| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/161 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.*******ханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Х.*******,
Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2015000730130 дугаартай, 163/2021/0025/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Мөнгөөнийхөн овогт Сүхбатын ******* /РД: .............../, 1979 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ................ аймгийн ............ сумын ................. багийн “................” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Эмт овогт Хишигсүрэнгийн ******* /РД: ................ /, 1976 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт ............. аймгийн .............. сумын ......... багийн ................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.*******, Х.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг ойрын хугацаанд төлнө гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугийн талаар маргахгүй, мэдүүлэг өгөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч С.*******ийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэх газарт Х.*******тэй хувийн таарамжгүй харилцаа буюу “агсам тавьж намайг хутгаллаа” гэх шалтгаанаар маргалдан түүний бие эрх чөлөөнд халдаж нүүр болон баруун гар руу нь хутгалж баруун гуя, баруун шуу, зүүн гарын алганд шарх, баруун гуя, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х.*******г 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэх газарт бусадтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар С.*******ийн баруун гуян тус газарт хутгалж биед нь баруун гарын шууны дотор хэсэг, баруун хацар хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.*******, Х.******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал, дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******, Х.******* нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч О.*******, Х.******* нар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.*******, Х.******* нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2015000730130 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэх газарт байршилтай Н.*******ын адууны зүчээний байшинд Н.*******, Ц.*******, Ц.*******, М.*******, Х.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үеэр Х.******* нь согтуурхан хэрүүл өдөөж М.*******той хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргалдаж бие, эрх чөлөөнд халдсаныг салгасан байх боловч малын зүчээн дээр адуу буулгахаар ирсэн С.*******тэй дахин хэрүүл маргаан үүсгэн бие, эрх чөлөөнд нь халдаж, түүний баруун гуян тус газарт хутгалж биед нь баруун гарын шууны дотор хэсэг, баруун хацар хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан, С.******* “агсам тавьж намайг хутгаллаа” гэх шалтгаанаар мөн түүний бие, эрх чөлөөнд халдаж нүүр болон баруун гар руу нь хутгалж баруун гуя, баруун шуу, зүүн гарын алганд шарх, баруун гуя, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстийн ам гэх газарт модон хашаатай ногоон өнгийн төмөр хаалгатай, хаалган дээрээ морины дүрстэй байх ба ямар нэг дугаар хаяггүй байв. ...байшингийн үүдний таамбарын шал нь шаргал өнгийн пракетан шал байх ба үүдний довжооноос эхлэн байшин руу орох хаалга хүртэл жижиг дусал бүхий улаан хүрэн өнгийн зүйл байсныг шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16 тал/,
Шүүгдэгч Х.*******гийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэн бүст гэх газар руу салхинд гаръя, *******ын адууны зүчээн дээр очъё гээд Орхон аймгийн Баян-Өндөх сумаас би өөрийнхөө машинтай, гэхдээ тухайн үед би өөрийнхөө машиныг жолоодоогүй, Эрдэнэбаяр барьж явсан. *******, *******, ******* нар өөр машинтай явцгаасан. Тэгээд *******ын эзэмшлийн зүчээн дээр шөнө 3 цаг өнгөрөөгөөд очсон. ...Тэгээд өдрийн 13 цагийн орчим хамт байсан ******* нэрмэл архинд согтоод над руу хандаад хэрүүл өдөөд байсан. “Чи их том байна аа, чамайг ална аа” гэх мэтээр үгээр идээд байсан. Би ч *******ид хандан “найзаа чи юу яриад байгаа юм бэ?” гээд аргацаагаад байсан. Ингээд сүүлдээ асуудал буруу тийшээ эргэх гээд байхаар нь *******, ******* хоёрыг дагуулаад Орхон аймаг руу буцъя гээд байшингаас гарсан. Гараад явах гэсэн боловч миний машины түлхүүр халаасанд байгаагүй, түлхүүрээ олоогүй, түлхүүрээ эргүүлж олж авъя гээд байшин руу эргээд орсон. Тэгээд эргэж байшинд ороход бас л надад хандаж нөгөө зүйлээ ярьсаар байсан. Тэгэхээр нь ******* дээр очоод ноцолдоод салцгаасан. Миний зүгээс *******ийг зодсон, цохисон асуудал байхгүй. Тэгээд ******* хашааны урд хаалгаар гарч явсан. Би ч *******, ******* нарын хамтаар байшинд орсон. Байшинд ******* сандал дээр унтаж байсан. Ингээд байж байтал ******* гаднаас 5 залуу дагуулаад ороод ирсэн. Байшинд *******ийн дагуулж орж ирсэн залуучуудаас 3 залуу нь зодох гээд байхаар нь надтай хамт байсан *******, ******* нар байшингаас гарцгаасан. ...Тэгж байтал би байшин дотор ганцаараа үлдэж, орж ирсэн хүмүүс бүгд байшингийн гадна хаалганы орчимд бүгд гарцгаачихсан дуу чимээ гараад байсан. Намайг байшин дотор сууж байхад гаднаас “*******г алнаа” гээд орилоод байсан. Намайг ална гээд орилоод байсан 1.73 см орчим нуруутай дээгүүрээ хар өнгийн бараан саравчтай малгайтай, эрээн хувцастай, доогуураа түрийтэй гуталтай залуу орж ирээд шууд миний толгой, баруун гарын чамархай хэсэг рүү 4-5 удаа цохисон. Ингээд зүүн гараараа миний үснээс үсдэж аваад “*******г ална, *******г хамгаалж ирсэн хэнийг ч ална” гээд баруун гартаа хутга барьчихсан зогсож байсан. Ингээд зогсож байгаад гараа буулгаад хутгаараа миний нүүр, баруун гарын тохой хэсэг рүү цавчсан. Тэгээд миний нүүр болон гарнаас цус олгойдож эхэлсэн. Ингээд намайг хутгалсан залуу байшингаас гараад явсан. Хутгалах үед байшин дотор *******, *******, *******, ******* нар байцгааж байсан ба бүгд харсан...” гэх мэдүүлэг /хх-35-40 тал/,
Шүүгдэгч С.*******ийн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр гэрээсээ азарга, унага ачаад Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Бүрэн бүст” гэх газарт байрлах *******ын ахын зүчээн дээр ирсэн. ******* ах хэд хоногийн өмнө надад “азарга авчирч өгөөрэй” гэж хэлсэн. Намайг ирэхэд байшингийн гадаа ******* ахын найз гэх ******* бас зүс таних 2 залуугийн хамтаар зогсож байсан. Ингээд *******оос ******* ахыг хаана байгаа талаар асуухад байшин дотор байгаа гэсэн. Байшин дотор явж ороход ******* ах хаалганы урдаас гартаа хутга барьчихсан хашгираад хүрээд ирсэн. Тэгэхээр нь юу болоод байгаа юм гээд бариад авсан чинь гарт нь байсан хутга миний баруун гуя руу яваад орчихсон. Тэгээд зууралдаж байх явцад Х.*******гийн баруун гар руу хутгалчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-49-51 тал/,
Гэрч Ц.Хаш-Эрдэнийн өгсөн: “2020 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө 11 цагийн орчимд сэрцгээсэн. Сэрээд адууны мах чанасан, мах чанаж байх үед архи, виски тойруулаад явуулсан. Бүгд л нилээн согтолтой, дуулах нь дуулаад байсан. Тэнд байсан хүмүүсээс Эрдэнэбаяр ах архи угаагүй эрүүл байсан. Өдрийн 15 цагийн орчимд бүгд согтоод нэг мэдэхэд байшингийн гадаа Х.*******, М.******* ах хоёр маргалдчихсан зогсож байсан. Хажууд нь Гэрэлээ эгч байсан ба надад хандан “энэ хоёр хоорондоо маргалдаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод “юу болоод байгаа юм” гээд ******* ахыг аваад жаахан гадаа байлгаж тайвшруулж байгаад буцаад байшин руу орсон. Удаагүй Эрдэнэбаяр ах Орхон аймгийн төв рүү ажил гарлаа гээд миний машиныг аваад явсан. *******, *******, *******, ******* ах бид хэд үлдсэн. ...өдрийн 16 цагийн орчим байх бид нар байшингаас орж гараад байж байхад ******* портер загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Ингээд ******* ах ирээд байшин руу хэзээ орсоныг хараагүй, гадаа *******, Пүрэвээ, мөн танихгүй залуугийн хамт байж байтал байшин дотор дуу чимээ гарсан. Ингэхээр нь юу болов гээд байшин руу гүйж ортол хаалган дээр ******* надтай зөрөөд гүйгээд гарсан. Зөрөөд ортол байшингийн хоймор хэсэгт буйдан дээр Х.******* “хутгалуулчихлаа” гэчихсэн хамар, ам нь цус болчихсон, мөн баруун гарнаас нь цус алдаж байсан. Тэгээд сандралдаад Х.******* ахыг аваад *******ийн машинд суулгаад Орхон аймаг руу эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Х.******* ах наадах чинь намайг ингэчихлээ ш дээ гээд сууж байсан. Тэгэхээр нь *******ийг хутгалчихсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-52-54 тал/,
Гэрч Н.*******ын өгсөн: “Би найзууд болох *******, *******, *******, Эрдэнэбаяр нарын хамт Орхон аймагт пиво ууж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 3 цагийн үед миний эзэмшлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстийн Мэргэний ам гэх газар байдаг байшинд очиж нэрмэл ууж хоносон. Улмаар өглөө нь 11 цагийн орчимд баз хүргэн *******ийг архи аваад ир гэж дуудсан ба ******* хоёр шил архитай ирээд бид нар ууж байгаад 16 цагийн үед нойр хүрээд унтсан. Гэтэл орой 17 цаг өнгөрч байхад манай адуучин ******* 2 найзтайгаа ирсэн байсан. Намайг унтаж байхад хүмүүс хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь сэрсэн чинь *******гийн нүүр болон гарнаас цус гарсан байсан. Тухайн үед байшинд *******, ******* нар л байсан. Намайг сэрэх үед ******* байшингаас гараад явж байсан. *******гээс юу болсон талаар асуутал ******* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. *******ийг гарсны дараа зөрөөд *******, ******* нар орж ирсэн ба бид нар *******г аваад Орхон аймгийн эмнэлэгт очиж үзүүлтэл эмнэлгээс цагдаа дуудсан. ...Х.******* намайг хутгалчихлаа ш дээ гээд орилохоор нь сэрсэн. Сэрээд хартал байшин дотор Х.******* ганцаараа буйдан дээр нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-59-62 тал/,
Гэрч М.*******ийн өгсөн: “2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээр байж байтал манай ерөнхий захирал ******* над руу залгаад “би зүчээн дээр байна, архи аваад ирээч” гэхээр нь хоёр шил виски аваад очсон. Тухайн үед ******* ахын зүчээн дээр ******* ах, *******, мөн танихгүй 2 залуу байсан. Тэд нар шөнөжин архи уусан гэж ярьж байсан. Ингээд миний авчирсан вискийг задлаад ууцгааса ба ******* над руу үг хаяад байсан. Тэгэхээр нь би гадаа гараад тамхи татаад зогсож байтал чи юу гээд байгаа юм бэ? гээд намайг барьж аваад доороо хийж байгаад миний нүүр болон цээж рүү нэлээд хэдэн удаа цохисон. Хажуунаас Пүрэвээ гэх залуу *******г надаас салгасан...” гэх мэдүүлэг /хх-68 тал/,
Гэрч Б.*******гийн өгсөн: “2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 10 цагийн орчим манай зүчээний эзэн *******, 2 тарган залуугийн хамт ирсэн. Бүгд халамцуу архи уучихсан байсан ба гэрт орж халуун сав авахдаа харсан юм. Үдээс хойш дахин байшинд ороход гадаа үүдний довжоон дээр Чагнаа гэдэг залууг танихгүй өндөр залуу нь гараараа боочихсон, газар уначихсан байхаар нь би болиулаад гэртээ орж ирээд Пүрэвбаатарыг гараад хараадах Чагнааг зодох гээд байна гэсэн чинь сүүлдээ дүүг заамдаад зогсож байсан. Хэсэг гэртээ байж байсан чинь тэр өндөр залуу нь хойд хаалганы хашааны хүрээний хадаастай модыг хугалаад гэр рүү шидээд ална аа, та нарыг гээд орилоод байсан. ...харин үүдний саарал хаалганы жижиг цонхны шил хагараад цуурчихсан байсан ба үүдний довжооны хэсэгт шороо, хагарсан шилний үйрмэг зэрэг байхаар нь шүүрдэж хаясан. Цааш нь том өрөө рүү ороход шал нь дүүрэн цус болчихсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-69-71 тал/,
Гэрч Ц.*******ийн өгсөн: “******* ах, ******* ах, *******, Эрдэнэбаяр бид тав ******* ахын морьдын зүчээнийх нь байшин руу явсан. *******ын ахын морьдын зүчээнийх нь байшинд шөнө очсон цагийг нь сайн санахгүй байна. Очоод ******* ах гаднаас 3 билүү 4 литр монгол архи оруулж ирээд бид хэд хувааж уусан. ******* намайг дуудахаар нь би сэрээд харахад ******* ах ширээний хажууд байсан жижиг буйдан дээр суугаагаараа унтаж байсан. Байшин дотор өөр хүн байхгүй байсан. Би гадаа гарсан чинь ******* ахын зүчээг хардаг зүс таних эмэгтэй хүн “энэ хоёр балай юм аа болиулаач” гэж хэлэхээр нь харахад Чагнаадаорж, ******* хоёр амьсгаадсан зогсож байсан. *******, ******* ах бид 3 явахаар ******* ахын машин дээр очиход ******* ахын машиных нь түлхүүр байхгүй байсан. ******* бид хоёр ******* ахын хувцас болон биед нь түлхүүрийг нь хайсан. ******* ах бас хувцсандаа машиныхаа түлхүүрийг хайгаад байсан. ...******* ах хүрч ирээд ******* бид хоёртой мэндэлээд байшин руу яваад орсон. Би жорлон орчихоод байшин руу явж байхад байшин дотроос хоорондоо зууралдаад ******* ах, ******* ах, *******, ******* ах, ******* ах, ******* ахын адууг нь уядаг залуу тэр хэд байшингаас гарч ирээд байшингийн шатан дээр, зарим нь байшингийн тамбар дотор байсан. Намайг очиход ******* ахын нүүр нь нил цус болчихсон байсан. ******* ах ******* ахтай хэрэлдээд, ******* ах ******* ахтай хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-78-79 тал/,
Гэрч Б.Пүрэвбаатарын өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө босоод байшин руу орж гал түлсэн. Тэгэхэд ******* ах, *******, *******, танихгүй нэг залуу нийт дөрвөн хүн архи уугаад хоорондоо юм яриад маргалдаад байх шиг байсан. ...******* эгч амбаарнаас юм авах гээд гэрээс гарсан. Удалгүй намайг дуудаад гэрт орж ирээд “******* ахыг чинь байшингийн шатны хажуу талд хүн зодоод байна, гараарай” гэж хэлэхээр нь би гэрээс гараад байшин руу харсан чинь байшингийн шатны урд газар ******* ах, ******* ахыг доороо оруулсан нүүр рүү нь цохиод байсан. Би очиж “хүүе ах болохгүй шүү” гээд салгах гэтэл ******* ах намайг “ална шүү” гээд баруун гараараа түлхсэн. ...******* ах, Дорлиг ах хоёр ******* ахын машины хажууд ирэхээр нь Батдорж ах бид хоёр очоод би ******* ахаас яасан ах гэж асуусан чинь ахыг нь хутгалчихлаа гэж хэлсэн. Дорлиг ах машинаас даавуу, маарал зэргийг аваад ******* ахын баруун талын гуяыг нь даавуугаар боож байсан...” гэх мэдүүлэг /хх-86-87 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 481 дугаартай: “С.*******ийн биед баруун гуя, баруун шуу, зүүн гарын алганд шарх, баруун гуя, баруун шууны цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтан нөлөөлөхгүй. Орхойн аймгийн шүүхийн шинжилгээний албаны 170 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-106-107 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 780 дугаартай: “Х.*******гийн биед баруун гарын шууны дотор хэсэг, баруун хацар хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-117-118 тал/,
Мөр судлалын шинжилгээ хийсэн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай: “Ногоон эрээн өнгийн комбинзон нэг ширхэг, саарал өнгийн даавуун нимгэн өмд нэг ширхэг, хар саарал өнгийн ноосон өмд нэг ширхэг байна. Ногоон эрээн өнгийн комбинзон ...баруун суганаас эгц доош 75 см зайд баруун оёдлоос эгц зүүн тийш 14 см зайд 1х0.2 см хэмжээтэй босоо шинэ урагдалтай, баруун мөрнөөс эгч доош 95 см зайд баруун оёдлоос 10 см хэмжээтэй цооролттой ба ар нуруу талдаа 9х7 хэмжээтэй хар утсаар оёсон оёдолтой бүхэлдээ хир мэт зүйлээр бохирлогдсон ногоон эрээн өнгийн комбинзон байна. Саарал өнгийн даавуун нимгэн өмдний баруун бүслэвчээс эгц доошоо 24 см зайд баруун гуяны оёдлоос эгц зүүн тийш 12.5 см зайд 1х0.2 см хэмжээтэй босоо шинэ цооролттой саарал өнгийн даавуун өмд байна. Уг цооролт нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-138-144 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.*******ийн яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дорлиг, Батдорж нарын хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Тарвагатай” гэх газарт байх өөрийн гэрээсээ нэг тооны азарга, нэг тооны унага зэргийг өөрийн эзэмшлийн ................ улсын дугаартай “Бонго потер” загварын ачааны тээврийн хэрэгсэлд ачаад Булган аймгийн Орхон сумын халиун багийн “Бүрэн бүстийн ам” гэх газар байдаг Эрдэнэт хурд уяачдын галын тэргүүн болох Н.*******ын морины зүчээн дээр аваачихаар явсан. ...Би байшин руу яваад ороход үүдний амбаарны шалан дээр шил хагарсан байсан. Цааш яваад байшингийн хаалгыг онгойлгоод ороход ******* ах үүдэн дээр надтай тулсан. Гартаа хутга барьсан зогсож байсан. Би “хөөе ******* ахаа яаж байнаа” гээд гарных нь булчин хэсгээс нь хоёр гараараа барьсан чинь миний баруун талын хөлний гуя хэсэгт жирс гээд мэдрэмж төрөхөөр нь би намайг хутгалчихлаа гэж бодоод ******* ахын хутгатай байсан зүүн гарных нь бугалга хэсгээс хоёр гараараа бариад авсан чинь ******* ах намайг хутгалах гээд байсан. Мөн баруун гараараа намайг миний толгой руу цохиод байсан. ******* ахтай ноцолдоод хутгыг нь гарнаас нь салгаж аваад байшингаас гүйж гарсан...” гэх мэдүүлэг /хх-154-156 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.*******гийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр *******ын машин дотор мах чанаж идээд сууж байхад 11 цагийн үед ******* хүрч ирсэн. ******* гэртээ айлаас 2.5 литрийн монгол архи байшинд орж ирсэн. *******, *******, *******, ******* бид хэд хувааж уусан. ...******* над руу хөмсөгөө зангидаад муухай хараад, намайг үгээр идээд суугаад байсан. ...******* ******* бид гурав *******ынд ороход ******* буйдан дээр унтаж байсан. Би машиныхаа түлхүүрийг хайгаад байж байхад *******, Пүрэвээ, ******* тэр гурав танихгүй гурван залуугийн хамт зургуулаа урд талын хашааны хаалгаар гүйж орж ирсэн. *******ын байшин дотор танихгүй гурван залуу орж ирээд над руу дайрч миний нурууруу гараараа цохиод, хөл рүү өшиглөөд байж байхад ******* сэрсэн. ...******* гэх залуу байшингийн гаднаас *******г алмаар байна гэж хашгираад байсан. ...*******г ална гээд хашгираад байсан чимээ сонсогдохгүй болохоор нь би хоорондоо эвлэрээд учраа олсон юм байхдаа гэж бодоод сууж байхад удалгүй *******, *******, Пүрэвээ, *******, *******, над руу дайрсан танихгүй залуу орж ирээд сууцгаасан. ******* хамгийн сүүлд байшин дотор орж ирээд миний баруун талд ирж зогсоод баруун гартаа хутга атгасан байсан. Хутганы бариулны ар хэсгээр миний баруун чамархай хэсэгт 5-6 удаа цохиод зүүн гараараа миний үснээс үсдэж байгаад хойш нь гэдийлгэж дараад баруун гартаа барьсан хутгаа над руу далайгаад “*******г хамгаалж ирсэн хэнийгч би ална шүү” гэж хэлээд миний хамарны нуруунаас баруун хацарны уг хүртэл хутгаар зүсэхэд би хоёр гараараа нүүрээ хамгаалах гээд хоёр гараа дээш өргөтөл миний баруун гарны тохойны дотор хэсэгт нэг удаа хутгалчихаад ******* юу ч хэлэлгүй шууд хаалгаар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-165-166/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.*******, Х.******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч нар харилцан бие биенийхээ бие, эрх чөлөөнд халдсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.*******, С.******* нарын хутга барьж дайрч байгаа үйлдэл идэвхтэй, хутга нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.*******, Х.******* нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэх газарт Х.*******тэй хувийн таарамжгүй харилцаа буюу “агсам тавьж намайг хутгаллаа” гэх шалтгаанаар муудалцаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан нүүр болон баруун гар руу нь хутгалж баруун гуя, баруун шуу, зүүн гарын алганд шарх, баруун гуя, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан,
шүүгдэгч Х.******* нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Бүрэн бүст” гэх газарт бусадтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар С.*******ийн баруун гуян тус газарт хутгалж биед нь баруун гарын шууны дотор хэсэг, баруун хацар хамрын нуруунд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаалтай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.*******, С.******* нар нь гэм буруутай үйлдлээрээ харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Х.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролд эмчилгээний төлбөрийн 841.220 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан эм тариа, эмнэлгийн төлбөр /312420₮, 150000₮, 1800₮, 90000₮/ нийт 554.220 төгрөгийг шүүгдэгч С.*******өөс гаргуулж, баримтгүй 287.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Харин шүүгдэгч С.******* нь гэм хорын хохиролтой холбоотойгоор иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.*******, С.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******, С.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хавтаст хэргийн 175-192 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн газрын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа, мал тооллогын карт зэрэг тэдний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ........................................... гэх газарт мал маллан амьдардаг, 400 гаруй толгой малтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Х.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт .......................................... тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Уг гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан байна.
Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батан гаргасан байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан ба уг заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх мэдээлэлийн дагуу маргаан үүсгэж, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал …-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр мөрдөх хугацааны талаар хуульд шууд заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын хуулийг Монгол Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2015000730130 дугаартай хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн тул энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд энэ хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааны талаархи эргэлзээ бүхий маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, гэмт хэрэг үйлдсэн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.
Шүүгдэгч Х.*******, С.******* нарт холбогдох эрүүгийн 2015000730130 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Х.*******, С.******* нарыг гэм буруутайд тооцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа хэдий ч шүүгчийн захирамж гарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарсан дээрх маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хэргийг түдгэлзүүлсэн байх бөгөөд хэрэг түдгэлзүүлсэн үндэслэл арилж хэргийг сэргээх явцад шүүгч Ж.Дэлгэрмөрөн өөр шүүхэд шилжин томилогдож, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг дараагийн шүүгчид хуваарилагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж заасны дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч С.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, бичлэг бүхий 4 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөнгөөнийхөн овогт Сүхбатын *******, Эмт овогт Хишигсүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн 2015000730130 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт шүүгдэгч С.*******, Х.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Х.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.*******өөс гэм хорын хохиролд нийт 554.220 /таван зуун тавин дөрвөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч, шүүгдэгч Х.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 287000 /хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч С.*******, Х.******* нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн гурван ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД