| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/166 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 12.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/166
мОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч Э.Гантулга,
Иргэдийн төлөөлөгч Л.Цогт,
Хохирогч Т.Янжиндулам,
Насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Шүүгдэгч М.Дарханбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дарханбаярт холбогдох эрүүгийн 2115000000149 дугаартай, 163/2021/0157/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Мягмарсүрэнгийн Дарханбаяр /РД: ..................../, 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын .............. багийн “.................” гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Дарханбаярыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дарханбаяр өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 он, 2014 он, 2015 онуудад нурууны хагалгаанд орсон. Тухайн үед ээж, охин, дүү нарын хамт амьдардаг байсан. Би 2017 оноос эхлэн Т.Янжиндуламтай хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед Т.Янжиндулам ээж, ах нартайгаа хамт архи уудаг байсан. Би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, хүүхдүүдээ усанд оруулдаг байсан. Тэр үед хүүхдүүд маань усанд орохгүй удсанаас бэлэг эрхтэн нь ногоорох үе байдаг байсан. Тэгээд би бэлэг эрхтнийг нь сүүлний тосоор тослож өгдөг байсан. Тэгэхэд охидууд маань ээждээ “аав боожгоогоор маань оролдсон” гэж хэлсэн. Бид хоёр аль, аль нь дагавар хүүхэдтэй байсан ба хамт амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Тиймээс хүүхдүүдээсээ болж таарамж муутай үе байсан. Мөн Т.Янжиндулам бие давхар байсан хэрнээ архи уудаг байсан. Намайг малд явсан хойгуур хөрш айлд ороод архи ууж, агсам согтуу тавьж, хүүхдүүдээ зодсон байсан. Архи уусан үедээ агсам тавьж айлын зурагт хагалж байсан удаа байдаг. Энэ асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Дээрх нөхцөл байдлуудаас болж бид хоёр хэрэлдэж, зодолддог байсан. 2018 онд Орхон аймагт амьдарч байхад нэг өдөр намайг жорлонд сууж байхад охин Б.Азжаргал ирсэн. Яасан бэ миний охин гээд асуусан чинь “би бие заслаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавынхаа хажуу талд суу гэхэд охин Б.Азжаргал хажуу талд суугаад бие зассан. Би Б.Азжаргалын бэлэг эрхтнийг нь илсэн. Тэгэхдээ бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийгээгүй. Бид хоёр нилээн удаан суусан. Тэгтэл Т.Янжиндулам гэрээс гарч ирсэн. Тухайн үед жорлонгийн хаалгаа цоожилсон байсан ба Т.Янжиндуламыг ирэхэд хаалгыг онгойлгосон. Тэгсэн чинь Т.Янжиндулам “юу хийгээд байгаа юм бэ” гээд уурласан. Тэгээд би “чи буруугаар ойлгоод байна” гээд тухайн үед болсон үйл явдлыг ойлгуулах гэж тайлбарласан. Тэгсэн чинь цагдаад дуудлага өгсөн ба би цагдаагийн газарт очиж байцаалт өгсөн. Тэгээд бид хоёр 2018 онд барилга дээр ажиллаж байгаад 2019 онд ээжийг дагаж мал дээр гарсан. Тэр өвөл айлын үхэр малласан. Манайх ээж болон том ахынхаа хажууд өвөлжсөн. Т.Янжиндуламын мэдүүлэгт “намайг малд явсан хойгуур М.Дарханбаяр хүүхдүүдийг гэрээс гаргаад хоёр охинтой үлддэг байсан” гэж байна. Т.Янжиндулам ерөөсөө малд явдаггүй. Би өөрөө малдаа явдаг байсан. Харин заримдаа малд явахдаа 2 охиныхоо нэгийг хамт авч явдаг байсан. Тэр өвөл ээж маань элэгний хорт хавдар тусаж Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Тэр үеэс хойш жоохон асуудал үүссэн. Би охиныхоо бэлэг эрхтэнд хуруугаа хийж хөдөлгөсөн зүйл байхгүй, гэмтээгээгүй. Харин бэлэг эрхтэнийг нь илсэн, өөрийнхөө бэлэг эрхтэнийг хөхүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Манай хадам ах хөгжлийн бэрхшээлтэй, манайд хамт амьдардаг. Тэр ах маань унадаг дугуй унадаг. Охин Б.Азжаргал унадаг дугуй унана гэдэг байсан ба унаж байгаад түүнээсээ унасан. Мөн охин Д.Ариундарь 2018 онд эмээтэйгээ хамт амьдарч байсан. Тэгээд эмээ нь надад “охин хонины хашаан дээр дамжиж байгаад унасан” гэж хэлсэн. Би өөрийгөө хүчин хийсэн гэж бодоогүй. Өмгөөлөгч маань надад энэ талаар тайлбарлаж, ойлгуулж хэлсэн. Би багаасаа ядуу амьдралтай өссөн. Отгон авга ах маань надаар бэлэг эрхтнээ хөхүүлдэг байсан. Тэгээд би өөр айлд амьдарч эхэлсэн. Тэгтэл тэр айлын хүү бас надаар тийм зүйл хийлгэдэг байсан. Болохгүй болохоор нь би айлын мал малладаг болсон. Тэр айлын хүн надаар тийм зүйл хийлгэсэн. Би энэ үйлдлийг хүчин гэж бодоогүй. Миний охидууд аавыгаа уучлаарай. Би охидуудын бэлэг эрхтэнд хуруугаа хийж хөдөлгөөгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Янжиндулам өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч байна. Танилцаад 5 сарын дараа намайг зодож, хэл амаар доромжилдог болсон. Би М.Дарханбаярыг тийм зуршилтай гэж дүгнэж байгаа. Намайг зодоод дараа нь архи авч өгөөд, үүнийг уу гэдэг. Энэ байдал 4-өөс 5 удаа давтагдсан. Би өөрийнхөө охиноос М.Дарханбаяр бэлэг эрхтэнээ хөхүүлдэг байсан талаар мэдсэн. Түүнээс болж би 2 удаа хэвтэрт ортлоо зодуулсан. Энэ байдлыг цагдаад хэлбэл “би гарч ирээд чамайг ална” гэж хэлдэг байсан. Би үнэндээ М.Дарханбаяраас айдаг. Охин бид 3 айгаад салгалдаг. М.Дарханбаяр маш хэрцгий хүн. М.Дарханбаяр надаас илүү хүүхдүүдээ хайрладаг гэж байна. Гэтэл хүүхдүүдээ мод болон өмдний тэлээгээр зоддог. Хүүхдүүд нь аав ирж байна гэвэл зугтаадаг. Хоёр охин маань бүлтэгнээд хийж байгаа ажлаа ч мартчихдаг. Би хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас руу хандсан. Цагдаа дуудсан ч тоохгүй байсан. Мөн М.Дарханбаяр нь архи уугаад агсам тавьдаг, гэрээ машинаараа мөргөж байсан. Том хүүгээ машинаар мөргөх гэж байсан. Архи уухаараа орилж чарлана, хүн зодно. Энэ талаар нутгийн хүмүүс бүгд мэднэ. Ах дүү нар нь бид хоёрын дундын өмчийг авч явсан. Малыг маань авсан. Мөн 2018 оны 7 сард Орхон аймагт барилгын ажил хийж байгаад урьчилгаа цалин аваад, архи ууж ирээд намайг зодоод том хүү Анар-Эрдэнийг савсан. Хүү маань толгой нь цөмөрсөн байсан. Бид хоёр зодуулснаасаа болоод 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Хүүгийн толгойны гэмтлийн зургийг шатаа гээд шатаалгасан. Тэгээд М.Дарханбаяр цагдаад шалгагдаж байсан ба өргөдлөө буцаагаад авчих гээд гуйгаад байхаар нь би өргөдлөө авч байсан. Гэвч тэр байдал өөрчлөгдөөгүй. Улам хэрцгий болсон. 7-оос 14 хоноод надад байнга гар хүрдэг. 2020 оны 9 дүгээр сард гэнэт уурлаад ээжийнхээ хажууд намайг цохиод, ардаас өшиглөж унагаасан. Тэр үед миний нүүр аймар болсон байсан. Тэгээд ээж нь уйлсан чинь “чи миний ээжийн нүднээс нулимс гаргадаг хэн бэ” гээд намайг нэмж зодсон. 2020 оны 12 дугаар сард намайг хэнтэй явалддаг юм гээд зодсон. Мөн 2021 оны 1, 2, 3 дугаар сард зодуулсан. Зодуулсны дараа миний нүүр, гар хөхөрдөг. Хөхрөлт нь 7-оос 14 хоног болоод эдгэчихдэг. Зодох болгонд нь тийм гэмтэл авдаг гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал өгсөн мэдүүлэгтээ: Намайг 1 дүгээр ангид байхад буюу 2017 онд ээжийг унтаж байхад миний ор луу аав бандааштайгаа орж ирээд намайг “сэрээрэй, сэрээрэй” гээд байсан. Намайг сэрэхэд аав гуяны завсар боожгоогоо хийгээд байсан. Би боль гээд зөөлхөн хэлсэн чинь болихгүй байсан. Тэгээд миний боожгоо руу хуруугаа хийгээд нааш цааш нь хөдөлгөөд байсан. Би болиоч гээд чанга хэлсэн чинь ээж сэрэх гээд хөрвөөхөд аав больсон. Түүнээс хойш 7-оос 8 хоногийн дараа намайг жорлонд орсон чинь аав хажууд суу гээд жорлонгийн хаалгыг түгжсэн. Тэгээд миний боожгоо руу хуруугаа хийгээд хөдөлгөөд байсан. Тэр үед ээж гэрээс гарч ирээд “юу болоод байгаа юм” гэж асуусан. Тэгтэл ээжийг зодсон. Дараа нь намайг 2 дугаар ангид байхад гуяны завсар боожгоогоо хийгээд нааш цааш хөдөлгөөд байсан. Тэгээд миний охин аавынхаа боожгоог хөхөөд өг гэсэн. Намайг үсдэж байгаад боожгоогоо миний ам руу тулгаад хөдөлгөөд байсан. Тэгээд ээжийг төрсний дараа би энэ талаар ээжид хэлсэн. Тухайн үед аав ээжээс уучлалт гуйгаад байсан. 2019 онд Булган аймгийн Бугат суманд байхад миний гуяны завсар боожгоогоо хийгээд хөдөлгөөд байсан. Тэгээд миний боожгоо руу өөрийнхөө боожгоог хийхэд нь өвдөөд байхаар нь боль гэж хэлсэн чинь болихгүй байсан. Би боль гэж чанга хэлсэн чинь больсон. Мөн энэ жил 6 дугаар сард аав Ариукаа аниагаар боожгоогоо хөхүүлэхийн өмнө надаар хөхүүлсэн. Тэгээд надаар хөлөө бариулаад, Ариука аниагаар боожгоогоо хөхүүлж байсан чинь ээж сэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Ариундарь өгсөн мэдүүлэгтээ: Намайг 1 дүгээр ангид орсноос хойш буюу 2015 оноос эхлэн оролдож эхэлсэн. Тэр үед би аав, эмээ, Эрдэнэ-Од ахтай хамт амьдардаг байсан. Намайг 1 дүгээр ангид байхад аав боожгоогоо хөхүүлдэг байсан. 2016 онд миний боожгоо руу долоовор хуруугаа хийгээд нааш цааш нь хөдөлгөдөг байсан. Намайг өвдөөд байна гэхээр болиод боожгоогоо хөхүүлдэг байсан. Тэгээд Т.Янжиндулам ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Ээжийг унтсан хойгуур надаар боожгоогоо хөхүүлээд, миний боожгоо руу хуруугаа хийдэг байсан. Намайг 3 дугаар ангид ортол энэ үйлдлийг хийж байнгын давтамжтайгаар зовоодог байсан. Хамгийн сүүлд энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр аав намайг хөл бариад өг гэж дуудсан. Тэгээд миний гарыг татаад боожгоогоо бариулсан. Тэгээд аавынхаа боожгоог хөхөөд өг гэсэн. Би боожгоог нь хөхөж байсан чинь ээж босож ирээд “юу болоод байна” гэж асуусан. Би тухайн үед айгаад юу ч дугараагүй. Маргааш нь аав намайг хонины бэлчээрт хүргэж өгсөн. Тэгээд аавынхаа боожгоог хөхөөд өг гэсэн. Би боожгоог нь хөхөж байсан чинь шингэн зүйл гарч ирсэн. Тэгсэн чинь аав наадхаа залгих юм уу, хаях юм уу өрөө мэд гэж хэлсэн. Би тэр шингэн зүйлийг газар хаясан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхчимэг өгсөн мэдүүлэгтээ: Насанд хүрээгүй хохирогч нар шаардлагатай зүйлүүдээ мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хүүхдүүдэд тэтгэмж тогтоолгох хүсэлт гарсан. Иргэний журмаар нэхэмжлэл гаргах ёстой гэдгийг мэдсэн. Сэтгэл зүйн хохирлын хувьд тухайн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний стандарт тоо баримт байдаггүй. Тухайн үйлчилгээг энэ төрлийн үйлчилгээг хувиараа үзүүлж буй газраас авдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 384.541 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байгаа. Энэ нь хохирогч Т.Янжиндуламаас хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлэхэд гарсан төлбөр болон замын зардал гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч М.Дарханбаярыг Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Бугатын эх” гэх газарт байрлах өөрийн гэртээ 2019 оноос өөрийн дагавар охин Б.Азжаргал, өөрийн төрсөн охин Д.Ариундарь нарыг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2019 оноос 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн эхнэр Т.Янжиндуламыг байнгын шинжтэйгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.Дарханбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч М.Дарханбаярыг бага насны хүүхдүүдийг хүчиндсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргүүд үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргахгүй, гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нотлох баримтуудыг шинжлэн судлаж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж мэтгэлцсэн байна.
Эрүүгийн 2115000000149 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Дарханбаяр нь үргэлжилсэн үйлдлээр өөрийн дагавар охин болох 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Б.Азжаргал, өөрийн төрсөн охин болох 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Д.Ариундарь нарыг хүчирхийлж, охидод өөрийн бэлэг эрхтнээ хөхүүлэх, охидын бэлэг эрхтэнд гараа хийж хөдөлгөх, бэлэг эрхтнээ хоёр гуяны хооронд хийж хөдлөх, бэлэг эрхтэнээ бариулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Янжиндуламыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь нарын насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх-3-6 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Ариундарийн өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат манханы 9-35 тоотод эмээ Мягмарсүрэн, авга ах М.Эрдэнэ-Од, манай аав М.Дарханбаярын хамт амьдардаг байхад эмээ маань ажилдаа явчихна, авга ах М.Эрдэнэ-Од хичээлдээ явчихдаг байсан хойгуур нь аавтайгаа хоёулахнаа үлдсэн үед аавынхаа боожгоог хөхөөд өгөөч гээд, өмдийг маань дотоожтой хамт тайлаад хуруугаа миний боожгооруу хийгээд нааш цааш хөдөлгөөд байхаар нь би өвдөөд байна гэхээр болиод хөхөөд өгөөч гэдэг байсан. Мөн миний гуяны завсар боожгоогоо хийгээд хөдөлж мөдлөөд шингэн зүйл гаргаад тэрийгээ нойлын цаасаар арчиж өгдөг байсан. Тэгээд манай хойд ээж Т.Янжиндуламтай намайг хоёрдугаар ангид байхад танилцаад намайг 5 дугаар ангид орж байхад буюу 2019 онд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Бугатын эх” гэх газар нүүж ирээд аав, ээж хоёр маань мал маллах болсон. Одоо амьдарч байгаа газар нүүж ирснээс хойш, мөн ээжийг малдаа явсан хойгуур манай гурван бага дүү нарыг заримдаа гадаа гараад тоглож бай гэж хэлдэг, дүү нарын хажууд хүртэл охин дүү Б.Азжаргал бид хоёроор боожгойгоо хөхүүлж, дунд хуруугаа бид хоёрын боожгооруу хийгээд хөдөлгөж өвтгөдөг байсан. Боожгоогоо хөхүүлэхдээ миний толгойны дагз орчмын үснээс зуурч барьж байгаад толгойг маань нааш цааш хөдөлгөөд тэр үед аман дотор шингэн зүйл гарч ирэхээр нь аав хаях юм уу, залгих юм уу өөрөө мэд гээд байдаг байсан. Ер нь иймэрхүү байдал байнга байдаг байсан. Аав хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аав, ээж дүү нарын хамт гэрлээ асаалттай унтаж байсан. Тухайн үед би яг унтах гээд сэрүүн байсан чинь аав “миний хөлийг бариад өг” гэхээр нь 2 хөлний гуя хэсгээс доош хөнжлөө нөмөрчихөөд хөлийг нь барьж өгч байтал нааш ир гээд миний дотоожийг шувтлаад өөрийнхөө дотоожийг бас шувтлаад боожгоогоо гуяны завсар хийгээд хөдлөж байгаад дунд хуруугаа миний боожгооруу хийгээд өвтгөөд байхаар нь би “өвдөж байна” гэсэн чинь тэгвэл доошоогоо аавынхаа боожгоог хөхөөд өг гэсэн. Тэгээд хөхөөд байж байтал ээж босож ирээд аавыг алгадаад “юу болж байгаа юм бэ? Баяраа” гээд уурлахад болиод унтаж амарцгаасан. Маргааш өглөө ээж, аав хоёр хэрэлдэж байгаад зуслан руу нүүхээр болж ээж дүү нарыг харж гэртээ үлдээд аав намайг тухайн өдрийн 12 цагийн үед мотоциклиор хонинд хүргэж өгөөд, “миний охин жаахан хөхөөд өгчих” гээд ар дагзнаас үснээс зулгаагаад хөдөлгөөд аман дотор шингэн зүйл гарсан. Тэгээд ээж мэдчихсэн болохоор нь би болсон асуудлаа бүгдийг нь үнэн хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-21, 26-27 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргалын өгсөн: “Манай аав М.Дарханбаяр 4-5 хоногийн өмнө орой унтах гээд орондоо орчихсон хэвтэж байтал “өдөржингөө хар зам дээр машин жолоодоод гар өвдчихлөө, хөл гар бариад өг” гээд байхаар нь аниа бид хоёр газар зассан орноосоо босоод аавын унтаж байсан ор руу очоод аавын хөл гарыг нь барьж өгсөн. Хөл гараа бариулж байхдаа аав намайг “боожгойгоо бариад өг” гэхээр нь “үгүй” гэсэн чинь миний гарыг татаад өөрийнхөө боожгойг хүчээр бариулсан. Тухайн үед аниа бид хоёрыг өөрийнхөө хэвтэж байсан орны хажуугаар оруулчихсан байсан. Тэгээд аниа бид хоёрын бандагыг тайлаад миний хоёр гуяны завсар боожгоогоо хийгээд хөдөлж байгаад долоовор хуруугаа миний боожгоо руу хийгээд хөдөлгөөд байхаар нь би “өвдөөд байна” гэж хэлсэн чинь тоохгүй хийгээд өвтгөөд байсан. Мөн надаар боожгойгоо хөхүүлсэн. Энэ асуудал бараг 5-10 минут орчим үргэлжилсэн. Тэгээд би эгчтэй хамт ор руугаа ороод унтацгаасан. Маргааш өглөө нь аниа надад аав “надаар гар хөлөө бариулсныхаа дараа намайг бас боожгойгоо хөхөөд өг гэхээр нь би хөхөж өгсөн чинь ээж сэрээд мэдчихсэн” гэж хэлсэн” /1хх-13-14 тал/,
“...М.Дарханбаярын бэлэг эрхтэн нь урт, гонзгой, хоёр том бөндгөр юмтай. Бор өнгөтэй, цавь, боожгойныхоо тэр хавиар урт үстэй байсан. Аав Дарханбаяр нь надаар нийт 4-5 удаа бэлэг эрхтэнээ хөхүүлж, миний боожгой руу 5-6 удаа хуруугаа хийж байсан. 2017 онд гэр бүлээрээ Эрдэнэтэд амьдарч байхад би 5 настай 1 дүгээр ангид ороод хичээлдээ явж байсан. Тухайн үед намрын улирал байсан. Тэр үед манай ээж, Ариундарь эгч хоёр унтчихсан байсан. Би эгчтэйгээ нэг орон дээр хамт унтдаг байсан юм. Тухайн орой манай эгч нам унтчихсан байсан чинь аав М.Дарханбаяр аниа бид хоёрын унтаж байсан ор руу бандагатайгаа орж ирээд миний гар, мөр рүү зөөлхөн нудраад “сэрээрэй, сэрээрэй” гээд намайг сэрээгээд өөрийнхөө бандагыг шагайныхаа тэр хэсэг хүртэл тайлаад миний бандагыг өвдөгнөөс дээгүүр гуяны ойролцоо хүртэл шувтлаад өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийгээд 2-3 удаа хөдөлсөн чинь би аймар өвдөөд байхаар нь уйлах гээд өвдөөд байна гээд цээж рүү нь түлхсэн чинь чимээгүй бай ээж чинь сэрчихнэ шүү гээд миний дээрээс босоод хажууд хэвтэж байхдаа хуруугаа боожгой руу хийгээд өвтгөөд байхаар нь чанга “өвдөөд байна” гэж хэлсэн чинь ээж сэрэх гээд жаахан хөдөлсөн чинь аав харчихаад буцаад ор руугаа орчихсон. Тэгээд би унтаад маргааш өглөө нь босоод Ариундарь аниатай хамт бие засаад бандагаа харсан чинь цус болчихсон байхаар нь “аниа энийг хар даа цус болчихсон байна” гэсэн чинь “яана аа” гэж хэлж байсан. Тэгээд байшиндаа ороод аниад бандагаа тайлж өгөөд угаалгаж байсан. Намайг хоёрдугаар ангид байхад би бие засах гээд жорлон руу явж байхад аав жорлонд байсан. Намайг хараад “чи яах гэж байгаа юм” гэхээр нь би “баах гэж байна” гэсэн чинь “миний охин орж ирээд хажууд суугаад баачих” гэж хэлэхээр нь би ороод өмдөө тайлаад бие засах гээд суусан чинь миний боожгойг гараараа илээд байсан. Энэ асуудлыг тухайн үед ээж мэдээд аавтай хэрэлдээд “юу болоод байгаа юм” гэсэн чинь “би яасан юм бэ, яагаа ч үгүй” гээд аав өөрийгөө өмөөрөөд худлаа яриад өнгөрч байсан. Мөн 2020 оны 5 дугаар сарын 15-ны шөнө манай бага дүү Анхтулгыг ээж төрүүлэх гээд Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт хэвтчихсэн байх үед би хоёр дүү Эрхэс, Анар-Эрдэнэ бид гурав унтчихсан байсан чинь аав “сэрээрэй, сэрээрэй” гэж сэрээгээд миний бандагыг тайлаад өөрийнхөө боожгойг гуяны завсар хийгээд хөдлөөд байсан. Тэгээд аавын утас руу ээж “төрлөө” гэж залгахад аав болиод хоол хийгээд ээж рүү эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /1хх-34-36 тал/,
Хохирогч Т.Янжиндуламын өгсөн: “Ер нь би хүүхдүүдийн хамт Дарханбаяртай 2017 оноос хамт амьдарч эхэлсэн цагаас хойш байнга гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байсан. Хамт амьдрахаас өмнө үерхэж байх хугацаанд 2 удаа намайг зодож цохиод байхаар нь болъё гээд Улаанбаатар хот руу хаяж явж байсан. Тухайн үед жирэмсэн болсноо мэдээд хүүхдээ 3 сартай болчихсон байхад нь Эрдэнэтэд байх гэртээ буцаж ирээд, хүүхдийн эцэг буюу Дарханбаяртай хамт амьдарсан нь дээр юм байна гэж бодоод эвлэрээд хамт амьдарсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Дарханбаяр нь надтай амьдарч байх хугацаанд надтай ойр зуур юм ярьсан, хөрш айл, ах дүүс гээд эрэгтэй хүн болгонтой намайг хардаж “янхан, гичий банзал” гэх мэтээр хэл амаар доромжлоод байнга зоддог байсан. 2017 оны 11 дүгээр сард том хүү Анар-Эрдэнэ төрөхөөс өмнөхөн намайг хардаж зодоод ээжтэйгээ нийлж хөөж туугаад, ээж нь хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, манай нөхөр хувцсыг маань авч шидээд “зайл" гэж хөөхөд нь би төрсөн ээж Туулынд ойрхон байдаг болохоор яваад оччихсон байсан чинь М.Дарханбаяр 2 хоногийн дараа ирээд “ханиа төрөх гэж байгаа юм чинь миний буруу” гээд гуйгаад байхаар нь буцаж очсон. Тэгээд намайг төрснөөс хойш 2-3 сарын дараа мөн зодож, өөрийнх нь ажил нь бүтэхгүй байвал гэртээ уур бухимдлаа гаргаж гэрийнхээ эд зүйлсийг авч шидэхдээ хүүхдүүд болон над руу авч шиддэг байсан. Ариундарь, Азжаргал нар хичээлээ ойлгохгүй байхад болон хурдан гэр орныхоо ажлыг хий гэж зоддог байсан. Дарханбаяр ер нь ус цасандаа ч явдаггүй. Хоёр охин маань л усандаа явдаг байсан. Тухайн үед манай 2 охин болох Ариундарь 8 настай, Азжаргал 6 настай байсан юм. Хүүг маань 9 сартай байхад манай өвөө өөд болсон юм. Манай хүү Анар-Эрдэнэд талийгаач өвөө их хайртай байсан. Тэгээд өвөө өөд болоод буяны ажил дуусаад орой Дарханбаярын найзууд ирээд түлээ хөрөөдөж өгөөд явсны дараа намайг найзтайгаа хардаад орой нь элэгдэж зодоод, нүүрэн дээр 4-5 ширхэг чүдэнз асааж дарж унтрааж байсан. “Чи яагаад байгаа юм бэ” гээд ах дүү нартаа хэлнэ гээд гар утсаа авах гэтэл утсыг маань булааж аваад, граж руу оруулаад хоёр гар болон 2 хөлийг маань хойш татаж хооронд нь нийлүүлж хүлж, амыг маань хувцсаар бөглөөд бараг цаг шахам хүлээтэй цоожилж байсан. Тэрнээс хойш ажилдаа хамт явж байхад хүртэл тэрэнтэй юм ярилаа, тэгж дургүй хүргэлээ гэж санаандгүй байж байхад л элэгдээд сөхрөөд унахаар гутлынхаа өсгийгөөр нуруун дээр гишгээд “хурдан босооч гичий минь хүн амьтан харлаа” гээд байдаг байсан. Ер нь бол нүд, хамар, ам, элэг, нуруу руу байнга цохиж зоддог байсан. Гартаа таарсан эд зүйлээр цохино, шиднэ. Гар утсыг маань булааж аваад шидэж эвдсэн тохиолдол 4-5 удаа болж байсан. Намайг хардаж цохиж зоддогоос болж би айгаад, хартай гэдгийг мэдээд найз нөхөд хүртэл бүгд надаас хөндийрч найзлахаа больсон. Том хүү 5 сартай, хүү Анар-Эрдэнэтэй хажуу талын айлдаа байж байтал М.Дарханбаяр утсаар ярихдаа согтуу “би энд хүүхэн авч яваад мөнгөө үрээд явж байна” гэхээр нь би тоогоогүй. Тэгтэл гудмаар орилоод гэртээ орчихоод араас Томоо ахынд орж ирээд “чи наанаа юу хийгээд байгаа юм, хурдан орооч” гээд сууж байсан сандлыг маань татаад толгой руу цохиод, “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өөрийн сууж байсан сандлыг Дарханбаяр руу аваад шидэхэд “овоо гичий вэ” гээд намайг үсдэж чирээд байшин руугаа ороод аймар зодоход хоёр охин маань “ааваа та болиоч” гэхэд буцаж чирж гаргаад машин руугаа шахаж наалдуулаад гараараа хоолой боосон. Тэр үед би ухаан балартаад унасан чинь “үхсэндээ баашлаад байгаа юм бэ” гээд элэгдэхэд баз дүү нь тэвэрч аваад “анай зүгээр үү” гээд сэгсэрч байтал уйлж байсан хүү Анар-Эрдэнийг цээж хэсгээс барьчихсан, саваад унагаахад хүү маань уйлж байснаа гэнэт чимээгүй болчихсон. Тэгээд би хүүгээ аваад зугтаагаад явж байхыг хараад хөрш айлын эгч цагдаа дуудсан байсан. Цагдаа нар бид нарыг авч явсан. Тэгээд эмнэлэг дээр цагдаа нар ирээд мэдүүлэг авах гэсэн боловч миний хувьд мэдүүлэг өгөх ч сэхээ байгаагүй. Шоконд орсон байсан. Дарханбаяр тухайн үед надад хандаж “чиний хүссэнээр чинь салъя, дахиж чамтай зууралдахгүй. Би ийм юманд ормооргүй байна” гэхээр нь эмнэлгээс гараад цагдаагаас өргөдлөө буцаагаад авсан юм. 2018 оны 7, 8 сард байх, одоо сайн санахгүй байна. Өглөө 07 цагийн үед намайг өөртэй нь бэлгийн харьцаанд орсонгүй гэж миний бүх хувцсыг хүчээр тайлж, дотуур хувцастайгаа үлдсэн байхад урж тасдаж нүцгэлээд “одоо гарч зайл янхан минь, хөрш айлын Томоотойгоо явж шаалц” гэж хэлдэг байсан. ...Хамгийн аймаар нь 2020 оны намар ургацаа хураагаад дуусахад бага хүү 4 сартай байсан, Б.Азжаргалын хамт 8, 9 хоног ногоогоо хурааж байхдаа ойр зуурын хувцас хэрэглэл аваад явсан чинь хамт ногоо тарьсан эгч хэдэн шуудай төмсөө манай Эрдэнэтэд байдаг гражид хадгалуулсан байсныг аваад ирээч гэхэд М.Дарханбаяр уурлаад хамаг хувцсыг маань “новшгүй амьдрах юм сан” гээд машинаасаа гаргаад, намайг “нялх хүүхдийнхээ хувцсыг авч явдаг юм байгаа биз дээ” гэхэд “миний янз үзлээ” гээд савж унатал нүүр рүү цохиод, унасны дараа баруун талын хавирга руу өшиглөж хугалж байсан. Сар гаруй хугацаанд хавирга өвдөөд их зовсон. Тэгээд 3-4 хоног босож чадахгүй хэвтэж байхад М.Дарханбаяр албан хүчээр босгоод “гичий минь баашиллаа” гэж хэлдэг байсан. Сар гаруй иймэрхүү байдалтай байж байгаад гайгүй болж байхад 2020 оны 10 сард хадлангийн үеэр ажлаа амжихгүй байна гээд өшиглөж зодсон. ...2021 оны 5 дугаар сарын 31-нд тэлээний холбоос тасартал шалтгаангүй ороолгож зодсон. 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 08 нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн охин Д.Ариундариар бэлэг эрхтнээ хөхүүлж байхад нь би мэдээд Дарханбаярын гуян дээр алгадахад Дарханбаяр нь юу ч болоогүй юм шиг “хүн унтаж байхад сэрээчих юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дарханбаярын биеийн дунд буюу бүсэлхий хэсгээр гараа давуулахад Дарханбаярын бэлэг эрхтэн орчим миний охин Ариундарийн толгой байж байсан. Тэгээд би шоконд ороод охиноо гарнаас нь татахад охин маань ямар нэг зүйл хэлээгүй. Хэтэрхий их юм хэлбэл зодуулчих юм болов уу гээд айсан. Маргааш өглөө нь 9 цагийн үед Ариундарьтай ганцаарчилж нууцаар уулзаж “яагаад нуусан юм, ээждээ хэлсэнгүй” гэхэд би айгаад байсан юм гэсэн. Дарханбаярын ах дүү нарт би утсаар Ариундарьтай холбоотой асуудлыг хэлэхэд ерөөсөө ямар нэг арга хэмжээ аваагүй. Тэгсэн Дарханбаяр “ханиа үнсье” гээд ноолоод байхаар нь “дургүй хүрээд байна” гэхэд салтай руу маань гараа хийж ухаад, хөх дэлэн базаж чимхээд байхаар нь “зайлаач” гэсэн чинь “маяглаад бай гичий минь” гээд гуя руу өшиглөөд байхаар нь би 108 дугаарын утас руу дуудлага өгсөн юм. Ариундарь надад хэлэхдээ аав унтах болгондоо миний баруун талын хөхийг баздаг гэж хэлж байсан. Одоо баруун хөх нь жаахан том болж байгаа юм. Намайг “цагдаа дуудна” гэхээр “чи цагдаа дуудсан ч би хэд хоноод л гараад ирнэ. Тэгээд чи намайг засарна гэж бодож байна уу, би чамайг илүү үзэн ядаж гарч ирээд чамайг ална” гэж байнга хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1хх-41-44 тал/,
Хохирогч Т.Янжиндуламын гэрчээр өгсөн: “...М.Дарханбаяр нь Дархан хотод төрж өссөн. Урьд өмнө надаас өөр хүнтэй амьдрал зохиож Ариундариас гадна 2 хүүхэдтэй болсон. Тухайн хоёр хүүхэд нь эмээ дээрээ өссөн гэсэн. М.Дарханбаяр нь барилгачин мэргэжилтэй, сургуульд огт сураагүй. Урьд өмнө хувиараа барилгын ажил хийж байгаад 2019 оноос хойш хөдөө мал маллан амьдарч байгаа. Манайх одоогийн байдлаар үхэр-5, хонь ямаа нийлсэн 75 ширхэг байгаа. Мөн 35-25 УНЧ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 65-82 УНҮ улсын дугаартай “Toyota Raum” загварын тээврийн хэрэгсэлтэй. ...Би энэ талаар эхнээс нь яръя. М.Дарханбаяртай хамт амьдраад удаагүй намайг их зоддог байсан мөн намайг их харддаг байсан. Тэгээд хамт амьдраад ойролцоогоор 2 жил орчмын дараа манай охин Азжаргал надад “аав миний боожгойгоор маань оролдоод байна” гэж хэлсэн. Тухайн үед би яаж оролдож байна гэж асуухад бэлэг эрхтэн орчмоор элсэн гэж хэлсэн. Тухайн үед би Дарханбаяраас юу болоод байгаа талаар асуухад би зүгээр усанд оруулсан. Хамт тэвэрч хэвтсэн гэх мэтийн зүйл ярьдаг байсан. Тэгээд 2018 оны хавар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт оршин сууж байсан юм. Тухайн үед өдрийн 13 цагийн орчимд байх жорлонд Дарханбаяр нь манай охин Азжаргалыг авч ороод хаалгыг нь дотроосоо цоожилчихсон байхад нь би очиж хаалгыг татаад улмаар хаалгаа онгойлгосон. Тухайн үед юу хийж байгаа талаар асуухад юу ч хийгээгүй чи буруугаар ойлгоод байна гэсэн. Тэрнээс болж тухайн өдөр би бас Дарханбаярт зодуулж байсан. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ойролцоо би бага хүүхэд Анхтулгыг төрүүлээд эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн юм. Тэгээд би эмнэлгээс гарч ирээд охин Азжаргалаас юу болсон талаар асуухад Дарханбаяр ах миний гуяны завсар бэлэг эрхтэнээ хавчуулсан, надтай хамт унтсан гэж хэлж байсан. Тухайн асуудлын талаар би Дарханбаярт хэлж танай хамаатнуудад хэлнэ гэж хэлэхэд “тэгвэл би хутга аваад гарна, амиа хорлоно” гэж хэлж гэрээс гараад хэсэг сууж байгаад эргээд ороод ирсэн. Тэгээд надад хэлэхдээ надаас уучлалт гуйгаад “ханиа би нойрондоо андуурчихжээ, битгий ах дүү нарт маань хэлээч. Манай ээж хүнд өвчтэй байгаа ш дээ” гэж хэлж байсан. 2020 оны 12 дугаар сарын үед манай охин Азжаргал нь надад хандан “Дарханбаяр аав намайг оролдоод байна, хуруу гараараа миний бэлэг эрхтэнгээр оролдсон” гэж хэлж байсан. Тухайн үед би Дарханбаярт хэлсэн боловч би зодуулаад дууссан юм. 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орой гэртээ унтаж байгаад шөнийн 00 цагийн орчимд нэг сонин зүйл болоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд сэрэхэд Дарханбаяр миний хажуу талд орны урд талд хөнжилтэй унтаж байсан. Тэгээд би Дарханбаярын дээгүүр гараа явуулаад үзтэл Дарханбаярын бэлэг эрхтэн орчимд өөрийнх нь охин Ариундарь нь байсан ба тухайн үед би юу хийж байгаа талаар асуухад охин Ариундарь юу ч дугарахгүй байсан. Харин Дарханбаяр болхоор “зүгээр хамт унтаж байна” гэж хэлж байсан. Тухайн үед би Дарханбаяраас айсандаа ямар нэгэн зүйл асууж чадаагүй их балмагдсан. Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр болохоор өөрийн охин Ариундарийг оролдсон талаар Ариундарь өөрөө надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-51-52/,
Гэрч Д.Туулын өгсөн: “Т.Янжиндулам, М.Дарханбаяр нар хамт амьдраад 4-5 жил болж байна. Т.Янжиндулам, М.Дарханбаяртай Эрдэнэт хотод амьдардаг байхад том хүү Анар нь төрчихсөн 1 нас ч хүрээгүй байхад “намайг зодож нүдээд байна” гээд охин маань манай гэрт ирээд 2-3 хонож байхад М.Дарханбаяр араас нь ирээд “эхнэр, хүүхдээ аваад явна” гээд гуйгаад байхад нь би “өөрийн гурван хүүхдээ өдий хүртэл өсгөөд ирсэн юм. Одоо энэ хэдэн хүүхдээ амьд яваа цагтаа өсгөчихнө. Хүнд хүн илүүддэггүй юм” гэж л хэлдэг байсан. М.Дарханбаяр ямар нэг зүйл ярихгүй миний хэлсэн зүйлийг сонсчихоод Т.Янжиндуламаас гуйж, гувшаад уйлж, унжаад буцаагаад аваад явчихдаг байсан. Тэгээд дахиад л зодож нүдээд нүүр ам, хөл гуя нь хөхөрчихсөн ирж байсан тохиолдол 2-3 удаа болж байсан. Тэгээд миний санаж байгаагаар Эрдэнэтээс 2018 оны 8 сард би хамтран амьдрагч Өлзийжаргалын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу айлын мал маллахаар явсны дараа охин маань 2019 оны 02 дугаар сард хүү Анарын хамт ирээд “намайг М.Дарханбаяр зодчихлоо” гээд надтай хамт 20 гаруй хонож байгаад хүүгийн маань вакцин хийлгэх хугацаа болсон гээд удалгүй Эрдэнэт явчихаад над руу утсаар холбогдоод “М.Дарханбаяр намайг дахиж зодож, цохихгүй гэж хэлсэн, бид хоёр эвлэрсэн. Дахиж намайг зодож цохихгүй л бол болоо” гэж байсан. Эмэгтэй л хүн болсон хойно хүүхдээ л бодоод буцаад нийлчихдэг байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр Дарханбаяр нь гэр бүлийн хамт Булган аймгийн Бугат сумын Бугатын эх гэх газар нүүж ирээд манайхтай хөрш айл болж өвөлжсөн. Энэ хугацаанд мөн л охин Т.Янжиндуламыг 2-3 удаа цохиж зодсон асуудал гаргаж байсан. Хоорондоо зодолдохоор нь би дундуур нь орж салгах гэхээр намайг бас цохиод авдаг байсан. 2021 оны 3 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай суманд айлын мал маллахаар явахаас өмнө надад Т.Янжиндулам “охин Б.Азжаргалын хоёр гуяны завсар М.Дарханбаяр бэлэг эрхтэнээ хийсэн” тухай хэлж байсан. Түүнээс өөрөөр би саяхны болсон асуудлын талаар мэдээгүй сая л мэдэж байна...” /1хх-59-60 тал/,
Гэрч Н.Ундрахсайханы өгсөн: “Манайх Дарханбаяр, Янжиндулам нартай хөрш айл юм. Дарханбаяр, Янжиндулам нар нь хоёр талаасаа хүүхдүүдтэй байсан болохоор хүүхдүүдээсээ болж зарим үед маргалддаг байсан. Мөн Дарханбаяр нь эхнэр Янжиндуламыг заримдаа харддаг байсан болохоор хоорондоо маргалддаг байсан. Дарханбаяр ер нь түргэн ууртай, хэлэх ярих зүйлээ шууд хэлчихдэг залуу байгаа юм. Эхнэр Янжиндулам нь мөн адил түргэн ууртай. Дарханбаяр эхнэр Янжиндуламыг заримдаа цохиж зоддог байсан” гэх мэдүүлэг /1хх-62-63 тал/,
Гэрч Д.Өлзийжаргалын өгсөн: “ ...Би Янжиндуламын хойд аав нь, харин Дарханбаяр нь Янжиндуламын нөхөр байгаа юм. Дарханбаяр нь эхнэр Янжиндуламыг их харддаг, охиныг өөр хүнтэй юм яриад мэндлэхэд нь л хардаж зоддог. Охин Янжиндулам нь үг цөөнтэй, даруухан. Дарханбаяр нь хардахаараа зоддог, аягүй ууртай. Өмнө нь Янжиндуламын хавиргыг хугалж байсан. Ямарч шалтгаангүйгээр харддаг, ...надтай хүртэл харддаг” гэх мэдүүлэг /1хх-65 тал/,
Гэрч Э.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Би 2008 онд хүү Санжаасүрэнг төрөхөд Дарханбаяр бид хоёр тусдаа гараагүй байсан. Тэгээд дунд охин Д.Ариундарь 2009 онд төрсний дараа ............. хотын ........ багийн .......... тоотод гэр бүлийн хамт тусдаа гарч хамт амьдрах болсон. Тухайн үед Дарханбаяр хувиараа барилгын ажил хийдэг байсан. Би нялх 2 хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Хадам ээж Мягмарсүрэн өөрийн хоёр хүү буюу Дарханбаярын төрсөн дүү нар болох Баасандорж, Эрдэнэ-Од нарын хамт нэг хашаанд гэр бариад хамт байдаг байсан. Нөхөр ажлаа тараад шууд ээжийндээ орчихдог. Гэртээ орж ирээд л өө хайгаад л хэрүүл маргаан үүсгэж, зоддог байсан. Сүүлдээ ой гарантай хүү Санжаасүрэнг уйллаа гэж тэлээ болон барилгын ажлын бээлийгээр ороолгохоор нь би хүүгээ хамгаалахаар намайг зоддог байсан. Би тухайн үед хүүхдүүдээ элэг бүтэн амьдралтай байлгахын тулд цагдаагийн байгууллагад ерөөсөө хандаж байгаагүй. Нэг удаа миний санаж байгаагаар 2011 оны наадмаар Дарханбаярын хамт Санжаасүрэн, Ариундарь нарыг дагуулаад наадмын талбайгаар явж байтал хүүхдүүд маань ундаа, чихэр нэхээд, авч өгөх боломжгүй явж байгаад гэртээ ирэхэд “юм нэхлээ та нар” гэж намайг болон хүүхдүүдээ тэлээгээр ороолгож уйлуулаад намайг зайл гэж хөөгөөд зайлахгүй бол “чамайг би хутгалаад алчихъя” гээд хутга бариж дайрахаар нь “ханиа уучлаарай, миний буруу” гээд сөгдөж уучлалт гуйж байж тайвшруулсан. Тэгээд унтахаар нь би хоёр хүүхдээ авч гараад, хүүхдүүд жаахан учраас хэсэг байж байгаад уйлахаа болиод хашаан дотроо тоглож байх хооронд би амбаараас будаг шингэлэгч байхаар нь гомдоод, цөхрөнгөө бараад амиа хорлохоор сироптой хольж уугаад тэр дор нь өөрийн эрхгүй бөөлжөөд гаргасан. Тэгээд хоёр хүүхдээ орж унтуулж байхад зодуулсан учраас миний бие өвдөж байгаад хэсэг унтаад сэртэл юм ярьж чадахаа байчихсан байсан. Маргаашнаас нь хойш 10 гаруй хоног юм яриж чадахгүй байж байгаад, ар талын гудманд байдаг байсан настай эмээгээр хоолойгоо илүүлж, бариулж байгаад гайгүй болж байсан. 2011 оны өвөл Эрдэнэ багийн 28-86 тоотод оршин суух өөрийн ээж Сувдын хашаанд гэр бүлийн хамт нүүж амьдрах болсон. Миний бага охин Сарангоо хэвлийд байсан юм. Хадам ээж хөдөөнөөс орж ирэхэд нь би хоол, цай хийж өгөөд хадам ээжийг явсны дараа гэртээ ороход Дарханбаяр над руу бариултай цагаан аяга шидэхэд нүүрээ гараараа хамгаалахад баруун тохойн дээр онож, хагарч гарын шууны дотор талд хэлтэрхий нь зоогдож байсан. Сорив нь одоо хүртэл байдаг. Тэр үед хүртэл цагдаад мэдэгдэж байгаагүй. Тэгээд 2012 оны 12 дугаар сарын 19-нд Сарангоо гэх бага охиноо төрүүлээд, 2013 оны хавар 4 дүгээр сарын үед өөрийн нэр дээр байдаг Эрдэнэ багийн 27-9 тоот хашаанд нүүж очоод 6 дугаар сард манай гэрт Дарханбаярын цэргийнх нь найзууд ирээд архи уучихаад намайг зодчихоод, маргааш өглөө нь барилгын ажилдаа явсан. Миний уур хүрээд зөрүүдлээд хоол хийлгүй, гэр орноо цэвэрлээгүй ээжийндээ байж байгаад, Дарханбаярыг ирэхээр нь хүүхдүүдээ аваад гэртээ орсон чинь гэр орноо цэвэрлэсэнгүй гээд намайг алгадаж зодсон. Тэгээд Дарханбаярыг ажилдаа явсны дараа нь би өөрийнхөө гэсэн эд зүйлсийг ээжийндээ оруулж тавьчихаад, өөрийнхөө нэр дээр байсан газраа Дарханбаярт хэлэлгүйгээр 2-3 хоногийн хугацаанд зараад гар утсаар би явлаа шүү гэж ярихад миний хоёр охиныг ажил дээр аваад ир гэхээр нь айгаад Ариундарь, Сарангоо нарыг “Дөмөг” захын баруун хойно байрлах ажил дээр нь хүргэж өгчихөөд хүү Санжаасүрэнг аваад хот явсан. Тэгээд Дарханбаяр 2013 оны 8 дугаар сарын 20-ны орчимд сургууль, цэцэрлэг орох үеэр миний гар утас руу залгаад “хүүхдүүд дээрээ хүрээд ир, би дахиж зодож цохихгүй” гэсэн утгатай юм ярихаар нь би итгээд 2013 оны 8 дугаар сарын 20-ны үед Эрдэнэ багийн хаягаа санахгүй байна. Өөрийнхөө газраа зарчихаад буцаж очихдоо айлын хашаанд бууж байсан юм. Мөн л зан нь засраагүй намайг зодож цохиод, намайг хаячихаад хөдөө явчихсан. Энэ үед хүү Санжаасүрэнгээ багалзуурдаад гэрийн уньтай хамт хавсарч бариад зовоогоод байхаар нь би болиоч гээд салгасан боловч чи яасан их энэ хүүхдээ өмөөрдөг юм, чамайг шатаагаад алчихъя гээд над руу 5 литрийн савтай наран цэцэгийн тос цацаад шүдэнз зурж шидээд зодож байсан...” гэх мэдүүлэг /1хх-54-56 тал/,
Гэрч Д.Үүрцайхын өгсөн: “ ...Хааяа Янжиндуламтай утсаар ярихад Дарханбаяр намайг болон хүүхдүүдийг зодоод гээд гэртээ оччихсон байдаг байсан. Дарханбаяр их муухай зан ааштай, ... хардаад цохиж зодоод байдаг. ...” гэх мэдүүлэг /1хх-215 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай: “Магадлуулагч Б.Азжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд гэмтэлгүй байна. Б.Азжаргал нь бэлгийн бойжилт олоогүй, охин хальс хуучин гэмтэлтэй байна. Охин хальсны гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1хх-72-74 тал/,
2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаартай: “Магадлуулагч Д.Ариундарийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Д.Ариундарийн бэлэг эрхтэн, шулуун гэдсэнд гэмтэлгүй байна. Магадлуулагч нь бэлгийн бойжилт олоогүй, охин хальс хуучин гэмтэлтэй байна. Охин хальсны гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1хх-90-91 тал/,
2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай: “Магадлуулагч Т.Янжиндуламын биед баруун гуя, зүүн бугалганд олон тооны цус хуралт, зүүн бугалга, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааны хувьд 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1хх-82-83 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №20 дугаартай: “М.Дарханбаяр нь ерөнхий мэдлэгийн түвшин доогуур боловч сэтгэцийн хувьд эрүүл болно. М.Дарханбаяр нь 2021 оны 6 дугаар сарын 07-нд хэрэг учрал болох үед ямар нэгэн сэтгэцийн өвчин эмгэггүй байсан болно. М.Дарханбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай. Хэрэг хариуцах чадвартай болно. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно” гэх дүгнэлт /1хх-135-136 тал/,
Шүүгдэгч М.Дарханбаярын яллагдагчаар өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу одон тараадаг өдөр манай эхнэр Янжиндулам бид хоёр өглөө 7 цагт алдарт эхийн одонгоо авахаар эхнэр хувцасаа өмсөж Эрдэнэт явсан. Одонгоо авчихаад 18-19 цагийн хооронд гэртээ ирэхэд хадам ах Майжаргал тогоо дүүрэн цуйван хийчихсэн хүмүүс хүлээж авахаар бэлтгэсэн байсан бөгөөд Янжиндулам бид хоёр ойр хавийн 5 айлд өөрийн биеэр очиж одонгийн цайллага хийхээр урьсан боловч Жаалхүү, эхнэр Умбаа хоёр 3 хүүхдийн хамт ирээд шөнийн 02:00 цаг хүртэл бид нар ууж идэж юм ярьж суусан. Тухайн үед бид 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг ширхэг, 0.5 литрийн архи нэг ширхэг, 2.5 литрийн том пиво нэг ширхэгийг хувааж уусан юм. Манай эхнэр Эрдэнэтээс ирэхдээ улаан өнгийн лаазтай нэг ширхэг “Cass” нэртэй пиво уугаад шөнийн 1 цаг хүртэл хамт сууж байгаад тасраад унтчихсан. Тэгээд би Жаалхүүг эхнэр хүүхдийнх нь хамт гаргаж өгөх гэтэл эхнэр Умбаатайгаа машин жолоодох асуудлаас болж муудалцахад би, Умбаа гайгүй байгаагаараа машинаа бариад, чи цаашаа суу гээд Жаалхүүд хэлэхэд эхнэр Умбаагаа өшиглөхөөр нь би болиулах гэж дундуур нь ортол намайг боож дарж унагаагаад цохисон. Тэгээд би унахдаа өмдөндөө шээс тусаасан. Тухайн үед би боож унагаах үед амь тэмцээд үхлээ гэж хашгиран газар нүдэн орилсон. Тэгтэл ухаан алдаж унасан байсан. Ингээд хоёр охин Ариундарь, Азжаргал нар намайг чирээд гэр рүү оруулах гэж явах үед би сэргэсэн. ...2021 оны 6 дугаар сарын 09-ний өглөө манайд хашаа янзлуулъя гэж хүн ирээд эхнэрээ сэрээх гэтэл шартаад босохгүй байсан. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүсч би эхнэрийгээ зодсон асуудал гаргасан. Архи ууж чадахгүй шартаад босохгүй байна гэх шалтгаанаар зодсон юм. ...Би ерөөсөө төрсөн охин Д.Ариундарь, дагавар охин Б.Азжаргал нарын бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж, бэлэг эрхтэнээ хөхүүлэх, анус руу нь бэлэг эрхтэнээ хийх зэрэг үйлдэл гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-169-172 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дарханбаяр, хохирогч Т.Янжиндулам, насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь болон түүний хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дарханбаярын бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байснаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөрүүгүйгээр өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргалын “намайг 1 дүгээр ангид байхад буюу 2017 онд ээжийг унтаж байхад миний ор луу аав бандааштайгаа орж ирээд намайг “сэрээрэй, сэрээрэй” гээд байсан. Намайг сэрэхэд аав гуяны завсар боожгоогоо хийгээд байсан. Би боль гээд зөөлхөн хэлсэн чинь болихгүй байсан. Тэгээд миний боожгоо руу хуруугаа хийгээд нааш цааш нь хөдөлгөөд байсан. ...Энэ жил 6 дугаар сард аав Ариука аниагаар боожгоогоо хөхүүлэхийн өмнө надаар хөхүүлсэн. Тэгээд надаар хөлөө бариулаад, Ариука аниагаар боожгоогоо хөхүүлж байсан чинь ээж сэрсэн” гэх, насанд хүрээгүй хохирогч Д.Ариундарийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат манханы 9-35 тоотод эмээ Мягмарсүрэн, авга ах М.Эрдэнэ-Од, манай аав М.Дарханбаяр нарын хамт амьдардаг байхад ...аавтайгаа хоёулахнаа үлдсэн үед аавынхаа боожгоог хөхөөд өгөөч гээд, өмдийг маань дотоожтой хамт тайлаад хуруугаа миний боожгооруу хийгээд нааш цааш хөдөлгөөд байхаар нь би өвдөөд байна гэхээр болиод хөхөөд өгөөч гэдэг байсан. Мөн миний гуяны завсар боожгоогоо хийгээд хөдөлж мөдлөөд шингэн зүйл гаргаад тэрийгээ нойлын цаасаар арчиж өгдөг байсан. ...Тэгээд манай хойд ээж Т.Янжиндуламтай намайг хоёрдугаар ангид байхад танилцаад намайг 5 дугаар ангид орж байхад буюу 2019 онд Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Бугатын эх” гэх газар нүүж ирээд аав, ээж хоёр маань мал маллах болсон, ...ээжийг малдаа явсан хойгуур ...охин дүү Б.Азжаргал бид хоёроор боожгоогоо хөхүүлж, дунд хуруугаа бид хоёрын боожгооруу хийгээд хөдөлгөж өвтгөдөг байсан” гэх мэдүүлэг, хохирогч Т.Янжиндуламын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх1-51-52 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь нар нь бэлгийн бойжилт олоогүй, охин хальс хуучин гэмтэлтэй, охин хальсны гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 144, 145 дугаартай дүгнэлт /1хх-72-74 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь нарын насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /1хх-3-6 тал/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч М.Дарханбаярын бага насны хүүхдийн эсрэг “өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлэх, тэдний бэлэг эрхтэнд гараа хийж хөдөлгөх, хоёр гуяных нь хооронд бэлэг эрхтэнээ хийж хөдлөх, өөрийн бэлэг эрхтэнээ бариулах” зэрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл нь Д.Ариундарийг нэгдүгээр ангид байх үеэс буюу 2015 оноос, Б.Азжаргалыг нэгдүгээр ангид байх үеэс буюу 2017 оноос эхлэн үргэлжилсээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр илчлэгдэж таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулан ойлгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэдэгт хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн бага насны хүүхэд гэдэгт арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг хамааруулан ойлгодог ба тэрээр сэтгэхүйн болон бие махбодийн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас бэлгийн харьцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадваргүйн дээр бэлгийн бойжилт олоогүй байдаг онцлогтой юм.
Шүүгдэгч М.Дарханбаяр нь насанд хүрээгүй хохирогч нарын хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч М.Дарханбаярын гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Янжиндуламыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогч Т.Янжиндуламын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, мөн насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал, Д.Ариундарь нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Өзийжаргал, Н.Ундрахсайхан, Д.Туул, Д.Үүрцайх нарын өгсөн мэдүүлэг /хх1-62-65, 215 тал/, хохирогч Т.Янжиндуламын биед учирсан баруун гуя, зүүн бугалганд олон тооны цус хуралт, зүүн бугалга, гуянд зулгаралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтойг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1хх-82-83 тал/ зэргээр хангалттай нотлогдсон.
Тухайлбал хохирогчийн “...Хамгийн аймаар нь 2020 оны намар ургацаа хураагаад дуусахад бага хүү 4 сартай байхад Б.Азжаргалын хамт 8, 9 хоног ногоогоо хурааж байхдаа ойр зуурын хувцас хэрэглэл аваад явсан чинь хамт ногоо тарьсан эгч хэдэн шуудай төмсөө манай Эрдэнэтэд байдаг гражид хадгалуулсан байсныг аваад ирээч гэхэд нь М.Дарханбаяр уурлаад хамаг хувцсыг маань новшгүй амьдрах юмсан гээд машинаасаа гаргаад, намайг “нялх хүүхдийнхээ хувцсыг авч явдаг юм байгаа биз дээ” гэхэд “миний янз үзлээ” гээд савж унатал нүүр рүү цохиод, унасны дараа баруун талын хавирга руу өшиглөж хугалж байсан. Сар гаруй хугацаанд хавирга өвдөөд их зовсон. Тэгээд 3-4 хоног босож чадахгүй хэвтэж байхад М.Дарханбаяр албан хүчээр босгоод гичий минь баашиллаа гэж хэлдэг байсан. Сар гаруй иймэрхүү байдалтай байж байгаад гайгүй болж байхад 2020 оны 10 сард хадлангийн үеэр ажлаа амжихгүй байна гээд өшиглөж зодсон. ...2021 оны 5 дугаар сарын 31-нд тэлээний холбоос тасартал шалтгаангүй ороолгож зодсон. 2021 оны 6 дугаар сарын 07-ноос 08 нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн төрсөн охин Д.Ариундариар бэлэг эрхтнээ хөхүүлж байхад нь би мэдээд Дарханбаярын гуян дээр алгадахад Дарханбаяр нь юу ч болоогүй юм шиг хүн унтаж байхад сэрээчих юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дарханбаярын биеийн дунд буюу бүсэлхий хэсгээр гараа давуулахад Дарханбаярын бэлэг эрхтэн орчим миний охин Ариундарийн толгой байж байсан. Тэгээд би шоконд ороод охиноо гарнаас нь татахад охин маань ямар нэг зүйл хэлээгүй. Хэтэрхий их юм хэлбэл зодуулчих юм болов уу гээд айсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед Ариундарьтай ганцаарчилж нууцаар яагаад нуусан юм ээждээ хэлсэнгүй гэхэд би айгаад байсан юм. Дарханбаярын ах дүү нарт би утсаар Ариундарьтай холбоотой асуудлыг хэлэхэд ерөөсөө ямар нэг арга хэмжээ аваагүй. Тэгсэн Дарханбаяр “ханиа үнсье” гээд ноолоод байхаар нь “дургүй хүрээд байна” гэхэд салтаа руу маань гараа хийж ухаад хөх дэлэн базаад чимхээд “зайлаач” гэсэн чинь “маяглаад бай гичий минь” гээд гуя руу өшиглөөд байхаар нь би 108 дугаарын утас руу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх нэр томъёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж 3.1 дүгээр зүйлийн 3.1.2. “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1. ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; 5.1.2. “гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд 2017 оноос шүүгдэгч М.Дарханбаяр, хохирогч Т.Янжиндулам нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай болж тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг, гэр бүлийн хүрээнд нуугдмал байдлаар үйлдэгддэг гэм буруугийн хувьд “санаатай” үйлдэл юм.
Энэ гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин аварласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд түүний амьдрал, зан төлөвийн хэвшил болсон байдаг онцлогтой.
Хохирогч Т.Янжиндулам, гэрч Э.Эрдэнэцэцэг, Д.Туул нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Дарханбаярын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах нь байнгын шинжтэй, түүний амьдрал, зан төлөвийн хэвшил болсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Дарханбаярыг Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Бугатын эх” гэх газарт байрлах өөрийн гэртээ өөрийн дагавар охин Б.Азжаргал, өөрийн төрсөн охин Д.Ариундарь нарыг 2015 оноос эхлэн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2019 оноос гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Янжиндуламыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Дарханбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Янжиндуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Д.Ариундарь, Б.Азжаргал нарын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх зөрчигдөж охин хальс гэмтэж бие махбодийн болон сэтгэл санааны хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна. Хохирогч Т.Янжиндулам болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхчимэг нар нь эмчилгээ оношлогоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 384541 төгрөгийг /20500₮, 55000₮, 29800₮, 36000₮, 57000₮, 46041₮, 35000₮, 10000₮, 55000₮, 10200₮, 20000₮, 10000₮/ нэхэмжилж нотлох баримтаа ирүүлсэн нь хэргийн 229, 231 дүгээр талуудад авагдсан байна.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 384541 төгрөгийг шүүгдэгч М.Дарханбаяраас гаргуулж хохирогч Т.Янжиндуламд олгохоор шийдэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Дарханбаярыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан шүүгдэгч М.Дарханбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №20 дугаартай магадлагаагаар шүүгдэгч М.Дарханбаяр нь “хэрэг хариуцах чадвартай” болох нь тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн 177, 184, 186, 188-195, 199, 210 дугаар талд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мал тоолсон карт, жолооны үнэмлэхний хуулбар, мэргэжлийн үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Дарханбаяр нь барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт ................ аймгийн ............. сумын ............... багийн “................” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Дарханбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч М.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван найман жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” хэмээн заажээ.
Шүүгдэгч М.Дарханбаярын гэм буруутайд тооцогдож, шүүхээс ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлэх хэсэгт, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд тус тус хамаарч байна.
Иймд шүүгдэгч М.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван найман жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Мөрдөгч шүүгдэгч М.Дарханбаярыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны 22 цаг 51 минутад прокурорт хянуулж, сэжигтэнд 2021 оны 6 дугаар сарын 11-ны 01 цаг 39 минутад танилцуулж, цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн /хх1-151-152 тал/ байх тул түүний цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Мягмарсүрэнгийн Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дарханбаярт оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Дарханбаярын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дарханбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Дарханбаяраас гэм хорын хохиролд 384.541 /гурван зуун наян дөрвөн мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Янжиндуламд олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР
ШҮҮГЧИД С.ЦЭРЭНХАНД
Э.ЭНЭРЭЛ