шалгаад баталгаажуулсан. 
Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар аймгаас баримтын шалгалт ирээд барилгын зураг төсөл хийлгэх гэрээ байгуулалгүйгээр “Ган хэмжүүр” ХХК-руу зураг төслийн 3 сая төгрөгийг шилжүүлсэн гээд байна. учрыг нь олоод өгөөч гээд над руу 2013 оны 10 дугаар сард залгахаар нь “Гандирс-Од” ХХК-ийн №67 дугаар бүхий албан бичгийг би үйлдэж захирал О.Цэрэнбаатарын гарын үсэг зурах хэсэгт нь түүний нэрийг таталган бичиж компанийн тамгыг дараад шуудангаар Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар руу явуулсан. Манай компанийн тамга захирал О.Цэрэнбаатарын ширээн дээр байнга ил тавиатай байдаг. Захирал О.Цэрэнбаатар бид нартай нэг зааланд хамт сууж ажлаа хийдэг. Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатарыг утсаар гуйгаад байхаар нь түүний хүсэлтээр түүнд туслах үүднээс түүнй надад зааж өгч хэлснээр нь худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна. 2016 оны 07 дугаар сард Архангай аймгийн Жаргалант сумыг эхнэр 2 зээгийн хамтаар үзэхдээ биеэр уулзсан. Тухайн үед Мухар хужиртын рашаан дээр амарч байхад чинь эргэж очно гэж хэлсэн боловч ирээгүй. 2014 оны 03 сарын сүүлчээр санагдаж байна Архангай аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар миний 99084678 дугаарын гар утас руу мобиком ХХК-ийн үл таних дугаараас залгаж ярьсан. Түүнээс хойш дахин түүнтэй утсаар холбогдож биеэр уулзаагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, 2-4х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Н.Энхсайханы: “...би Архангай айсгийн Жаргалант сумын засаг дарга Б.Эрдэнэбаатартай Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн нутагт баригдах халуун усны барилга барих зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон. Уг ажлыг хийж дуусгаад ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг 2013 оны 06 сарын 24-ний өдөр авсан. Тэгээд энэ өдрөө Б.Эрдэнэбаатартай ярилцсаны дагуу 900.000 төгрөгийг Б.Эрдэнэбаатарт буцаан өөрийнх нь 5137033728 дугаарын данс руу шилжүүлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй тул өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Би анх Б.Эрдэнэбаатартай амаараа барилга барих зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Тэгээд Б.Эрдэнэбаатартай зураг төсвийн ажил авахаар ярилцахад ажил олж өгсөн намайг бодоорой гэж хэлсэн. Тэгээд би 900.000 төгрөгийг Б.Эрдэнэбаатарын 5137033728 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс би Б.Эрдэнэбаатарт хээл хахууль өгсөн зүйл байхгүй. Би өмнө нь өгсөн байцаалтууд дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас 134х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Б.Эрдэнэбаатарын: “...Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Албан тушаал түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол гарч Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, Аймгийн засаг даргаас албан тушаал түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох захирамж гарсан. Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг анхан шатны шүүхээр эхэлж цагаадсан. Түүний дараагаар аймгийн засаг даргын захирамж гарч буцаж ажилдаа томилогдсон одоо ажлаа хийж байгаа. Засаг даргаар ахлуулсан Сум хөгжүүлэх сангийн зээл олгох, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь төслүүдийг Сумын ЗДТГ-ын ажил хариуцсан хүнээр дамжуулан хүлээж аваад төслүүдийг эрэмблэх, сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан төсөлдөө зээл олгох тухайн /шийдвэр гаргах/ тухайн шийдвэр нь засаг даргын захирамжаар заавал баталгаажина. Орон тооны бус зөвлөл нь олонхын саналаар шийднэ. Олонхын санал авсан төслийг засаг дарга захирамжаараа баталгаажуулдаг. Сум хөгжүүлэх сангийн төслийн хэрэгжилтэнд хяналт тавих орон тооны бус хяналтын зөвлөл нь засаг даргын захирамжаар олгосон төслүүдийн зээлийн хэрэгжилтийн явц байдал, түүний эргэн төлөлт, төсөл зориулалтын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих дүгнэлт гаргах, засаг даргад чиглэл өгөх эрхтэй байдаг талаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоол дурьдаж заасан байдаг. Үүгээрэй ялгаатай. Энэ 2 зөвлөлийн ажил үүргийн хуваарийг тус тусад нь баталж зохицуулж өгсөн шийдвэр суманд байдаггүй бөгөөд Засгийн газрын тогтоолыг эрх зүйн үндэс болгон ашиглаж ирсэн. Нэг зөвлөл нь нөгөө зөвлөлийнхөө шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох, зогсоох талаар Монгол Улсын засгийн газрын тогтоолд огт заагдсан зүйл заалт байхгүй. Дээрх 2 орон тооны бус зөвлөл нэг түвшинд буюу ижил хэмжээний эрхтэй нэг нь гүйцэтгэлийнхээ эрх хамжээг нөгөө нь хяналтынхаа эрх хэмжээг тус тусад хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Тиймээс хяналт тавих орон тооны бус зөвлөлөөс төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн шийдвэрт үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. 2013 оноос хойш дээрх 2 зөвлөлийн бүрэлдэхүүнд хэд хэдэн удаа өөрчлөлт орж байсан. Хуралдаанаас тогтоол гарахдаа хяналтын болон төсөл сонгон шалгаруулах зөвлөлүүд холбогдох журманд заагдсаны дагуу тус бүрийн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг даалгасан заалт хурлын тогтоол дээр байнга орж явж байсан. 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай тэргүүлэгчдийн тогтоолд энэ тухай тусгаж өгсөн байгаа. Тухайн үед санал авч эрэмблэх боломж байгаагүй. Учир нь 2012 оны эхний хагас жил, 2012 оны 3 дугаар улирал зэрэг хугацаануудад журмын дагуу бол орон нутгийн иргэдээс санал авч эрэмблэх ёстой байсан юм байна лээ. Гэтэл 2012 оны 06 дугаар сард УИХ-ын сонгууль болсон 2012 оны 11 дүгээр сард орон нутгийн сонгууль болж сумын удирдлагууд 2012 оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан. Тэгэхэд энэ хугацаанууд нь ард өнгөрсөн байсан. Тиймээс шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарыг сонгогдсон тойрог тойрогт нь ажилуулж иргэдээс нь санал авхуулах, мөн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд өөрсдийнх нь саналыг голчилж авч үзсэн. Ингэхээс өөр арга байгаагүй. Үүний дагуу 2012 оны 12 дугаар сард Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний жагсаалтынг батлах ёстой байтал энэ хугацаанд бид нар баталж чадаагүй. 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төлөөлөгчдийн саналыг авч нэгтгээд дахиж багуудын Иргэдийн нийтийн хуралд иухайн саналуудаа танилцуулаад 2013 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан ИТХ-аар 2013 онд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний жагсаалтыг эцэслэж баталсан. Мөргөлдөх ёстой хууль журам нь цаг хугацааны хувьд зөрчигдсөн бүтэн жилийн турш батлагдсан төслийнхөө дагуу ажил арга хэмжээнийхээ төслийг батлаад хэрэгжүүлээд явсан. Би хувьдаа урд өмнөх сумын удирдлагууд нь ард иргэдээс санал авч эрэмбэлсэн байх ёстой байсан байх. Түүнийг нь бид үргэлжлүүлээд авах ёстой байсан байх ямар нам ямар засаг дарга ажил авах нь гол биш төрийн алба тасралтгүй явах ёстой байх гэж би хувьдаа үзэж байна. Халуун усны барилгаас гадна өөр ажил батлагдсан. Халуун усны барилгын ажил нэгт яригдаж хоёрдугаарт давааны засварын ажлууд гэх мэт яригдаж байсан. Багийн иргэдийн нийтийн хурал дээр энэ асуудлаад яригдаж байсан. Хурлын тэмдэглэлүүд нь эх хувиараа байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг урьд өмнө нь танилцаж байсан. Энэ хэрэг үндсэндээ Авилгатай тэмцэх газар, Архангай аймгийн прокурор, Архангай аймгийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх зэрэг хуулийн байгууллагуудын дунд 3 дахь жилдээ хэрэг эцэслэн шийдэгдэхгүй явж байна. Хэрэг мөрдөн байцаалтанд хэд хэдэн удаа буцсан нэмэлт мөрдөн байцаалтар хийгдсэн материал болгонтой нэг бүрчлэн танилцаж байсан. Энэ бүгдээс эргээд харахад Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн нутагт халуун усны байр барилгын зураг төсвийг 3 сая төгрөгөөр хийлгэхээр “Гандирс-Од” ХХК-ний архитектор Н.Энхсайхантай тохирч буцаагаад 900.000 төгрөгийг Хаан банкны хувийн дансаар шилжүүлж авсан үйлдэл нь хээл хахууль гэж ойлгогдож байна. Би яг хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвал улс төрийн албан хаагч гэдгээ дээд зэргээр ойлгож байгаа атлаа Н.Энхсайхан гэдэг хүнтэй хувийн харилцаа тогтоосон үйлдлээ туйлын буруу гэж үзэж байгаа. Хувь хүмүүсийн хооронд бие биетэйгээ тохиролцож, хувийн наймааны чанартай зүйл ярьсныг хувийн харилцаа гэж ойлгож байна. Тодруулбал Н.Энхсайхан над руу 900.000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь хувийн харилцаа тогтоосон гэж үзэж байна. Анхан шатны баримт нэхэмжлэл зэргийг үндэслэж мөнгийг шилжүүлсэн гэрээ байгуулаагүй үйлдэл нь миний буруу. Ажил шуурхайлах зорилгоор энэ ажлыг хийсэн маань миний хамгийн том алдаа болсон. Харьцуулалтын аргаар явуулах ёстой байсан хэдий ч энэ зураг төсвийн асуудлаас болоод гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй. Хахуулийн мөнгө гэж хэлэхээс өөр нэршил алга. Өөрөөр юу гэж хэлэх юм билээ дээ. Хахуулийн мөнгө гэж үзэж байна. Аудитын дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч 3 сая төгрөгийг буцааж төрийн холбогдох дансанд нь тушаасан. Албан тушаалынхаа хувьд буруу үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уг дүгнэлтэнд гарын үсэг зурсан 3 сая төгрөг буцаан тушааж улсыг хохиролгүй болго гэсний дагуу 3 сая төгрөг тушаасан. Миний хувийн данс учир 900.000 төгрөгийг яг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Өмнө нь би Н.Энхсайханд надаас чи эмээл, үхэр, гэрийн мод зэрэг зүйл өгч чадна гэж ярьж байсан  нь үнэн өөр юм ярьж байгаагүй. Би Н.Энхсайхан гэж хүнийг бол сэтгэл санаа эд материалаар их хохироож байгаа хүн. Учир би анх өөрөө Улаанбаатарт очиж гуйж байж хямд үнээр зураг төсөв хийлгэсэн. Улаанбаатар Архангай аймаг хоёрын хооронд нийтдээ 18 удаа явлаа гэж байсан. Н.Энхсайхан надаас болж их хохирч байгааг би мэдэж байна. Өөр хэлэх үг байхгүй. өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин төсөл сонгон шалгаруулсан асуудал бол хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Зөвлөлийн гишүүд 100 хувь хүлээн зөвшөөрч уг төслийг сонгон шалгаруулсан. Хахуулийн асуудал дээр бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас 94-100х/

    * Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэд: “...1. 2013 онд “Гандирс-Од” ХХК-иййн хийж гүйцэтгэсэн Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн халуун усны барилгын зургийг /ЗТБХБЯ 2012, Зураг төслийн ажлын жишиг үнэ БД 81-16-12/-ээр бодож үзэхэд 3.315.456 төгрөг болж байна. Тус халуун усны барилга нь 2 төрлийн барилгад хамаарах юм.
    Жич: /ЗТБХБЯ 2012, Зураг төслийн ажлын жишиг үнэ БД 81-16-12/-ийг үндэслэл болгов. Энэ зураг төслийн үнэд НӨАТ, гадна бохир усны шугам, шингээх цооногийн үнэ орсон болно.  
    2. Барилгын зураг төсвийг “Гандирс-Од” ХХК”ийн архитектор Н.Энхсайхан нь Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн халуун усны барилгын зураг төслийг 3 сая төгрөгөөр хийсэн нь /ЗТБХБЯ 2012, Зураг төслийн ажлын жишиг үнэ БД 81-16-12/-ээр бодож үзэхэд тохирч байгаа тул зах зээлийн үнэтэй нийцэж байна гэж үзэж байна...” гэх дүгнэлт /5 дугаар хавтас 75-76х/
* Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргагчид хууль сануулсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас 8х/
* Зураг төсөв /1 дүгээр хавтас 83-103х/
* Архангай аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 4/9 тоот тогтоол /3 дугаар хавтас 165х/
    * Төлбөрийн хүснэгт /2 дугаар хавтас, 81х/    
* Ган Хэмжүүр ХХК-руу зураг төсвийн үнэ 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 дугаар хавтас 82х/
    * Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтас 2х/
    * Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 149 тоот магадлал /3 дугаар хавтас 204-208х/
* Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /5 дугаар хавтас, 139х/
* Мөрдөн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашдондовын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал /5 дугаар хавтас-142х/
* Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 тоот тогтоол /5 дугаар хавтас 143-144х/
* Архангай аймгийн прокурор Д.Жамбалсүрэнд гаргасан Б.Эрдэнэбаатар, өмгөөлөгч В.Удвал нарын гаргасан гомдол /5 дугаар хавтас 147-148х/
* Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тоот 40 тогтоол /5 дугаар хавтас 149-150х/
* Архангай аймгийн Прокурорын 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоол /5 дугаар хавтас-119х/
* Архангай аймгийн Прокурорын 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 32 тоот тогтоол /5 дугаар хавтас-113-115, 116-118х/
    * Архангай аймгийн Прокурорын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 40 тоот тогтоол /5 дугаар хавтас-123х/
* Өмгөөлөгч В.Удвалын хүсэлт /5 дугаар хавтас 102х/
* Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Ганхуягийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол /5 дугаар хавтас 110х/
* Монгол Улсын Аж Үйлдвэрийн Сайдын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/648 тоот албан бичиг /5 дугаар хавтас 83х/
* Хэргийн материал танилцуулсан тухай баримт /5 дугаар хавтас 107х/ зэрэг болно. 

Шүүгдэгч Баасандорж овогтой Эрдэнэбаатар нь Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргаар ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 290 тоот тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3.19 дэх хэсгийн зөрчин тус сумын Хоолт багийн нийтийн халуун усны барилгын зураг төсвийн ажлыг Н.Энхсайханаар гүйцэтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5137033728 дугаарын дансаар 900.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Мөнхнарангийн “...Б.Эрдэнэбаатар 33.000.000 сая төгрөгөөс зураг төсөв хийлгэх 3.000.000 сая төгрөгийг гаргаж журам зөрчсөнөөс болоод тус барилга нь усны барилгын ажил гэж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тухайн ондоо баригдаагүй гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй. 2014 онд Хоолт багийн халуу ус төлөвлөгдсөн боловч санхүүжилт орж ирээгүй тул хийгдээгүй. 2015 онд тус ажил бүр хасагдсан байсан. “Гандирс-Од” ХХК-аар Хоолт багийн халуун усны барилгын зураг төсвийг хийлгэхдээ тус компанитай гэрээ хийгээгүй бөгөөд амаар тохиролцоод 3.000.000 төгрөг тус компаний архитектор Н.Энхсайхан гэж хүнд шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг, яллагдагч  Н.Энхсайханы “...Би анх Б.Эрдэнэбаатартай амаараа барилга барих зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Тэгээд Б.Эрдэнэбаатартай зураг төсвийн ажил авахаар ярилцахад ажил олж өгсөн намайг бодоорой гэж хэлсэн. Тэгээд би 900.000 төгрөгийг Б.Эрдэнэбаатарын 5137033728 дугаарын данс руу шилжүүлсэн.. ..” гэх мэдүүлэг, гэрч О.Цэдэнбаатарын “...Би бодохдоо тэр залуу Н.Энхсайхан хоёр бие биенээ таньдаг танилууд байна гэж бодсон. Миний хувьд Гандирс-Од компаниа төлөөлөн 2013 онд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай Хоолт багийн халуун усны барилгын зураг төсвийг хийж гүйцэтгэхээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн асуудал огт байхгүй. Уг зургийн ажлын хөлс аваагүй, гэрээ байгуулаагүй тул барилга баригдсан эсэхэд хяналт тавиагүй юм. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргад №67 дугаар албан бичгээр тодруулга хүргүүлсэн асуудал огт байхгүй. Би 201303000485 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 107 дугаар хуудсан дахь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №67 дугаар бүхий миний гарын үсэгтэй албан бичигтэй танилцлаа. Уг албан бичгэн дээр би гарын үсэг зураагүй байна. Хэн нэг нь миний гарын үсгийг дууриалган зурахыг оролдож нэрийг маань хөх өнгийн балаар таталган бичсэн байна. Манай компанийн тамгыг бүдэг дарсан байна. Компанийн тамгыг скайнрдаж гарын үсэг дээр дарсан байхыг үгүйсгэхээргүй байна...” гэх мэдүүлэг  гэрч Л.Нарангэрэлийн “...2013 оны 06 сарын 17-нд Ган хэмжүүр ХХК-д Хоолт багийн халуун усны зургийн мөнгө гэж 3 сая төгрөг шилжүүл гэхээр нь гэрээ хийгдээгүй ажлын мөнгө олгохгүй гэхэд 2013 оны 06 сарын 10-ны өдрийн нэхэмжлэх дээр нь шилжүүл гэсэн цохолт хийлгээд би гарын үсэг зурахгүйгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэрэндагвын “...Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь өөрийн албан тушаалаа ашиглаж хэн нэгэнд хэлж зөвшилцөхгүйгээр Хоолт багт баригдах халуун усны зураг төсвийг дур мэдэн үнэлгээний хорооны шийдвэргүйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг компаниар 3 сая төгрөгөөр хийлгэж түүнээс 900.000 төгрөгийн хээл хахууль өөрийнх дансаараа дамжуулан авсан болохыг би мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Энхтуяагийн “...2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай компанийн Голомт банкны төгрөгийн 1901035038 дугаар бүхий дансанд Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас “Хоолт багийн халуун усны зураг төсвийн үнэ” гэж 3.000.000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Тэр өдөр нь 2.700.000 төгрөгийг ах Н.Энхсайханы өгсөн арилжааны банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжлүүлээгүй, өөрөөр хэлбэл “Гандирс-Од” ХХК-ний ажилтан Б.Энхсайхан нь өөрийн компанийн тамга тэмдэгийг ашиглан компанидаа бус өөртөө  ашигтайгаар уг ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд Б.Эрдэнэбаатар нь  ажлын хөлс болох 3 сая төгрөгийг “Ганхэмжүүр” ХХК-ний дансаар Б.Энхсайханд шилжүүлэн өгч өөрийн хувийн дансаар 900.000 төгрөгийг авч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хууль болон журмаар зохицуулсан албан тушаалын хувьд гүйцэгтэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэв. 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар ял оногдуулах нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2 хоног цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт байрлах 35 м.кв хувийн орон сууц, 64 м.кв үйлчилгээний зориулалт бүхий барилга, 60 м.кв хувийн сууц, 1110 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан баг, 3 дугаар хороо 4 тоотод оршин суух Б.Эрдэнэбаатарт буцаан олгохоор шийдвэрлэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:


1. Тугч овогт Баасандоржийн Эрдэнэбаатарыг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.       

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнбаатарын цагдан хоригдсон 2 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  6. Б.Эрдэнэбаатар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт байрлах 35 м.кв хувийн орон сууц, 64 м.кв үйлчилгээний зориулалт бүхий барилга, 60 м.кв хувийн сууц, 1110 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР