| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00153/И |
| Дугаар | 130/ШШ2017/00220 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2017/00220
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Т сумын * дугаар багт оршин суух, Б овогт Т н Н ийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Н , орчуулагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: И ийн Т тай 1989 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 1989 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр И.Т тай гэр бүл болж 1989 оны 10 дугаар сарын 18-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн юм. 1989 оноос хойш хамтран амьдарч нэг хүүхэдтэй болсон юм. Гэтэл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бидний гэрлэлтийн лавлагаа гараагүй болохоор шүүхэд хандаж гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоолгох учиртай гэсэн юм.
Иймд Т.Н , И.Т бид хоёрын 1989 онд гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Т.Н нь И ийн Т тай 1989 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Т Н нь И ийн Т тай 1989 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр гэр бүл болсон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Үүнд; - Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т н Н , И йн Т нарын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21, регистрийн дугаар олголтын ХААТР-1 маягтуудад Шыбарайгыр овогт И ийн Т , эрэгтэй, 1966 онд төрсөн, Т н Н , эмэгтэй, 1966 онд төрсөн, гэрлэлтийн байдал гэрлэсэн, эхнэр нөхрийн нэр Т . Н , И ийн Т , гэрлэсэн он 1989, гэрчилгээний дугаар 37,
- БНМАУ-ын БӨ№***** дугаартай И ийн Т , БӨ№************ дугаартай Т н Н нарын хуучин паспортын 10 дугаар хуудсанд эхнэр нөхрийн нэр И.Т , Т.Н , гэрлэсэн он, сар, өдөр 1989 он 9 сар 25 өдөр,
- Баян-Өлгий аймгийн Толбо сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 10 дугаар сарын 18-ний өдөр олгосон гэрлэлтийн баталгаанд БНМАУ-ын иргэн И.Т , Т.Н нар 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсон тул гэрлэлтийн баталгааа олгов,
- Хүсэлт гаргагч Т.Н ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.
Иймд Ишимийн Т , Т н Н нар 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Ишимийн Т , Т н Н нар 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК