Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2017/00494

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******гийн гудамжны ******* тоотод оршин суух *******т холбогдох өмгөөллийн үйлчилгээний хөлс 720000 төгрөг гаргуулах тухай М.гийн нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-3 тоотод оршин суух ******* регистрийн дугаартай ******* овогт ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2014 оноос эхлэн хүү Б.Энхбатын өмгөөлөгчөөр намайг авч ажиллуулсан ба хэрэг нь олон удаа, олон холбогдогчтой тул буцаж дахин дахин хурлаар хэлэлцүүлэгдэн 3 жил орчим болсон. Ийм учраас өмгөөллийн хөлс 600000 төгрөг, дахин хэлэлцэгдэхэд 420000 төгрөг, нийт 1020000 төгрөг төлөхөөс 300000 төгрөгийг төлсөн ба 720000 төгрөг нь төлөгдөөгүй байна. Энхбат нь ял эдэлж байгаа учраас ээж *******ээс 720000 төгрөгийг төлүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч М., хариуцагч ******* нар нь эвлэрлийн гэрээндээ: М. миний бие *******т холбогдуулан өмгөөллийн үйлчилгээний хөлс 720000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь надад 620000 төгрөг төлөх ба бид хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр би 100000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М. нь хариуцагч *******т холбогдуулан өмгөөллийн үйлчилгээний хөлс 720000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М., хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрсэн  байх  ба  эвлэрэлдээ  “нэхэмжлэгч   М.  нь  хариуцагчаас нэхэмжилсэн өмгөөллийн үйлчилгээний хөлс 720000 төгрөгөөс 100000 төгрөгийг  нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь 620000 төгрөгийг бэлнээр төлөх” талаар тусгажээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч М., хариуцагч ******* нарын “нэхэмжлэгч   М.  нь нэхэмжлэлийн шаардлага  720000 төгрөгөөс 100000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч ******* нь 620000 төгрөгийг бэлнээр төлөх” тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21830 төгрөгөөс 10*******15 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 10*******15 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид *******625 төгрөг /620000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1*******250 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН