| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00530/И |
| Дугаар | 151/ШШ2017/00618 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00618
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00618 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, ?ярмаа /Н?8/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ? /НЮ?17/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 08-нд хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ба?а, хариуцагч Д.Эн?р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Б? нь Д.Э-с гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж, тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1992 онд нэг гэр бүл болж 4 хүүхдийн ээж аав болсон. Том хүү 1993 онд төрсөн 25 настай. 1997 онд 2 ихэр хүүхэд төрсөн 19 настай. 2013 онд бага охин төрсөн одоо 4 настай. Би одоогоор цэцэрлэгт туслах багш хийдэг. Д.?архи уудаг. Архи уухаараа дарамттай, агсан тавиад зоддог байсан. Цагдаад өгдөг байсан боловч гараад ирдэг. Намайг гэрээсээ хөөдөг байсан. Тэгээд бид тусдаа амьдрах болсон. Архи уулгахгүй байх арга хэмжээ авсан боловч засрахгүй байгаа. 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш архинаас гараагүй хэвээрээ байсан. Хүүхдүүддээ тусламж үзүүлдэггүй. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өмнө салаад буцаж нийлж байсан. 2014 онд намайг гэрээсээ хөөсөн одоо тусдаа амьдарч байгаа. Архи уухаараа л гэрийнхээ эд хогшлыг эвдээд агсан тавиад намайг зодоод байдаг. Би 39 настайдаа төрсөн. Охиноо хараад гайгүй болчих байх гэж бодож байсан боловч засраагүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй тул гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Д.?шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1992 онд гэр бүл болсон. 1993 онд хүү, 1997 онд 2 ихэр хүү, 2013 онд охин маань тус тус төрсөн. Буцаж нийлье гэсэн боловч Н.? нийлэхгүй гэсэн. Надад буруу байгаа. Хамгийн сүүлд гэрээсээ хөөх болсон шалтгаан нь манай том хүү “Мон ноост” ажилладаг байсан. Нэг удаа пиво уусан байсан. Би хүүгээ яагаад пиво ууж байгаа юм бэ гээд цохиод авах гэтэл 2 ихэр хүү маань миний гарыг бариад том хүү маань намайг цохисон. Тэгээд тэднийг хөөсөн нь үнэн. Сүүлд би том хүүтэйгээ уулзахад ээжийгээ аваад явна гэсэн. Хүүхдүүддээ би гар хүрдэггүй байсан. Эхнэртээ гар хүрдэг байсан. 1 жил холбоогүй байж байгаад холбоо бариад уулзсан. Хүүхдүүддээ боломжоороо тусламж үзүүлдэг байсан. Би архи уусан үедээ Н.? дээр очдоггүй. Хааяа охин дээрээ очиж уулздаг,гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчид нь 1992 онд танилцан гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 1992 оны 01 сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл байна. Гэрлэгсдийн хамтын амьдрал үргэлжилж байх хугацаанд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн 3 хүүхэд нь насанд хүрсэн, 2013 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Э нь одоо эхийнхээ асрамжинд байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбарууд болон хэрэгт цугларсан гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид нь 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба тэдний хамтын амьдралын хэвийн байдал алдагдсан бөгөөд тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэлт цуцлахыг харилцан шаардаж байна.
Зохигчид харилцан ярилцаж, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй мөн хүүхдийн бага насны байдал зэргийг харгалзан охин Э.Энг эх Н.?гийн асрамжид үлдээх нь зүйтэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж заасан нь гэрлэлт цуцалсан ч эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжлэх ёстойг хуулиар зохицуулсан байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Э-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 %-иар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцгээр нь тэтгүүлэх, Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй юм.
Зохигчид аль аль хамтран амьдрах хүсэлгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ буюу сэтгэл зүйч, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэгчээс зөвлөгөө өгүүлэх зэрэг ач холбогдолтой ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж тэдний гэрлэлтийг цуцалж, 2013 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эн-г эх Н.?гийн асрамжид үлдээхэээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Намхайн ?, Боржигон овогт Должинсүрэнгийн ?нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 02 сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эн-нг эх Н.?гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Э.Энххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Эн-с тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Д.Эн-с гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эн-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.?д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ