| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02694/И |
| Дугаар | 2250 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2250
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2017/02250 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 70 байр 45 тоотод оршин суух, Жамбалын Отгонсүрэнд /ЧВ81030500/ холбогдох
210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Отгонсүрэн нь 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай компанитай 1141317 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч нь 1141317 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс Ж.Отгонсүрэнтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 140,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 70,000 төгрөг, нийт 210,000 төгрөгийг хэрэглэгч Ж.Отгонсүрэнгээс гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь 175,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000 төгрөгөөс татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 175,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Ж.Отгонсүрэнгээс 210,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс нь нэхэмжлэлийн шаардлагын 35,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Отгонсүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 175,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Отгонсүрэнд холбогдох 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 35,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Отгонсүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор 175,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6950 төгрөгийн тал хувь болох 3475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Отгонсүрэнгээс 3475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ