Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00602

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00602

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

 Төв аймаг, цээл сум, 2-р баг, Талын хайрхан, 4 байр, 10 тоотод оршин суух Мишиг гүн овогт Дашзэвэгийн Гүнсэн /НН71052366, утас:88711722/-н  нэхэмжлэлтэй,

 Төв аймгийн Цээл сумын Соёлын төв, /эрхлэгч Ч.Минжбадгар, утас:96581808/-д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Гүнсэн нь Төв аймгийн Цээл сумын Соёлын төвд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч Д.Гүнсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 10 сарын 01-ний өдөр Төв аймгийн Цээл сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Минжбадгарын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 12 тоот тушаалыг үндэслэн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан тус соёлын төвд үйлчлэгчээр ажилд орсон. Гэтэл 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 8/03 дугаартай эрхлэгчийн тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалтыг үндэслэсэн” гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Элдэв алдаа дутагдал гаргаж, зөрчлийн талаар сануулж анхааруулсан эсвэл хариуцлага тооцсон удаа байхгүй байтал ажлаас  халагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэж өгнө үү, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Соёлын төв, эрхлэгч Ч.Минжбадгар шүүхэд  гаргасан тайлбартаа: Д.Гүнсэн нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Соёлын төвийн үйлчилгээний ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болно. Д.Гүнсэн ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн гэрээнд заасан 11 дүгээр зүйл заалтыг зөрчөөгүй. Урьд нь ажиллаж байсан П.Отгон тэтгэврийн насанд хүрэхэд 10 сар дутуу, тус байгууллагад 26 жил ажилласан, тэтгэвэрт гарах тэтгэмжээ авах зэрэг хүсэлтийг удаа дараа тавьсан учир Д.Гүнсэнг ажлаас чөлөөлж, П.Отгоныг 2017 оны 04 сарын 02-ны өдрөөс үйлчилгээний ажилд авсан нь үнэн. Д.Гүнсэнгийн ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэл буруу, иргэний эрхийг зөрчсөн учир хуулийн дагуу эвлэрэхэд татгалзах зүйлгүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулсан байна.

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Гүнсэн Төв аймгийн Цээл сумын Соёлын төвд 2016 оны 09 сарын 27-ны өдөр “үйлчлэгч”-ээр ажилд орж,  2017 оны 03 сарны 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын  бичгээр ирүүлсэн тайлбараар тус тус тогтоогдож байх ба Нэхэмжлэгч Д.Гүнсэн нь дээрх үндэслэлээр шүүхэд хандсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

Ажил олгогчоос ажилтанг  ажлаас чөлөөлөхдөө  хөдөлмөрийн  хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.5-д заасны  дагуу ажилтанд  нэг сарын  өмнө мэдэгдэл өгөөгүй байсан  байна.  Ажил олгогчийн шийдвэр  / тушаал / нь эрх зүйн акт болохын хувьд  эрх зүйн хэм хэмжээг  хэрэглэсэн нэг бүрчилсэн актын төрөлд хамаардаг байна. 

Талуудын маргаж  байгаа  маргааны  зүйл  нь  ажилтныг  ажлаас  чөлөөлсөн   ажил  олгогчийн тушаал байсан боловч зохигчид харилцан ойлголцож   

   Ажил олгогчоос нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “... маргааны  асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэн зохигчид эвлэрсэн байна.  

 

  Түүнчлэн  ажил олгогчийн  шахалт шаардлага, зүй  бус нөлөөлөл, үл  ялих зүйлээр  шалтаглан  ажилтныг  ажлаас  чөлөөлж   хөдөлмөрлөх  эрхийг  ноцтой  зөрчиж   хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхолыг  хөндөхгүй, үзэл  бодлоор ялгаварлан гадуурхахгүй   байх нь зүйд нийцэхийг анхаарах нь зүйтэй юм.     

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид сайн дураараа эвлэрч маргааныг эвийн журмаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-д зааснаар зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгчийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Төв аймгийн Цээл сумын Соёлын төвд даалгах нь зүйтэй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгоно ... гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д... ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор заасан ч нэхэмжлэгч Д.Гүнсэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахгүй гэж,

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдөх болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гүнсэнгийн нэхэмжилсэн ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх тухай нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ