Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Э.Ж, Б.Ч, шүүгдэгчийн нарын өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Эийн Ж, Б ургийн овогт Чийн Ч нарт холбогдох эрүүгийн 2135000000121 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 5-28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б ургийн овогт Эийн Ж, /регистрийн дугаар ОЛ85110978/,

 

            Монгол улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б ургийн овогт Чийн Ч, /регистрийн дугаар ОО83091870.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуул бусаар 0.39 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 92,085 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11-р хуудас/,

 

            2. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-17-р хуудас/,

 

            3. Эд хөрөнгө /47 ширхэг бургас мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-21-р хуудас/,

 

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газарт Газрын даамал ажилтай, 10 дахь жилдээ ажиллаж байна. Би Э овогтой Ж гэх хүнийг таньж мэдэхгүй. Би Э.Ж гэх хүнийг Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газарт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй бургас мод бэлтгэсэн талаар сумын байгаль хамгаалагч Батсүхээс сонсож мэдсэн. Манай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.М нь Улаангом сум руу шилжин томилогдсон тул би Сагил сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон юм. Э.Жийн хэрэглээний бургас мод бэлтгэсэн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамаардаггүй газар. Сагил сумын 5 дугаар багийн нутаг болох “Сэтэрхий” гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. ...Манай байгууллагад учирсан хохирлыг одоогоор Э.Ж, Ч.Ч нар төлж барагдуулсан зүйл байхгүй, ойн экологи эдийн засагт учирсан хохирлыг нэхэмжилж байна, хохирол төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 50-р хуудас/,

 

            5. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Сагил сумын байгаль хамгаалагч ажилтай. Энэ албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. Увс аймгийн Сагил сум 2021 онд хэрэгцээний 70 метр куб бургас мод бэлтгэхээр төлөвлөж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2020 оны тогтоолоор баталсан. Түргэн сум дахь ой анги 2021 оны 3 дугаар сараас Сагил сумын Сагилын гол, Сагил сумын 2 дугаар багийн Боршоон голын могойт, Сагил сумын 3 дугаар багт Өндөр мод гэх газруудад 17 га талбайг  мод бэлтгэх газар болгон тусгаарласан. ...Э.Ж нь Сагил сумын Засаг даргад ямар нэгэн байдлаар бургас мод бэлтгэх талаар өргөдөл өгөөгүй хүн юм. Э.Ж манай сумын харьяат иргэн биш. Сагил сумаас ямарваа нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг сумынхаа иргэдэд өгдөг. Би Жийг Сагил сумын 5 дугаар баг “Сэтэрхий” гэх газар 47 тооны хэрэгцээний бургас мод бэлдсэн талаар мэдээгүй юм. Э.Жийн бургас мод бэлтгэсэн гэх “Сэтэрхий” гэх газар нь 2021 онд хэрэгцээний бургас мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

            6. Гэрч Н.Эн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед ажил дээрээ байтал манай сумын цагдаа З.А ирээд “Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газарт хүмүүс зөвшөөрөлгүй мод бэлдээд байх шиг байна, хамт очоод шалгаад ирье” гэхээр нь би З.А цагдаатай хамт явсан. З.А бид хоёрыг Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газарт очиход миний танихгүй хоёр хүн бургас мод бэлдэж байсан. Тухайн үед З.А цагдаа уг хоёр хүнээс “та хоёр аль сумын хүмүүс вэ?, бургас мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг байгаа юу?” гэж асуухад нэг хүн нь өөрийгөө “Э.Ж гэх хүн байна, би Улаангом сумын 6 дугаар багийн иргэн, надтай хамт яваа хүн Түргэн сумын харьяат Ч.Ч гэх хүмүүс байна” гэж хэлсэн бөгөөд бургас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

            7. Эд мөрийн баримт /модон бариултай 1 ширхэг сүх/-ыг хураан авах тухай прокурорын 85 дугаартай зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 45-48-р хуудас/,

 

            8. Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Сагил сумын хэсгийн цагдаа албан тушаалд ажилладаг. Албан үүргээ гүйцэтгэж байгаад 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сагил суманд хэрэглээний нойтон бургас мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийг иргэдэд өгсөн тус талбайн тусгаарлалт хийгдсэн газруудад явж хяналт шалгалт хийж ажилласан. Хяналт шалгалт хийхдээ сумын Засаг даргын орлогч Энх-Эрдэнийн хамтаар очиж шалгасан ба Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” нэртэй газарт хүмүүс хэрэглээний нойтон бургас мод бэлтгэж байсан. Ж, Ч гэх хоёр залуу хамтдаа мод бэлтгэж байсан ба “та нарт мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл бичиг баримт байна уу?” гэж асуухад “бид нарт ямар нэг мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл бичиг баримт байхгүй, эрхийн бичиггүй” гэж хэлсэн. Бид Ж, Ч нарыг мод бэлтгэж байхад үйлдэл дээр нь шалгалтаар явж тогтоосон. Мод бэлтгэсэн байдлыг харахад нийт 47 ширхэг бургас мод бэлтгэсэн байсан юм. Тэд нар хоёулаа хамтдаа нойтон бургас мод бэлтгэж байсан ба модон иштэй төмөр сүхээр модыг цавчиж бэлтгэж байсан юм. Би гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож гэмт хэрэг үйлдсэн талаар Ж, Ч нарт тайлбарлаж хэлсэн. Мөн цагдаагийн ерөнхий жижүүр лүү мэдэгдэж гэмт хэргийн талаар гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

 

            9. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “...2021 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Сагил суманд модон бариултай төмөр шаантагтай сүх 3,000 төгрөг, Мустанг-5 загварын хуучин мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 100,000 төгрөг, нийт 103,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 196 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,

 

            10. Шүүгдэгч Ч.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-р хуудас/,

 

  11. Шүүгдэгч Э.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Түргэн сум дахь сум дундын ойн ангийн дарга М.Дээшингийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “1. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. 2. Мод 0.39 метр куб болж байна. 3. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. 4. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 92,085 /ерэн хоёр мянга наян тав/ төгрөг болж байна. 5. Уг мод бэлтгэсэн N 500 190 0.20, Е0910 370 08.1 солбицолд орших газар нь ойн сангийн 2 дугаар мужид хамрагдах хамгаалалтын бүсийн ой байна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна” гэх 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/-ээр шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь хууль бусаар 0.39 метр куб нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 92,085 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

 

Гэтэл шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь бүлэглэж дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг “Сэтэрхий” гэх газраас 0.39 метр куб хэрэглээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-т: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн 42.1.3-т ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр 92,085 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 92,085 төгрөг байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан бөгөөд ойн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 92,085х3=276,255 /хоёр зуун далан зургаан мянга хоёр зуун тавин тав/ төгрөгөөр илэрхийлэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болох модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тогдоогдсон 276,255 төгрөгийг Увс аймгийн Сагил сумын Төрийн сангийн 100151200914 тоот дансанд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр /хх-ийн 163-р хуудас/ тушаажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд оруулна” гэх заалтын дагуу шүүгдэгч нарын Увс аймгийн Сагил сумын Төрийн сангийн 100151200915 тоот дансанд тушаасан 276,255 төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газар /Төрийн санд/-т даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Жийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Дгийн “Би Э.Жийн авга ах нь юм. ...Э.Ж нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, ажилсаг, тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэгэн муу зуршил байхгүй, Улаангом суманд эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг, биеийн эрүүл мэндийн хувьд хааяа уналт, таталт өгөөд уначихдаг өвчтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, гэрч М.Бгийн “Манай нөхөр Ж нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, элдэв янзын аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг зөөлөн харилцаатай, үг дуу цөөтэй, хүний үгээс гардаггүй, ажилсаг, бусдад тусархуу, сайхан сэтгэлтэй хүн юм. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, өөр ямар нэг муу зуршилгүй хүн. ...Ж нь сэтгэцийн хувьд эмгэгтэй, өөрийнх төрсөн дүүгийнх нь хүүхэд нас бараад түүнээс болоод цочрол аваад сэтгэцийн эмгэгтэй болчихсон. Сэтгэцийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоогдсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Уурлуулж болдоггүй, уурлаж уцаарлаж бухимддаг. Энэ шалтгаанаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

 

            Шүүгдэгч Ч.Чын хувийн зан байдлын талаар гэрч Б.Сын “Би Ч.Чыг сайн танина, миний хүргэн болоод удаж байгаа. ...Зан байдлын хувьд даруухан, зөв боловсон харьцаатай, ажилсаг, тусархуу, мал маллах малч ухаантай, муу зуршилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, гэрч С.Отгонтуяагийн “...Манай нөхөр зан байдлын хувьд төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, элдэв янзын аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хүнд үг хэлээд байдаггүй, ажилсаг, бусдад тусархуу, гэрийн ажил сайн хийдэг, мал маллах малч ухаантай, эхнэр болон хүүхдүүддээ халамжтай, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй хүн юм. Би эрхэлсэн ажилгүй, хөдөө нөхрийн хамтаар мал малладаг, манайх 4 хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.

           

            Шүүгдэгч Э.Ж нь сэтгэцийн эмгэгтэй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/-ээр тогтоогдож байх бөгөөд уг дүгнэлтээр шүүгдэгч Э.Жийг сэтгэцийн эмгэгтэй, 2011 оны үеэс солиорлын шинж бүхий хүнд зэргийн дахилтат сэтгэл гутрах эмгэг өвчнөөр өвчилсөн, одоо өвчин нь засралын байдалтай байна, Э.Ж нь одоогоор болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна, Э.Ж нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна” гэж дүгнэжээ.   

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарыг Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

 Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны шатанд улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүгдэгч нарт хэрэглэх шаардлагагүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан саналыг бүрэн дэмжиж байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй гэх саналыг тус тус гаргасан.

 

   Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарсан бөгөөд шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хууль, шударга ёсонд захирагдаж Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн баталж гаргасан аливаа хуулийг хэрэглэж биелүүлэх үүрэгтэйн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг ч мөн адил хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад, мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд /2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад тус тус хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан өршөөж, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ж, Ч.Ч нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Бусад хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 47 ширхэг хэрэглээний бургас модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор, битүүмжилсэн эд хөрөнгийг улсын орлого болгосонтой холбоотой 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Жид буцаан олгож, 3000 төгрөгөөр үнэлэгдсэн сүхний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулахаар,

 

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б ургийн овогт Эийн Ж, Б ургийн овогт Чийн Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Ж, Ч.Ч нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нараас Увс аймгийн Сагил сумын Төрийн сангийн 100151200914 тоот дансанд тушаасан 276,255 төгрөгийг буцаан гаргуулж Засгийн газрын тусгай сан болох Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газар /Төрийн санд/-т даалгасугай.

            8. Шүүгдэгч Э.Ж, Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 47 ширхэг бургас модыг хурааж  улсын орлого болгосугай.

            10. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 47 ширхэг бургас модыг улсын орлого болгосонтой холбогдуулан мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан модон бариултай сүх 1 ширхгийг эзэмшигч Э.Жид буцаан олгож, сүхний үнэ 3000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН