| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00326/и |
| Дугаар | 138/ШШ2017/00482 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ийн 03-1******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******гийн /РД:ЖЬ6303**************04/ улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгч Ц.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах болж материалаа шалгуулахад миний ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч ажилд орсон гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа учраас бичиг баримтын зөрчилтэй болоод тэтгэвэртээ гарч чадахгүй болоод байна. Би 198******* оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын 10-р цэцэрлэгт угаагчаар ажилд орж байсан. Үүний дараа 1984 оны 03 сарын *******0-ны өдөр угаагчийн ажлаас чөлөөлөгдөж тус оны 03 сарын *******5-ны өдрөөс 10-р цэцэрлэгтээ тогоочоор ажилд томилогдон ажиллаж байгаад 1987 оны 08 сарын *******7-ны өдрөөс тогоочийн ажлаас чөлөөлөгдөөд 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс асрагчаар 1989 оны 1******* сарын *******3-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Уг ажиллаж байх хугацааны минь ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд аймгийн архив болон 10-р цэцэрлэгийн архив, аймгийн Боловсролын газрын архиваас тус тус шүүлгээд олдохгүй байна. Иймд шүүхээс хүсэхэд Ц.******* намайг Дорнод аймгийн ******* сумын 10-р цэцэрлэгт 198******* оны 01 сарн 15-ны өдрөөс 1989 оны 1******* сарын *******3-ны өдрийг хүртэлх хугацаанд угаагч, тогооч, асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 дугаар цэцэрлэгт 198******* оны 01 сарын 15-ны өдрөөс 1989 оны 1******* сарын *******3-ны өдрийг дуустал хугацаанд угаагч, тогооч, асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 дугаар цэцэрлэгээс 198******* оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид олгосон №445796 тоот хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын архиваас “хуулбар үнэн” болохыг баталсан 10 дугаар цэцэрлэгйн 1985 оны 010******* саруудын цалин тавьж олгох хүснэгтийн хуулбарууд, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан тухайгаа мэдүүлсэн гэрч Л.Сарантуяа, Т.Энхцэцэг нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.******* нь Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 дугаар цэцэрлэгт 198******* оны 01 сарын 15-ны өдрөөс 1989 оны 1******* сарын *******3-ны өдрийг дуустал хугацаанд угаагч, тогооч, асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд Ц.*******гийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д заасныг баримтлан ******* овгийн *******ын ******* /РД:ЖЬ6303**************04/ нь Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 дугаар цэцэрлэгт 198******* оны 01 сарын 15-ны өдрөөс 1989 оны 1******* сарын *******3-ны өдрийг дуустал хугацаанд угаагч, тогооч, асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН